Энэ мэдээ хуучирсан буюу 2022-01-22 нд нийтлэгдсэн байна.

Б.Баяраа: Ж.Пунцаг 500 саяар нэг вагоны оочер дайруулахад л "Ланд 300"-гаа авчих боломжтой гэж хардах үндэслэл байгаа

1/ 22/ 2022    12 цаг 32 минут

Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраатай ярилцлаа.

-Улаанбаатар төмөр зам ХХН-ийн Дотоод аудитын албаны дарга Ж.Пунцагийг вагоны оочер дайруулж авлига авсан байж болзошгүй гэж АТГ-аас саатуулсан гэсэн мэдээлэл гараад байна. Та яг энэ асуудлаар хэдхэн сарын өмнө мэдээлэл хийж байсан хүн. Улаанбаатар төмөр замд юу болоод байна вэ?

-Урд шөнө цахим сайтуудаар “Ж.Пунцагийг баривчиллаа” гэх мэдээлэл яваад байна лээ. Яг барьсан, бариагүйг мэдэхгүй. АТГ бол хэнд ч тайлагнадаггүй ажлаа явуулдаг газар. Би Ж.Пунцагт хувийн өш хонзон байхгүй. Би АТГ-т энэ талаар гомдол гаргасан. Би зөвхөн Ж.Пунцаг ч гэдэггүй, төмөр зам дээр болоод байгаа бусармаг асуудлын талаар цагдаа, АТГ гээд бүхий л газар ханддаг. Хэн нэг хүнтэй тооцоо бодох гэхээс илүү нийгэм эрүүлжээсэй, ядаж төмөр зам нь эрүүл саруул оршин тогтноосой гэдэг үүднээс асуудалд ханддаг. Энэ нийгэмд аль болох дуу хоолойгоо хүргэж байж цэвэрлэхгүй бол бохирдуу нийгэм тогтчихсон. Академич С.Нарангэрэл гуай өчигдөр нэгэн ярилцлагандаа дурдсан байна лээ.

“Ингээд ирэхээр хэн нэгэн хөдөлж байж асуудлыг ил гаргаж байж нийгмийг цэвэршүүлнэ, үр удамдаа бид нар зөв цэгцтэй, цэвэр нийгэм үлдээх үүрэг хүлээх ёстой” гэж.

Одоо бол хэт эдийн засаг гэдэг агуулга нь Засгаасаа халиад яах аргагүй хувь хүн дээр тогтоод хөнгөн аргаар, хөдөлмөр бага зарцуулж мөнгө төгрөг хураахыг эрхэм зорилго болгоод ирэхээр айхтар юмнууд нь гарч эхэлдэг. Энэ нь сүүлдээ намын дэмжлэг, улс төрийн тогтолцоотой болж хувирч байгаа нь энэ нийгмийн гамшиг. Ж.Пунцаг бол намын томилгоотой шахуу, дээр нь найз нөхдийн буянгаар төмөр замд анх орж ирж байсан хүн.

-Танайд хэзээ томилогдсон юм бэ?

-Томилогдоод зургаан жил болох гэж байна. Орж ирсэн цагаасаа л хүний эрхийг зөрчсөн, хөдөлмөрлөх эрхэнд халдсан эвгүй үйлдлүүд хийгээд явчихсан хүн л дээ. Өөрөө бол цагдаа, хууль хүчний байгууллагаар мэргэшчихсэн. Тэр утгаараа асуудалд ханддаг. Тэгээд эхлэхээр юмыг арай өөр өнцгөөр хардаг юм билээ. Ялтан, гэмт хэрэгтэнтэй хүн ажиллаад ирэхээр хүнийг тэр өнцгөөс хараад сурчихдаг. Ингээд л хүйтэн, уур амьсгалыг хөдөлмөрийн харьцаа руу оруулаад ирсэн. Энэ үеэс нь эхлээд би эсэргүүцсэн. “Чиний уулзаж байгаа хүн бүр хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг. Албан тушаалаар ажил хийдэг хүмүүс биш” гээд л асуудал эхэлж байсан.

Гэтэл дараа нь хийж байгаа үйлдлүүд нь хэт нэг талыг бариад, бохироор хэлэхэд хулгай хийж, хууль дүрэм зөрчөөд байгаа үйлдлүүдийг хамгаалах байдлаар ажилласан. Тэр том бохирын хамгаалалтыг хийхдээ эгэл ажилчдыг хэлмэгдүүлдэг.

-Жишээ, кейсээр яривал илүү бодитой болов уу?

-Ж.Пунцагийг судлаад эхлэхээр мөнгө олох ажлыг түлхүү хийгээд байгаа нь анзаарагдсан. 2018 оны 12 дугаар сард мөн л би АТГ-т түүнийг шалгуулахаар хандаж байсан. Төмөр замын вагон засварын депо Зүүн хараад байдаг. Тэнд хаягдал төмрийг гурван вагоноор нь тушааж байсан.

-Ж.Пунцаг уу?

-Тийм. Ж.Пунцаг өөрөө зохион байгуулсан. Үүнийг нь би өөрт нь ч хэлж байсан. Тэгэхэд “Би Замын даргаас зөвшөөрөл аваад хийсэн ш дээ. Гурав биш ээ, нэг вагон л худалдсан” гэж өөрөө ам алдсан. Гэтэл надад, гурван вагон зарсан зураг хөрөгтэйгөө баталгаатай мэдээлэл ирж байсан. Тэр мөнгө нь нэр бүхий хүмүүсийн халаас руу ороод л дууссан.

Харин сая юу болсон бэ гэхээр хил хаагдахаас өмнө вагоны дугаарлалт дайруулдаг, тэндээс ашиг олдог асуудал төмөр замд эрчээ авсан. Энэ үнэн. Түүнийг ярьдаг хүмүүс маш цөөн. Бизнесийнхэн өөрсдөө ярьчихаар дараа нь эрх ашиг нь зөрчигдчихнө. Тийм учраас айгаад ил гаргахгүй. Тэгсэн хэрнээ үүнийг нийгмээрээ мэддэг болсон. УИХ-ын гишүүд яриад эхэлсэн. Хил хаагдсанаас хойш тэр асуудал ерөнхийдөө зогслоо.

Гэтэл нөгөө хүний амьдралыг би бүрнээ мэднэ. Зургаан жил төмөр замд ажиллахдаа завсарт нь нэг удаа АТГ-т шалгуулаад явсан. Гэхдээ тухайн үеийн төмөр замын удирдаж байсан хүмүүсийн санаатай, санамсаргүй нь мэдэхгүй алдаатай шийдвэрээс болж шүүхдэж байгаад буцаад ороод ирсэн.

Ингээд л нөгөө бохир технологи нь үргэлжилсэн. Түүний үр дүнд саяны асуудал үүссэн. АТГ-т өгсөн асуудалд хэрэг үүсгээд явж байна гэсэн. Харин зарим нэг хүмүүсийг ажлаас халж, арга хэмжээ авч байгаа байдал харагдаж байна лээ. Ямартаа ч энэ асуудал нэг талдаа гарах болов уу гэж харж байна. Гарахгүй бол би дахиад л үргэлжлүүлээд явна.

-Цар тахалтай үед төмөр замын ачаа тээвэр яаж явж ирэв?

-Цар тахал үүссэнээс хойш тээврийн бүх хэрэгсэл бараг зогссон доо. Ийм хүнд үед төмөр замын ачаа тээвэр зогсоогүй юм. Их сайн явж байсан. Сүүлдээ нуранги ачааг хятадууд хүлээж авахгүй гэсэн. Өөрөөр хэлбэл, пол вагон гээд манай нүүрс ачдаг вагон шүү дээ. Энэ вагонд нүүрс, төмрийн хүдэр гаргаж байсан. Гэтэл хятадууд нуранги ачааг пол вагоноор биш чингэлгээр явуулна гээд хилээ хаачихсан. Ер нь энэ бол дэлхий нийтийн стандарт л даа.

Ингээд чингэлэг явахтай холбоотой хүндрэлтэй асуудлууд үүсээд гацаанд орчихсон. Яах вэ, одоо бол өдөрт 10 хүрэхгүй, найм есөн галт тэрэг гараад байх шиг байна. Гэхдээ энэ бол төмөр замын бүрэн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа. ажил бол 60, 70 хувиар буурчихсан гэсэн үг. Ийм хүнд хэцүү үед төмөр замчдаа тэжээнэ гэдэг том асуудал л даа.

-Хятадын талаас цар тахлын үед ингэж шаардсан нь ямар нэг шалтгаан байна уу?

-Яах вэ, дэлхийн стандарт гэж дээр хэллээ шүү дээ. Нөгөө талд магадгүй ийм хардлага бий. Төмөр замд бүх юм тарифаар явдаг. Гэтэл нүүрсийг гэхэд 50 вагон тавиулаад л нэг хүн 500-600 сая төгрөг авлигад аваад эхэлдэг бохир тогтолцоо тогтоод эхлэхээр төмөр замчид маань авлигатай ачаа тээгээд эхэлж байгаа юм. Магадгүй том гүрнүүд Монгол тарифын алдагдалд оруулаад эхэлбэл дэмий юм байна гээд хүчээр ч юм уу хийж байгаа технологи байхыг үгүйсгэхгүй.

Нүүрсийг шууд вагоноор нь ачаад эхлэхээр энэ дотор хэдэн вагон тавиулахын тулд тэнд очоод ашгаа олчих учраас нэг оочер дайруулсан тохиолдолд 500 сая төгрөг юу ч биш санагдаж байна шүү дээ. Энэ чинь л тарифын зөв тогтолцоог алж байгаа явдал шүү дээ.

-Цар тахлаас үүдэлтэй ачаа тээвэр их гацлаа. Авто тээврээс илүү төмөр замаар хийвэл өртөг багатай гэдэг. Гэтэл төмөр зам дээр ийм авлигын асуудлууд дэгдэж байж. Энэ явдал ачаа тээвэрт нөлөөлсөн үү?

-Магадгүй ийм асуудал үүсээд эхэлсэн учраас өнөөдрийн нөхцөл байдал бий болж байгаа байх. Одоо бол засч залруулах ажил явж байна гэж ойлгож байна. Хоёрдугаарт, Хятадын ачаа тээврээр дамжуулах чадвар их нөлөөлсөн. Тяньжинь боомт дээр манайхны ачаа нэг хэсэг бөөгнөрөөд далайн тээвэр нь хүртэл гацаанд орсон. Одоо бол хилийн “0” цэг дээр цаанаасаа контейнеруудаа татаж авчраад машинаар нааш нь оруулж ирж байгаа. Тэндээсээ төмөр замаар шилжүүлж ачаагаа татаад эхэлчихлээ.

Аль ч улс орны төмөр замын ачаа тээвэр аюулгүй, хурдан шуурхай тээж байгаа боломж. Цар тахлын үед ч маш тодорхой харагдлаа. Онгоц, авто нь зогсчихсон байхад төмөр замаар л ачаагаа тээж байсан.

Урд зах зээл дээр нүүрс үнэд ороод тэгээд л энэ асуудал оволзоод эхэлсэн. Тэр үед хүмүүс ч над руу ярьсан. Ажилчид бас ярина шүү дээ. Яахав би бас сураглаж үзсэн, танил талаасаа асуусан. Хариуд нь “Үнэндээ танай төмөр зам хэцүү ш дээ. Нэг вагон ачуулахад тэдэн төгрөг гэдэг” гээд л ярина. Нотлоод өгөөч гэхээр “Үгүй. Миний хоол, миний амьдрал ш дээ” гэдэг.

-Тэгвэл ажилчид юу гэж ярих уу?

-Энд тэдэн вагон тавиулчихлаа, эд нар хоорондоо тохиролцоонд хүрсэн байх гэх нь бий. Мөн “Тэр рүү тэр утсаар ярьсан байх магадлалтай. Түүнээс хойш ийм асуудал гарлаа. Тэр компани ингээд тавиулчихлаа, тэр компанийн тэдэн вагон оочер дайраад ороод ирлээ. Энэ бол оочерт байгаагүй компани” гээд над руу ярина.

-Нэг вагоны оочер дайруулахад 200 сая төгрөгийн авлига яригддаг гэх юм. Гэтэл бүр 500 сая төгрөг байх нь ээ?

-Зарим нэг нь сүүлдээ 500 сая хүрлээ гэж ярьж байсан. Урд нь 150, 200 байлаа гээд л яригдаж байсан. Бүр хоёр гурван жилийн өмнө ч нэг вагон үнэ тогтчихсон дуулдаж байлаа. Би ч бас энэ асуудлыг хөндөөд хэлэхээр намайг хариуд нь гүжирдлээ гээд цагдаад өгч байсан тохиолдол бий. Гэтэл өнөөдөр энэ нь ил болоод л явж байна.

-Өдөрт 10 гаруй вагон явж байсан гэлээ. Оочер дайруулах тохиолдол хэр их байх магадлалтай вэ?

-Хэдий оочероор явж байсан ч вагон бүрт тийм байх боломжтой. Танай вагонд тавьж өгч чадахгүй нь гэж хэлэхэд л хүн ажлаа явуулахын тулд ярих асуудал үүсчихээд байгаа юм. Түүнийг зохицуулахын тулд вагон бүрт ийм асуудал гарах магадлалтай. Их үү, бага уу гэдэг нь янз бүр байх.

Ухаандаа төмөр зам цахимжихын хувьд цахимжсан. Оочер дугаар нь ил болсон уу, болсон. Миний явуулах ачаа 10 хүний дараа байна гэж харж болдог. Гэтэл мөнгөтэй, чадалтай, эрх мэдэлтэй хүмүүс миний хүлээж байгаа дарааллын урдуур дайруулж оруулаад 50 вагоныг нь тавиулаад нүүрсээ ачуулчихна. Нүүрс урд хөршид үнэтэй байгаа энэ үед 500 сая юу ч биш байх магадлалтай. Ингээд нэг вагон ачуулахад л 500 сая төгрөг ороод ирнэ гэхээр Ж.Пунцаг 300 сая төгрөгийн “Ланд-300” машиныг нэг л хулгай хийхэд авчих боломж нээгдчихэж байгаа юм. Тэгээд л Ж.Пунцагийг хардсан хардлага маань тэр.

-Тийм өндөр үнээр вагон дайруулж байгаа нь урд хөршид нүүрс, төмрийн хүдрийг өндөр үнээр авдагтай холбоотой гэсэн үү?

-Ер нь зэсийн үнэ өсч байна. Төмрийн хүдэр өсч байна. Манай төмрийн хүдэр гаргадаг хүмүүс урагшаа л гаргадаг шүү дээ. Цаанаа ямар үнэ ханштай, ямар наймаа явдаг нь бизнесийн нууц байх. Төмөр замчин бидэнд тэр нь хамаагүй. Харин төмөр замчид авлигатай ачаа тээх албагүй, үүрэггүй.

-Та бол энэ асуудлыг эрт ярьж хэлж байсан хүн. Ж.Пунцагийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж та мэдэгдэж байсан?

-Дээр ярьсан асуудлаар энэ хүн үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломж харагдаад байна, шалгаач гэж АТГ-т хандсан. Энэ хүний төмөр замд байсан амьдрал, орж ирснээс хойш яаж ажилласныг би мэднэ. Авдаг цалин нь ийм машин авах хэмжээнд хүрэх үү, үгүй юү гэдгийг хүн юм чинь шинжинэ. Манайд хамгийн өндөр цалин авдаг машинч нар гэхэд л насаараа хөдөлмөрлөөд ийм машин чадахгүй л байхгүй юу. Өрхийн төсөв, цаанаа зарцуулах зардал зөндөө шүү дээ. Ж.Пунцагт бол ирээд зургаахан сар ажиллахад ингэж авахаар хүнд хардах өнцөг төрнө шүү дээ.

Өөрөө тайлбарлахдаа “Би урд нь “Ланд-200”-тай байсан” гэсэн. Тийм л дээ, түүнийгээ ч ямар зарчмаар авсныг мэдэхгүй. Түүнийгээ зарж байгаад, хүнээс мөнгө нэмж зээлээд “Ланд 300”-гаа авсан гэдэг юм. Мэдээж тийм асуудал хүнд байх ёстой байх. Гэхдээ Ж.Пунцаг шиг хүний цалингаар, цаанаа дэмжлэг болох компанигүй бол үүнийг авах хэцүү.

Би дээр хэлсэн, Ж.Пунцагтай хувийн өс хонзон байдаггүй. Ганцхан гаргаад байгаа технологийн алдаа, хүнтэй харьцаж байгаа ёс зүй, хийж байгаа үйлдлүүдээс нь бохир юмнууд харагдаад байдаг. Шантаалжилж байж хүнийг ажилд авах асуудал зөндөө. Эсвэл нэг өө сэвэн дээр нь барьж аваад өөрийнхөө хэрэгцээг хангаад явдаг. Энэ бол бохир тогтолцоо.

Аль ч байгууллагад дотоод аудит байдаг. Энэ нь голдуу санхүү дээр суурилсан. Тухайн дотоод аудит нь санхүүгийн зөрчил, мөнгө төгрөгтэй холбоотой асуудлуудыг ил гаргаж ирээд бүр болохгүйг нь хуулийн байгууллагад өгч шалгуулаад шийддэг тогтолцоотой. Гэтэл манай төмөр замын дотоод аудит нь хажуудаа хяналтын гэж нэр өгч байгаад Ж.Пунцагийг ажилтай болгосон юм шүү дээ.

-Тодруулж хэлэхгүй юү?

-Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайдаар шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл гэдэг гэдэг хүн томилогдсон. Тэр томилгооны эзэн шууд “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн ерөнхий хорооны Монголын талын ахлагч болдог юм. Б.Цогтгэрэл ингэж томилогдоод өөрөө Ж.Пунцагийг хөтлөөд орж ирээд танилцуулж байсан хүн. “Төмөр замд миний оруулж ирж байгаа хоёр хүн бий. Түүний нэг нь Ж.Пунцаг шүү” гэж танилцуулж байв.

-Сонгон шалгаруулалт явагдсан уу?

-Явагдаагүй. Уг нь байх ёстой. Миний яриад, шаардаад байгаа юм чинь л энэ. Дотоод хяналт, аудитын алба гэдгийг Ж.Пунцагт зориулж нээгээд албан тушаал өгч байгаад цагдаа, тагнуулд ажиллаж байсан хүмүүсийг татаад хяналт хийдэг албыг бий болгосон юм шүү дээ.

Шударга, үнэнийг тогтоодог хүмүүс уг нь хууль, шүүхийнхэн. Ийм тогтолцоо байсаар байтал дотор нь өөрсдөө шалгаад, бүр тогтоогдсон тул, халсугай гэж оруулж ирдэг алба болсон. Харин өөрсдийнхөө хамгаалах хүмүүсээ хамгаалж, өөрсдийнхөө хүсэл зорилгыг гүйцэлдүүлээд байгаа нь ч харагддаг. Улаанбаатар төмөр зам бол хүчний байгууллага биш, зүгээр тээврийн компани шүү дээ. Ялангуяа дэргэдээ тээврийн цагдаатай байгууллага дотор хүчний байгууллага шиг ажиллуулж байгаа нь буруу бүтэц. Яахав, олон улсын жишгийг харахад ийм том компани дотроо дотоод хяналтын нэгжтэй байхыг зөвшөөрдөг. Гэхдээ ингэж 10 гаруй хүнтэй хэлтэс ажиллуулдаг, тэр нь хүний эрхийг зөрчдөг байж болохгүй.

-Та АТГ-т өмнө өөр ч асуудлаар хандаж байсан гэсэн. Бас л их мөнгөн дүнтэй хэрэг сонсогддог?

-Төмөр замд чинь том том мөнгөн дүнтэй асуудлууд болдог юм. Тэр бүрийг би ярьдаг, яриад дийлэхгүй нь ч байна. Одоогоос хоёр, гурван жилийн өмнө Хятадад хэдэн вагоныг их өндөр өртгөөр засуулсан байдаг. Өртөг нь 15.2 тэрбум төгрөг болсон. Ажлын процессын, хяналтын маш том алдаанууд үүн дээр гарсан. Жишээ нь, хүлээлгэж өгөхдөө бүрэн гүйцэд хүлээлгэж өгөөгүй. Засвараас хүлээж авахдаа хүлээлцсэн акт үйлдээгүй, шууд авчихсан. Энэ асуудлаар талийгаач Ж.Жигжиднямаа дарга шалга гэж үүрэг даалгавар өгсөн байдаг.

Ж.Пунцаг ч өөрөө үүрэг даалгавар албандаа өгөөд тэр асуудлыг шалгуулсан. Байцаагч нар нь зөрчлийг илрүүлсэн. Гэтэл Ж.Пунцаг дараа нь таг болчихсон. Би бол түүнийг энэ том хэргийг нуун дарагдуулсан, хамтарч оролцсон гэж үздэг.

-Өмнө нь нэг бус удаа хууль шүүхэд дуудагдаж, саатуулагдаж байсан хүн юм байна. АТГ-аас ажиллуулахгүй гэсэн бичиг ирж байсан гэв үү?

-АТГ-аас нэг бус удаа наад хүн чинь албаны дарга хийж болохгүй юм байна шүү, урд нь авлигын хэрэгт холбогдож ял авч байсан. Тиймээс энэ ажлыг хийж болохгүй гэсэн шаардлагыг УБТЗ руу өгч байсан. Тэгэхээр нь албаны дарга байсан Ж.Пунцагийг орлогч дарга болгочихсон. АТГ-аас дахиад бичиг ирсэн. Наад хүн чинь ажилласан хэвээр байна, та нар ажиллуулаад байна гэхээр халсан байдаг. Тэгэхээр нь Ж.Пунцаг би албаны дарга биш, орлогч дарга байсан. Тэгэхээр би ХОМ өгдөг албан тушаалтан биш байтал халчихлаа гээд шүүхдсэн.

Ингээд нэхэмжлэлээ хангуулаад жилийн дараа төмөр замд ороод ирсэн. Тэр хугацаандаа Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байсан. Гэтэл төмөр замд орж ирээд нөхөн олговор авчихаж байгаа юм. Би хэлж байсан, тэгэхэд “Хуулинд харшлах зүйл байхгүй” гэх жишээний. Ингээд л нэг газар ажиллаад цалин аваад, нөгөө газраас нөхөн олговор яваад явж байгаа нь ерөөсөө төмөр замын албан тушаалыг хөрөнгөжих бохир газраа гээд бодчихсон хүн гэж би харддаг. Одоо шалгаж байна л гэнэ. Дахиад ч хэрэгсэхгүй болоод гараад ирэх магадлал тун өндөр.

Б.Энхзаяа

Эх сурвалж: Өдрийн сонин

3


Сэтгэгдэл (3)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



64.119.16.37ЗОЧИН   • 1 сарын 23. 19 цаг 14 минут

Гөлийчихөөд хүн матаж явах гэж ккк

124.158.65.72зочин   • 1 сарын 22. 13 цаг 40 минут

Энэ асуудлаар шалгах хэрэгтэй. Үнэхээр даварч, хүний эрхэд халдсан, ялгаварлан гадуурхсан, хуйвалдаан, илт давуу байдал олгож, хууль бус чадваргүй хүмүүсийг олноор нь томилох ажиллагааг гардан зохион байгуулж байсанг олон хүний жишээгээр нотлох боломжтой. Хардах эрхийнхээ хүрээнд энэ бүхнийг бичлээ. Энэ 3 хүнийг шалгаж, хариуцлага тооцох хэрэгтэй шүү.

124.158.65.72зочин   • 1 сарын 22. 13 цаг 35 минут

Ганболд 2017 оны 12 сараас өөрийн дотны итгэлтэй хүмүүс гэж багаа бүрдүүлэх үүднээс хүний нөөцийн албаны даргаар Пүрэвдорж, хүний эөөцийн төлөвлөлт, бодлого хариуцсан инженерээр Баттуяа гэх 2 хүнийг өөрийнхөө бохир ажиллагааны хамтрагчаар томилуулж, хүний нөөц, ажлын байр, албан тушаалуудыг ч мөн авилгал, ашиг сонирхолоороо ашигласан байх магадлалтай шүү. Энэ 3 хүн бол олон хүнийг хохироож, ажлын байрыг нь булаасан. Энэ 3 хүнийг албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгох, өөрсдөдөө ашигтайтомилгоог хууль бусаар хийж байсныг ч шалгах



ШИНЭ МЭДЭЭ

Нүүрсний экспорт зургаа дахин буурчээ1 цаг 33 минутын өмнө“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн маршрут1 цаг 35 минутын өмнөАН-аас хүний эрхийн мэдрэмжгүй ЦЕГ-ын удирдлагуудыг чөлөөлөхийг шаардлаа2 цагийн өмнөН.Тавинбэх: Цахилгааны үнэ нэмэх асуудлыг хойшлуулсан2 цаг 2 минутын өмнөЦЕГ: "Бэлтэс мөрөн” компанид мөнгөө өгөөд буцааж аваагүй 3000 орчим хохирогч байна2 цаг 40 минутын өмнөМҮОНРТ-ийн санхүүжилтийн ил тод байдал хангалтгүй байна гэж Аудит дүгнэв2 цаг 48 минутын өмнөАвтомашингүй өдрөөр нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орно2 цаг 50 минутын өмнөКени, Казакстан улсын мэргэжлийн тамирчид марафонд оролцоно2 цаг 51 минутын өмнөӨнөөдөр дарс /wine/-ны өдөр3 цаг 1 минутын өмнөМандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд засвар хийнэ3 цаг 2 минутын өмнөЗГ: Иргэний хурууны хээгээ өгсөн супермаркет, гоо сайхны салонуудын датаг устгана3 цаг 25 минутын өмнө100 гаруй цаа цасны нурангид дарагдаж хорогджээ3 цаг 32 минутын өмнөЛ.Халтар: Шалгадаг хүн нь би биш, миний мөр цагаан3 цаг 33 минутын өмнөСармагчны цэцэг өвчин Ази тивд бүртгэгдлээ4 цаг 8 минутын өмнөБНХАУ-ын хоёр хот руу нислэг үйлддэг болно4 цаг 30 минутын өмнөБ.Болор-Эрдэнэ: Иргэд нэг паспортаа бүх платформд ашиглаж байна гэдэг нь мэдээллийн аюулгүй байдлын суурь боловсролгүйн шинж4 цаг 46 минутын өмнөЗэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргууд тодорлоо5 цаг 12 минутын өмнөДэлхийн эдийн засгийн чуулга уулзалт үргэлжилж байна5 цаг 14 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэв5 цаг 15 минутын өмнөЖолооч нараас сүүлийн 2 долоо хоног ковидын халдвар илрээгүй тул уртын тээврийг эхлүүллээ5 цаг 30 минутын өмнө"Орос-Монгол, Шинэ бодит байдлын түншлэл" чуулга уулзалт Улаан-Үд хотод болно5 цаг 56 минутын өмнөКоронавируст халдварын 89 шинэ тохиолдол бүртгэгджээ.6 цаг 9 минутын өмнө“МОНГОЛ УЛСЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд засгийн газраас томилсон ажлын хэсэг цахимаар хуралдлаа6 цаг 19 минутын өмнөӨнөөдөр Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой тохиож байна6 цаг 26 минутын өмнөАзийн наадмын сагсан бөмбөгийн урьдчилсан шатны тэмцээн хойшлогдлоо6 цаг 34 минутын өмнөТехаст бага сургуульд халдсаны улмаас 18 сурагч амиа алджээ6 цаг 49 минутын өмнөЭЕШ-ын суудлын хуваарийг өнөөдрөөс хэвлэж авах боломжтой6 цаг 54 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх "Эхийн алдар" одон гардууллаа6 цаг 56 минутын өмнөГэр бүлийн хүчирхийллийн 99 дуудлага мэдээлэл бүртгэгджээ6 цаг 57 минутын өмнөБНХАУ-аас бараа захиалахад цахим залиланд өртөх эрсдэлтэйг анхааруулав7 цагийн өмнөБНАСАУ Япон тэнгис рүү гурван пуужин харважээ7 цаг 3 минутын өмнөУИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно7 цаг 9 минутын өмнөАлбан тушаалтнуудын хүнд суртал, ёс зүйтэй холбоотой 9 гомдлыг хянаж шийдвэрлэв7 цаг 10 минутын өмнөХотын дарга орлогч нараа ажлаас нь чөлөөлжээ7 цаг 12 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Дэлхийн шилдэг сургуульд Монголын оюутан залуус суралцахад дэмжлэг үзүүлэх ажлыг үргэлжүүлнэ7 цаг 20 минутын өмнөСонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг үргэлжилнэ7 цаг 24 минутын өмнөӨ.Шижир “Багануур”-т белаз шахсан уу?7 цаг 29 минутын өмнөНалуу-Ухаа төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ7 цаг 32 минутын өмнөЗасгийн газар ДЦС-уудын хүчин чадлыг өргөтгөх төслүүдийн талаар хэлэлцэж байна7 цаг 35 минутын өмнөCOVID-19: Хойд Солонгосын тохиолдлын тоо 2.9 саяд хүрлээ7 цаг 39 минутын өмнө
 Facebook Twitter Youtube