Энэ мэдээ хуучирсан буюу 2022-01-25 нд нийтлэгдсэн байна.

НАТО Зүүн Европ дахь оролцоогоо идэвхжүүлж байна

1/ 25/ 2022    10 цаг 34 минут

Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдлын улмаас НАТО Зүүн Европ руу хөлөг онгоц, нисэх онгоц илгээнэ

Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан НАТО Зүүн Европ дахь цэргийн оролцоогоо өргөтгаж байна. Тус эвслийн гишүүн орнууд дорно зүг рүү усан онгоц, нисэх онгоц шилжүүлж байна гэж  НАТО цахим хуудсанд мэдээлсэн байна.
"НАТО-гийн холбоотнууд Зүүн Европ дахь бүс нутгуудад зэвсэгт хүчнээ бэлэн байдалд оруулж, нэмэлт хөлөг онгоц, байлдааны онгоц илгээж байгаа нь Орос Украин болон түүний эргэн тойронд цэргийн хүчээ үргэлжлүүлэн нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор  урьдчилан сэргийлэх болон хамгаалалтыг бэхжүүлж байна" гэж мэдэгджээ.
Тухайлбал, Умард Атлантын эвслийн орнууд:
-Дани: Балтийн тэнгис рүү фрегат хөлөг онгц болон Литва руу дөрвөн F-16 сөнөөгч онгоц илгээж байна;
-Испани:  мөн хөлөг онгоц илгээж, Болгар руу сөнөөгч  нисэх онгоц явуулахаар төлөвлөж байна;
-Франц: Румынд хүчний ангиудаа шилжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн;
-Нидерланд: хоёр F-35 сөнөөгч онгоцыг Болгар руу илгээж, хөлөг онгоц болон хуурай замын хүчнийг бэлэн байдалд оруулав;
- АНУ: эвслийн зүүн жигүүрт цэргийн хүчээ өргөжүүлэх боломжийг судалж байна.
Сүүлийн саруудад барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр Москва Украинд "түрэмгийлэл" хийхээр бэлтгэж байгаа талаар улам бүр бичих болсон. Оросын тал үүнийг удаа дараа няцааж, ийм мэдэгдлийг Хойд Атлантын эвсэл цэргээ хилийн ойролцоо байгуулахад ашиглаж байгааг онцолсон юм.

Өмнөх долоо хоногт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалт амжилтгүй болсонтой зэрэгцэн АНУ Украинд зэвсэг нийлүүлэх ажиллагаагаа идэвхжүүлсэн бөгөөд Байден нэмж 200 сая долларын тусламжийг Киевт үзүүлэхээр боллоо.  Түүнчлэн Британи Украинаас дипломатууд болон иргэдээ татан авахаа мэдэгдсэн нь тэнд ямар нэг  таагүй зүйл болох гэж байна гэсэн ойлголтыг тлүү итгэл үнэмшилтэй болгож орхив бололтой.

ОХУ-ын хувьд Алс Дорнод дахь цэргийн анги нэгтгэлүүдээ татаж Белоруст төвлөрүүлсэн нь Орос Украин руу дайрах гэж байна гэсэн  таамаглалыг  улам бэхжүүлж өглөө. 

Украины Ерөнхийлөгч Зеленский гадаад тагнуулын өдрөөр  хийсэн уулзалт дээрээ "Өнөөдөр манай улс нэн аюултай аюул заналхийлэлтэй тулаад байна.  Ялангуяа бидний тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, эв нэгдэлд заналхийлж байна. Энэ шийдвэрлэх үед үр дүнтэй тагнуулын ажиллагаа маш чухал үүрэг гүйцэтгэдэг" хэмээн тэмдэглэжээ. 

Болж буй үйл явдлын өрнөлтэй холбоотойгоор Путин Оросын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна гэж Песков мэдэгдэв
НАТО болон НАТО-гийн орнуудын төлөөлөгчдийн бидэнд туйлын таагүй хандсан мэдэгдлийг   уншсан. Энэ бол оршин байгаа бодит байдал юм. Манай төрийн тэргүүн зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд, манай улсын гадаад бодлогыг тодорхойлдог хүний ​​хувьд улс орныхоо аюулгүй байдлыг зохих түвшинд хангаж, бидний ашиг сонирхлыг хангахын тулд шаардлагатай арга хэмжээг авч байна" гэж Песков хэлээд Аюулгүй байдлын асуудлаар зөвлөлдөх, яриа хэлэлцээ хийх санаачлага нь Оросынх  байсан гэдгийг тэрээр тодотгожээ. 

Сануулахад ОХУ-ын зүгээс НАТО-гоос аюулгүй байдлын баталгаа шаардаж байгаа бөгөөд энэ хүрээнд НАТО-г зүүн тийш хил хязгаараа тэлэхгүй байх, өөргөөр хэлбэл Украин, Гүржийг тус эвсэлд элсүүлэхгүй байх,  хуучин ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд байсан холбоотон орнуудтай цэргийн ямар нэг хамтын ажиллагаа  явуулахгүй байх, НАТО-г 1997 оны өмнөх хил хязгаартаа эргэн очих зэрэг санал тавьж энэ асуудлаар хэлэлцээ хийсэн ч  үр дүнд хүрэхгүй байгаа юм. Мөн дээрх саналуудынхаа хариуг Кремель бичгээр авахыг шаардаж байгаа ч одоог болтол өгөөгүй байна. 

Энэ тухайд Д.Песков ""Бид энэ долоо хоногт ирээдүйд ийм хурцадмал нөхцөл байдлаас зайлсхийхэд туслах зорилготой саналынхаа хариуг бичгээр авна гэж найдаж байна" гэж хэлжээ. 

Эх сурвалж: Риа новости болон бусад

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 цаг 8 минутын өмнөГ.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 цаг 52 минутын өмнөЗамын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57МАН “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т өгөв3 сар 24. 18:13Ардчилсан намын мөрийн хөтөлбөр: “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9+90+900”3 сар 24. 17:02Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлж байна3 сар 24. 8:31Б.Чойжилсүрэн: Тавантолгойн станцын тендер жижиг улсын, чадваргүй аж ахуйн нэгж дээр очиж дуусах вий гэж болгоомжилж байна3 сар 22. 17:19Сонгуулийн өмнөх МАН-ын их цэвэрлэгээ ба “БАЙ”3 сар 22. 12:03О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ3 сар 21. 13:01ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ ХААДЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 21. 10:06“ГОВЬ” ХК “Таван Богд Холдингс” буюу Ц.Баатарсайханы гэр бүлийн эзэмшилд бүрэн шилжлээ3 сар 21. 9:52Мунзуй Г.Нямдорж: Н.Номтойбаяр шиг шоронгийн хулгайчид итгэж болохгүй шүү!3 сар 21. 8:23Улаанбаатарт өдөртөө +4...+6 градус дулаан байна3 сар 21. 7:36Зурхай: Цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн өдөр3 сар 21. 7:34Халамжийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ3 сар 20. 14:38Д.Амарбаясгалан: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас малчин өрхөд 5-8 сая төгрөгийн хүүгүй зээл олгоно3 сар 20. 14:25
 Facebook Twitter Youtube