Сар шинийн баярт зориулсан Нийтийн Монгол шандастан болон өсвөрийн бөхийн барилдаан энэ сарын 28-нд 12:00 цагт Монгол бөхийн өргөөнд болохоор болжээ.
Дээрх өсвөрийн бөхийн барилдаанд 2005 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш төрсөн хөвгүүд барилдана. Харин Нийтийн Монгол шандастанд бөхийн ямар нэг төрлөөр хичээллэдэггүй, тусгайлан бэлтгэл сургуулилалт хийдэггүй, монгол бөхөөрөө барилдах чин хүсэл сонирхолтой, насанд хүрсэн эрчүүд зодоглох юм байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.