Энэ мэдээ хуучирсан буюу 2022-01-25 нд нийтлэгдсэн байна.

Шинэ Зеландын Ерөнхий сайд COVID-19 дэгдэлтийн улмаас хуримаа цуцаллаа

1/ 25/ 2022    12 цаг 20 минут

 Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн омикрон хувилбарын дэгдэлтээс шалтгаалан улс орондоо шинэ  хязгаарлалт тогтоосон тухай зарласныхаа дараа өөрийн хуримаа цуцалжээ.

Шинэ журмын дагуу аливаа бүх нийтийн арга хэмжээнд бүгд вакцин хийлгэсэн бол 100-аас илүүгүй, харин вакцинжуулалтын гэрчилгээгүй бол 25-аас олонгүй хүн цугларах боломжтой. Үүнээс гадна дэлгүүр, сургууль, нийтийн тээвэрт амны хаалт заавал зүүх болж байна.

Одоогийн байдлаар Шинэ Зеландад ковид-19-ийн халдварын 15,104 тохиолдол бүртгэгдэж, коронавирусын улмаас 52 хүн нас баржээ.

Ерөнхий сайд хатагтай  Жакинда Ардерн  телевизийн хөтлөгч Кларк Гэйфордтой гэрлэх товоо түр хойшлуулж байгаагаа Ням гарагт хэвлэлийнхэнд  мэдэгджээ.

"Халдварт тахлын таагүй үр нөлөөг амсч байгаа мянга мянган  Шинэ Зеландчуудаас ялгарах зүйл надад огтхон ч үгүй гэж хэлэхээс айхгүй байна. Хамгийн гол нь хайртай хүмүүсээ хүнд өвчтэй байхад нь тэдэнтэй хамт байх боломжгүй байгаа нь энэ цаг үед надад  тохиолдож байгаа зүйлүүдээс хамгийн гунигтай нь байна." гэж  Ерөнхий сайд хэлжээ. 

Хязгаарлалтын шинэ журам орон нутгийн цагаар ням гарагийн шөнө дундаас хэрэгжиж эхэлсэн бөгөөд  энэ нь омикрон хувилбараар нэг дор халдварласан есөн тохиолдлоос үүдэлтэй. Цар тахлын эхэн үеэс Шинэ Зеландын эрх баригчид тус улсыг гадаад ертөнцөөс тусгаарлахыг хичээж, тухайлбал Европын орнуудаас хамаагүй цөөн тооны халдварын эсрэг хатуу хариу арга хэмжээ авч байгаа нь энэ.

Окландад болсон хуриманд оролцсон гэр бүл Саут-Айлендад буцаж ирэхдээ гэр бүлээрээ омирконоор өвчилсөн нь тодорхой болж, шинжилгээ эерэг гарсан байна. Тэдний нисч явсан онгоцны багийн гишүүд мөн халдвар авсан байна. Албаны хүмүүсийн үзэж байгаагаар энэ тохиолдолд халдварын түвшин маш өндөр байх магадлалтай гэж байна.

Одоо танхимд зохион байгуулагдах бүх арга хэмжээнд 100 хүн бүрэн вакцин хийлгэсэн байх хязгаар тогтоогоод байгаа бөгөөд хэрэв оролцогчид вакцинжуулалтын паспортоо биедээ авч явахгүй бол 25 болж буурна. Энэ нь биеийн тамирын заал, хуриманд ч хамаатай.

Шинэ Зеланд улс тахал эхэлснээс хойш нас барагсдын тоог хамгийн бага хэмжээнд байлгахын тулд хатуу хязгаарлалт хийж байна. Тус улс хилээ хаасан дэлхийн хамгийн анхны улсуудын нэг бөгөөд үүнийхээ ачаар өвчний эхэн үеийн дэгдэлтийг дарж чадсан юм. 

Зарим мэдээллээр Шинэ Зеландын 12-аас дээш насны хүн амын 94 орчим хувь нь бүрэн вакцинд хамрагдсан бөгөөд нэмэлт вакцин хийлгэх эрхтэй хүмүүсийн 56 хувь нь мөн вакциндаа  хамрагджээ.

Өнгөрсөн жил Шинэ Зеланд улс хилээ үе шаттайгаар нээхээр төлөвлөж байгаагаа зарласан. Дөрөвдүгээр сарын 30-нд эхлэх сүүлчийн шатанд гадаадын иргэдийг тус улсад нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Дашрамд тодотгоход тус улсын  Лейборист намын тэргүүн хатагтай Жасинда Ардерн  2017 оноос тус улсын Ерөнхий сайдаар ажиллаж байна.  Тэрбээр 1980 онд төрсөн. Харин 2018 онд  Ерөнхий сайд байхдаа охин  төрүүлсэн бөгөөд үүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хүүхэд төрүүлсэн хоёр дахь тохиолдол хэмээн онцолж байв. Үүний өмнө Беназир Бхутто Пакистаны Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хүүхэд төрүүлж байжээ. 

Эх сурвалж: ВВС болон бусад 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ5 цаг 11 минутын өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг "Шувуу" ажиллагааны хүрээнд баривчлан авчирлаа8 цаг 16 минутын өмнөЗасгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна8 цаг 41 минутын өмнөОлон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II9 цаг 39 минутын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...9 цаг 44 минутын өмнөЭдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо9 цаг 47 минутын өмнөӨнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04
 Facebook Twitter Youtube