Нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны “Задгай”-д /Кино үйлдвэр/ дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага өчигдөр 15:57 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Улмаар нийслэлийн Аврах ангийн алба хаагчид гурав орчим метрийн гүнтэй дулааны шугамын худагт нэр хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.