Энэ мэдээ хуучирсан буюу 2022-02-20 нд нийтлэгдсэн байна.

Г.Батсайхан: Хүмүүс гоё биетэй гэхээс илүү эрүүл байх, зөв хөдөлгөөнтэй байх, стрессээ тайлах зорилгоор фитнесийг зорих болсон

2/ 20/ 2022    7 цаг 40 минут

 “Бидний нэг” контентийн энэ удаагийн дугаарт Olimpus gym клубийн багш, дасгалжуулагч Г.Батсайхан оролцлоо. Тэрбээр дасгал хөдөлгөөн хийх нь зүрх судас, үе мөчний өвчнөөс эхлээд сэтгэл зүйг ч эмчилж болдог гэдгийг мэргэжлийн багш хүний хувьд хэлж байгаа юм.

-Сайн байна уу? Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Ганбаатарын Батсайхан гэдэг. Би Архангай аймгийн Их тамир суманд 1991 онд төрсөн. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Фитнесийн багш, дасгалжуулагч мэргэжилтэй. Би 2009 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуульд фитнесийн багш дасгалжуулагч мэргэжлээр суралцаж 2013 онд төгссөн.

-Яагаад фитнесийн багш дасгалжуулагч мэргэжлийг сонгосон юм бэ?

-Хичээлдээ явахын хажуугаар бөхийн секц дугуйланд хамрагдаад, сонирхоод бүх дугуйланд нь хамрагдаж байсан. “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн зааланд жижигхэн фитнесийн танхим байдаг байсан юм. Хүүхдүүдийг дагаж ороод л ганц хоёр өргөөд л байсан. Эхлээд юу ч даахгүй, гол энэ тэрээ ч даахгүй байсан. Тэгээд л хичээл орох цагаараа илүү хийгээд байсан чинь бие дээр хувирал гарч ирсэн.  Тэгэнгүүт л илүү нөгөөдөхдөө донтож байгаа юм. Хичээл тараад л фитнесийн зааланд тэрийгээ хийсээр хувиралтай болоод ирэнгүүт илүү дуртай болоод, донтой болоод л өдөр болгон хичээл тараад л зааланд өдрийг өнгөрөөдөг байсан.

-Ажлын анхны гараагаа хэрхэн эхэлж байв?

-Гуравдугаар курст байхад манай ангийн хэдэн хүүхдүүдэд санал ирж байсан юм. Баянмонгол хороололд байрлах “Хар ирвэс” клубт туслах багш авна гэнэ ээ. Хүүхдүүд шалгаруулж авна гэж байна, очих уу гээд. Тэгээд бид нар гурвуулаа очоод шалгуулаад ажилд орж байсан. Монголын топ багш нарын нэг, одоо Ерөнхийлөгчийн дасгалжуулагч хийгээд байгаа Амарсайхан гээд багш байгаа. Намайг гуравдугаар курст тэнд туслах багшаар орж байхад миний А үсийг заагаад дагуулж гардаж хоёр, гурван жил зааж сургасан. Амарсайхан багшийнхаа ачаар л өдий зэрэгтэй “Олимпус” гэдэг клубийн ахлах дасгалжуулагч багш болоод ажиллаад явж байгаа юм даа. Тэгээд тэр багшдаа энэ дашрамд “баярлалаа” гэж хэлье.

-Оюутан байхдаа ажилтай болчихно гэдэг чинь хэн хүнд тохиогоод байдаггүй боломж шүү дээ. Тухайн үед хэрхэн хүлээж авч байв?

-Жижигхэн заалнаас том зааланд очиж байгаа болохоор ангайж байгаа юм чинь. Аймаар том том булчинтай хүмүүсийг хараад л сүрдсэн. Тэгээд “Хар ирвэс” клубийн Амарсайхан дасгалжуулагч багшаар удирдуулаад тэр хүнээс их ч зүйлийг сурч авсан даа.

Мэргэжлээрээ 2012 онд фитнес клубт туслах багшаар ажилд ороод л. Одоо тэгээд л оюутны хүүхдүүд чинь тараад л ийш тийшээ найз нөхдөөрөө зугаалаад л тоглоод явж байхад чинь хичээлээ тараад л фитнес заал руугаа туслах багшийнхаа ажлыг хийх гээд л явдаг байсан. Ер нь тэгээд оюутан цаг бол ерөнхийдөө фитнес зааланд л өнгөрсөн дөө.

-Аварга дээд сургуулийг төгссөн гэхээр үндэсний бөх шууд санаанд бууж байна. Үндэсний бөхөөр хичээллэдэг үү?

-Манай ангийнхан чинь тэр чигээрээ бөхийн секцэнд хамрагддаг. Ерөнхийдөө барилдах сонирхолтой. Тэгээд л хүүхэд нас маань бөхийн секцэнд явж барилдаж л өнгөрсөн дөө. Үндэсний бөхөөр хичээллээд сумын заан цолтой. Их барилдах сонирхолтой байсан. Даанч тэгээд яг бөхийнхөө замаар явж чадаагүй. Яг энэ мэргэжлээ сонгоод ажиллачихсан болохоор би чинь долоо хоногийн зургаан өдөр нь ажилладаг, нэг өдөр нь амардаг. Яг бэлтгэл хийх зав байхгүй. Тэгээд гэр бүлтэй, хоёр хүүхэдтэй болчихсон болохоор бас үлдсэн цагаа гэр бүлдээ зарцуулахгүй бол болохгүй шүү дээ.

- Olimpus клубт хэзээнээс ажиллаж эхэлсэн юм бэ?

-2015-2017 оны хооронд хэсэг хувиараа бэлтгэл хийж байгаад 2017 оны хоёр сард Олимпусд багш дасгалжуулагчаар орсон. 2017 оны есөн сард уг нь нэг хүн санал болгосон юм. Энд ажиллах уу гээд. Тухайн үед би төрийн байгууллагад, цагдаад орох гээд шалгалт өгөх гэж байсан. Уг нь эндээ сонирхолтой байсан. Тэгээд тэрэнд орно гэж бодож байгаад болоогүй. Эргээд холбогдсон чинь хүрээд ир ээ гэсэн. Тэгээд л ажиллаж эхэлсэн дээ.

-Тэмцээн уралдаанд орж чамгүй амжилт гаргаж байсан гэсэн. Энэ талаар сонирхуулахгүй юу?

-Энэ клубт ороход миний биеийн жин өмнөхөөсөө нэлээн нэмэгдчихсэн. Зуун арван килограммтай болчихсон байсан. Ерөөсөө жин дээр гарч үзээгүй. Өөрийгөө гайгүй байгаа л гэж бодож байсан. Тэгээд бодсон бодол нь би багш юм чинь өөртөө нэг хувирал хийе, зуун арван таван килограмм жинтэй  фитнесийн багш гэж юу байх вэ өөрийгөө хасъя, өөрийгөө өөрчилье гэж бодоод л 2018 оны нэгдүгээр сард болох тэмцээнд бэлдэж эхэлсэн. 115 килограммаас яг тэмцээний өдөр жингээ үзэхэд далан долоон килограмм болтол хассан байсан. Хотын аварга шалгаруулах тэмцээний классик бодибилдинг төрөлд 175 сантиметрээс дээш өндөр гээд бас өндөр заадаг. Тэрэнд нь орж хамгийн анхны хотын аваргын тэмцээнээсээ алтан медаль авсан. Ийм нэг амжилттай байгаа. Тэгээд дараа нь улсын аваргад ороод улсын аваргадаа жаахан бэлтгэл муутай ороод дөрөвдүгээр байранд орсон.

Гол нь миний зорилго болохоор яг тамирчин биш зүгээр зааландаа сайн багш байх зорилготой болохоор нэг их айхтар тэмцээний карьер хөөж явдаггүй. Зүгээр яах вэ, тамирчид хүмүүст зөвлөдөг хүн чинь өөрийгөө нэг өөрчлөөд ингэдэг юм шүү гээд нэг харуулъя гэсэн үүднээс л хааяа нэг тэмцээнд ордог.Тэрнээс биш зүгээр сайн багш болохыг л хичээдэг.

-Сайн багш болохыг хичээдэг гэлээ. Мэдээж маш олон шавьтай болсон байх.

-Янз янзын шавь нар байгаа. Ерөнхийдөө хүмүүс ихэвчлэн гоё биетэй гэхээс илүү эрүүл байх, зөв хөдөлгөөнтэй байх, тодорхой хэмжээнд стресс тайлах зорилгоор орж ирж байна.  Яг тамирчин болох гээд бэлтгэл хийж байгаа хүн бол цөөхөн. За нэг арван хүний нэг ч юм уу тэ. Бусад нь бол зүгээр л нэг өөрийнхөө бие галбиртаа анхаарах, эрүүл мэнддээ анхаарах, хөдөлгөөнтэй байх тийм зорилгоор ихэвчлэн хичээллэж байгаа хүмүүс байдаг.

Насны хувьд энэ спорт илүү залуужиж байна. Настай хүмүүс ч гэсэн явж байна. Хуучин намайг явж байхад чинь яг үнэхээр дуртай, хийх сонирхолтой хүмүүс нь л явж байсан бол одоо бүгдээрээ хийх ёстой гэсэн үүднээс фитнес хийж байна. Одоо 15, 16 настай хүүхдүүдээсээ авхуулаад л 70, 80 хүрсэн настай хүн явж байна шүү дээ. Тэр хүмүүс хоолны зөв зуршилтай, зөв хэвшилтэй болж байна. Хөдөлгөөний зөв зуршилтай болж байна. Буруу дадлаас сэргийлж байна. Хүүхдүүд гэхэд л чөлөөт цаг, зав зайгаа зааланд өнгөрөөхөд л утастай харьцсанаас хамаагүй дээр байхгүй юу. Тэгэнгүүт тэр хүүхдүүд чинь бие галбиртаа анхаараад өөрчлөлт ороод ирэнгүүт дагаад ангийнх нь хүүхдүүд явж эхэлдэг.

-Фитнест яваад байгаа боловч нэг ч килограмм жин хасахгүй байна. Турна гэж худлаа юм байна гэж ярьдаг хүмүүс олон байдаг. Жин хасахгүй хүн гэж байдаг юм уу, ямар учраас үр дүнд хүрч чадахгүй байна вэ?

- Ерөнхийдөө хүмүүс эхлээд л нэг сар яваад л хаядаг. Энэ хүмүүс нь өсвөр нас, арван жилдээ ч юм уу ерөөсөө спортоор хичээллэж үзээгүй. Спортоор хичээллэж үзээгүй тийм хүмүүс ихэвчлэн шантарч хаядаг. Яагаад вэ гэхээр дасгал хөдөлгөөн хийгээд бие булралтыг л давж чаддаггүй гэсэн үг. Бие булралтыг давж чаддаггүй, эсвэл зарим нэг нь сахилга бат муутай, зөвхөн дасгал хөдөлгөөн хийгээд л гоё болчихно гэж боддог. Дасгалаас гадна эрүүл зөв хооллолт, амралт чухал байхгүй юу. Тэрийгээ биелүүлж чадахгүй хүмүүс нь тэгээд л за за фитнест яваад худлаа юм байна, турдаггүй юм байна, гоё галбиртай болдоггүй юм байна гээд л хаяна.  Тийм болохоор хүмүүсийн өөрсдийн хичээл зүтгэлээс л хамаардаг.

Харин хаяад л байж байж байгаад л энэ үнэхээр хэрэгтэй л байсан юм байна аа гээд дахиад орж ирдэг. Дахиж орж ирсэн хүмүүс нь харин үргэлжүүлээд яваад байдаг

Анх 2017 онд ажилд орж байхад хүмүүс сар яваад л, хоёр сар яваад л, тэгээд л хаяад байдаг байсан. Одоо бол шал өөр. Тэрийг бүр тасралтгүй, намайг орсноос хойш тасралтгүй 4, 5 жил явж байгаа хүмүүс байгаа шүү.

-Olimpus gym дөрвөн ангитай гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

Olimpus gym  нь европ стандартын эм пүүлс гээд брэндийн тоног төхөөрөмжтэй. Одоо манай заалны хувьд гэх юм бол дан зааландаа фитнес клуб, спининг гэж байна. Боксинг кардио хэвлийн анги байгаа. Тэгээд агаарын иог, энгийн иог хоёр хосолж ордог иог анги бий.

Олон төрөл нэг дор төвлөрсөн болохоор үйлчлүүлэгчдэд их амар байдаг. Хүмүүс яг аль ангид нь явмаар байна тэрийгээ сонгоод аппаратад ороод биеийн жингээ илүүдэл хэр байна, хэдэн килограмм өөх хасмаар байна гэдгийг мэдэх боломжтой. Тэрийгээ мэдсэнээр тухайн хүн ямар ангид явбал илүү тохиромжтойг зөвлөдөг байгаа.

-Мэргэжлийн багш хүний хувьд дасгал хөдөлгөөн хийхийн ач холбогдлыг тайлбарлавал...?

-Ажилдаа явахаасаа өмнө бэлтгэл хийгээд гарангуут стресстэхгүй, анхаарал төвлөрөл сайжирдаг. Зүрх судасны үйл ажиллагаа ч сайжирна. Үе мөч өвдөхгүй нуруу өвдөхгүй гээд л эрүүл мэнд талаасаа бол маш их хэрэгтэй. Тэгээд мэдээж дасгал хөдөлгөөн хийнгүүт залуужина, булчин чангарна. Хүмүүс дөч гараад ирэхээр өөрийгөө хөгшин гээд бодчихдог. Ерөөсөө тийм биш шүү дээ. Дөч, тавин нас чинь яг оргил үе. Гучаас дөчин нас хүртлээ булчингууд нь гүйцэт боловсроод дөчөөс дээшээ илүү их хүчтэй өрсөлдөөн өрнүүлдэг.

Адаглаад лифт тасрахад шатаар гарч чаддаггүй зөндөө хүмүүс байдаг шүү дээ. Дасгал хөдөлгөөн хийгээд жин багатай, нормаль жинтэй байх юм бол шатаар өгсөж уруудах асуудал биш. Өдөр тутмын бие халаалт л болоод авчхаж байгаа байхгүй юу. Тийм болохоор хүмүүс дасгал хөдөлгөөөөр тогтмол хичээллэх хэрэгтэй. Манай Монголд зөндөө фитнес клуб нээгдчихсэн байна. Бас цэцэрлэгт хүрээлэнгүүд зөндөө байна шүү дээ. Заавал тамирчид шиг өдөр болгон бэлтгэл хийх албагүй. Долоо хоногтоо гурав юм уу дөрвөн өдрийг л өөртөө зарцуулчихсан байхад л хангалттай байхгүй юу.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ6 цаг 4 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв6 цаг 25 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв6 цаг 55 минутын өмнөРойтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ7 цаг 25 минутын өмнөЛ.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна8 цаг 1 минутын өмнөБага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна8 цаг 16 минутын өмнөЕрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага8 цаг 20 минутын өмнөТанк ажиллагаа газраар солигдоод…8 цаг 34 минутын өмнөПутин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно9 цаг 30 минутын өмнөЭнэ өдрийн зурхай9 цаг 35 минутын өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ9 цаг 37 минутын өмнөГазар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна9 цаг 38 минутын өмнөАлтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал9 цаг 39 минутын өмнө" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube