Энэ мэдээ хуучирсан буюу 2022-02-14 нд нийтлэгдсэн байна.

Хөгжлийн банкийг “Түгжлүүдийн банк” болгосон улстөрчдийг Төрөөс яаралтай холдуулахыг шаардаж байна!

2/ 14/ 2022    12 цаг 28 минут

-Банк дампууртал “казиноддог” хүмүүсээр төрөө бариулчихсан монголчуудын ганц найдвар нь “Гэрээ нураагаад ч хамаагүй Хөгжлийн банкийг аврах” гэж буй генсек болчихоод байна-

МАН-аас 2022 оны 1 дүгээр сарын 28-нд мэдэгдэл гаргаж, үүнд “Хөгжлийн банкны хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн, зээл авч зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй ААН-үүд болон эдгээр байгууллагад зээл авахад эрх мэдлээ урвуулан ашиглаж нөлөөлсөн улстөрчид, албан тушаалтнуудтай аль нам засгийн эрх барьж байсан, аль нам засгийн эрх барьж байгаагаас үл хамааран нам харгалзахгүй хатуу тэмцэх болно” гэсэн. Хамгийн таалагдаад байгаа үгс, шаардах гээд байгаа агуулга маань энд байгаа юм. Үүний дараахан 2022 оны 2 дугаар сарын 08-нд уг мэдэгдэлд нь дурдагдсан 2012 оноос хойш өнөөдрийг хүртэлх тус банкны ТУЗ болон Зээлийн хороонд хэн хэн, хэзээ ажиллаж байсныг олон нийтэд мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, дээрх мэдэгдэл хэн дээр очиж тусахыг “зааж” өгсөн. Одоо хариуцлага хүлээлгэхийг нь хүлээж байна.

Дахин хэлэхэд зээлдэгчид “буу барьж банк дээрэмдээгүй”, залилангийн төсөл бариад орлоо гэж бодоход түүнийг нягталж зээл олго гэж дээрх ТУЗ, Зээлийн хорооныхонд тусгайлан эрх үүрэг олгосон байдаг. Энэ нь Хөгжлийн банкны тухай хуулиар зохицуулагддаг. 

Мэдээж зээлдэгчид асар буруутай. Гэхдээ “мөнгө угаах” гэмт хэрэгт хамрагдах нь ч бий, шинж тэмдэг нь хамрагдахгүй нь ч бий. “Санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийсэн” гэдгийн тухайд хууль хяналтын байгууллагынхан л мэргэжлийн ур чадвараараа нотлох биз. Хэрэв тийм бол өнөөдрийг хүртэл тухайн ААН-тэй Хөгжлийн банкийг төлөөлж харилцаж албан тушаалтан үүргээ эс биелүүлэх замаар хамтарсан байж болзошгүй.

Өнөөдрийн байдлаар МАН-ын генсекийн хэлсэн “намаас түдгэлзүүлэх” үндэслэлийг буй болгочихоод байгаа хүмүүст хэрхэн хариуцлага тооцох вэ, цаг алдалгүй Монголын төрд ажиллахыг нь болиулаач гэдэг санал, шалтгаанаа бичихийг зөвшөөрнө үү!

Юуны өмнө АТГ-ын мэдээлснээр, тус байгууллагаас шалгаж буй “Хөгжлийн банкны 52 зээлдэгч” гэдгээс харахад УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, С.Бямбацогт, Г.Дамдинням, Х.Ганхуяг, Ч.Ундрам, Ж.Эрдэнэбат нарыг нэрлэх ёстой.

Дээрх хүмүүсийг нэрлэхдээ Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгийн Хөгжлийн банкны зээл олголтод хийгдэж буй мөрдөн шалгах ажиллагааны талаар 2022 оны 2 дугаар сарын 10-нд мэдээллэлд үндэслэж байна. Өөрөөр хэлбэл, уг мэдээлэлд дурдсанаар “Хөгжлийн банкнаас 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 3/87 дугаартай албан бичгээр ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг үндэслэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 220200075 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэсэн учраас МАН-ын 30 дугаар Их хурлаас шийдвэрлэгдсэн, тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын хэлээд байгаа үндэслэл.

Одоо эдгээр гишүүнийг мөрдөн шалгах ажиллагааг дуустал түдгэлзүүлэх ёстой биз дээ, Д.Амарбаясгалан дарга аа! Бид зөв ойлгосон уу?

Цаашилбал, 2012 оноос өнөөдрийг хүртэлх 10 жилийн хугацаанд Хөгжлийн банкинд эрх бүхий хашиж байсан албан тушаалтнуудыг албан тушаал хашихдаа Хөгжлийн банкны тухай хууль, Зээлийн журам, зээлийн бодлогын баримт бичиг зэрэг хууль тогтоомжийн дагуу дээрх 52 зээлийг олгосон эсэх, албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, зээлдэгч аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгож, хууль бусаар олгосон эсэх, хахууль авч, төрд хохирол учруулсан эсэхийг тогтоохоор мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж буйг АТГ мэдээлсэн.

Өнөөдрийн байдлаар Монголын төрд тухайн дурдагдсан хугацаанд Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр удаа дараа ажиллаж байсан, М.Баярмагнай, С.Наранцогт, Ж.Бат-Эрдэнэ нар Дэд сайдаар, Д.Ганбат ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байгаа, Баярмагнай ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан, одоо мөн л Эрчим хүчний дэд сайд. Мөн 2012-2013 онд Хөгжлийн банкны  ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан, тухайн үеийн Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Б.Лхагвасүрэн өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч бөгөөд 2017 онд Хөгжлийн банкны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Монголбанк тус банкинд хяналт шалгалт хийх эрхтэй болсон. Тэр хүн “Хөгжлийн банкны нийт активын 50 гаруй хувь чанаргүй болсон. Чанаргүй болсон зээлүүд нь 2015 оноос өмнө олгосон урт хугацааны том зээлүүд. Хөгжлийн банкны ихэнх олгож байгаа зээл нь Засгийн газрын зөвшөөрлөөр олгосон. Монголбанкны зүгээс зээлийн чанарыг сайжруулах зөвлөмжийг Хөгжлийн банкинд өгч байгаа” гэж яриад сууж байна.

Одоо яах вэ? Хөгжлийн банкны зээлд болон зээлийн шийдвэрүүдэд ямар нэг байдлаар хамааралтай эдгээр хүмүүст МАН арга хэмжээ авах уу? Намаас түдгэлзүүлэх үү? Цаашид төрд ажиллах боломжийг нь хаах санал санаачилгатай нэгдэх үү?

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн “цаад эзэд” дунд танай намын “ах нар” төдийгүй өнөөдөр хашиж буй албан тушаалын эрэмбээр яривал олон хүнтэй “дайсагнах”, магадгүй “гэрээ нурааж” мэдэх эрсдлээр дэнчин тавьж “Банк тонож баяжихыг зогсоох” болсонд олон нийт итгэж талархаж байна. Гараараа “гал барьж” ажиллахын цаана “Нам банк тонодоггүй, харин төрийн баталгаатай, бага хүүтэй зээл ашиг сонирхлын зөрчилтэй улстөрчид, намчдыг цөөлөх” ч тохиолдол байдгийг харуулж мэдэхээр санагдаад явчихлаа.

Энд бичээгүй хүмүүс цөөнгүй үлдсэнийг МАН хэлүүлэлтгүй мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Төрөөс баталгаа гаргасан зээлийг албан тушаал, эрх мэдлээ ашиглан өөрт болон өөрийн хамаарал бүхий этгээдэд өгүүлсэн асуудал бол гэмт хэрэг. Зээлээ төлж чадахгүй байх нь шалтгаан, нотолгооноос хамааран Эрүүгийн хэрэг байх эсэх нь шийдэгдэнэ. Тиймээс удирдаж буй намаа “Шинэ дэвшилтэт” үзэлтэй, хариуцлагатай, мэргэшсэн, ёс зүйтэй институц болгох зорилтоо амжилттай биелүүлж, олон нийтийн итгэл хүлээсэн залуу багийг удирдаж буй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Та цаг алдалгүй хариуцлага тооцож харуулна уу.

Банк дампууртал казинодож байсан хүмүүсээр төрөө бариулсан бидний ганц найдвар нь гэрээ нураагаад ч хамаагүй Хөгжлийн банкийг аврах генсек болчихоод байна.

Таны гарт байгаа МАН-ын дүрэм Монгол Улсын Дээд шүүхээр батлагдсан, эрх барьж буй намын хувьд улс төрийн бусад намтай хамтран бусармаг үйлдэлтэй тэмцэж, эрх мэдлийн төвлөрлийг сааруулахаар зорьж буй их үйлст тань амжилт хүсье! Дараагийн нийтлэлээрээ УИХ-д олонх болсон эрх баригч намын нэр бүхий гишүүд Хөгжлийн банктай холбоотой зээлийн болон зээл олгох асуудлаар шалгуулах болсныг үндэслэн “хэт удаан хугацаанд” буюу хууль бусаар Байнгын хорооны даргаар ажиллаад байгаа явдлыг УИХ-ын даргад хандан бичих болно. Ялангуяа хэт олон асуудлаар, хэрхэвч шийдэж чадахгүйгээ харуулчихаад байгаа Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргад олон нийт итгэхгүй байна.

Нийтлэлч У.Оргилмаа

Эх сурвалж: Baabar.mn

3


Сэтгэгдэл (3)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.131.229.1861258+9   • 2 сарын 15. 12 цаг 32 минут

Эх оронд нь ийм юм явагдаж байсаныг мэдсэн хирнээ, зогсоогүүгүй ИХ-ын дарга, ЕС, Ерөнхийлөгч мөн намууд хариуцлаг хүлээх татн буугдах ёстой. Намууд дүрмээ шинэчилж батлуулах хэрэгтэй

103.26.195.120irgen   • 2 сарын 15. 12 цаг 07 минут

elbegdorj, Altanhuyag, Garamgaibaatar, fortuna batbayar, Bayartsogt, Saihan bileg .... metiin humuusiin gar hul , hureeluud ni uursunduu zoriulj ehluulj, sanaataigaar hiisen ajil . Unen ni barigdaad irehiin tsagt ''Hulgaich hulgaichiig bariarai ''gedeg shig, busdiig ***** gej buu anduur. 30 jiliin tursh hen ni hen be gedgiig yalgadag bolsoon .

43.242.243.145Эх оронч   • 2 сарын 14. 14 цаг 14 минут

Одоо алба хашиж байгаа албан тушаалтнууд хаашаа ч зайлахгүй хариуцлагаа хүлээх нь тодорхой. Хараи анх энэ банкийг байгуулангаа барьцаагүй зээл тарааж улсыг сүйрүүлээд хөөн хэлэлцэх хугацаагаар ялаас мултарсан тухайн үеийн ерөнхий сайд асан Ш.Алтанхуяг,Ч.Сайханбилэг,эдийн засгийн хөгжлийн сайд асан портуна Батбаяр нарыг яллах ёстой.Нийт найдваргүй зээлийн 70 хувийг монголын бүх баялагт эзэн сууж монголчуудыг арьсыг нь хуулж мөлжиж байгаа сахал Эрдэнэбилэг хужаагийн бүх хөрөнгийг хурааж өрийг барагдуулах ёстой. Эс тэгвээс түүнийг буудан хоро



ШИНЭ МЭДЭЭ

Үндэслэлгүйгээр үнэ нэмж ашиг олсон бол буцаагаад хураалгана3 цаг 32 минутын өмнөНаадамчдад зориулж зургаан чиглэлд 56 автобус нэмж явуулна4 цаг 3 минутын өмнөГ.Өсөхбаяр аварга А.Сүхбат аваргын өмнө эрэмбэлэгдэнэ4 цаг 6 минутын өмнөӨнгөрсөн жилийн Хүй долоон худагт болсон барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох эсэхийг Ерөнхийлөгч шийднэ4 цаг 43 минутын өмнөСингапурын Хуримтлалын төв санг тэтгэврийн үйлчилгээтэй уялдуулсан туршлагыг нэвтрүүлнэ4 цаг 48 минутын өмнөНХОГ-аас Монгол Улсын гавьяат барилгачин төрлөө4 цаг 54 минутын өмнөАрдын жүжигчин Данзанваанчигийн Ухнаа нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ5 цаг 54 минутын өмнөТаван удаагийн халдварт өвчний голомтыг удирдан ажилласан ХӨСҮТ-ийн М.Тунсагт ГАВЬЯАТ ЭМЧ цол хүртээлээ5 цаг 55 минутын өмнөУс хальсан байршилд шуурхай албаныхан ажиллаж байна5 цаг 56 минутын өмнөШатахуун импортын дундаж үнэ 830 долларт хүрч өсчээ6 цаг 24 минутын өмнөӨчигдөр 16 настай хүү туул голд живж амиа алджээ6 цаг 31 минутын өмнөУлсын баяр наадамд Баян-Өлгий аймгаас хамгийн олон харваач иржээ6 цаг 38 минутын өмнөЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн үйлчилгээг цахимжуулж эрчимтэй шинэчлэл хийж буйгаа танилцуулав6 цаг 40 минутын өмнөЗээлийн гэрээнд гарын үсэг зурсан бол үүрэг хүлээнэ6 цаг 47 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Сингапурын мэдлэгт суурилсан хөгжлийн туршлагыг Монголд нутагшуулах сонирхолтой байна6 цаг 52 минутын өмнөХүнсний хангамж, чанарын асуудлаар түр хороо байгууллаа8 цаг 9 минутын өмнөЛ.Наранбаяр: Орос, Монгол хоёр хэвлэлийн мэдэгдэл гаргаснаас өөр С.В.Лавровын айлчлалаар юу ч шийдсэнгүй8 цаг 15 минутын өмнөМанай улсад онгоцны түлш бусад улс орноос 28.8 хувиар илүү үнэтэй байна9 цаг 48 минутын өмнө"Архины татварыг нэмснээр чанар муутай архи ихээр үйлдвэрлэгдэж иргэдийн эрүүл мэндийг хохирооно"9 цаг 49 минутын өмнөГавьяаг нь Х.Бадамсүрэн хүртэж, гавыг нь Д.Эрдэнэбилэг зүүлээ9 цаг 54 минутын өмнөМонголын рагбичид Киргиз шигшээ багийг 69:7-гоор хожлоо9 цаг 59 минутын өмнөСудалгаа: Д.Өнөрболор, Ч.Ундрам, Г.Мөнхцэцэг нар сонгогчдоос хамгийн тааруу үнэлгээг авчээ7 сар 7. 11:25Ангараг, Саран дээр хүн амьдрахад тохиромжтой байгууламж барихаар төлөвлөж байна7 сар 7. 10:50Чикаго хотын төв талбайд Монголын соёлыг сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулжээ7 сар 7. 10:48ЕБС-д ажиллах мэргэжлийн сэтгэл зүйчдийн сонгон шалгаруулалт эхэллээ7 сар 7. 10:19Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ7 сар 7. 10:10Г.Занданшатар: Эдийн засгийн голлох үзүүлэлтүүд сайжирна гэдэгт итгэж байна7 сар 7. 10:06Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа7 сар 7. 8:43Шри-Ланкийн Ерөнхийлөгч Путинаас тусламж хүсэв7 сар 7. 8:21ӨНӨӨДӨР: Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа эхэлнэ7 сар 7. 8:09Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган өндөрлөлөө7 сар 7. 8:07Х.Энхтуяа: Олимпийн аварга болно гэж хүүдээ амласан7 сар 7. 8:05Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирсэн гомдлын агуулга, шийдвэрлэсэн байдалд дүн шинжилгээ хийлээ7 сар 7. 8:03Барилгын материалын үнийн өсөлтийг тооцож Сангийн яаманд хүргүүлнэ7 сар 7. 8:02Каракалпакстан дахь эсэргүүцлийн хөдөлгөөн: Төв Ази өөрчлөлтийн ирмэг дээр байна уу?7 сар 7. 8:00Б.Жигжид: Монгол Улсын шинэ мянганы хөгжил “Мянганы зам”-аас эхэлсэн7 сар 7. 8:00Цаг агаарын урьдчилсан мэдээ7 сар 7. 7:30В.Путин "Их 20"-ийн уулзалтад оролцохоор төлөвлөж байгааг ОХУ-ын ГХЯ мэдэгдлээ7 сар 7. 7:20Түүхэн товчоон: Орос-Дундад Иргэн улсын 1913 оны тунхаг7 сар 7. 6:40Энэ өдрийн зурхай7 сар 7. 6:35
 Facebook Twitter Youtube