Энэ мэдээ хуучирсан буюу 2022-01-24 нд нийтлэгдсэн байна.

Импортын бус барааны үнийн хөөрөгдөл анхаарал татаж байна

1/ 24/ 2022    7 цаг 25 минут

Цагаан сарын баярыг  зарим иргэд ууц тавьж, хэвийн боовоор тавгийн идээ засахгүй цомхон  хийх сонирхолтой байна. Зарим нь  хоёр жил өнжсөн баяраа хуучин ёс заншлаараа тэмдэглэхээр байгаа  нь олон нийтийн сүлжээний сэтгэгдэл болон зах, худалдааны төвөөр үйлчлүүлэгчдийн сонголтоос илт байв.  Гэхдээ  уг баяр өрхийн эдийн засгийг нэг мөсөн сэгсэрдэг гэж хэлж болно. Хил хаалттай байснаас шалтгаалж эрэлтээс  үүдэлтэй  импортын барааны үнэ нэмэгдсэн ч  импортын бус хүнсний  бүтээгдэхүүний  үнэ дагаад өсөж байгаа нь  “даарин дээр давс” гэдэгтэй утга нэг болж байна гэж "Бөмбөгөр" хүнсний зах болон  "Саруул" супермаркетаар цагаан сарын бэлтгэлээ базааж  буй иргэд ярьж байсан юм. Импортын бус бараа бүтээгдэхүүний үнэ тухайлбал, төмсний үнэ 117, хонины мах 67 хувиар тус тус өссөн байна. Энэ нь дотоодын үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүн импортын барааг дагаад өссөн нь үнийн хөөрөгдөл үү гэсэн хардлага төрж байна.

Жишээлбэл, мах, төмс, талх, сонгино өндөр хувиар өссөн байгаа бол сүү сүүн бүтээгдэхүүн алтан тариан гурил бага буюу 10-42 хувиар өссөн байгаа нь харагдаж байна. Бүр тодруулбал, нэг кг цагаан будаа өнгөрсөн дөрөвдүгээр сард 4439 төгрөг байсан бол одоо 6899 төгрөг болсон байна. Өндөр өсөлттэй бас нэг бүтээгдэхүүний нэг хиам. 250 грам хиам 3600 төгрөгөөр авч байсан бол одоо  4312 төгрөг болж өсчээ. Түүнчлэн нэг литр сүү 3350 төгрөг болж оны эхний нэг сард 300 төгрөгөөр нэмэгдсэн юм.  Энэ байдлаар хоёр бүтээгдэхүүнээс бусад өргөн хэрэглээний бүх барааны үнэ өссөн байна. Ургамлын тос ОХУ-аас импортолдог алимны жүүсний үнэд өөрчлөлт ороогүй байгаа аж. Инфляцийн түвшин болон хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2021 онд 13.4 хувьтай гарсны 5.6 хувь нь 41.8 хувь нь хүнсний бараа ундаа усны үнийн өсөлтөөс ийнхүү шалтгаалсан юм. Импортын бус бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт  анхаарвал зохих асуудал болж байна. Учир нь 2018 оноос хойш цалин, тэтгэвэр тэтгэмж, хүнсний бүээгдэхүүний үнийн өсөлт шиг 50 хувь хүрч өсөөгүй байгаа нь ард түмний амьжиргааг улам дордуулахаар болж байна. Хамгийн сонирхолтой нь импортолдоггүй дотоодоос бүрэн хангадаг махны үнийн өсөлтөөс дээрх өсөлт  шууд хамаарсан гэж болно. Өөрөөр хэлбэл, малчид махаа үнэтэй зарж эхэлсэн гэсэн үг. Учир нь малчдын өдөр тутамдаа худалдан авдаг хүнсний барааны үнэ өссөнтэй холбоотойгоор махны үнээ өсгөсөн гэсэн шалтгаан харагдаж байгаа юм. Өвлийн идэшээ нөөцөлсөн энэ цаг үед уг нь махны үнэ өдийд хамгийн тогтвортой байдаг.  Гэтэл махны үнэ хамгийн их буюу 45 хувиар өссөн  статистик мэдээг харж болно. Түүнчлэн экспортын тахиа, гахайн махны үнэ нэмэгдсэн нь  махны үнэд нөлөөлжээ.

Иргэд ууц тавихгүй цагаан идээгээр тавгаа засах сонирхолтой байна

“Цагаан сар ба Монгол бараа 22” үзэсгэлэнд оролцогчид  хонины ууцны эрэлт хэрэгцээ  энэ жилийн тухайд бага байгаа  нь  ууц тавих өрх багасантай  холбоотой гэлээ. Гэхдээ хэвийн боовны ширхэгийн үнэ 5000-7000 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеэс 2000 төгрөгөөр нэмэгдсэн гэж байв. Харин цагаан идээгээр шинийн тавгаа засах сонирхолтой иргэд олон байгааг цагаа идээ борлуулагчид хэлж байсан юм. Гэхдээ эрэлтээ дагаад  үнэ өссөнг мөн  худалдан авагчид хэлж байна. 

Цагаан идээгээр дундаж хэмжээтэй  тавгийн идээ засахад 180-200 орчим мянган төгрөг болж байгаа аж. Энэ нь  өмнөх онтой харьцуулахад 40 орчим хувиар нэмэгдсэн гэж байв. Энэ мэтчилэн дотоодын бүтээгдэхүүний үнэ эрэлтээ дагаад  өссөнг онцлоё. Түүнчлэн , Ялалтын талбайд нээгдсэн Архангайн малчдын боловсруулсан цагаан идээний үзэсгэлэнд худалдан авагчдын хөл хөдөлгөөн их байв. Энд  нэг кг ааруул  20-30 мянган төрөгийн үнэтэй байв.  Гэхдээ шар тос, цагаан тос, айраг, аарц, өрөм, хайлмаг зэргийн үнэ өмнөх оноос нэмэгдсэн ч Улаанбаатарын бусад худалдааны төвийнхөөс  хямд байгааг хэлж байлаа. Иймээс Засгийн газар импортын бус бүтээгдэхүүний  үнийн хөөрөгдлийг анхаарах хэрэгтэй гэдгийг үүгээр уламжилж байна.

 

Ц.МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ1 цаг 16 минутын өмнөӨнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр1 цаг 55 минутын өмнөИх Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав2 цаг 5 минутын өмнөУлс төр дэх ураг садны хэлхээ буюу У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр УИХ-д нэр дэвшинэ2 цаг 26 минутын өмнөО.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ2 цаг 59 минутын өмнөИ.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 цаг 10 минутын өмнөАЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 цаг 43 минутын өмнөМонголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 цаг 45 минутын өмнө“Миний дайсны дайсан бол миний найз”6 цаг 36 минутын өмнөТүүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан7 цаг 2 минутын өмнөХуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв7 цаг 7 минутын өмнөД.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо7 цаг 9 минутын өмнөУлаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?7 цаг 12 минутын өмнөЦаг агаарын мэдээ7 цаг 17 минутын өмнөЖ.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв7 цаг 20 минутын өмнөС.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав7 цаг 29 минутын өмнөНЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна4 сар 22. 8:00“…Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна4 сар 22. 7:56Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 22. 1:00Улсын начин Б.Түвшинтөгс түрүүллээ4 сар 21. 18:12Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа4 сар 21. 18:02Б.Ганхайч Азийн дэд аварга боллоо4 сар 21. 17:56Тодорхой тоймлоно-Долоо хоногийн тойм4 сар 21. 15:33Азийн аваргын тэмцээнийг Монголын жүдочид амжилттай эхлүүллээ4 сар 21. 11:09С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ4 сар 20. 14:23"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55
 Facebook Twitter Youtube