Энэ мэдээ хуучирсан буюу 2022-01-20 нд нийтлэгдсэн байна.

Өнийн манан татвал өвөл сайхан болно

1/ 20/ 2022    7 цаг 33 минут

Монголын малчин өвөг дээдэс маань тэнгэр хангайг ажиглаж цаг агаар ямар байхыг шинждэг өв уламжлалыг өнөөгийнхөнд үлдээж өгсөн байдаг юм. Хашир өвгөчүүл ярих нь хулгана зурам хөеөгөө эрт хураалаа. Тарвага эрт ичлээ өвөл яггүй болохын дохио. Хангай нутагт бол буга эрт урамдлаа, жимс гоц сайн ургалаа гэвэл цаг хатуурах нь гэх юм уу, намартаа өглөөд манан будан дээр хөөрч байвал өнтэй өвөл болж магадгүй гэсэн үгс сонсогддог.

Тэдний хэлсэн алт шиг үг өвөл, хаварт биеллээ олдог гэж малчид хэлцдэг. Энэ бол монгол хүний байгаль орчинтойгоо харьцаж тэнгэр хангайгаа ааш аягийг нь шинжин мэдэж түүндээ зохицон амьдарч ирсэн он удаан жилийн түүхтэй өв уламжлал гэж болно. Үүний нэг тод жишээ нь Дундговь аймгийн Говь-Угтаал суманд үе үеийн малчид нь жил бүрийн намрын дунд сарын шинийн 15-нд нутгийнхаа аль нэг уул, овоонд гарч ирэх өвлийн өнгө төрхийг шинждэг заншил юм. Тэнгэр хангайгаа шинжих тэр эрдэмжсэн гэхээр өв уламжлал хэдэн арван жил биш олон зууны турш өвлөгдөж ирсэн юм билээ. Иймээс бүр эртний өв гэж хэлэх гээд байна л даа.

Энэ нутгийн Угтаал, Баянхараат, Бага залаа гээд алсын бараа харагддаг уул овоон дээр намрын дунд сарын шинийн 15-нд нутгийн ардууд гарч бүтэн шөнөжин ажиглалт хийдэг юм. Тэр дотроос олон намарт тэнгэр уншдаг болзоотын бор толгой гэх уул нь Бага залаа гэдэг. Тэр уул дээрээс зүүн тийшээ Чойрын богд, зүүн урагшаа Малхын тал, баруун талдаа Ерлөг, Их-Угтаал уул гээд хойшоо Төв аймгийн Баянцагааны нуруу харагддаг гэх юм билээ. Ийм алсын хараатай газрыг бүр эртнээс нутгийн ардууд сонгож гардаг болжээ.

Тэр ч байтугай сүүлийн жилүүдэд цаг уурчид, зэргэлдээ сумдын төр, захиргааны байгууллагын удирдах хүмүүс уулнаа гарч хашир хүмүүсийнхээ яриаг сонсохыг хичээдэг болоод байна. Энэ тухай Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Д.Шагдарсүрэн ярихдаа:

-Би 1980-аад оны дунд үеэс өөрийн үндсэн мэргэжил цаг уурч болоод ч тэр үү жил бүр Говь-Угтаалын тэнгэр хангай шинждэг ардуудтай Бага залаа уулнаа гарч ямар өвөл, хавар болох тухай төсөөллийг сонсдог болсон. Хаа газар уул овоонд гарч тэнгэр хангайгаа шинждэг хүмүүс дотроос тэндхийн хүмүүсийн ажиглалт цаг уурын шинжлэх ухаантай тун ойр санагддаг юм. Өнгөрсөн намар гэхэд уламжлал ёсоороо тэр уулан дээрээ гарч тус сумын С.Пунцагдорж, А.Лхагвасүрэн, Ш.Эрдэнэбулган, Д.Таванжин, Баянжаргалангийн Ц.Баяр нарын амыг харлаа л даа. Тэдний ярианаас багцлаад хэлбэл энэ өвөл говь нутгаар өнтэй байх нь. Энэ нь одоо харагдаж байна. Харин цагаан сар дамжаад жаахан цас орно. Бага залаагаасаа баруун тийш цасгүй хар өвөлжинө. Зүүн талдаа цас ахиу орж магадгүй юм байна лээ гэсэн юм.

Ер нь энэ нутгийнхны яриагаар бол Цагаан сарын шинийн нэгний өглөөнөөс эхлээд малчид тэнгэр хангайгаа ажигладаг. Өдөр бүр л ажиглана. Тэр ажигласнаа намар уулан дээр хонон өнжин суухдаа харж мэдсэнтэйгээ харьцуулан ийм өвөл болох нээ гэдгийг төсөөлөн хэлдэг юм байна. Овоон дээр ажиглалт хийх үйл орой харуй бүрий болох үеэс маргаашийн нар мандахын хооронд үргэлжилдэг аж.

Шөнөжин дурандацгааж сууна. Шөнөдөө тэнгэр хангайн өнгө хэдэнтээ хувирдаг байна. Тэр өнгө бүрийг алдалгүй ажиглана. Манан ихтэй шөнө хааяа их харанхуй болно. Тэгснээ гэнэт их цэлмэж алсын бараа тодорно. Ер нь тэнгэр газрын савлагад бий болох олон өнгө төрх, уул манангийн байдал нэгийг хэлдэг гэнэ л дээ.

Содовсүрэнгийн Пунцагдорж гэдэг малчинтай төсөрхөн ярилцсан юм. Тэрбээр:

-Би нутгийнхаа Баасанжав гэдэг хүнийг дагаж анх тэр ажиглалтад гарснаас хойш 40 гаруй жил болчихжээ. Тэр хүн бол өвөг эцгийнхээ үеэс уламжлан тэнгэр хангай шинжих эрдэмд гайгүй суралцсан хүн. Түүнээс чамгүй юм сурсаан. Гэхдээ тийм юм сурсан мэдсэн гээд ярихад хэцүү. Барьцгүй ч юм шиг. Шөнө дурандаж суухад мөн олон янзын манан харагдана даа. Тэр дотроос гол манангаа олж харж унших нь чухал гэж байсан.

Ажиглалтын явцад сонин тохиолдол олон байв уу гэхэд тэр:

-Хоёр жилийн өмнө болж дээ. Хараатын уулан дээр бидний 20-иод хүн гарлаа. Гэтэл шөнө дунд хойноос нэг их цагаан үүл шиг юм өнгийгөөд. Баянжаргалнгийн Ц.Баяраас би "Энэ юу вэ" гэсэн:

-Үүл л юм шиг. Хэлж болохгүй л байна гэж билээ. Тэгээд тэр үзэгдлийг ажиглаад байсан чинь өглөө нар гарахын өмнөхөн Угтаалын уулын хойд биед шингэх шигээр алга болсон. Тэр өвөл, хавар тун хэцүүдсэн. Цас их, дандаа хавсарга тавиад малын хамар хатгах өвсгүй сүйдсэн шүү гэлээ.

Энэ ярианаас үзэхэд жилийн жилд харилцан адилгүй үзэгдэлтэй тулдаг байх юм. Өөр өөр хичээл үзэж байгаа мэт болдог гэж ажиглалтад оролцсон хүмүүс хэлдэг. Хэн нэгэн өвөөгөөсөө, ааваасаа, ахаасаа гээд үе дамжсан тэнгэр хангай шинжээчид жилээс жилд олон болж байна. 1940-өөд оны үлгэр мэт боловч бодитой нэг тохиолдол байдаг гэнэ. Энэ Угтаалын Гэнэн-Ууш, Доо гэдэг хоёр хүн Хараат уулан дээр гарч гэнэ. Тэгтэл шөнө дунд Гэнэн-Ууш нь гэнэт:

-За хө, бушуухан буух минь. Ирэх өвөл дулаан хувцас, хоол хоёр л хэрэгтэй юм байна. Цас сүйдтэй их унах нь. Баруун туулд л багавтар цастай байх бололтой гэж.

Тэгэхэд нь Доо нь энэ улцан Ууш юугаа харааж дээ гэж шоолонгуй байж л дээ. Гэтэл аймшигтай зуд төр өвөл нь болж олон айлын хот харласан байна. Энэ нь Монголын түүхэнд "Зудат бичин жил" гэж тэмдэглэгдсэн 1944-1945 оны өвөл юмсан билээ.

Ийм олон зуун жил үе дамжиж ирсэн тэнгэр хангайгаа ажиглах ардын өв уламжлалыг боржигон нутгийнхан улам хөгжүүлж бусдад үлгэр дууриал болж байна. Үзэл сурталжсан цаг үед энэ уул овоон дээр гарах, тэнгэр хангай шинжинэ гэдгийг тун таашаадаггүй л байж. Энэ тухай бас нэг сонин зүйл сонссон юм.

Цагаандэлгэр сумын Дондов гэдэг хүнийг аймгийн нэг хариуцлагатан нөхөр:

-Та шашин сурталчилж байна. Худал, үнэн юм ярьж малчдын сэтгэл санааг үймүүллээ. Тиймээс хэрэгт татна гэж сүрдүүлж л дээ. Тэгэхэд нь тэр хүн:

-За хүү минь энэ чинь бурхан шашинд огтын хамаагүй ээ. Ардуудын дунд уламжлагдаж ирсэн зүйл. Би буруу юм хийгээгүй, хэлээ ч үгүй. Харин чи намрын дунд сарын 15-нд хүрээд ирээрэй. Бага залаа дээр хамт хоноё гэж. Намар нөгөө нөхөр ч ирж. Уулан дээр гарчээ. Дондов гуай ажигласнаа хэлж:

-Тэр Замын улаан бригадаас хойш шувуу суух хар газар ер алга. Харин Их залаа хавь тарландуу цастай байх нь. Манай Шар модны бууцнаас урагш цасгүй хар өвөлжих янзтай байна. Тэгээд миний үг худал, үнэн аль нь эсэхийг өвөл ирээд үзээрэй гэж итгэлтэйхэн хэлжээ. Тэр хүний хэлсэн өвлийн шинж яг л тийм байсан тухай нутгийнхан нь баталж хэлсэн байдаг юм. Монголын аж төрөх ёсонд он удаан жил амьдарсаар ирсэн тэнгэр хангайгаа шинждэг нандин зүйлийн нэг нь энэхүү ардын ухаан ажгуу.

 

Д.ЦЭРЭННАДМИД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав9 цаг 37 минутын өмнөБНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр ажилласныг дүгнэнэ4 сар 15. 7:28Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа4 сар 15. 7:26Чөлөөт бөхийн Ази тивийн аваргаас манай тамирчид ганзага дүүрэн байна4 сар 15. 7:26Улаанбаатарт өдөртөө +12...+14 градус дулаан4 сар 15. 7:03Зурхай: Байшингийн суурь тавихад муу өдөр4 сар 15. 7:00Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”4 сар 15. 6:58Хуурамч гэж үзэж болохуйц 25600 эм илэрсэн4 сар 14. 12:57Булевиртид эмийг худалдан авахад 12.8 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ4 сар 14. 12:22Төөрсөн сураггүй болсон 9 иргэний эсэн мэнд оллоо4 сар 14. 12:17Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт 4168 багш ажилладаг4 сар 12. 15:36Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй болсон4 сар 12. 15:17С.Зоригийг Ерөнхий сайдаар томилох асуудал яригдаагүй гэв үү4 сар 12. 10:42Л.Гантөмөр: МАН-ын цагаан бунхан, сөрөг хүчин түрээсийн жижигхэн байшин хоёрыг харьцуулах ч боломжгүй4 сар 12. 10:00“Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замын ажлыг эхлүүллээ4 сар 12. 9:52Б.Солонгоо: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээх, хохирлыг нөхөн барагдуулна4 сар 11. 9:14Төрийн албан хаагчийн тоо 1291-ээр өссөн байна4 сар 11. 9:09Шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ4 сар 11. 9:02Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлснээр малчдын нийгмийн баталгаа, ахуйн нөхцөл сайжирна4 сар 10. 16:02Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 10. 15:14С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбоотой эцэслээгүй асуултууд нэмэгдсээр байна4 сар 10. 9:18Шадар сайд С.Амарсайханы шаардаад байдгийг төсөвлөчихдөг бол...4 сар 10. 9:00Цэнхэр дугаар хэмээх “ГӨЛӨГ ТӨӨРҮҮЛЭХ ” ажиллагаа4 сар 10. 8:57
 Facebook Twitter Youtube