Энэ мэдээ хуучирсан буюу 2022-01-25 нд нийтлэгдсэн байна.

Түр томилгоотой дарга төрийн агентлаг, салбарын бодлогыг самарч байна

1/ 25/ 2022    7 цаг 10 минут

Цар тахлын хуулиар далимдуулсан цадиггүй томилгоог тоочвол урт жагсаалт гарна. Хамаг учир нь төрийн албаны мэдлэг туршлага, мерит зарчимд нийцэхгүй баахан дарга нар ажил унагаж байгаа учраас Төрийн албаны зөвлөл аргагүйн эрхэнд арын хаалганы дарга нарыг цэгцлэх асуудлыг шат шатанд нь тавиад удаж байна. Тодруулбал, Төрийн албаны зөвлөлөөс нэгдүгээр сарын 4-ны өдөр  411 дүгээр тогтоол гаргаж  төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, тусгай шаардлагыг хангаагүй, сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчдыг чөлөөлөхийг үүрэг болгосон. Энэ дагуу лав таван яамны ТНБД, 17 агентлагийн дарга сонгон шалгаруулалтгүй томилогдсоныг хоёрдугаар сарын 1-ны дотор чөлөөлөх ёстой болоод байгаа. Тэгвэл энэ хугацаа дуусахад ажлын тав хоног л үлдээд байна. Гэхдээ томилсон шигээ чөлөөлөх бүрэн эрх нь Засгийн газарт байгаа учраас олон нийт хүлээлтийн байдалтай байгаа юм. Хэрэв Засгийн газар шуурхай ажилласан бол өнгөрсөн 21 хоног багагүй асуудлыг цэгцэлж, хууль журманд нь оруулах хангалттай хугацаа юм. Харин энэ талаар Төрийн албаны зөвлөл өгсөн хугацаанд сонгон шалгаруулалтгүй, хууль бусаар, гэрээгээр томилгоо хийсэн зөрчлүүдийг арилгахгүй бол томилгоо хийсэн эрх бүхий албан тушаалтныг өөрийг нь огцруулах саналаа дээд байгууллагад нь гаргадаг гэсэн байр суурийг илэрхийлж буй.

Сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон дарга нар дунд Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал, Шударга, өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Усны газрын дарга Ш.Мягмар, Иргэний нийсэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан тэргүүтэй Засгийн газрын 17 агентлагийн дарга нар багтаж байгаа юм.

Мөн таван яамны ТНБД нараас ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг, Соёлын яамны ТНБД С.Оюунбилэг нар сонгон шалгаруулалтгүй томилогдсон байна.

Үлдсэн Батлан хамгаалах яамны ТНБД Д.Ганхуяг, Эрчим хүчний яамны ТНБД Б.Насантогтох шалгалтаар томилогдсон бол БШУЯ-ны ТНБД Л.Цэдэвсүрэн сайдын албан тушаалд томилогдож Засгийн газарт байж байгаад буцаад Төрийн нарийн бичгийн даргаар очжээ.

Түүнчлэн цар тахлын хуулиас өмнө сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон дөрвөн агентлагийн дарга нарыг чөлөөлөх ёстой болж байна. Тухайлбал, Стандарт, хэмжил зүйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга нар сонгон шалгаруулалтгүй томилогджээ.Одоогийн байдлаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар яам болон өргөжиж, ШӨХТ-ын дарга Б.Бат-Эрдэнэ сайдаар дэвшиж, Эм, эмнэлгийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга нар хариуцлага хүлээж чөлөөлөгдөөд байгаа юм. Тэгвэл Төрийн албаны зөвлөлийн тогтоолд заасан хугацаагаар ажлаа хүлээлгэж өгөхөд тав хоног үлдээд байгаа түр орлон гүйцэтгэгч нар бүтцийн өөрчлөлт, халаа сэлгээ хийх эрхтэй юу. Өөрөө хууль ёсны дарга биш хэрнээ төрийн агентлаг, салбарын бодлогыг самарч байгаа дарга нарын жишээг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Л.Дашдэмбэрэлээр эхлүүлж байна. 

А.Ариунзаяа сайдын толгойлдог Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дөрвөн агентлагийн гурав нь түр орлогч гүйцэтгэгчтэй даргатай. Түүний нэг нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар. Халамжаас хөдөлмөрийн салбарт шилжих Засгийн газрын гол бодлогыг зангиддаг энэ агентлагийн дарга анхнаасаа л АТГ-ын “зөвшөөрөлгүй” томилогдсон. Учир юу гэвэл 2020 оны есдүгээр сарын 14-ний өдөр АТГ-аас ХНХЯ-ны сайд А.Ариунзаяад илгээсэн бичигтээ “Л.Дашдэмбэрэл нь Төрийн албаны хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т “Эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол Төрийн албаны 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх, багц сургалтад хамрагдаж төгссөн” байхаар заасныг хангаагүйг анхаарна уу” гэжээ. Мөн Л.Дашдэмбэрэлийг Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд даргаар томилоод 14 хоногийн дараа газрын даргаар томилсон байна. Гэвч салбарын сайд  үүнийг үл тоон харьяа агентлагийнхаа даргаар томилоод жил хагасын хугацаа өнгөрч байна.

Мөн 2022 оны нэгдүгээр сарын 5-нд Төрийн албаны зөвлөлөөс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт хийсэн талаараа даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Дашдэмбэрэлд албан бичиг илгээжээ. Ингэхдээ зарим албан хаагчдыг төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх, албан тушаалд томилохдоо хууль зөрчсөн нь шалгалтаар ирсэн. Тиймээс нэр бүхий газрын дарга нарын томилгооны зөрчлийг арилгахыг анхааруулсан байна. Хууль бусаар томилж, чөлөөлсөн 10 гаруй хүн байгаагийн дотор ХХҮЕГ-ын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд даргыг түр орлон гүйцэтгэгч Э.Ганбат, Санхүү төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цэрэндаваа, Тогтоол шийдвэр хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Номинчимэг нараар үргэлжилнэ.

 Мөн Л.Дашдэмбэрэлийг томилогдож очиход ХХҮЕГ хоёр дэд даргатай байсан бол одоо гурав болж нэмэгдсэн. Түр дарга нар нь доороо түр орлох дэдүүдтэй гээд ёстой л төрийн агентлаг, бодлогоор тоглож өгч байна. Бүтцийн өөрчлөлт дахиад ч цаашаа үргэлжилж, холион бантан болж байгаа аж. Тиймээс цаашид өөрөө байх эсэх нь ч шийдгүй байхад агентлагаар нь тоглож байгаа үйлдлийг таслан зогсоож, төрийн алба, төрийн бодлогын залгамж халаагаа аварна уу Ерөнхий сайд аа. Энэ мэтээр туршлагатай, мэдлэгтэй хүмүүсээ АТГ, Төрийн албаны хууль зөрчин томилогдсон цүнх баригчдаар үгүй хийх байдал үргэлжилсээр байх уу. 

 

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

8


Сэтгэгдэл (8)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



150.129.142.240Зочин   • 2022, 1 сарын 27. 0 цаг 01 минут

Дампуу дампуу, гэхдээ цаашдаа бүүр үзүүштэй

66.181.161.6Зочин   • 2022, 1 сарын 26. 9 цаг 14 минут

Нийслэлийн боловсролын газар дэд хийж байсан шийдэлгүй дүлгэгэсэн Учралын цүнх баригч шдээ

66.181.187.156Зочин   • 2022, 1 сарын 26. 7 цаг 54 минут

Арай дэндүү юмаа Хууль дүрэмээ барьж ажиллаачээ!

66.181.167.164Zochin   • 2022, 1 сарын 26. 7 цаг 42 минут

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны түр томилгоотой МСҮТ-ийн захирал ч байна.Тухайн салбартаа ажиллаагүй, салбарынхаа талаар А-ч үгүй хүн юугаа хийнэ гэж томилдог байнаа.

103.29.144.170Зочин   • 2022, 1 сарын 26. 7 цаг 30 минут

tur orlon guitsetgegch ajilchdiig halah erhtei iu naad asuudal chin Bulgan aimgiin 2-r tstserleg deer hurtel heregjeed hamt olon samraad baina sh dee ene asuudlaa yaraltai tsegtsleechee saidaa taivan ajilaa hiih arga alga

66.181.186.62Яан   • 2022, 1 сарын 26. 1 цаг 17 минут

Соёлын яамны төрийн дарга хууль бус бол соёлын агенталгийн дарга авгай нь бас хууль бус, тэтгэвэр дөхсөн байх ё

103.212.118.38хууль хаана байна   • 2022, 1 сарын 26. 0 цаг 13 минут

хөгжлийн бэрхшээлтэы хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дэд дарга гэх ц.батчимэг нь төриын албанд ажиллаж үзээгүй АТГ тэнцэхгүы гэсэжр байхад томиуулж одоо ажлыг самарч хамт олныг тарааж байна. МАН.н Амарбаясгалан Ариунзаяа сайдын хүн би гээд л ажилчдаа дарамтлана энэ хүнээ аваа одоо болно хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдиыг хохироож дууслаа

202.21.108.136Зул   • 2022, 1 сарын 25. 18 цаг 41 минут

Замын Үүд чөлөөт бүсийн захирагч Алтайн охин доогуур зураастай Зулаа гэж нэг гажиг хүүхэн байна.Төрд 1 өдөр ажиллаж үзээгүй баагий Төрийн байгуулагыг хувийн юм шиг ёамарч байгаа даа хөөрхий



ШИНЭ МЭДЭЭ

Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ34 минут 40 секундын өмнөЦ.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо1 цаг 42 минутын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...7 цаг 5 минутын өмнөТөсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар7 цаг 20 минутын өмнөСурах бичигт сул тал бий юү?7 цаг 33 минутын өмнөС.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна7 цаг 35 минутын өмнөӨмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"7 цаг 36 минутын өмнөТэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ7 цаг 37 минутын өмнөД.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй7 цаг 39 минутын өмнөЧ.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт7 цаг 43 минутын өмнөУлаанбаатарт +4...+6 градус дулаан байна7 цаг 46 минутын өмнөБаялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо7 цаг 49 минутын өмнөТүүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)7 цаг 51 минутын өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно7 цаг 55 минутын өмнөП.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18
 Facebook Twitter Youtube