Энэ мэдээ хуучирсан буюу 2022-03-12 нд нийтлэгдсэн байна.

Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина

3/ 12/ 2022    19 цаг 10 минут

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн - Говьсүмбэр аймагт”

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Говьсүмбэр аймагт “Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн анхдугаар зөвлөгөөн” боллоо.  Говьсүмбэр аймгийн нийт газар нутгийн 98 хувь нь их бага хэмжээгээр газрын доройтолд өртөн цөлжөөд байгаа юм. Тиймээс цөлжилт, шар шороон шуурганы давтамжийг бууруулах төлөвлөгөөг аймгийн удирдлагууд боловсруулж 2030 хүртэл хугацаанд 5 сая мод тарихаар болжээ.

Зөвлөгөөний үеэр Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзам “2014-2021 оны хооронд манай аймаг улсын болон орон нутгийн төсөв ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн хандив тусламжаар 38.7 га талбайд ойн зурвас, аймгийн болон сумдын төвд 28.2 га талбайд нэг цэцэрлэгт хүрээлэн, зургаан бичил цэцэрлэг байгуулж чадсан. Цаашид Говьсүмбэр аймгийн уур амьсгалд дасан зохицсон өнгө үзэмжтэй олон төрөл зүйлийн модыг тарьж ургуулна. Мөн өнгөрсөн хугацаанд тарьсан модоо арчилж хамгаалахад анхаарч ажиллана. Мод тарих нь цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх үр дүнтэй арга тул иргэдийн оролцоо хамгийн чухал” гэдгийг онцолж байсан юм.

Говьсүмбэр аймгийн “Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн анхдугаар зөвлөгөөн”-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Монгол орны цөлжилтийг судалдаг эрдэмтэд төлөөлөгчөөр оролцож Говьсүмбэр аймгийн иргэдэд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар мэдээлэл өглөө. Мөн говь тал хээрийн бүсэд мод тарих арга аргачлалыг танилцуулж, байгалийн доройтолтой тэмцэхээр сэтгэл гарган ирсэн Говьсүмбэрчүүдийг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлж байсан юм.

Энэ үеэр Говьсүмбэр аймагт 5 сая мод тарих стратеги төлөвлөгөөг мөн танилцуулсан. Ирэх 8 жилийн хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 2.8 сая мод, Шивээговь суманд 900 мянган мод, Баянтал суманд 800 мянган мод, Төмөр замын зурваст 500 мянган мод тарихаар төлөвлөөд байна. Нийт тарих модны 5 хувь нь нарс, шинэс, жодоо зэрэг шилмүүст мод, 40 хувьд улиас, хайлаас, голт бор, агч, монос зэрэг навчит мод, 20 хувьд сөөг ургамал, 35 хувьд иргэд үр шимийн хүртэж болох алим, чацаргана, үхрийн нүд зэрэг жимс, жимсгэний мод тарихаар тооцоолжээ.

Газар нутгийнхан 98 хувь нь их бага хэмжээгээр цөлжиж, доройтсон Говьсүмбэр аймаг жил бүр 300 саяас доошгүй төгрөгийг мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд зарцуулж байхаар болсон нь зөвлөгөөнөөс гарсан онцлох шийдвэрүүдийн нэг байлаа.

4


Сэтгэгдэл (4)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.126.89.110Зочин   • 2022, 4 сарын 2. 11 цаг 34 минут

5 сая модыг хэн услах хэн аррчилж хамгаалах хэдий хэмжээний хашаа хороо татах вэ энэ их элиирэл балайрлаа мэдэж байна уу

202.21.124.131Зочин   • 2022, 3 сарын 29. 9 цаг 41 минут

good

202.70.44.46Зочин   • 2022, 3 сарын 14. 12 цаг 45 минут

Дорноговийхон мод тарих аянд яагаад нэгдэхгүй байна аа,

66.181.183.95Зочин   • 2022, 3 сарын 13. 11 цаг 41 минут

Сайхан нутаг орон шүү . Чойрын богддоо мөргөн залбирья .



ШИНЭ МЭДЭЭ

“Бяцхан лусын дагина” кино дэлгэцэнд гарсан даруйдаа 117 сая ам.долларын ашиг олжээ4 цаг 49 минутын өмнөГ.Занданшатар: Ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөөнд хувийн хэвшлээ дэмжих ганц ч үг алга5 цаг 1 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон асран хамгаалагчдад олгодог 288 мянган төгрөгийг 325 мянга болгов5 цаг 6 минутын өмнөШатрын УАШТ-ний эмэгтэйчүүдийн аваргаар 15 настай Э.Хүслэн тодров5 цаг 31 минутын өмнөУИХ:Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа5 цаг 50 минутын өмнөШатрын Монгол Улсын аваргаар БНХАУ-ын иргэн М.Амилал тодорчээ6 цагийн өмнөЭ.Батшугар: Төрийн өмчит компаниуд санхүүгийн тайлангаа ил тайлагнадаг болох хэрэгтэй7 цаг 2 минутын өмнөАрдын чуулган нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг буцааж шийдвэрлэлээ7 цаг 5 минутын өмнөКобаяши Хироюки: Тогтвортой нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь нэн чухал7 цаг 20 минутын өмнө"Хүүхдийн ертөнц-2023" фестиваль автомашингүй гудамжинд болно7 цаг 30 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгджээ7 цаг 31 минутын өмнөСУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ7 цаг 34 минутын өмнөС.Жавхлантбаатар: Зургаадугаар сарын 20-нд дизель 20 автобус орж ирнэ7 цаг 37 минутын өмнөМ.Баяраа: Хот, нийтийн аж ахуйн 12 ажил, үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх боломжтой7 цаг 45 минутын өмнөН.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүрэгт дөрвөн сургууль, нэг сургуулийн өргөтгөл, таван цэцэрлэг барина7 цаг 50 минутын өмнөЦагаан байрнаас “Хүчит шонхор” зах хүртэл авто зам тавьж байна7 цаг 55 минутын өмнөД.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, 78 нь тойргоос, 48 нь жагсаалтаар нэр дэвших нь зүйтэй гэж дэмжлээ7 цаг 57 минутын өмнөМАН-ын бүлэг: Инфляцтай уялдуулж нийт тэтгэврийн санг 10 хувиар нэмэгдүүлнэ8 цаг 10 минутын өмнөБОАЖЯ: Хар Ус нуур орчмын экосистемийг хамгаалах цогц ажлыг эхлүүллээ8 цаг 41 минутын өмнөХүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгохыг МАН-ын бүлэг дэмжжээ8 цаг 49 минутын өмнө"Монгол Улсын шатрын аварга" гэж БНХАУ-ын иргэн цоллуулах нь зөв үү8 цаг 49 минутын өмнөҮнийн өсөлт, зохиомол хомсдол үүсгэхгүй байх тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо9 цаг 3 минутын өмнөБНТУ-д үүрэг гүйцэтгэсэн нэг алба хаагчид 16.2 сая төгрөг олгохоор шийдвэрлэжээ9 цаг 20 минутын өмнө“Петрочайна Дачин тамсаг” ХХК химийн бодис тусгай зөвшөөрөлгүй ашиглажээ9 цаг 33 минутын өмнөС.Батдөлд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 цаг 39 минутын өмнөФото: Нийслэлийн 9 дүүргийн 4,696 ээж Алдарт эхийн одон авлаа5 сар 30. 12:49Д.Амарбаясгалан: ҮХӨ-д хэн нэгэн улстөрчийн, намын эрх ашиг гэж байх ёсгүй5 сар 30. 12:48Хятадын “Шэньжөү-16” сансрын хөлөг тойрог замд оржээ5 сар 30. 12:06Шүгэл үлээгч О.Сийлэгмаа хамгаалалт авах хүсэлтээ албан ёсоор хүргүүллээ5 сар 30. 12:04Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргатай 18 жилийн дараа хүүхдийн төлөө ажилладаг байгууллагуудын удирдлага уулзсан гэв5 сар 30. 11:52Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Бат-Оргилын M’∫ бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ5 сар 30. 11:51О.Сийлэгмаа: Үе үеийн БШУ-ны сайд нар, БЗС-ийн захирал Д.Гарди, ТНБД Л.Цэдэвсүрэн нарыг АТГ-т шалгуулна5 сар 30. 11:51Европын холбоотой хамтран Амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв байгуулна5 сар 30. 11:39Хүүхдийн баяраар эцэг, эхийн утасны дугаар бичих зориулалттай бугуйвч тараана5 сар 30. 11:04Улсын хэмжээнд 10 мянга гаруй ээж Алдарт эхийн одонгоо гардаж авлаа5 сар 30. 10:59АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 113 гомдол, мэдээллийг хянан шалгав5 сар 30. 10:56Зүүн Өмнөд Азийн орнуудад “Өндөр цалинтай ажилд авна” гэх зараар гэмт хэргийн хохирогч болжээ5 сар 30. 10:53Шадар сайд С.Амарсайхан гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний болон биологийн идэвхт бүтээгдэхүүний далд сурталчилгаанд хяналт тавихыг ШӨХТГ-т үүрэг болгов5 сар 30. 10:51С.Оюун: Монгол хүн чинь ямар хүнлэг энэрэнгүй, тусч билээ. Түүнийг л номынхоо дүрээр хүргэе гэж хичээж байна даа5 сар 30. 10:45Төр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн орлогоор юу санхүүжүүлсэн бэ5 сар 30. 10:30
 Facebook Twitter Youtube