Лос Анжелес Лейкэрсийн супер од Энтони Дэвис маргааш Barclays Center-д болох Лос Анжелес Лейкэрсийн эсрэг Брүүклин Нэтсийн тоглолтод бэртлээсээ эргэн ирнэ гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Энтони Дэвис өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Миннесота Тимбервоулвс багийн эсрэг тоглолтод зүүн өвдгөндөө бэртэл аван нэг сарын хугацаанд талбайд гараагүй байгаа юм.
Дэвисийн эзгүй 17 тоглолтод Леброн Жеймсээр ахлуулсан Лейкэрс 7-10 амжилтыг үзүүлж бүсийнхээ 8-рт эрэмблэгдэж байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.