Зам тээврийн хөгжлийн яамнаас Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Замын-Үүдэд чингэлэг тээврийн тээвэрлэлтийг хийх, зохион байгуулах ажлыг удирдаад ирлээ. Та бүхэнд хийсэн ажлаа товч танилцуулъя.
Ажлын хэсэг үндсэн гурван зорилготой. Нэгдүгээрт, ачаа тээврийг эхлүүлэх, зохион байгуулалтыг нь сайжруулах. Хоёрдугаарт, Тээвэр зохион байгуулалттай холбоотой халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлэх. Гуравдугаарт, Олон талт хамтын ажиллагааг удирдлагаар хангах. Ийм гурван чиг үүргийн дагуу ажиллалаа.
Замын-Үүдийн чингэлгийн тээвэр саадгүй үргэлжилж байна. Одоогоор халдвар хамгаалал, зохион байгуулалттай холбоотой асуудал үүсээгүй. Замын-Үүд боомт төдийгүй Замын-Үүд сумыг бүхлээр нь халдвар хамгааллын дэглэм сахиулах шаардлага байна. Тиймээс хүн болгоны хамтын ажиллагаа харилцан ойлголцол нь бид бүхний цаашдын ажилд чухал учраас иргэдийг хамтран ажиллахыг уриалж байна.
Өнөөдрийн байдлаар 767 чингэлэг улсын хилээр нэвтэрсэн. Үүнийг оруулж ирэхэд 587 тээврийн хэрэгсэл оруулж ирсэн. Ачааны 60 хувийг барилгын материал эзэлж байна. Ачаа барааны тээврийн зардал энгийн үеэс өссөн үзүүлэлттэй байгаа. Иргэд урьтаж ачаагаа авахын тулд үнийн хөөрөгдөл үүсгэсэн асуудал гарсан. Одоо 1800-1600 юань байна. Үнийг буулгахын тулд арга хэмжээ авч ажиллаж байгаа. Төмөр замын тээвэр яваад ирэхээр үнэ тогтворжино. Чингэлэг тээврээр орж ирж байгаа барааны үнийг өсгөхгүй байх тал дээр төр засаг анхаарах хэрэгтэй байна" хэмээх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.