Энэ мэдээ хуучирсан буюу 2022-01-24 нд нийтлэгдсэн байна.

“Оюу толгойн өр “тэг”...” гэчихээд таг болсон Л.Оюун-Эрдэнэ юу бодож суудаг бол?!

1/ 24/ 2022    7 цаг 17 минут

2021 оны сүүлийн сард, одоогоос ердөө ганцхан сарын өмнө Оюу толгойтой холбоотой мэдээлэл оволзож байв. Одоо харин нам жим болжээ. 2021 оны арванхоёрдугаар сарын 13-нд “Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниас Ерөнхий сайдын нэр дээр захидал ирүүлсэн. Түүгээр өнөөдрийн нөхцөлд Монголын талд ашигтай гэж болохоор таван санал бичсэн байв.

Захидалд “...Оюу толгой төслийн Засгийн Газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, улмаар “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн 34 хувь эзэмшлийн үнэ цэн нэмэгдэж, ногдол ашиг авах хугацаа наашлах;

ДУББСТ болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г цуцалж дуусгавар болгох;

Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахыг зөвшөөрөх;

Гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж "Эрдэнэс Оюу толгой"  ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;

“Оюу толгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах байдлаар гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах арга хэмжээ авч холбогдох зардлыг харилцан тохиролцсон нөхцөлийн дагуу “Оюу толгой” ХХК төлөх;

Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах;

Төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм.

Үүнээс манайхан 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэсэнд ихэд баярласан. Учир нь, Оюу толгойн 2010 оны анхны ТЭЗҮ-ийг 2015 онд шинэчилсэн. Энэ дагуу далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө гарч ирсэн. Үүнд тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд очиж гарын үсэг зурсан. Түүнээс хойш “Дубайн гэрээ” гэх болсон. Уг нь далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэдэг Ч.Сайханбилэгийн сэдэл нь зөв байв. Харамсалтай нь Оюу толгойн ТЭЗҮ-ийн санхүүгийн нарийвчилсан тооцооллоос Монгол Улс 2051 он хүртэл ногдол ашиг авахгүйгээр зогсохгүй 22 тэрбум ам.долларын өртэй үлдэхээр болсон зэргээр таагүй үр дүнтэй дууссан. Тиймээс сая тэр өр тэглэгдсэнд монголчууд нийтээрээ л алга ташиж байгаа хэрэг.

Гэхдээ хөрөнгө оруулагчдын дээрх таван санал дундах өр тэглэснээс дутуугүй сайн мэдээ бий. Тэр нь далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх “чимээ” байлаа.

Тиймээс Монгол Улс он солигдохын өмнөхөн “Рио Тинто”, “Туркойз Хилл”-ээс ирүүлсэн энэ таатай таван саналыг хүлээж авсан. Эдгээрийг УИХ-аар хэлэлцүүлэн УИХ-ын чуулганы 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны нэгдсэн хуралдаанаар, “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” тогтоолыг батлав.

Тэгвэл “Оюу толгой” ХХК, хөрөнгө оруулагч тал ямар байр суурьтай байна вэ?

“Оюу толгой” ХХК-ийн зүгээс энэ сарын 21-нд “...Далд уурхайн төслийн талаар COVID19 цар тахлын хязгаарлалтууд нөлөөлж буй хэдий ч огтлох малталтыг эхлүүлэхэд техникийн болон үйл ажиллагааны талаас бэлэн болсон. Уурхайн талбар дээрх орон байрны зохицуулалт, ажиллах хүчний түвшин өнгөрсөн улиралд сайжирсан буюу төлөвлөгөөт шаардагдах түвшний 60-70 хувьд хүрсэн. 2021 оны арванхоёрдугаар сарын төгсгөлийн байдлаар төсөлд цар тахлын нэмэлт хязгаарлалттай холбоотойгоор 175 сая ам.долларын нэмэлт зардал үүссэн. Далд уурхайн олборлолтын чухал хэсэг болох налуу амыг үндсэн уурхайтай холбох ажлыг гүйцэтгэж, материал тээвэрлэх нэгдүгээр системийн барилгын ажлыг амжилттай дуусгасан. Ойрын хэдэн долоо хоногт багтаан Улсын комисс хүлээн авна гэсэн тооцоололтой байна” гэж мэдээллээ. Мөн “...Агааржуулалтын хойд амын нэвтрэлтийг аравдугаар сард эхэлж, газрын гадаргаас доош 148 метрийн нэвтрэлт хийжээ. Агааржуулалтын урд амын нэвтрэлтийн бэлэн байдлыг хангах ажил үргэлжилж байгаа. Нэвтрэлтийн тоормосны системийн нэгт гарсан төлөвлөөгүй засварын ажлаас үүдсэн саатлыг үл харгалзан бэлтгэл ажлыг 2022 оны нэгдүгээр улиралд дуусгах хүлээлттэй байна. Агааржуулалтын урд, хойд амын ашиглалтад орох хугацаа өнөөг хүртэл мэдэгдэж буй COVID19 цар тахлын нөлөөллөөс үүдэн есөн сараар хойшлохоор байна” гэв.

Түүнчлэн “...”Рио Тинто”-гийн мэдээлснээр хувь нийлүүлэгчдийн хэлэлцээр бүтээлч хэлбэрээр, эерэг үр дүн гарган урагшилж байна. Оролцогч талууд төслийг урагшлуулах, хэлэлцэж буй асуудлуудад урт хугацааны шийдлийг олохыг эрмэлзэж байна” хэмээн дамжууллаа.

Үүнээс гадна 2021 оны арванхоёрдугаар сард нөөцийн тодотгол тайланг холбогдох хууль, журмын хүрээнд бүртгэж, 2022 оны уулын ажлын төлөвлөгөөг хүлээн авсан. Шинэчилсэн ТЭЗҮ (OTFS20)-ийг Засгийн газрын холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

COVID19 цар тахлын нөлөөлөл, огтлох малталтын техникийн бус шалгуур үзүүлэлтийг хангах зэргээс огтлох малталтыг эхлүүлэх хугацаа хамаарна. Тиймээс далд уурхайн анхны тогтвортой үйлдвэрлэл 2023 оны нэгдүгээр сараас өмнө эхлэх боломжгүй болж байна. Огтлох малталтыг дуусгах болон цар тахлын хязгаарлалтын хугацаа тодорхой болж байж цаашид төслийн нэгдсэн төсөвт үзүүлэх нөлөөг бүрэн тооцоолох боломжтой болно.

Далд уурхайн олборлолтыг эхлүүлэхийн тулд хийх ёстой нэлээд ажил бий. Тухайлбал, далд уурхайн төслийн санхүүжилтийг 6.75 тэрбум ам.доллар болгохыг батлах, тухайн санхүүжилтийн төлөвлөгөөг батлах болон Оюу толгойн уурхайг урт хугацааны, найдвартай дотоодын эрчим хүчээр хангах шийдлийг олох хүртэл одоо байгаа эрчим хүчний гэрээг сунгах ажил багтана. Төслийн суурь тайлангийн нарийвчилсан тооцооллыг “Рио Тинто”-ийн ТУЗ, “Туркойз Хилл” дэмжсэн. Одоо “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн зөвшөөрлийг хүлээж байгаа юм байна.

Үүнээс үзэхэд, манай талын 12 жил хүлээсэн Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын тухайд “нохойн дуу ойртож” буй бололтой. Гэхдээ энэ Засгийн газар хөрөнгө оруулагчидтай тийм хэмжээнд ойлголцолд хүрч, бүтээн байгуулалтыг эхлүүлж чадах уу гэдэг эргэлзээ судлаач, ажиглагчдын дунд байсаар байна. Товчхондоо, энэ нь хөрөнгө оруулагчдын илээр тооцоолж буй COVID19-ийн нөлөөллөөс гадна Монголын Засгийн газарт хэр зэрэг итгэж байгаагаас шалтгаалах юм байна.

Ер нь бол Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын байр суурь ахиж дахиад өөрчлөгдөх үү, аль эсвэл энэ хэвээрээ үргэлжлэх үү гэсэн “ац”-тай эргэлзээ хөрөнгө оруулагчдад бий. Тэгэхээр “Рио Тинто”, “Туркойз Хилл” энэ тал дээр сайтар бодох нь ойлгомжтой. “Оюу толгой” ХХК-иар дамжин ирж буй мэдээллээс ч ингэж ойлгож болохоор байгаа юм.

Харин манайхны тухайд он солигдохын өмнө хөрөнгө оруулагчдын саналыг УИХ-ын тогтоол болгоод авчихсан. Тэгээд л сууцгааж байна. “Оюу Толгойн өр “тэг”...” гэчихээд Л.Оюун-Эрдэнэ таг болчихоод байгаа юм. Цаашид яана, юу хийнэ гэж бодож суудаг юм бол доо.

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 цаг 22 минутын өмнөНҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 цаг 37 минутын өмнөЦэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 цаг 53 минутын өмнөСэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 цаг 59 минутын өмнөIDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна5 цаг 3 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна5 цаг 8 минутын өмнөЗурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр5 цаг 10 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж эхэллээ9 цаг 34 минутын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30
 Facebook Twitter Youtube