Энэ мэдээ хуучирсан буюу 2022-02-11 нд нийтлэгдсэн байна.

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон

2/ 11/ 2022    7 цаг 10 минут

“Бидний нэг” контентын энэ удаагийн дугаарт олон сайхан ээжийн дүрийг дэлгэцийн уран бүтээлд мөнхөлсөн МУСТА, жүжигчин Бямбаагийн Ганхүү оролцлоо. Тэрбээр уран бүтээлээ 50 жил тасралтгүй хийж яваа бөгөөд олон зуун шавь нарыг төрүүлжээ.

-Б.Ганхүү жүжигчнийг олон зуун ээжийн дүр бүтээснээр нь хүмүүс андахгүй сайн мэднэ. Гэхдээ та өөрийнхөө талаар танилцуулахгүй юу?

-Олон түмэн та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье ээ. Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлэв үү. Би Ховд аймгийн Чандмань сумын Шуурай гэдэг газар төрсөн. Хүүхэд залуучуудын театрт жүжигчин хийж байсан. Дараагаар нь Соёл урлагийн их сургуульд багшаар ажилласан. Ерөнхийдөө улсад тавиад жил тасралтгүйгээр ажиллажээ. Ажилчин ангийн малчин хүний хүүхэд болохоор ч тэр юм уу, би ер нь түмнийхээ дунд байх дуртай. Нэг их мундаг явах юм сан гэж боддоггүй. Муу явахгүй юм сан, дундуур нь л гэж боддог. Сэтгэл зөвтэй хүнд л би их дуртай. Сагсуураад онгироод янз янзын ааш гаргадаг хүнд тийм ч дуртай биш ээ. Харин тайзан дээр ямар дүр бүтээх ёстой, надад ямар дүр оногдон тэрийг би чадах ёстой, заавал... Амьдралдаа бол би мэдэгдэхгүй ингээд л түмнийхээ дунд явахдаа дуртай байдаг. Бид адилхан л хүн шүү дээ. Онцгойроод байх юу байх вэ.

-Эцэг эхийнхээ талаар ярихгүй юу?

-Манай аавыг Чадраабалын Шарав гэдэг. Ээжийг н.Аюуш гэдэг юм. Ховд аймгийн Чандмань сумын малчин улсууд байсан юм. Миний аав Ч.Шарав 1939, 1945 оны Эх орны дайнд оролцож явсан. Зургаадугаар дивизэд их бууны научик байсан. Бүр шархтаж явсан тийм мундаг хүн. Монголын төлөө цусаа урсгаж явсан мундаг дайчин эцэгтэй хүн шүү дээ, би. Бахархмаар тийм сайхан аавын охин л доо. Би чинь дээрээсээ гурав дахь охин нь. Таван охинтой айлын дунд талынх нь охин байхгүй юу. Намайг 3 нас хүрэхэд манай ээж өөрийнхөө төрсөн дүү Ичинхорлоодоо өргүүлсэн юм. Би чинь хоёр сайхан аавтай, хоёр сайхан ээжтэй өссөн их азтай хүн шүү дээ.

-Урлагийн замыг сонгох болсон түүхээсээ хуваалцахгүй юу?

-Хүүхэд байхдаа дугуйланд их явдаг байсан. Сургуулийнхаа концертод их оролцдог байсан. Дуулна, бүжиглэнэ концертоо хөтөлнө. Мандалин дарна. Энэ бүхэн маань л урлагийн зам сонгох суурь болсон байх даа.

 Би чинь Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын ангид жүжигчний мэргэжил эзэмшсэн хүн. Манай ангиас чинь олон сайхан жүжигчид бий л дээ. Тахар Бадарч гээд Тунгалаг тамирт тоглодог шүү дээ. Тэр хүн найруулагчийн мэргэжлээр төгсөж байсан. Д.Цээнямбуу гээд мундаг алдартай жүжигчин бас манай ангийг төгсөж байсан. Яг өнөөдөр байгаа жүжигчид гэвэл Ардын жүжигчин Г.Равдан байна. Гавьяат жүжигчин Т.Цэмпилмаа байна. За тэгээд хүүхэлдэйн жүжигчин хийж байсан н.Долгор гэж бий. Тэгээд л урлагийн олон сайхан байгууллагуудад ажиллаж байгаа уран бүтээлчид байгаа.

-Ажлын гараагаа хэрхэн эхэлж байв?

-Миний ажлын гараа Хүүхэд залуучуудын театраас эхэлсэн. Театрт би нэлээн олон гол дүр хийсэн хүн шүү дээ. Ихэвчлэн хүүхдийн жүжиг тоглоно оо. Гэхдээ бүх л жүжигт тоглоно. Яг энэ Улсын драмын эрдмийн театр шиг шүү дээ. Манай хоёр театр зэрэгцэж явж байсан. Тэгэхдээ эмэгтэй хүн эрэгтэй хүүхэд болох чинь бас нэлээн явдалтай. Дуу хоолой, харц хөдөлгөөн одоо юу байдаг юм, тийм ээ. Нэлээн зовж бүтээдэг. Тийм болохлоороо би тэр эрэгтэй хүүхдүүдийн дүрд ажиллаж байсандаа их хайртай ч байдаг юм. Бас л хөөрхөн зовж хийж байсан дүрүүд байхгүй юу. “Миний чин зоригт бяцхан найз” гэж хөөрхөн жүжиг байдаг юм. Тэр үеийн хүүхдүүд бол мэднэ л дээ. Тагнуулч эрэгтэй туулайн тухай. Тэр их хөөрхөн дүр байсан. Би их хайртай. Тэр жүжиг маань Бүгд Найрамдах ардчилсан Герман улсын гурван хотод тоглогдож, хүүхдүүдийн талархлыг хүлээж байсан, тийм жүжиг байхгүй юу.

-Та хэчнээн уран бүтээл дээр ажилласан байна вэ? 50 жил тасралтгүй уран бүтээл хийсэн байна шүү дээ.

 -Би дэлгэцийн уран бүтээлд, кинонд наяад уран бүтээлд оролцсон. Гэхдээ гол дүр цөөхөн юм л даа. Ихэвчлэн хоёрдугаар дүр юм уу, бас бус хавсарсан дүрүүдэд тоглох юм. Наяад киноны дүр бий.

-Таныг бас маш олон шавьтай гэж мэдэх юм байна.

- Би олон оюутнуудад хичээл зааж байсан. Хоёр, гурван зуугаад шавьтай. Яг анги дааж төгсгөсөн гэх юм бол Guys-ийн ангийнхан. Ардын жүжигчин Жигжидсүрэн багштайгаа нийлээд тэр хүүхдүүдийн ангийнх нь багш, мэргэжлийнх нь багшаар ажилласан. Хамгийн анхны шавь нар минь байхгүй юу. Тэгээд тэд нар минь сайн яваа, сайхан яваа.

Соёл урлагийн их сургууль анх удаа хөгжимт театрийн жүжигчний анги гэж авсан байхгүй юу. Тэнд би бас мэргэжлийнх нь багшаар, ангийнх нь багшаар ажилласан юм. Энэ залуучуудыг чинь манай сургууль их гоё бэлдэж гаргасан юм шүү дээ. Хөгжмийн өндөр мэдлэгтэй, нотны мэдлэгтэй, дууны хичээл бүр циркийн хичээлүүд ордог. Жүжигчин Г.Отгонцэцэг, A capella, топ модель Д.Пүрэвсүрэн гээд олон сайхан төгсөгчид байдаг. Одоо манай хүүхдүүд бүгд мундаг явж байгаа шүү дээ. Мэргэжилдээ үнэнч их сайхан. Зарим нь багшилж байна. Сайхан сайхан уран бүтээлүүд хийж байна. Хэчнээн олон сайхан кинонуудыг хийж, тэнд гол дүрүүдийг бүтээж байна аа. Шавь нараа харахаар маш их хүч авдаг. Кинонуудыг нь хараад л амьдрах итгэлд минь нэмээд л, хүч нэмээд л, баярлаад л явдаг хүн би.

-Шавь нартайгаа хамтран олон уран бүтээл дээр ажилласан харагддаг. Энэ талаар сонирхуулаач?

-СУИС-ийг төгссөн олон хүүхдүүдтэй нийлж олон уран бүтээлд орсон. Шавь нар багшаа нэг тийм юманд ороод өгөөч гээд урина. За тодоос тод санахад манай ангийг төгссөн Б.Гантулга гээд мундаг найруулагч байна, Үндэсний телевизэд. Тэр найруулагч Б.Гантулга хүү маань “Огцом эргэлт” гээд Үндэсний телевизийн гучин ангит кино хийв ээ. Тэнд нэг ээжийн дүрд, гол дүрд нь тоглосон. Гайсийн ангийнхны “Сайн байна уу амьдрал минь” УСК байна. Тэгээд төгссөн олон олон найруулагчийн анги төгссөн хүүхдүүд, олон сайхан уран бүтээлд урьсан. Тэрэнд нь тоглоод л, тоглоод л, явж байна. Тасралтгүй л тоглож байна. 2021 онд чинь арваад кинонд тоглочихлоо шүү. Үзэгдэж байгаа нь цөөвтөр л юм даа. Сериал энэ тэр чинь. Гэхдээ л жүжигчнийхээ ажил хийгээд л явж байгаа байхгүй юу. Тэр нь сайхан. Хүүхдүүдтэйгээ уран бүтээл хийх сайхан.

-Гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу, хүүхдүүдээс чинь таны мэргэжлийг өвлөж авсан хүн бий юу?

-Манай өвгөн чинь Сэлэнгэ аймгийн хүн байгаа юм. Бямбын Пүрэв гэж бий. Хөдөө аж ахуйн их сургуульд 60-аад жил  багшилсан доктор, профессор хүн. Сая манай өвгөн “Алсын хараа 2050”  гэж гарлаа шүү дээ. Тэнд манай өвгөн газар тариалан хөдөө аж ахуйн талын бүх тооцоог хийсэн шүү дээ. Энийг бас хэлчихмээр байна. Өвгөнөөрөө би бас бахархаж явдаг юм. Би хоёр хүүтэй. Нэг хүү маань Соёл урлагийн их сургуульд 20-оод жил багшилсан. Зураач мэргэжилтэй. Олон сайхан зураач шавь нарыг төрүүлсэн. Манай бага хүү Отгонтэнгэр их сургуульд бас багшилдаг юм. Багшийн гэр бүл шүү дээ. Миний охин харин эдийн засагч байсан шүү.

-Уучлаарай, охиндоо зориулж уран бүтээл хийсэн гэж байсан. Энэ талаар дурсаж болох уу?

-Би охиноо ярихаар уйлах гээд байдаг шүү дээ. Би гурван хүүхэдтэй л дээ. Дундах нь охин байсан юм. Охин минь тэнгэрт хальсан л даа. Охиндоо зориулаад нэг сайхан уран бүтээл хийх юмсан гээд л бодоод явдаг байхгүй юу. Би өөрөө уран бүтээлч хүн, ээж хүн юм чинь. Тэгээд л бодож явж байгаад охиндоо зориулж хоёр кино хийсэн шүү. Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг байхгүй юу. Их сайхан залуудаа, хорин тавхан насандаа явсан болохоор охиныгоо залуу насыг ч их бодно. Уран бүтээл хийх юм сан тэгж л нөгөө суварга гэдэг юмыг босгоё доо. Өөр ч би яах ч билээ дээ гэж бодоод. Тэгээд л кино хийх гэхээр нөгөө эдийн засаг байхгүй шүү дээ. Мөнгө төгрөг байхгүй. Тэгээд мундаг шавь, нөгөө хөгжим театрын ангийн төгсөгч Бандицэрэндээ хэлсэн юм. Багш нь охиндоо зориулаад кино хиймээр байна аа. Би яг нэг ийм л юм бодоод байна. Миний хүү чи багшдаа зориулаад энийг цаасан дээр буулга. Чи бичээч, өөрийнхөө санааг нэмье гээд. Тэгээд л хоёулаа киногоо амжуулах ажилдаа орсон доо. Соёл урлагийн их сургуулийн төгсөгчид их тус болсон. Бүх шавь нар маань дэмжиж тоглож өгсөн.

Миний охин чинь АПУ-д ажиллаж байсан. АПУ-ийн сайхан хамт олон чинь их тусласан. Киноны ихэнх зургийг бас тэнд авсан. Манай Энхтүвшингийн ээж нь кино хийх гэж байгаа юм байна аа гээд нөгөөдүүл чинь уйлна аа, бүгдээрээ уйлна. Уйлж сууж байгаад л бүгдээрээ туслахаар болоод кино зургийг нь авсан шүү дээ. “Хувь заяаны тойрог” гэдэг кино. Хүний сайхан сэтгэл итгэлийг л би түлхүү харуулахыг тэр киногоор харуулахыг оролдсон.

-Өнөөдрийн энэ нийгмийг хараад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Миний хамгийн их сэтгэл өвдөж явдаг зүйл бол энэ улсууд их шүүмжилж ярих юм аа. Шүүмжлээд л муу хэлээд байх юм. Бүр хэлэх хэлэхгүй муухайгаар шүүмжлээд бичээд байх юм, тэр фэйсбүүк энэ тэр гэдэг юмаар. Тэгээд одоо ер нь ингэмээргүй л байх юм. Бие биенээ хайрлахгүй, муухайгаар ярих юм даа. Энэ бол тун аймшигтай.

-Тэдэнд хандаж хэлэхийг хүсдэг үг байгаа байх. Танд тэр боломжийг олгож байна.

 -Ном гэдгээс чинь л бид нар их үлгэр авч хөгжсөн юм шиг шүү дээ. Уншмаар л байх юм. Өнөө үеийн хүүхдүүд ерөөсөө уншихгүй юм даа. Гар утас хараад байх юм. Гар утас харах номын хуудас унших чинь хоёр өөр л байдаг юм даа. Их уншмаар байх юм. Тэгээд юмыг их сайхан нухацтай уучилж л бодмоор байх юм. Тийм ариун нандин хүнлэг тал л жоохон дутагдчих вий дээ. Өнгөцхөн байх вий дээ. Хүүхдүүд минь тэсвэр тэвчээргүй болчих вий дээ гэж л ингэж жоохон сэтгэл эмзэглэдэг юм даа.  Амьдрал чинь өөрөө тэмцэл болохоор тэмцэж л сайхан амьдарч сайхан явна шүү дээ, хүний дайтай. Ингэж л хэлэх байна.

-Ярилцсан танд баярлалаа.

-За, Монгол түмэн минь эрүүл байж сайн сайхан амьдарцгаагаарай гэж ерөөе дөө.

Г.Лхагва

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



103.111.68.3Зочин   • 2022, 3 сарын 15. 11 цаг 11 минут

Ямар сайхан ээж, жүжигчин бэ, төр одоо шагналыг нь өгмөөр байнаа, гавьяат, СГЗ-ийг нь. Яагаад ийм сайхан хүмүүс хоцордог юм болдоо. Урт насалж, удаан жаргаарай.



ШИНЭ МЭДЭЭ

Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ6 цаг 50 минутын өмнө“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон7 цаг 16 минутын өмнөЦасан болон шороон шуурга шуурна7 цаг 44 минутын өмнөЦ.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна8 цаг 12 минутын өмнөЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй8 цаг 39 минутын өмнөД.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна8 цаг 43 минутын өмнөАрабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав8 цаг 45 минутын өмнөЭрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!8 цаг 48 минутын өмнөХуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө8 цаг 50 минутын өмнөПрокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр ажилласныг дүгнэнэ4 сар 15. 7:28Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа4 сар 15. 7:26Чөлөөт бөхийн Ази тивийн аваргаас манай тамирчид ганзага дүүрэн байна4 сар 15. 7:26Улаанбаатарт өдөртөө +12...+14 градус дулаан4 сар 15. 7:03Зурхай: Байшингийн суурь тавихад муу өдөр4 сар 15. 7:00Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”4 сар 15. 6:58
 Facebook Twitter Youtube