Энэ мэдээ хуучирсан буюу 2022-01-24 нд нийтлэгдсэн байна.

Д.Өнөрболор: Бар жилийг хоёр өнцгөөс шинжихэд

1/ 24/ 2022    15 цаг 31 минут

Дижитал технологи бүхэлдээ дэлхийн хүмүүс- бидний аж амьдралыг сайн тал руу өөрчилж, амьдралын утга учрыг хөглөж, баялаг, сонирхолтой болгож ирсэн билээ. Харин 2022 оноос бидэнд сул талаа илүү амсуулж мэдрүүлнэ гэж шинжээчид бичих боллоо. Гажуудуулсан дата дээр тулгуурласан алгоризмын хор урхагтай дүгнэлтийн улмаас хэдэн зуун сая хүний амьдрал, ажил хэрэгт нөлөөлж,онлайн ертөнцөд үймэрч, хакерууд бидний мэдээллийг хулгайлах явдал ердийн зүйл болж байгаа билээ.

Энэхүү хил хязгааргүй нөмрөх аюул урд өмнө байгаагүй нөхцөл байдлыг хүн төрөлхтөнд бий болгож байна. Үүнээс өмнө ард түмэн, төр засаг улс орныхоо хилийг тогтоогоод хүн зоны аж амьдралын дэг журам бий болгон, түүнийгээ баримталж ирсэн бол одоо агуу том технологи шинээр дараагийн геополитик, эдийн засаг, нийгмийн харилцааг бий болгож, хянах болов. Тэр байтугай хүмүүсийн юу харах, юу сонсохыг өмнөөс нь шийдэж, бидний бодол санаанд нөлөөлөхүйц хүч чадал нэгэнт бий болжээ. Ийнхүү хүмүүсийн өдөр тутмын амьдралын нэг хэсгийг төдий биш, төр улсын чухал үүрэг функцийг хүртэл дижитал ертөнц захирах болж, нийгмийн эд эсийг бүхэлд нь нэгтгэж зангидаж байх амьд хүч биш мөртлөө л технологийн аж үйлдвэрлэл хүмүүс бидний ирээдүйг, улс орны ирээдүйг бүтээхээр давшиж байгаа юм.Зөвхөн фэйсбүүк (өнөөгийн Мета) гэхэд л гурван тэрбум хүнд нийгмийн харилцаа, мэдээ мэдээллийг олгож байдаг платформыг удирдаж байдаг. БНСУ бар жилд багтаан метаверс академи байгуулж 2026 он гэхэд тэргүүлэх 40.000 мэргэжилтэнтэй болох зорилт тавиад байна. Дөрвөн буман мэргэжилтэн ард иргэдээ мета ертөнцөд хөтөлж, залж жолоодох нь гэсэн үг.

Хүмүүс ажил дээр ч, гэр орондоо ч дижитал орон зайд өнгөрөөх цаг нэмэгдэж, аль ч улс орны эдийн засагт түгээлтийн программ чэйн( chain) технологи дээр суурилсан үйлдэл улам хүчээ авах болно. Үүнийг дэлхийн улс орнуудын засаг захиргаа онцгой анхаарч байна. Европын холбоо бар жилд гигант технологийн бизнес хэвшлийн зарим хэсгийг хязгаарлах шинэ хууль гаргахаар зэхэж байна. АНУ-ын холбогдох байгууллага хүний хувийн дижитал орон зайг хамгаалах шинэ дүрэм журмыг бий болгохоор ажиллаж байна.Гэхдээ л энэ бүхэн стратеги гэхээсээ илүү дүрэм журам дэглэм тогтоох тактикаас хэтрэхгүй юм. Асар том технологийн асар их эрх ашиг, нөлөөлөх хүчийг зогсоох засгийн газар одоогоор байхгүй, асар том платформыг бий болгосоор байгаа дижитал салбар руу цутгаж байгаа хөрөнгө оруулалтыг хязгаарлах тийм хүч байхгүй байсаар байна. Манай урд хөрш Хятад улс дэлхийн хамгийн том хүчирхэг хянах системийг дижитал салбарт байгуулахыг зорьж байна.

2022 онд зарим шинжээчдийн дүгнэлтээс харахад ( АНУ-ын улс төр судлаач Ian Bremmer) гигант технологийн өөрийнх нь “засаглалын” төгс бус байдал нь нийгэм, эдийн засаг, бизнес хөгжилд гарз учруулна гэж үзэж байгаа юм. Энэ онд АНУ-ын Ерөнхийлөгчийн дунд хугацааны сонгуулийн өмнө жагсаал цуглаан идэвхжиж, Америкийн ардчилалд итгэх итгэл нэг шатаар буурах болно, үүнд мэдээллийн аюулгүй байдал, ёс зүй, халдашгүй байдал төдийгүй хиймэл оюун ухааны хэрэглээ, кибер аюулгүй байдлын нөхцөл байдал улам бүр асуудал дагуулсаар байгаа нь нөлөөлөхгүй гэхийн аргагүй юм.

Ингээд үзэхээр өнөөгийн дэлхий ертөнцөд лидер алга байна. Хүн төрөлхтнийг донсолгосон пандемикийн менежмент, дэлхийн цаг уурын өөрчлөлт, мөргөлдөөнийг зохицуулах, дүрвэгсэд болон цагаачдын асуудал зэргийг шийдвэрлэх чиглэлээр НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагуудын хүчин чармайлт байгааг үгүйсгэхгүй ч асар их хүч хуримтлуулаад байгаа дижитал ертөнцийн орон зайг захирах хүч бараг байхгүй шахам байна. Өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө буй болгосоор байгаа шинэ орон зайг захирах чадвар ч хүсэл зориг ч байхгүй байна гэсэн үг юм. Ерөөс асар том орон зайд тухалсан мэдээллийн технологийг нэг улс дангаар захирах боломжгүй тул олон улсын хамтын ажиллагаа, хамтын хүчин чармайлт чухал, манай улс энэ нетворкд нэгдэх, хамтрах, тийм хүчин чармайлт алсын хараа, чадамж чухал байна.

Цахим хөгжлийн шинэ яамтай болно. УИХ-аас цахим хөгжлийн хэд, хэдэн хууль батлагдлаа. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Нийтийн мэдээллийн тухай хууль,Цахим гарын үсгийн тухай хууль,Кибер аюулгүй байдлын тухай хууль, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдсан.

Эдгээр хуулиуд нь төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэний мэдээлэл олж авах эрхийг хангах болон эргээд мэдээллээ аюулгүй хадгалах, хамгаалах, гадна, дотны халдлага, хууль бусаар ашиглагдахаас сэргийлэхэд чиглэсэн багц хуулиуд болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төр иргэнийхээ мэдээллийг олж авах, мэдээллийг бусдад дамжуулах болон хадгалах, хамгаалах, ашиглах эрхийн асуудлыг, иргэний мэдэх эрхийн асуудал, мэдээллийн аюулгүй байдлын асуудал болон дижитал эдийн засгийн үйл ажиллагааг ямар хэмжээнд ямар нөхцөл шалгуураар хүлээн зөвшөөрөх зэрэг асуудлуудыг нарийвчлан зохицуулсан дижитал шилжилтийн томоохон эрх зүйн үндэс дөнгөж бүрдэж эхэлж байгаа юм.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар ямар мэдээлэл нийтэд зайлшгүй нээлттэй байх ёстойг тодорхойлж өгснөөрөө шаардлагагүй тохиолдолд нууцад хамааруулан иргэний мэдэх эрхийг хязгаарладаг явдлыг арилгахад чухал алхам болно гэж харж байгаа бол Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хамгаалах асуудлыг илүү анхаарч, хариуцах субьект, үүргийг тодорхой хуульчилсан.

Дэлхийг нөмөрсөн технологийн асар том аж үйлдвэрлэл, түүний сүлжээнээс ардчиллаа яаж хамгаалах, хүний эрхээ яаж сэвтүүлэхгүй байх, худал мэдээлэл, мэдээллийн дарангуйлал, цаашлаад үндэсний аюулгүй байдлаа яаж хамгаалах, дижитал эдийн засгийн ертөнцтэй яаж холбогдож улс орны эдийн засгаа өөд татах вэ гэсэн сорилт бидний өмнө тулгараад байна.

Цахим хөгжлийн яам байгуулагдсанаар иргэдийн орлого, улсын эдийн засаг яаж хөгжиж дэвжих вэ. Дэлхий дахинд худалдааны үйл ажиллагаа улам бүр дижиталжиж, ялангуяа “Ковид-19” цар тахлын үед улам боловсронгуй болж байгаа тухай миний бие “Өдрийн сонин”-ы өнгөрсөн жилийн дугааруудад хөндөж бичиж байсан билээ. “Дэлхийн худалдааны чиг хандлага ба Монгол улс”, “Цар тахал ба технологийн засаглал”, “Цар тахлын сургамж ба хөгжил дэвшил”, “Гео эдийн засгийн зарим асуудалд” зэрэг өгүүлэл бий.

Нөгөө талаар “Ковид-19” цар тахал улс орнуудын эдийн засагт хүний амь насыг хамгаалах салбарт илүү хөрөнгө оруулалт хийх, илүү дэмжих, аж амьдралыг нь тэтгэх, ажлын байрыг нэмэгдүүлж эдийн засгийн өсөлтийг хангах руу чиглүүлэхийн чухлыг мэдрүүллээ. Эрүүл мэнд, аюулгүй байдал, хоол хүнс, судалгаа шинжилгээ, боловсрол гэсэн салбарт ажлын чадамжийг хэд дахин нэмэгдүүлэхийг сургалаа. Оюун санааны өөрчлөлт л хүн төрөлхтнийг аврахыг харууллаа.

Япон зэрэг улс орнууд эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах хууль батлахаар ажиллаж байна. Тэргүүлэх технологийн өрсөлдөөн, үүн дээр тулгуурласан их гүрнүүдийн сөргөлдөөн, гол нэрийн түүхий эдийн хомсдол, ажиллах хүчний нүүдэл зэргээс гадна эдийн засгийн арга хэрэгслээр дамжуулж улс оронд ирж буй аюулыг багасгах хүрээнд ийм хууль ач холбогдолтой юм.

Жил тутам Давосд болдог Дэлхийн эдийн засгийн форум омикроноос болж хойшилсон ч нэгдүгээр сарын 17-21-ний өдрүүдэд дэлхийн удирдагчид "Дэлхийн нөхцөл байдал" сэдэвт онлайн хуралдааныг зохион байгуулж, одоогийн нөхцөл байдал, үүнээс гарах гарц шийдлийн талаар санал бодлоо дэвшүүлсэн байна.

Энэхүү цахим хуралдаанд НҮБ-ын тэргүүн Гутерриш үг хэлэхдээ “Цар тахал өвчнийг зогсоох, дэлхийн санхүүгийн системийг шинэчлэх болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцлийг дэмжихийг санал болгов. Хэрэв өнөөдөр хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэхгүй бол цаашид хүн төрөлхтөнд нийгмийн дургүйцэл ба хүчирхийлэл нэмэгдэх болно” гэж анхаарууллаа.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Дэлхийн эдийн засаг хямралаас гарч байгаа ч нийлүүлэлтийн сүлжээ тасалдсаны улмаас эмх замбараагүй байдал нүүрлэж, гол нэрийн барааны үнэ өсч байгаа” тухай онцоллоо. Манай бодит байдал, өнөөгийн дүр зураг ч мөн ийм л байна.

Ханган нийлүүлэлтийн сүлжээг хамгаалах, Дэлхийн худалдааны байгууллагын зарчмуудыг дагаж мөрдөх, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засгийн ил тод дүрмийг бий болгохын тулд эдийн засагт шинэ хөдөлгөгч хүч хэрэгтэй гэдгийг харуулж байна. Үүнд шинээр байгуулагдаж байгаа Эдийн засгийн хөгжлийн яам онцгой анхаарч ажиллах ёстой. Манай улс социализмын үед худалдаа, аж үйлдвэрийн цэгцтэй бодлогоор эдийн засгийн хөгжлөө дэмжиж ирсэн түүхтэй.

Тэр хэрээр эдийн засгийн аюулгүй байдал баталгаатай байсан. Юуны өмнө эдийн засгийн аюулгүй байдалд тулгамдаад байгаа асуудлуудыг эрэмбэлж, авах арга хэмжээ бодлогоо тодорхой болгож ажиллах нь бар жилд хийж гүйцэтгэх чухал арга хэмжээ болно гэдгийг цар тахлын үеийн болон дараах үеийн өнөөгийн нийгмийн амьдрал харуулж байна.

Бар жилийг барцад багатай өнгөрүүлэхийн тулд юуны өмнө эдийн засгаа төвхнүүлэх, алдагдсан боломжуудаа ажлын чадамжаа дээшлүүлэх, авлигалыг арилгах гэсэн хос жигүүрээр эргүүлэн олж авахын төлөө эрчимтэй ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

4


Сэтгэгдэл (4)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.126.89.228Цэцгээ   • 2022, 2 сарын 5. 0 цаг 44 минут

Зсс муу урвагч Монголыг зарах гэсэн хужаагийн үлдэгдэл **** эх орноос минь хурдан далдар...

203.91.115.50Зочин   • 2022, 1 сарын 28. 12 цаг 34 минут

Улс орон минь хятадад эзлэгдэх магадлал маш өндөр боллоо 150 сая төгрөг хөрөнгө оруулж асар олон ***** орж ирэх нь тодорхой Энэ хуулийг цагаан сарын өмнөхөн тооцоотой оруулсан бна Ард түмэн минь нэгдэж энэ хуулийг хүчингүй болгохгүй бол мөхөх болно

122.201.22.152irgen   • 2022, 1 сарын 25. 11 цаг 34 минут

shunalitai zalitai, luivarchin yugaa shinjihev dee. Soule nertei restoraniig So uvguntei ajilluulj bhad sklad duuren hugatsaa ni duusaad 10 -aad jil bolson baliar tuuhii edeer hool ,tortoo hiigeed ertuntsiin undur uneer zaraad suuj bsan novsh

202.9.46.81Иргэн   • 2022, 1 сарын 24. 17 цаг 47 минут

Энэ нэг даварсан хүүхэнг АТГ шалгаасай ямар ёс зүй байхгүй ямар ч хариуцлага хүлээхгүй шударга бус байна шүү



ШИНЭ МЭДЭЭ

П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ5 цаг 37 минутын өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг "Шувуу" ажиллагааны хүрээнд баривчлан авчирлаа8 цаг 43 минутын өмнөЗасгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна9 цаг 7 минутын өмнөОлон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04
 Facebook Twitter Youtube