Энэ мэдээ хуучирсан буюу 2022-01-25 нд нийтлэгдсэн байна.

“Экс”-үүд С.Эрдэнээс эмээдэг үү?!

1/ 25/ 2022    7 цаг 15 минут

Өөрсдийнх нь хэлдгээр, АН бол Монголын улс төрийн багана болсон хоёр том намын нэг юм. 1990-ээд оны ардчиллыг өмчилдөг таван нам нийлж, 2000 онд АН болсон. Түүнээс хойш 22 жил өнгөрчээ. Сонгуульд ялж үзсэн. УИХ-д олонхи болж үзсэн. Ерөнхийлөгчтэй байж үзсэн. Төрийн эрхийг атгаж үзсэн. Засаг барьж ч үзсэн.

Ийм тийм байсан үе бий. Саяхныг хүртэл шүү.

2012 онд ялаад засаг барьж, төр атгаж гангарч явсан АН-ынхан 2016 онд навс ялагдсан. Тэгээд л сүр сүлд нь зайлсан гэхэд болно. 2016 оны тэр их ялагдлын дараа АН-ынхан үндсэндээ тарж одсон. Тэгж яваад 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурагаар он гарангуут цуглаж, намын даргаа сонгосон. Таван “гар” нэр дэвшиж, С.Эрдэнэ дарга болсон. С.Эрдэнийг АН-ын дарга болоход Баабар урт урт нийтлэлүүд бичиж байсныг санаж байна. Энэ хоёр тэтгэвэр, нийгмийн даатгалын хэрүүл хийдэг, хоорондоо маш муу. Тэр утгаараа ч юм уу, Баабар “...Эрдэнэ намын дарга болно гэдэг сайн. АН ёроолдоо хүртэл унана гэсэн үг. Тэгээд сэхнэ” гэсэн утгатайгаар бичиж байв.

Үнэхээр ч АН ёроолдоо тултал унасан. Баабар үнэн хэлсэн юм. Гэхдээ эргэж сэхэхгүй байна. Баабар буруу тооцсон бололтой.

Ер нь бол АН ингэж ёроолдоо унасан нь С.Эрдэнийн буруу биш. С.Эрдэнэ 2017 оны хоёрдугаар сард АН-ын дарга болсон. Тэр жилийнх нь Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга ялсан. Харин 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдсан. Ялагдалдаа дүгнэлт хийсэн. Буруугаа хүлээгээд ажлаа өгсөн. ХЭГ-аас нь дэд дарга Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Тэр үеэс хойш АН хэсэгтээ С.Эрдэнээс хамааралгүй явсан. Гэвч 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль, Орон нутгийн сонгуульд намаа эргээд удирдаж орсон. Ялагдсан л даа. Ялагдахаас ч аргагүй нөхцөл АН-д үүсчихсэн байсан.

АН-д одоогийн гүнзгий ангал үүсэх нөхцөл аль 2017 оны Ерөн­хий­лөгчийн сонгуулиас хойш үргэл­жил­сэн. Тэр үеэс л ойр ойрхон “газар хөдөлж” байжээ. Тав дахь Ерөнхийлөгч АН-ыг гартаа авахаар ноцолдсон. Дөрөв дэх нь ч мөчөөгөө өгөлгүй үзсэн. Угтаа энэ хоёрын хөлд АН үрэгдчихсэн. Хоёулаа маш энтер­тайнментлаг, шоулаг, PR-лаг учраас энэ муу С.Эрдэнэ АН-ын хагар­лын хойд хар овоохой болчихсон юм.

АН-ыг бас балиар харагдуулж байгаа хэсэг бүлэг хүн УИХ-д байна. УИХ дахь АН-ын бүлэг гэдэг нэртэй. Сүүлийн үед даваа гариг бүрийн “Бүлгийн мэдээлллийн цаг”-аар хэрүүл яриад зогсчихно.

Одоо тэдний хэн нь бүлгийн дарга вэ, хэн хэн нь энэ бүлэгт байдаг вэ, хэнийг хассан, хэнийг нэмсэн бэ гэдэг үнэхээр тодорхой бус. Тэднийг дансалж авдгаараа спикер  Г.Занданшатар л мэдэж байж магадгүй.

АН-ын бүлэг гэх гишүүдийн үйл ажиллагаа бол тэр чигээрээ эмгэнэлт инээдмийн драм болсон. Тэд энэ чигээрээ явбал удахгүй АН-ыг хошин шогийн театр болгоод, өөрсдөө гавьяат цол хүртэх байлгүй.

Гэхдээ эд нар ийм байгаа нь Төрийн ордны гадаа байгаа ч улс төрийн хор, жонхуу хутгаж суудаг “экс”-үүдтэй л холбоотой.

Энэ хэдхэн хүнтэй бүлэг юу ч биш, хэдэн мянган хүнтэй намыг хэд хэдэн мянгаар нь хуваачихаад сууж байна гэдэг ажилдаа гаршсан, сайны л шинж. АН-д одоо дарга бий. Хоёр “экс”-ийн хүмүүс. Бас л хэрүүл уруулдаа сайн. Намаа улам нарийсгаж хуваагаад баллаж байх шиг байгаа юм. Гэтэл АН-ыг одоо ахиад сэхээе гэвэл ганцхан л гарц  бий. Дээд шүүхийн бүртгэлд байгаа цорын ганц даргаа тойрч нэгдэх ёстой юм. Дээд шүүхийн  Улс төрийн намуудын бүртгэлд АН-ын дарга гэсэн хэсэг онгорхой байдаг болчихсон. Харин Үүсгэн байгуулах баримт бичгийн тухай хэсэгт “...2017 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн АН-ын VII их хурлын 03 дугаар тогтоолоор АН-ын даргаар С.Эрдэнэ сонгогдсоныг Дээд шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор бүртгэсэн” гэж тэмдэглэжээ. Түүнээс хойш АН-ын даргын талаарх бүртгэл, тэмдэглэл алга.

Доохно нь Дээд шүүхэд бүртгүүлсэн огноо гэдэгт “... Дээд шүүхийн 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Дээд шүүхийн цахим бүртгэлд Ц.Тувааныг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хасаж, АН-ын даргаар бүртгүүлэх С.Эрдэнийн хүсэлтийг хангахаас татгалзсан “ гэж тэмдэглэжээ. Үүрэг гүйцэтгэгч бол жинхэнэ дарга биш. Үүнийг ч Дээд шүүх, СЕХ баталж, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль, Орон нутгийн сонгууль, УИХ-ын нөхөн сонгуулиар С.Эрдэнэтэй “хамтарсан” байдаг. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнийн тамга хүчин төгөлдөр болохыг нотолсон. Тэгэхээр АН-ынхан хэд ч хуваагдаж Онц их хурал зохион байгуулаад, хэдэн ч удаа хэвлэлийн мэдэгдэл хийгээд нэмэргүй. С.Эрдэнэгүй чадахгүй. Дээд шүүхэд данстай С.Эрдэнэ л АН-ыг нийлэхэд, өндийхөд хэрэг болно. Уг нь үүнийг “экс”-үүдээс эхлээд бүгдээрээ мэдэхийн дээдээр мэдэж баймаар юм. Тэгсэн атлаа том том улс төр ярьж, тойрч гүйгээд л байна. С.Эрдэнээс эмээдэг юм уу, эсвэл ичээд байдаг юм уу.

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ7 цаг 5 минутын өмнөЦ.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо8 цаг 12 минутын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18
 Facebook Twitter Youtube