Энэ мэдээ хуучирсан буюу 2022-01-22 нд нийтлэгдсэн байна.

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ОХУ-ын цэргийн Ерөнхий прокурор В.Г.ПЕТРОВТОЙ уулзалт хийв

1/ 22/ 2022    11 цаг 01 минут

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын прокурорын байгууллага байгуулагдсаны 300 жилийн ойн арга хэмжээнд тус улсын Ерөнхий прокурор Игорь Викторович Красновын урилгаар оролцлоо.

Ойн арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Ерөнхий прокурор Игорь Викторович Краснов Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад тус улсын ерөнхий прокурорын газрын удирдах бүрэлдэхүүн оролцож, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэх, прокурорын хяналтын ажлын чиглэлээр харилцан туршлага солилцох зэрэг асуудлаар тодорхой санал солилцож, хоёр улсын прокурорын байгууллага хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр үр дүнтэй хэрэгжиж байгааг сайшаан тэмдэглэлээ.

Монгол Улс нь ОХУ-тай 3,5 мянган километр хилийн шугамаар холбогдож байдаг тул хил орчмын прокурорын газруудын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь хилийн бүс нутагт үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, мөрдөн шалгах, шийдвэрлэхэд чухал нөлөөтэй болохыг онцлов.

Дэлхий нийтийн даяаршлын энэ цаг үед үндэстэн дамнасан, зохион байгуулалттай, цахим гэмт хэрэг, хууль бус криптовалютын наймаа, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, насанд хүрээгүй хүүхдийн эрх, ашиг сонирхлыг зөрчихтэй тэмцэхэд хоёр улсын прокурорын байгууллагын хамтын ажиллагаа чухал болохыг ерөнхий прокурорууд онцолж, саналаа илэрхийллээ.

Мөн Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ойн арга хэмжээний хүрээнд болсон гадаад улсуудын ерөнхий прокуроруудын баярын уулзалтад ОХУ-ын Ерөнхий прокурорын урилгаар, Азийн бүсийн орнуудын прокурорын байгууллагуудын хүндэт зочдыг төлөөлөн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр “хоёр улсын прокурорын байгууллага хоорондын ажил хэрэгч, нөхөрсөг, хамтын ажиллагаа нь Монгол, Оросын ард түмний найрсаг харилцааны нэгэн илэрхийлэл болж, өргөжин хөгжиж байна. Прокурорын байгууллага өөрийн үндсэн үүргээ нэр төртэй биелүүлж, улс орныхоо ашиг сонирхол, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хангах, хууль ёсыг сахиулах, шударга ёсыг тогтооход голлох үүрэг гүйцэтгэж, даяаршлын энэ үед улс, үндэстэн бүрийн өмнө тулгарч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, ялангуяа олон улсын аюулгүй байдал, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй амжилттай тэмцэхэд бидний нягт хамтын ажиллагаа чухал байгааг ” онцлон тэмдэглэв.

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.9.46.68Зочин   • 1 сарын 28. 7 цаг 12 минут

Тээврийн прокурор байхдаа эрх мэдлээ замын цагдаад тавиад туучихсан байсан мэдлэг чадваргүй нөхөр З Энхболдын жалга довны хүн учир Женко УЕПрокурор болгосон хийсэн ажил гүй мэдлэг чадваргүй....нөхар Женкогийн гар хөл МАНыг базаж байгаагийн жишээ Хүк мал яаж ч чадахгүй байнадөө



ШИНЭ МЭДЭЭ

БНСУ-д ажиллах 4500 иргэнийг бүртгэнэ53 минутын өмнөАварга цолны хүндэтгэлийн барилдаан бямба гарагт болно54 минут 35 секундын өмнөЯпон дэлхийн аялал жуулчлалын рейтингийг тэргүүлжээ56 минут 26 секундын өмнөАжлын хэсгийн гишүүд Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд ажиллалаа59 минут 58 секундын өмнөН.Чимэдлхам нарт холбогдох хэргийг хэлэлцэхийг хойшлууллаа1 цаг 3 минутын өмнөЭ.Бат-Үүл нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав1 цаг 5 минутын өмнөНүүрсний экспорт зургаа дахин буурчээ2 цаг 58 минутын өмнө“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн маршрут3 цагийн өмнөАН-аас хүний эрхийн мэдрэмжгүй ЦЕГ-ын удирдлагуудыг чөлөөлөхийг шаардлаа3 цаг 25 минутын өмнөН.Тавинбэх: Цахилгааны үнэ нэмэх асуудлыг хойшлуулсан3 цаг 28 минутын өмнөЦЕГ: "Бэлтэс мөрөн” компанид мөнгөө өгөөд буцааж аваагүй 3000 орчим хохирогч байна4 цаг 6 минутын өмнөМҮОНРТ-ийн санхүүжилтийн ил тод байдал хангалтгүй байна гэж Аудит дүгнэв4 цаг 14 минутын өмнөАвтомашингүй өдрөөр нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орно4 цаг 15 минутын өмнөКени, Казакстан улсын мэргэжлийн тамирчид марафонд оролцоно4 цаг 17 минутын өмнөӨнөөдөр дарс /wine/-ны өдөр4 цаг 26 минутын өмнөМандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд засвар хийнэ4 цаг 28 минутын өмнөЗГ: Иргэний хурууны хээгээ өгсөн супермаркет, гоо сайхны салонуудын датаг устгана4 цаг 50 минутын өмнө100 гаруй цаа цасны нурангид дарагдаж хорогджээ4 цаг 57 минутын өмнөЛ.Халтар: Шалгадаг хүн нь би биш, миний мөр цагаан4 цаг 59 минутын өмнөСармагчны цэцэг өвчин Ази тивд бүртгэгдлээ5 цаг 34 минутын өмнөБНХАУ-ын хоёр хот руу нислэг үйлддэг болно5 цаг 56 минутын өмнөБ.Болор-Эрдэнэ: Иргэд нэг паспортаа бүх платформд ашиглаж байна гэдэг нь мэдээллийн аюулгүй байдлын суурь боловсролгүйн шинж6 цаг 12 минутын өмнөЗэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргууд тодорлоо6 цаг 38 минутын өмнөДэлхийн эдийн засгийн чуулга уулзалт үргэлжилж байна6 цаг 39 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэв6 цаг 41 минутын өмнөЖолооч нараас сүүлийн 2 долоо хоног ковидын халдвар илрээгүй тул уртын тээврийг эхлүүллээ6 цаг 56 минутын өмнө"Орос-Монгол, Шинэ бодит байдлын түншлэл" чуулга уулзалт Улаан-Үд хотод болно7 цаг 22 минутын өмнөКоронавируст халдварын 89 шинэ тохиолдол бүртгэгджээ.7 цаг 35 минутын өмнө“МОНГОЛ УЛСЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд засгийн газраас томилсон ажлын хэсэг цахимаар хуралдлаа7 цаг 44 минутын өмнөӨнөөдөр Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой тохиож байна7 цаг 51 минутын өмнөАзийн наадмын сагсан бөмбөгийн урьдчилсан шатны тэмцээн хойшлогдлоо8 цагийн өмнөТехаст бага сургуульд халдсаны улмаас 18 сурагч амиа алджээ8 цаг 15 минутын өмнөЭЕШ-ын суудлын хуваарийг өнөөдрөөс хэвлэж авах боломжтой8 цаг 20 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх "Эхийн алдар" одон гардууллаа8 цаг 21 минутын өмнөГэр бүлийн хүчирхийллийн 99 дуудлага мэдээлэл бүртгэгджээ8 цаг 23 минутын өмнөБНХАУ-аас бараа захиалахад цахим залиланд өртөх эрсдэлтэйг анхааруулав8 цаг 26 минутын өмнөБНАСАУ Япон тэнгис рүү гурван пуужин харважээ8 цаг 29 минутын өмнөУИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно8 цаг 35 минутын өмнөАлбан тушаалтнуудын хүнд суртал, ёс зүйтэй холбоотой 9 гомдлыг хянаж шийдвэрлэв8 цаг 36 минутын өмнөХотын дарга орлогч нараа ажлаас нь чөлөөлжээ8 цаг 38 минутын өмнө
 Facebook Twitter Youtube