Энэ мэдээ хуучирсан буюу 2022-01-24 нд нийтлэгдсэн байна.

О.Одбаяр: Яндангаас ялгарч буй утааны стандартыг олон улсын жишигт нь нийцүүлэх арга хэмжээ авах ёстой

1/ 24/ 2022    13 цаг 21 минут

Агаарын бохирдлын эсрэг бодитоор хийж чадах арга санал бодлоо та бүхэнтэйгээ хуваалцаж байна.

Монгол улсын нүүрсний нийт батлагдсан нөөц нь 37,4 тэрбум тн. Энэ нөөцийн 70- 80 орчим хувь нь хүрэн нүүрс бөгөөд Монгол улс өнөөдрийн байдлаар жилд 7-8 сая тн хүрэн нүүрс олборлож, хэрэглэж байна. Өнөөгийн хэрэглээгээр тооцвол 3700 орчим жил хэрэглэх хүрэн нүүрсний батлагдсан нөөцтэй гэж бодохоор Монгол улсыг “хүрэн нүүрсний диваажин” гэж хэлэхээс аргагүй ажээ. Нөөцийн хэмжээгээр нь үнэхээр диваажин гэж хэлж болох боловч өвлийн улирал дахь багахан хэрэглээнээс нь үүдсэн агаарын бохирдол утааны асуудал Монгол улсын хүн амын 50 орчим хувьд нь там болоод байна.

Асуудал нь диваажинд биш тамд байгаа учир бид нүүрсний хэрэглээндээ анхаарал хандуулж, ирээдүйн стратеги бодлого, зорилтоо зөв тодорхойлох цаг хугацаа аль хэдийн болжээ. Хүрэн нүүрсний хэрэглээ зайлшгүй юу гэвэл мэдээж тийм.

Нүүрс, байгалийн хий, газрын тос, цөмийн түлш, нар, салхи, ус зэрэг эх үүсвэрүүд нь байгалийн баялагийн нөөц, хөгжлийн түвшний ялгаа, хууль эрх зүйн орчин зэргээс шалтгаалан дэлхийн улс орнуудад харилцан адилгүй хэрэглэгдэж байна. Тухайлбал, Дани улс 2017 онд нийт эрчим хүчнийхээ 46%-ийг нар болон салхинаас үйлдвэрлэсэн бол Франц улс дахь хийн хэрэглээ 2016 онтой харьцуулбал 2017 онд 20 %-иар өссөн нь түүхэндээ цөмийн эрчим хүчний хэрэглээ хамгийн бага түвшинд хүрсэн байна.

БНХАУ-ын хувьд 2017 оны байдлаар эрчим хүчний нийт хэрэглээний 65%-ийг нүүрс, 17%-ийг газрын тос, 6%-ийг байгалийн хий, 12%-ийг сэргээгдэх ба цөмийн гэх мэт бусад эх үүсвэрүүд бүрдүүлжээ.

Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны бохирдолын эсрэг олон улсын гэрээ хэлэлцээр болон олон улсын хамтын нийгэмлэг, улс орнуудын хамтын хүчин чармайлтын үндсэн дээр дэлхий нийтээрээ нүүрсний хэрэглээгээ багасгаж ногоон эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг чухалчилж байна. Гэлээ ч судалгаагаар 2030 он хүртэл дэлхий даяар үйлдвэрлэгдэж буй нийт эрчим хүчний 30 орчим хувийг нүүрснээс гаргаж авсан хэвээр л байхаар байна.

Монгол Улс 2017 оны байдлаар эрчим хүч үйлдвэрлэлийн дотоодын эх үүсвэрийн 95.8 хувийг нүүрснээс, 0.06 хувийг дизель цахилгаан станцаар харин 4.1 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс тус тус хангаж байна. Тухайлбал, “Шарын гол” ХК 762 мянган тн, “Багануур” ХК 3.9 сая тн, “Шивээ-Овоо” ХК 2 сая тн, “Адуунчулуун” ХК 470 мянган тн нүүрс тус тус олборлож төвийн эрчим хүчний систем болон томоохон хот суурин газруудын айл өрх, жижиг хэрэглэгчдэд нийлүүлжээ.

Эндээс үзэхэд хүрэн нүүрс нь Монгол улсын эрчим хүчний системийн үндсэн тулгуур цаашлаад улс орны үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн хувьд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал мөн. Нөгөөтэйгүүр дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн хувьд ч өвлийн улирлыг өнөтэй дулаан давахад нь туслах түлш гэдэг нь үгүйсгэх аргагүй үнэн. Нүүрснээс үүдэлтэй утаа, агаарын бохирдолын хор хөнөөл, аюул заналыг дээр дооргүй ярьж, тодорхой хөтөлбөр арга хэмжээ хэрэгжүүлж, хөрөнгө мөнгө зарцуулсаар олон жил өнгөрлөө. Байдал сайжрах биш муужирсаар л байна. Бидэнд үнэхээр энэ асуудлыг шийдэх гарц, гаргалгаа байхгүй гэж үү, айл өрхүүд нүүрсний хэрэглээнээсээ татгалзах ёстой юу гээд олон асуулт хариултаа нэхсэн хэвээр байна. Мэдээж гарц, шийдэл байгаа. Гагцхүү бидэнд улс төржилт биш урагшаа харсан зөв шийдэмгий алхам, нэгдсэн удирдлага зохион байгуулалт л хэрэгтэй байна.

Дэлхий нийтээрээ хүрэн нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх зэргээр туршилт судалгааг тасралтгүй хөгжүүлж байгаа ч өнөөдрийг хүртэл үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд үр ашигтай эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Мөн нөгөө талаасаа өнөөдрийн Улаанбаатар хотод нүүрлээд буй агаарын бохирдол, утааны асуудлыг шийдвэрлэх нь улс орны тэргүүн зэргүүн асуудал болж буй энэ цаг үед хүрэн нүүрсний баялаг нөөцтэй манай улсын хувьд нүүрсээ хэрхэн эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль орчинд хөнөөл багатайгаар ашиглах вэ гэдэг асуудал чухлаар тавигдаж байна. Тийм ч учраас Монгол улс хүрэн нүүрсний хэрэглээндээ дараах 2 чиглэлийг түлхүү анхаарч үзэх нь зүйтэй байна.

Нэгдүгээрт. Эрчим хүч үйлдвэрлэх түлшний зориулалтаар цахилгаан станцуудад нийлүүлэхээс бусад тохиолдолд түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах. Шинээр баригдах цахилгаан станцуудыг төвлөрсөн суурин газруудаас алс нүүрсний орд газар, уурхайнуудын ойролцоо барьж, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох замаар өвлийн улиралд айл өрхүүдийн хэрэглээний эрчим хүчийг хямдруулах бодлогыг дэмжих. Мөн одоо ажиллаж байгаа болон шинээр баригдах нүүрсээр ажиллах цахилгаан станцуудын яндангаас ялгарч буй утааны стандартыг олон улсын жишигт нь нийцүүлэх арга хэмжээ авах ёстой.

Хоёрдугаарт. Нүүрсээ орчин үеийн технологийн дагуу боловсруулж утаагүй түлш буюу хагас кокс, брикет үйлдвэрлэж эцсийн хэрэглэгчид буюу айл өрхүүдэд нийлүүлэх шаардлагатай байна.

“Эрдэнэс Монгол” ХХК нь 2013 оноос эхлэн Австрали, БНХАУ-ын технологи эзэмшигч, хөрөнгө оруулагчидтай утаагүй түлшний үйлдвэр байгуулах чиглэлээр хамтран ажиллаж, холбогдох тооцоо судалгааг хийж байна.

Бидний туршилт, судалгааны үр дүнгээр Багануурын уурхайн нүүрс нь утаагүй түлш үйлдвэрлэхэд тохиромжтой гэж гарсан бөгөөд жилд 1 сая хүртэлх тн түүхий нүүрсийг боловсруулж 500 - 600 мянган тн утаагүй түлш буюу хагас кокс үйлдвэрлэх боломжтой.

Улаанбаатар хотын жижиг хэрэглэгчид буюу айл өрхүүд жилд 1 сая орчим мянган тн түүхий нүүрсийг хэрэглэдэг бол энэ хэмжээний түүхий нүүрсийг 500-600 мянган тн утаагүй түлшээр бүрэн орлуулах боломжтой.

Утаагүй түлшний үйлдвэр байгуулах асуудал нь өнөөдөр л яригдаж буй шинэ асуудал биш. Урьд өмнө нь жилд 10-50 мянган тн утаагүй болон шахмал түлш үйлдвэрлэх бага хүчин чадлын цөөн үйлдвэр туршилтаар ажилласан ч амжилт олоогүй. Тэдэнд тулгарсан хамгийн том бэрхшээл бол өртөг шингээж, зардал гаргаж боловсруулсан утаагүй түлшийг түүхий нүүрстэй өрсөлдүүлэн зах зээл дээр борлуулах оролдлого хийсэнтэй холбоотой. Мэдээж 1тн утаагүй түлшний үнэ 1 тн түүхий нүүрсний үнэтэй адил юм уу хямд байх нөхцөл байхгүй учир иргэд утаагүй түлшний ач холбогдолыг нь ойлгож байсан ч хэтэвчнийхээ хэрээр л түүхий нүүрсээ сонгож байгааг буруутгах аргагүй.

Тийм учраас бидний хувьд түүхий нүүрсийг орлохын зэрэгцээ иргэдийн худалдан авах чадварт нийцсэн утаагүй түлшийг их хэмжээгээр үйлдвэрлэх томоохон үйлдвэрийг барьж байгуулах төслийн судалгааг хийж байгаа юм. Энэ үйлдвэрийн төсөл хэрэгжвэл түүхий нүүрсэнд агуулагдаж буй хүхрийн нэгдлүүд болох SO2 гэх зэрэг хортой бодисуудыг цэвэршүүлж түүхий нүүрснээс гарч буй хорт бодисуудыг 95%-иар бууруулах бүрэн боломжтой юм. Мөн хүрэн нүүрсний эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх бөгөөд Монгол Улсын нүүрсний давирхайн экспортыг тодорхой хувиар нэмэгдүүлэх зэрэг олон талын нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой.

Төслийн судалгааны хүрээнд Австрали болон БНХАУ-ын хэд хэдэн ийм төрлийн үйлдвэрийн технологийн патент эзэмшигчдтэй хамтран ажилласан бөгөөд эдгээрээс 2011 онд БНХАУ-ын оюуны өмчийн газраас патентлагдсан “Нүүрсийг шууд бус аргаар халаах технологиор хагас коксон бүтээгдэхүүн болоод түүний дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи”-ийг нэвтрүүлэх боломжтой байна.

Энэхүү технологиор 2012 онд Хэйнан мужид 500 мянган тн хүрэн нүүрсийг коксжуулж, CNG буюу хийн түлш үйлдвэрлэх үйлдвэр, 2012 оны 8-р сараас Шинжан мужид 1,6 сая тонн нүүрснээс хагас кокс, CNG үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл, 2012 оноос эхлэн Австралид 2 сая тонн хүрэн нүүрсийг хагас коксжуулах төсөл, Индонези улсад 2 сая тонн хүрэн нүүрсийг хагас коксжуулах төсөл гэх зэрэг төслүүд хэрэгжиж байгаа юм байна.

Бидний хувьд дээрх технологиос гадна энэ чиглэлээр бусад оронд хэрэгжсэн төсөл, баригдсан үйлдвэрүүдийг үргэлжлүүлэн судлах зорилт тавьж байна. Утаагүй түлшний үйлдвэрийг цаг алдалгүй барьж чадвал 2019 оны 9 дүгээр сараас бүтээгдэхүүнээ айл өрхүүдэд нийлүүлэх боломжтой. Энэ үйлдвэрт нүүрс нийлүүлэх болон гарсан бүтээгдэхүүнийг нь түгээх ажлыг төр засгийн оролцоотойгоор зохион байгуулж, хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй гэж үзэж байна.

Эцэст нь утаагүй түлш үйлдвэрлэснээр утааны асуудлыг 100 хувь шийдэх боломжгүй. Гэр хорооллыг барилгажуулах болон утааг бууруулах чиглэлээр урт хугацаанд хэрэгжих төлөвлөгөө, төслийн зэрэгцээ бид богино хугацаандаа нүүрсээ боловсруулж, утаагүй түлш хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Ингэснээр айл өрхүүдийн яндангаас ялгарч буй утааны хорт бодисуудын агууламжийг бууруулж чадна.

Үйлдвэр барьж байгуулахад тодорхой хэмжээний хөрөнгө төсөв шаардлагатай. Энэхүү хөрөнгийг Монгол Улсын Ерөнхий Сайдын БНСУ-д хийсэн айлчлалаар 500 сая долларын хөнгөлттэй нөхцөлөөр авсан зээлээр утаагүй түлш үйлдвэрлэх төслийг санхүүжүүлэхээр тохирсон нь олон жил шийдэж чадахгүй байгаа утааны эсрэг тэмцэх нэг арга замыг оллоо гэж харж байна.

Эх сурвалж : Үндэсний шуудан сонин /2019 он/

7


Сэтгэгдэл (7)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.179.24.22ӨӨР ГАРЦГҮЙ ЭЭ   • 2022, 2 сарын 7. 16 цаг 55 минут

ЭЦЭСТ НЬ ТҮЛШТЭЙГЭЭ 3 ЖИЛ НОЦОЛДЛОО . БҮҮР ДОРДЛОО ...

202.179.24.22ӨӨР ГАРЦГҮЙ ЭЭ   • 2022, 2 сарын 7. 16 цаг 54 минут

БАРИЛГАЖУУЛЖ ЧАДАХГҮЙ БӨГӨӨД БҮТЭХГҮЙ... ЗУУХ ЯНДАН ХОЁРТОЙ 30 ЖИЛ ЗЖЖРАЛДЛАА . БҮТСЭНГҮЙ . УЛАМ ДОРДЛОО.

202.179.24.22ӨӨР ГАРЦГҮЙ ЭЭ   • 2022, 2 сарын 7. 16 цаг 52 минут

АМГАЛАНГ ӨРГӨТГӨӨД ЦАХИЛГААН ГАРГАЖ БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ГЭР ХОРООЛЛЫН БҮХЭЛД НЬ ДАГНАЖ ХАНГАХ. ЭНЭ НЬ ГЭР ХОРООЛЛЫН 30 ХУВЬ ,3 БА 4-Р ЦАХИЛГААН СТАНЦЫН СУЛАРСАН ЭРЧИМ ХҮЧНИЙ НӨӨЦӨӨР СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ГЭР ХОРООЛЫН ЦАХИЛГААНЫГ ХАНГАХ . ЭНЭ НЬ ГЭР ХОРООЛЛЫН 30 ХУВЬ .НИЙЛЭЭД УЛААНБААТАРЫН ГЭР ХОРООЛЛЫН 60 ХУВЬ БОЛНО. 10-20 ЖИЛ ТУУШТАЙХАН ГЭР ХОРООЛЛЫН ЭРЧИМ ХҮЧИЙГ 10 САРЫН 01 НЭЭС 05 САРЫН 01 ХҮРТЭЛ ШӨНИЙН 17 ЦАГААС ӨГЛӨӨНИЙ 09 ЦАГ ХҮРТЭЛ ТЭГЛЭХ. ХАЛААЛТЫН ХЭРГЭСЛЭЛҮҮДЭЭ Э/Х-НИЙ АЮҮЛГҮЙ ХЭМНЭЛТТЭЙ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАХ. ӨӨР ГАРЦ ҮГҮЙ ЭЭ ...

103.26.195.54ЗОЧИН   • 2022, 1 сарын 26. 19 цаг 50 минут

ЯАЧИХСАН ТОЛГОЙ НЬ ОЛГОЙ БОЛЧИХСОН ХҮМҮҮС ВЭ? ШАХМАЛ ТҮЛШИНДЭЭ СТАНДАРТ ТОГТООГООЧ? ЯНДАН ЯМАР ХАМААТАЙ ЮМ БЭ? ЯНДАН ЗӨВХӨН УТАА ДАМЖУУЛАГЧ ТӨДИЙ БИЗ ДЭЭ. ЯНДАНД СТАНДАРТ ТОГТООГООД УТАА ГАРГАХГҮЙ БОЛОХ ЮМ БИЗ ДЭЭ? АРАЙ ЮМАА, ХАЧИН БИЕЛЭГДЭШГҮЙ ЮМ СЭТГЭЖ ЯВАХ УХААН МУУТАЙ УЛСУУД ЮМ, ТЭНЭГ ЭРХ БАРИГЧИД???

66.181.177.63МӨНХӨӨ   • 2022, 1 сарын 24. 21 цаг 39 минут

ДАГУУЛ ХОТ ОО БАРЬЖ БАЙГУУЛ, АЙМГИЙН ТӨВ ӨӨ ХӨГЖҮҮЛ. ИРГЭДИЙГ ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ДУРТАЙ ГАЗРАА АВЧ, ДУРТАЙ АЙМАГ СУМ БАГ ДЭЭР АМЬДРАХ ЭРХИЙГ НЬ ӨГ. ТӨВЛӨРЛӨӨ СААРУУЛ. ҮЙЛДВЭР БАРЬ. ХҮМҮҮСИЙГ БОЛОМЖИЙН ЦАЛИН ХӨЛСТЭЙ, ӨНДӨР ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН АЖИЛ ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛ. АВИЛГА АВДАГ, ТӨСВИЙН МӨНГӨ ИДЖ УУДАГ НӨХДИЙГ 20-25 ЖИЛЭЭР ЯЛ ӨГ. ЭДЛҮҮЛ. ШҮҮГЧ АВИЛГАЛ АВЧ ХЭРЭГ ЗАВШИХ, ХУВИЙН АШИГ СОНИРХЛООР ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНД ХАНДВАЛ БҮХ НАСААР НЬ ШҮҮГЧ ХИЙХ ЭРХИЙГ НЬ ХАС Ч 25-30 ЖИЛ ЯЛ ӨГ. ИНГЭЖ ЧАДВАЛ ХӨГЖИНӨ ШҮҮ.

66.181.177.63МӨНХӨӨ   • 2022, 1 сарын 24. 21 цаг 33 минут

ОДБАЯР ОДОО ТА НАРЫН ХУДАЛ ЯРИАНААС ЗАЛХАЖ БАЙНА. ОДОО ИЙМ ЮМ ЯРИХАА БОЛЬ. УУР ХҮРЧ БАЙНА. БАС БУХИМДАЖ БАЙНА. ТЭНЭГ ТЭНЭГ ЮМ ЯРИАД БАЙХААР НӨГӨӨ ГАДААД ДОТООДОД СУРГУУЛЬ ТӨГССӨН ЧИНЬ УТГА АЛГА. БАРАГ МУУ СУРДАГ БАЙСАН БОЛОЛТОЙ. ЕР НЬ НҮҮРС Ч БАЙНА УУ ШАХМАЛ ТҮЛШ Ч БАЙНА УУ УТАА ГАРДАГ ГЭДГИЙГ НЬ АМЬДРАЛ НОТОЛЛОО ШҮҮ ДЭЭ. ЭНЭНЭЭС ИЛҮҮ НОТОЛГОО ГЭЖ ЮУ БАЙХАВ. ОДОО ТЭР ЗЭЭЛ АВЧ МӨНГӨ ИДЭЖ ХУВИЙН АМЬДРАЛАА БАЯЖУУЛДАГ, ХӨРӨНГЖҮҮЛДЭГ ЭЭ БОЛЬ. ШОРОНД ОРНО ШҮҮ. ЗҮГЭЭР Л ОРОН СУУЦЧУУЛ, ЭРДЭНБҮРЭН, ЭГИЙН ГОЛ УЦС БАРЬ. ДУЛААНЫ 5 ЦС БАРЬ.

103.10.21.255Зочин   • 2022, 1 сарын 24. 14 цаг 44 минут

Утааг шинжлэх гэж баахан мөнгө луйвардах нь дээ утаа л бол утаашдээ



ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ8 цаг 48 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв9 цаг 9 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв9 цаг 39 минутын өмнөРойтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ3 сар 29. 10:28Л.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна3 сар 29. 9:52Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна3 сар 29. 9:37Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага3 сар 29. 9:33Танк ажиллагаа газраар солигдоод…3 сар 29. 9:19Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно3 сар 29. 8:24Энэ өдрийн зурхай3 сар 29. 8:19Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ3 сар 29. 8:16Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна3 сар 29. 8:15Алтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал3 сар 29. 8:14" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube