Энэ мэдээ хуучирсан буюу 2022-01-22 нд нийтлэгдсэн байна.

55 дугаар сургуулийн цэцэрлэгч ногоочин мэргэжлийн ангийн сурагчдыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үйлдвэрлэлийн дадлага хийлгэнэ

1/ 22/ 2022    16 цаг 59 минут

Нийслэлийн ерөнхий боловсролын 55-р сургууль нь тусгай хэрэгцээ шаарддлагатай хүүхдийг сургуульд бүрэн хамруулж, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн боловсрол олгох, амьдрах ухаанд сургаж бие даасан амьдрал хөдөлмөрт бэлтгэх зорилготой сургалтын үйл ажиллагаа явуулдаг.

2021-2022 оны хичээлийн жилд бага ангид 229 сурагч, дунд ангид 232 сурагч, ахлах анги 39 нийт сурагч 500 гаруй сурагч суралцаж байна.

 Сурагчдынхаа эцэг эхчүүдийн ачааллыг хөнгөлөх, өрхийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор тус сургуулийн  дэргэд өдөр өнжүүлэх төв ажилладаг бөгөөд зөвхөн өөрийн сургуулийн сурагчдыг хүлээн авдаг юм байна.

Тус төв нь 2 үндсэн багш 2 туслах багш 25-30 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулдаг. Өдөр өнжүүлэх төвд оюун ухааны бэрхшээлтэй болон, аутизм, дауны хам шинж, саа саажилттай сурагчид хамрагддаг.

 Эцэг эхчүүд ажилд явахаас өмнө хүүхдээ тус төвд хүргэж өгч ажил тарсны дараа хүүхдээ авдаг. Тус төвд хамрагдсанаар хүүхэд гэртээ байгаа юм шиг орчинд хооллож, амарч, гэрийн даалгавраа хийж, мөн хөгжүүлэх сургалтанд хамрагддаг байна.

Өдөр өнжүүлэх төвд хамрагддаг хүүхдүүдийг илүү тав тухтай орчинд өдрийг өнгөрүүлэх, сурч хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор НИТХ-ын төлөөлөгч, ”Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн захирал Ү.Оюунзул нийгмийн хариуцлагын хүрээнд хувиасаа 5 сая төгрөгний  хандив өгсөн байна. Цаг үеийн хүнд хэцүү байдлаас хамаарч бараа материалын хомсдол, үнийн хэт хөөрөгдөл байсан хэдий ч өдөр өнжүүлэх төвийн багш нар, зарим ажилчид нөөц бололцоогоо ашиглан тохижилт, өнгөний зохицол, материалын чанар гэх зүйлүүд дээр онцгой анхаарч ажилласны дүнд тухлаг сайхан унтлагын өрөө, тоглоомын өрөө, үдийн цайны өрөөтэй болжээ.

Тус сургуулийн захирал, МУГБ Ч. Ганбилэг НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзулд хандан тусгай хэрэгцээт хүүхдүүдийн таатай орчин бүрдүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлж, сурагчдын бүтээлийн дээжээс дурсгал болгон гардуулан өглөө.

Цаашид НИТХ-ын төлөөлөгч, ”Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн захирал Ү.Оюунзул Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн цэцэрлэгч ногоочин мэргэжлийн ангийн сурагчдыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, багш нарт “Мод, бут, сөөг үрслүүлэх арга” сэдвээр сургалт явуулах, 2022 оны хавар тус хамт олныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, сургуулийн нэрэмжит төгөлтэй болгох санал тавьсныг сургуулийн захиргаа, хамт олон  баяртайгаар хүлээн авлаа.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

БНСУ-д ажиллах 4500 иргэнийг бүртгэнэ2 минут 29 секундын өмнөАварга цолны хүндэтгэлийн барилдаан бямба гарагт болно4 минут 4 секундын өмнөЯпон дэлхийн аялал жуулчлалын рейтингийг тэргүүлжээ5 минут 55 секундын өмнөАжлын хэсгийн гишүүд Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд ажиллалаа9 минут 27 секундын өмнөН.Чимэдлхам нарт холбогдох хэргийг хэлэлцэхийг хойшлууллаа12 минут 4 секундын өмнөЭ.Бат-Үүл нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав13 минут 42 секундын өмнөНүүрсний экспорт зургаа дахин буурчээ2 цаг 8 минутын өмнө“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн маршрут2 цаг 10 минутын өмнөАН-аас хүний эрхийн мэдрэмжгүй ЦЕГ-ын удирдлагуудыг чөлөөлөхийг шаардлаа2 цаг 35 минутын өмнөН.Тавинбэх: Цахилгааны үнэ нэмэх асуудлыг хойшлуулсан2 цаг 37 минутын өмнөЦЕГ: "Бэлтэс мөрөн” компанид мөнгөө өгөөд буцааж аваагүй 3000 орчим хохирогч байна3 цаг 15 минутын өмнөМҮОНРТ-ийн санхүүжилтийн ил тод байдал хангалтгүй байна гэж Аудит дүгнэв3 цаг 23 минутын өмнөАвтомашингүй өдрөөр нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орно3 цаг 25 минутын өмнөКени, Казакстан улсын мэргэжлийн тамирчид марафонд оролцоно3 цаг 26 минутын өмнөӨнөөдөр дарс /wine/-ны өдөр3 цаг 36 минутын өмнөМандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд засвар хийнэ3 цаг 37 минутын өмнөЗГ: Иргэний хурууны хээгээ өгсөн супермаркет, гоо сайхны салонуудын датаг устгана4 цагийн өмнө100 гаруй цаа цасны нурангид дарагдаж хорогджээ4 цаг 7 минутын өмнөЛ.Халтар: Шалгадаг хүн нь би биш, миний мөр цагаан4 цаг 8 минутын өмнөСармагчны цэцэг өвчин Ази тивд бүртгэгдлээ4 цаг 43 минутын өмнөБНХАУ-ын хоёр хот руу нислэг үйлддэг болно5 цаг 5 минутын өмнөБ.Болор-Эрдэнэ: Иргэд нэг паспортаа бүх платформд ашиглаж байна гэдэг нь мэдээллийн аюулгүй байдлын суурь боловсролгүйн шинж5 цаг 22 минутын өмнөЗэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргууд тодорлоо5 цаг 47 минутын өмнөДэлхийн эдийн засгийн чуулга уулзалт үргэлжилж байна5 цаг 49 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэв5 цаг 51 минутын өмнөЖолооч нараас сүүлийн 2 долоо хоног ковидын халдвар илрээгүй тул уртын тээврийг эхлүүллээ6 цаг 5 минутын өмнө"Орос-Монгол, Шинэ бодит байдлын түншлэл" чуулга уулзалт Улаан-Үд хотод болно6 цаг 31 минутын өмнөКоронавируст халдварын 89 шинэ тохиолдол бүртгэгджээ.6 цаг 44 минутын өмнө“МОНГОЛ УЛСЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд засгийн газраас томилсон ажлын хэсэг цахимаар хуралдлаа6 цаг 54 минутын өмнөӨнөөдөр Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой тохиож байна7 цаг 1 минутын өмнөАзийн наадмын сагсан бөмбөгийн урьдчилсан шатны тэмцээн хойшлогдлоо7 цаг 9 минутын өмнөТехаст бага сургуульд халдсаны улмаас 18 сурагч амиа алджээ7 цаг 24 минутын өмнөЭЕШ-ын суудлын хуваарийг өнөөдрөөс хэвлэж авах боломжтой7 цаг 29 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх "Эхийн алдар" одон гардууллаа7 цаг 31 минутын өмнөГэр бүлийн хүчирхийллийн 99 дуудлага мэдээлэл бүртгэгджээ7 цаг 33 минутын өмнөБНХАУ-аас бараа захиалахад цахим залиланд өртөх эрсдэлтэйг анхааруулав7 цаг 35 минутын өмнөБНАСАУ Япон тэнгис рүү гурван пуужин харважээ7 цаг 38 минутын өмнөУИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно7 цаг 44 минутын өмнөАлбан тушаалтнуудын хүнд суртал, ёс зүйтэй холбоотой 9 гомдлыг хянаж шийдвэрлэв7 цаг 46 минутын өмнөХотын дарга орлогч нараа ажлаас нь чөлөөлжээ7 цаг 47 минутын өмнө
 Facebook Twitter Youtube