Энэ мэдээ хуучирсан буюу 2022-03-02 нд нийтлэгдсэн байна.

“Хотулун гүнж” УСК-ны тулааны найруулагч Д.Цэендаш: Энгүүний аав гэхэд сайхан байдаг

3/ 2/ 2022    14 цаг 56 минут

Саяхан 72  дахь Berlinale кино фестивалийн кино худалдаанд амжилттай оролцож олон улсад гарах гараагаа амжилттай хийсэн “Хотулун гүнж” УСК-ны тулааны найруулагч, кино ертөнцөд Аска гэж нэрлэгддэг, СТА Д.Цэендаштай ярилцлаа.

- Хотулун гүнж таны хэддэх кино вэ?  Тулааны найруулагчаар хэдэн жил ажиллав.

- Анх 1991 онд Богд хааны музейд У-шугийн зэвсэгтэй үзүүлбэр хийж рекламанд тоглож эхэлсэн. Тэр үеэс хойш багагүй тооны уран сайхны кино, клип, рекламнуудад тоглож, бас тулааны найруулагчаар ажиллачихсан байна.

Киноны тулааны найруулагчаар ажиллаад 18 жил болжээ. “Хотулун гүнж” кино миний ажилласан 19 дахь уран сайхны кино болж байна.

- Та бас орлон тоглогчдын багын ахлагч. “Хотулун гүнж” кинонд ч бас орлон тоглогчоор ажилласан гэсэн. Хэний орлон тоглогчоор ажилласан бэ?

- “Хотулун гүнж” кинонд гүнж Хотулун, эсрэг дүр шидтэн Зульфа хоёрын орлон тоглогчоор ажиллалаа. Гол дүрээ сургуулилт хийлгэж бэлтгэх явцад кино зураг авалт үргэлжилсээр байдаг. Тулаантай кинонд эрсдэлтэй зураг авалт бүрд орлон тоглогч орж ажиллаж байдаг. Жишээ нь: хадны уруу морьтой явах, уналга эдэлгээнд ороогүй ардаг догшин морь унах, цастай мөстэй газарт уруу морьтой давхих, буух, цоройх зэрэг энгийн эрсдэлтэй үеүдэд орлон тоглогч бас ажиллана. Сонирхуулж хэлэхэд Хотулун, Зульфа хоёрын тулаан нэг дор болж байгаа ч, тэр зураг авалтад би хоёуланг нь орлосон. Бүсгүйчүүд маань хоёулаа маш гоолиг биетэй, жин багатай учраас би 73 кг-аас 59 кг хүргэж жингээ хасах хэрэгтэй болсон доо. эмэгтэй жүжигчдийн хувцсыг нь багтаах гэж жинд нь дөхүүлж л байгаа юм.

Орлон тоглогчийн баг ахлах гэдэг багийн гишүүдээ сайн таньж хэн юу хийж чадах вэ гэдгийг бодолцож тулаанаа найруулна гэсэн үг. Гол нь багийн гишүүд маань зориг хийморьтойгоор зурганд орох ёстой. Өчүүхэн төдий л эргэлзээ байвал тухайн орлон тоглолтыг чадах нэгнээр нь сольдог. Тэглээ гээд тухайн тохиолдолд ажиллаж чадаагүй орлон тоглогч жүжигчинээ хэн маань ч буруутгадаггүй. Сэтгэл зүй нь биеэ мэдэрч орчинтойгоо холбогдож гэмээ нь орлон тоглолтоо эрсдэлгүй гүйцэтгэж чаддаг онцлогтой.

- Орлон тоглогч их эрсдэлтэй ажил шиг санагддаг. Таныг кино урлагийн юу нь тэгж их эрсдэлтэй ажилд татдаг юм бэ?

Бүүр бага байхаасаа хүүхдүүдийн биеэрээ хийж чадахгүй байгаа үйлдлүүдийг хийж чадаад байгаадаа өөртөө их урамшдаг байсан. Энэ байдал маань даамжраад тамирчин байхдаа хэдэн удаа хүнд гэмтсэн. Тэгээд тамирчинаа болиод гэмтлээ эдгээж орлон тоглолтоо үргэлжлүүлсээр өдийг хүрсэн байна.

Минийхээр бол циркчин хүн ямар нарийн мэдрэмжээр тоглолтоо үзүүлдэг билээ, орлон тоглогч яг адилхан тийм чадвартайгаар зураг авалтад ордог. Сэтгэл хөдлөл, өөртөө гаргах зориг мэдрэмжээ тултал хурцална гэсэн үг.

Надад өөрөө өөртэйгөө өөрийнхөө ур чадвартай өрсөлддөг болохоороо их таалагддаг ажил байх.

- Таны мөрөөдлийн кино ямар кино вэ?

- Хүн төрлөхтний нүдийг баясгаж, сэтгэлийг хөдөлгөсөн олон гайхамшигтай кинонууд байдаг. Тийм түвшинд л кино хийх юмсан гэж боддог. Гадныхантай хамтрахад бол болж байгаа юм. Бидний оролцоо тун бага байдаг. Манай кинонууд тийм түвшинд хийгдэж чадвал. Тэр нь миний оролцсон кино байвал гэж ...

Өөрийнхөө дотор байгаа action киног хийвэл нэг иймэрхүү байна даа гээд бичсэн зохиол санаанууд байдаг.

- Хүүхдүүд чинь бас кино урлагт татагдаж эхэлсэн юм байна. Хотулун гүнж кинонд таны охин Voice Mongolia шоуны үндэсний ялагч Энгүүн тоглосон юм байна лээ. Гэтэл Энгүүний 2 дүү бас тоглосон юм байна?

- “Хотулун гүнж” кино 5 жилийн өмнөөс хийгдэж ирсэн кино төсөл. Цаг нь ирэхээрээ л аливаа зүйл болдог гэж боддог. Охин маань Марал хатны дүрд богинохон ч гэсэн хурц тулаантай хэсэгт тоглосон. Том хүү Тэнгис орлон тоглогчоор ажилласан. Биеийн ур чадвар, хөгжил, олны дунд биеээ авч явах тал дээр суралцаж өөрийгөө олж авч байна аа гэсэн үг. Бага хүү Тэнгэр угаасаа кино урлаг, уран зураг эвлүүлгийн ажилд үнэхээр хоббитой. Чину баатрын бага насанд тоглолоо. Энгүүн, Тэнгэр 2 маань найруулагч , продюссеруудад шалгуулаад тэнцээд тоглосон л доо. Миний ажлыг шүүмжлэгч 3 маань энэ төсөлд хамтран оролцсонд баяртай байдаг. 

- Одоо ямар кино төсөлд ажиллаж байна вэ?

- Яригдаж байгаа кино төслүүд байгаа.

- “Хотулун гүнж” кино гадаад зах зээлд гарч байгаа юм байна. Таны сэтгэгдэл?

Шүүдэр пропакшны бүтээл “Ану хатан” уран сайхны кино Warrior Primcess нэрээр Liom s Gate компани зэрэг гадаадын олон орны зах зээлд зарагдсан бүтээл байсан.

“Хотулун гүнж” уран сайхны кино маань гадаадын зах зээлд мөн адил борлогдож эхэлсэн нь үнэхээр сайхан үйл явдал юм. Гадаадын зах зээл гэдэг шаардлага хангаагүй, сонирхолыг нь татаагүй уран бүтээлийг авахгүй. Гэтэл тэр шалгуурт нь тэнцээд борлогдож эхэлнэ гэдэг бидний хийсэн уран бүтээлийг бодитоор үнэлж байгаа хэрэг.

-  Таны охин Энгүүнийг залуус сайн мэддэг. Та кино багийн арын албаны хүн. Тийм учраас зарим үед Энгүүний аав гэж хэлэгдэхэд ямар санагддаг вэ?

- Миний хувьд тулааны найруулагч гэдэг арын албаны биш харин тэргүүн шугаманд явдаг, киноны сайн муу байхтай шууд хамааралтай ажил гэж боддог. Харин, орлон тоглогч байна гэдэг бол арын албаны ажил.

Кино баг гэлтгүй охиныг маань мэдэх хүмүүсийн хувьд ихэнх нь намайг хараад таньдаг юм билээ. Охиныхоо нэрийг хүндэлж олны дунд зөв явах юмсан гэж л боддог доо. Хааяа нэг, Энгүүний аав гэхэд охиноороо бахархдаг. Сайхан л байдаг.

- Хүүхдүүдээ кино урлагийг сонгоно гэвэл дэмжих үү? Хориг тавих уу?

- Хүүхдүүд маань юу хийхийг хүснэ тэр л зүйлээ хийх нь чухал. Хүссэн зүйл нь өөрт хоргүй хүнд гайгүй байвал болох нь тэр. Би ер нь хүслийг нь хориод байдаггүй.

- Киноны тулааныг найруулах, орлон тоглогчийн багаа удирдах, өөрөө орлон тоглогч хийх аль нь хамгийн амттай санагддаг вэ? Таны мэргэжлийн сайхан нь юу гэж боддогддог вэ?

Тулааныг найруулагч тухайн киноны дүр төрхөд нийцсэн тулааны зохиомж, жүжигчдээ чадваржуулах хичээл, цаашлаад зураг авалтын өнцөг, камерын хурд, жүжгичдийн ур чадварт үндэслэн орлон тоглогчоо хаана нь оруулах вэ? яаж царайг нь нууж үзэгчдэд мэдэгдүүлэхгүй зураг авалт хийх вэ? энд хэдэн эрсдэлтэй үзүүлбэр байх вэ, ямар ан амьтан, зэр зэвсэг яаж хэрэглэх вэ? Ямар хувцас хэрэглэл, тоноглол хэрэглэгдэхээр байна. Өмнө хийсэн киноноосоо юугаараа өөр, юугаараа давуу байх вэ? Гэдгийг тооцох их ажил байдаг.

Мөн зураг авалт дууссаны дараа тулааныхаа хэсгийн эвлүүлэг дээр заавал өөрөө сууж байж л санаандаа нийцсэн дүрслэлд дөхүүлж гаргадаг оюунлаг ухаан шаардсан ажил байдаг.

Орлон тоглогч байна гэдэг нас залуу байна гэсэн үг. Тулаан найруулна гэдэг идэр насандаа ирлээ гэсэн үг. Тулаан найруулаад орлон тоглолт хийнэ гэдэг нь туршлага багагүй хуримтлуулсан гэсэн үг юм уу даа.

Үзэгч миний оролцсон киног үзээд сэтгэл нь хөдөлж, зарим кинонд маань тулааны хэсгийг үзээд киноныхоо дундуур алга нижигнэтэл ташиж баяр хүргэж байх тийм гайхамшигтай үеүүдтэй хүртэл таарч байлаа.

-  Хамгийн хүнд трюк хийж дуусгах, Тулааны зураг авалт дуусах, эсвэл кино зураг дуусах, нээлтээ хийх аль нь таньд хамгийн сайхан мэдрэмж төрүүлдэг вэ?

- Хүнд трюк хийхийн өмнө хэдэн өдрөөр дотроо бодож биеэ бэлддэг. Харин тухайн трюкийг хийсний дараа баяр хүргэхэд сэтгэл ихэд хөдөлнө, бас гэмтэлгүй чанартай сайн хийсэндээ дотороо баясна. Муухан гүйцэтгэвэл ахиж заавал хийдэг. Киногоо ахиж үзэхэд тэр үедээ ахиад орчихсон юм шиг л бие мэдэрдэг.

Тулааны зураг авалт дууссан ч эвлүүлэг дуусч байж л ажил дуусан гэж тооцно. Нээлт хийх үед найруулсан хэсгийг минь яаж хүлээж авч байна гэдэгт л их анхаарчихдаг. Уран бүтээл маань сайн болсон санагдахад сайхан байдаг.

- Хотулун гүнж бүрэн тулаант кино болж чадсан уу?

- “Хотулун гүнж” киноныхоо тулааныг жүжигчдийнхээ ур чадварыг харуулахыг зорьсон. Хотулун гүнжид тоглосон Цэрэндолгор маань хатуужил сахилга бат маш сайн хөдөлмөрч бүсгүй. Энэ төслөөс маш их туршлага хуримтлуулж их зүйл сурсан байх гэж бодож байна.

Ковид-19 кино хийх явцад ихээхэн саад учруулж байсан. Олны хэсэг, их бага тулааны хэсгүүдэд санаснаараа олон хүн оролцуулж чадаагүй ч гэсэн кино баг маань цаг хугацаандаа дуусгасан. Продюссерүүд маань үнэхээр туршлага зааж л ард нь гарч чадсан гэж боддог.

“Хотулун гүнж” кино Монголд анхны Action зураглаачтай ажилласан кино болох байх. Продюссер саналыг хүлээн зөвшөөрч stuntman, action зураглаач Lacky -г маань авч ажилласанд баяралдаг.

Нэгэнт action зураглаач авч ажиллуулсан болохоор тулаант уран сайхны кино гэж болно.

- Хотулун гүнж гадаад зах зээлд гарч байгаа, Berlinale -д амжилттай оролцсон гэж сонсогдсон. Танд ямар сэтгэгдэл төрж байна?

Энэ бол үнэхээр сайхан мэдээ Berlinale -д дэлхийн олон улсуудын кинотой зэрэгцэн Монгол гүнжийн тухай “Хотулун гүнж” кино маань эх орныхоо байгалийн сайхнаар гайхуулж ахуй соёл зан заншлаа сурталчилж яваад нь үнэхээр баярлаж байгаа.

Тэртээх он жилүүдэд дэлхийд гайхагдаж байсан “Хотулун гүнж” маань өнөөдөр ч дэлхийн улс түмнүүдэд Монгол бүсгүй хүний ид хав эрэмгий зоригийг сурталчилж байгаа юм байна даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн.

7


Сэтгэгдэл (7)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



49.0.130.24Зочин   • 2022, 4 сарын 25. 16 цаг 43 минут

Шүүдэрцэцэг хийсэн киино гэхээр нэг л биш.....Олигтой болоогүй нь ойлгомжтой ....

64.119.19.20Иргэн   • 2022, 3 сарын 11. 19 цаг 14 минут

Тэртээх тэр үе ч биш, орчин үе ч биш, ер нь хаана хэзээ ч байхгүй үл бүтэх, хэнд ч хэрэггүй юм хийж хөөрцөглөж Монголчуудаа доромжлох юм даа

202.9.46.16Хужа   • 2022, 3 сарын 8. 21 цаг 05 минут

Толгойн дээрээ төмөр тавьж унжуулдаг соел хаанахынх вэ?

202.9.46.16Хужа   • 2022, 3 сарын 8. 21 цаг 04 минут

Хятад Солонгосын киноны баатруудтай ямар адилхан юм бэ?

202.9.46.70зочин   • 2022, 3 сарын 7. 16 цаг 12 минут

Ичмээр тэнэг кино.

66.181.160.24Зочин   • 2022, 3 сарын 3. 16 цаг 35 минут

Энэ кинонд хүү маань орлон тоглогчоор тоглосон. Хурдан үзэхсэн гэж яардаг шүү. Түүхэн кино гэдгээрээ, эх нутгаа хамгаалж тэмцсэн чин зоригт эмэгтэйн тухай гэдгээрээ сайн кино болсон байх гэж боддог. Киноны багийнхандаа баяр хүргэж амжилт хүсье

183.177.103.162Зочин   • 2022, 3 сарын 2. 16 цаг 17 минут

Muu kino bolson bn lee



ШИНЭ МЭДЭЭ

"Үндэсний зөвлөл 14 хоногийн өмнөх хурлаараа А.Бүрэнбаатарыг огцруулчихаад, дахин томилж байгаа үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна"10 минут 12 секундын өмнөАудит: Төсвийн тодотголоор нэмэгдэж байгаа зарлага нь байнгынх учраас орлого тасралтгүй байх боломж нь эрсдэлтэй гэж үзэв17 минут 19 секундын өмнөЗ.Шинэчагтага "One championship" холбооны зургаа дахь тулаанаа ОХУ-ын тамирчинтай хийнэ24 минут 2 секундын өмнөС.Одонтуяа: 25 хүн угаартаж, найман хүн нас барсан байхад хариуцах ёстой албан тушаалтнууд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна27 минут 56 секундын өмнөН.Учрал: Харилцаа холбооны салбарыг уул уурхайтай адилтгаж, эрчим хүчний үнийг 4-5 дахин нэмсэн байна. Үүнийг дагаад интернэтийн үнэ нэмэгдэнэ шүү...58 минут 2 секундын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирнэ1 цаг 21 минутын өмнөБ.Чойжилсүрэн: Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлж чадахгүй байгаа нь үнэн1 цаг 39 минутын өмнө Байден, Сунак хоёр Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй2 цаг 1 минутын өмнөСонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөөр нэр дэвшигчид тавих шаардлагыг өндөрсгөж чадах уу2 цаг 32 минутын өмнөОйн цэвэрлэгээг 190 га талбайд хийнэ2 цаг 46 минутын өмнөАлтайн ирээдүйг “онилсон” шинжлэх ухаанч яриа хэлэлцээ3 цаг 3 минутын өмнөФранцын  цэцэрлэгт хүрээлэнд хутгатай этгээд хүүхдүүд рүү халджээ3 цаг 5 минутын өмнөУлаанбаатар хотын хэмжээнд 135,4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут сөөг, цэцэг тарих ажил хийж байна3 цаг 5 минутын өмнөНамууд "квот"-ыг дэмжих амлалтаа биелүүлэх үү3 цаг 13 минутын өмнөШОЙГУ: Украины зэвсэгт хүч Запорожье чиглэлд Оросын хамгаалалтыг сэтлэхээр  оролдов3 цаг 53 минутын өмнөСаарал ус цуглуулах далан дотроос овог, нэр тодорхойгүй хүний цогцос гаргажээ3 цаг 59 минутын өмнөОрхон голд осолдсон хүүхдийн цогцсыг олжээ4 цаг 14 минутын өмнөЗарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо4 цаг 28 минутын өмнөӨнөөдөр: Бүх шатны Засаг дарга нарын зөвлөгөөн болно4 цаг 35 минутын өмнөА.Баярзаяа: Би өөрөө л зарлаад байдаг болохоос хүн намайг хөх хийлгэсэн гэж мэддэггүй4 цаг 50 минутын өмнөЯПОН: Армийнхаа бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд шивээсний хорио цээрийг цуцлахад бэлэн байна5 цаг 15 минутын өмнөАлтайн Урианхайн их туульч Занын Жилкэрийн дөрөв дэх үе Н.Дамдиндорж5 цаг 33 минутын өмнө3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Шинэ Зеландын багийг хожиж аварга боллоо6 цаг 20 минутын өмнөДорнын зурхай: Найр хурим хийх, бэр гуйхад сайн6 цаг 30 минутын өмнөПрокуророос АН-ын дарга асан С.Эрдэнийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо6 цаг 30 минутын өмнөТүүхэн товчоон: Бөртэ хатан6 цаг 34 минутын өмнөЦаг агаарын мэдээ: Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан6 цаг 40 минутын өмнөМансууруулах эм бэлтгэсэн, хадгалсан хэргээр Ж.Золбаярт 1.5 жилийн хорих ял оноолоо6 сар 8. 17:59Хүүхдийн спортын зуны VII наадамд 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэж тооцоолжээ6 сар 8. 17:26УИХ-ын дарга Г.Занданшатарын зарласан "супер улс төрч" намуудад бий гэж үү6 сар 8. 17:01Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Argi showcase tour” арга хэмжээ болов6 сар 8. 16:58АТГ: Иргэдээс ирүүлж байгаа боловсролын салбарт хамаарах өргөдөл, гомдлын тоо өссөөр байна6 сар 8. 16:44"Хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй"6 сар 8. 16:18Таксины жолоочийн аминд халдахаар завдаж, дүүг нь хөнөөсөн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ6 сар 8. 16:13О.Насанбурмаа: Тамирчдын эрх маш их зөрчигдөж байна6 сар 8. 16:04Герман улсад болох дэлхийн Хуванцарын яармагт манай улсын үйлдвэрлэгчид оролцоно6 сар 8. 15:47"The Uncanny Counter" цувралын 2-р бүлэг ирэх сарын 29-нөөс эхлэн гарна6 сар 8. 15:34Өнөөдөр 15:55-16:10 цагийн хооронд зарим авто зам, замын байгууламжийг түр хаана6 сар 8. 15:33Японд коронавирусний зэрэглэлийг бууруулснаас сарын дараа өвчлөлийн тохиолдол эрс өсжээ6 сар 8. 15:12Гачуурт тосгон, Баян дөхөм орчимд зөвшөөрөлгүй газар оршуулсан 200 шарилыг нүүлгэн шилжүүлнэ6 сар 8. 14:28
 Facebook Twitter Youtube