Энэ мэдээ хуучирсан буюу 2022-03-22 нд нийтлэгдсэн байна.

Д.Данзан: Допингийн нөлөөгөөр үндэсний бөхөөр хичээллэж буй олон мянган залуус хохирч болохгүй

3/ 22/ 2022    20 цаг 11 минут

Нийгмийн гэгээрлийн холбооны дэд тэргүүн, МУСГЗ, Физикийн ухааны доктор (Ph.D) Довдонгийн Данзантай ярилцлаа.

-Р.Нямдорж гуай та хоёр МҮБХ-ны тэргүүнээр ажиллаж байх үед үндэсний бөхөөр хэд орчим залуус хичээллэж байв. Энэ талаар танд судалгаа байгаа байх?

-Үндэсний бөхийн тамирчдыг бэлтгэдэг гурван ч дээд сургууль байлаа. 21 аймаг 365 сумтай. Аймгийн наадамд 128-256, сумын наадамд 64-128 бөх барилддаг. Ингээд тооцоход 30 орчим мянган бөх барилдаж байна гэсэн тооцоог гаргаж байсан. Энэ дунд амны хүүхдүүд ч бий.

-2000-аад оны эхэн үед бөхчүүд байгалиас заяасан биеэрээ уран, хурц барилдаан гаргадаг байж. Үзэгчид ч үндэсний бөх рүү хошуурна. Өнөөдрийн тухайд нөхцөл байдал өөр байна л даа. Нэмэлт тэжээл, допингийн нөлөөгөөр бөхчүүд хүчний бэлтгэлийг түлхүү хийдэг болжээ. Уран тансаг барилдаан ховор болсон байна. Үзэгчид ч сонирхохоо больсон юм уу гэх хандлага анзаарагдах юм. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?

-1970-аад оны үед Ч.Бээжин аварга гэж жигтэйхэн уран барилддаг хүн байж. Дархан аварга Д.Цэрэнтогтох, заан Д.Мягмар, харцага Ч.Өвгөнхүү гээд бөхчүүд уран дайчин барилдана. За тэгээд шинэ мянган гарахад зургаан залуу зааны өрсөлдөөн үзэгчдийг татдаг байлаа. “Жижиг” Сүхбат уран барилдана. Дээхнэ үед барилдаан ховор болдог байсан тул бусдынхаа барилдааны арга барилыг мэдэхгүй учраас мэхээ өрсөж хийгээд л хаях нь хаяад, унах нь унаад явдаг байж л дээ. Өнөөдөр долоо хоног бүр барилдаан болж байна. Бие биенийхээ барилдааныг маш сайн судалдаг болж. Бөхчүүд барилдаан бүрд л давахын төлөө зүтгэж байгаа. Ингэхлээр уран барилдаан ховордож байгаа юм. Үүнтэй холбоотойгоор бөхчүүдийг шүүмжлээд, муу хэлээд байх аргагүй. Давахын төлөө барилдаж байгаа учраас юу ч хамаагүй хийгээд унахыг бодохгүй шүү дээ. Гэтэл бөхчүүдээ элдэв янзаар л хэлдэг. Холбооны дэд тэргүүнээр ажиллаж байхдаа бөхчүүдээ өмөөрч их бичдэг, ярьдаг байлаа. Нэг зүйлийг онцлоход, аль ч цаг үед цөөн тооны төрөлхийн мах мариатай бөхчүүд барилдсаар л ирсэн, сүүлийн үед байнгын бэлтгэл, барилдааны дүрэм зэрэгтэй холбоотойгоор бөхчүүд их жинтэй болж байгаа нь ч үнэн.

-Сүүлийн 10 жилд бөхчүүд уураг, цаашлаад допингийн төрлийн бодис нийтлэг хэрэглэдэг болжээ. Энэ нь бөхчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байх шиг.

-Ер нь допингийн эсрэг тэмцэл бол тамирчдын эрүүл мэндийг хамгаалах, спортын шударга өрсөлдөөний нөхцөлийг хангахад л чиглэдэг юм шүү дээ. Тийм болохоор допингийн хор хөнөөлтэй холбоотойгоор судалгаа хийж цуврал нийтлэл бичиж, ном гаргаж байлаа. 2005, 2006 оны л үед тэр. Үндэсний бөхөд допингийн хэрэглээ нэвтэрч эхэлж байсан үе. Нэмэлт бүтээгдэхүүн уургийн тухайд допингоос тусдаа асуудал. Мууг нь ялгаж үлдээгээд, эрүүл мэндэд тус дэмтэйг хэрэглэх нь тухайн хүний ухамсар, хариуцлагатай холбоотой. Үнэн сэтгэлээсээ жигшээд явж байгаа бөхчүүд ч олон бий. Биднийг бөхийн холбоонд ажиллаж байхад улсын аварга Ч.Санжаадамба, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ нар орж ирээд “Допингийн эсрэг арга хэмжээ авахгүй бол барилдахад хэцүү байна” гэдгээ илэрхийлж байлаа.

Барилдаж байгаа улс нь допинг хэрэглээд байгаа нь тэдэнд мэдрэгдээд байж л дээ. Бидний тухайд тухайн үед өөрсдийн эрх мэдлийн хүрээнд арга хэмжээ аваад л явж ирсэн. Бөхчүүдийн дунд соён гэгээрүүлэх ажил ч мундахгүй хийсэн. Би гэхэд “БӨХ” сониндоо 2006 оны сүүл үеэр дараалсан гурван томоохон нийтлэл бичиж, допингийн төрлийн бодисын жагсаалтыг дахин дахин гаргадаг байлаа. Доктор О.Амарцэнгэлээр бөхчүүддээ допингийн асуудлаар лекц уншуулж байлаа. Ч.Санжаадамба тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл допингийн эсрэг тууштай тэмцэж, энэ талын хүчтэй дуу хоолой болж яваад нь хувийн зүгээс талархдаг юм.

-Улсын наадамд барилдсан 512 бөхийн 16-г нь допингийн шинжилгээнд хамруулахад 3-4 бөх асуудалтай гарч байна. Энэ нь үндэсний бөхөд допингийн хэрэглээ хавтгайрсныг харуулж байх шиг. Үндэсний бөхөөр идэвхтэй хичээллэж байгаа олон мянган залуусын эрүүл мэндэд эрсдэл учирч байна уу гэх айдас төрж байна.

-Хортой учраас л дэлхий нийтээр хорьж байгаа юм. Допингийн нөлөөгөөр уралдааны замд нас барсан дугуйчин байдаг. Штангаа өргөж байсан тамирчны гар хугарсан жишээ ч бий. Энэ бүгд допингийн хэрэглээний гор. Үндэсний бөхөд допингийн хэрэглээ даамжирвал ийм л зүйл тохиолдоно. Цаашлаад допингийн хэрэглээ янз бүрийн хорт хавдруудын суурь ч байж болно. Үндэсний бөхөөр хичээллэж яваа эрүүл чийрэг залуус маань үүнд хордоод байвал юу болох вэ. Залууст допингийн нөлөөгөөр янз бүрийн өвчин тусаад байвал эмгэнэл шүү дээ. Мөн допингийн төрлийн бодис үргүйдэлд хүргэдэг. Бөхчүүд удам дамжиж барилддаг шүү дээ. Цаашид энэ их өв соёлыг хэн тээж авч явах вэ. Допингийг үндэсний бөхөөс нэн даруй л арилгах шаардлагатай байна. Өнөөдөр сумын цолтнуудын барилдаанд 600 гаруй бөх барилддаг. Нэгэн том цолтой бөхтэй уулзахад “Өнөөдөр захын сумын заан залуутай барилдахад л маш хатуу болсон” гэж онцолж хэлж байсан. Залуус маань “Би улсын наадамд шөвгөрөх биш” гэсэн хандлагаар янз бүрийн юм хэрэглээд байх вий дээ гэж санаа зовох юм.

-МҮБХ-ны удирдлагууд допингийн эсрэг хатуу байр суурь илэрхийлдэг. Гэсэн ч хэрэглээ байсаар л байна шүү дээ.

-МҮБХ-ны зүгээс тууштай тэмцээд л байна. Допингийн эсрэг үндэсний төвд асуудал байна гэж ярих юм. Энэ байгууллагын үйл ажиллагаа их далд хэлбэрт, хаалттай байдаг бололтой. Допингийн эсрэг байгууллага БНСУ-аас ирсэн шинжилгээг задлахдаа сэтгүүлчдэд нээлттэй байх хэрэгтэй гэж боддог юм. Сэтгүүлчид ч үүнийг шахаж шаардаасай гэж хувийн зүгээс уриалж байна. Хүний нэр төртэй холбоотой л гэдэг. Допинг хэрэглэсэн бөхийн нэрийг өнөөдөр зарлах, маргааш зарлах ямар ч ялгаагүй биз дээ.

-Допингийн төрлийн бодис борлуулдаг сүлжээ байдаг талаар бөхчүүд ил далд хэлбэрээр ярьдаг. Энэ асуудалд таны байр суурийг сонсъё.

-Допинг оруулж ирдэг, бизнес болгодог нөхдүүд байх шиг байна. Бөхчүүд өөрсдөө үүнийг илчлэхгүй болохоор нь гайхдаг юм. Хэдхэн бөхийн клубээр яваад л зарж байхад нь яагаад бариад авч болдоггүй юм бэ. Залуу бөхчүүдийн толгойг эргүүлж, янз бүрийн төрлийн хортой бодис зараад байгаа хүмүүсийн үйлдлийг нэн даруй таслан зогсоох ёстой гэж боддог. Энэ нь цаагуураа үндэсний аюулгүй байдалд ч сөрөг нөлөөтэй байж болох асуудал. Янз бүрийн допингийн төрлийн бодис хилээр оруулж ирэхэд ч хатуу хяналт тавих хэрэгтэй. Манайхан зах зээлийн нийгэм гэж орчуулсан. Үүнийг чөлөөт эдийн засгийн нийгэм гэж орчуулах хэрэгтэй юм шиг. Ашиг олохын тулд чөлөөт эдийн засгийн талбарт чөлөөтэй ажиллана. Ашгийг ариун цагаан хөдөлмөрөөр олж болно. Хамгийн муу нь хүн хорлож олдог юм байна. Үүний нэг нь допингийн бизнес. Допингийг хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэх ухуулга ч хийдэг байна. Энэ асуудалд анхаарал хандуулах цаг нь болсон. Энэ ашиг хонжоо хайсан хүмүүс бөхийн спортоор хичээллэж байгаа залуусын эрүүл мэндийг хорлоод байна шүү дээ. Бөхчүүд маань ухамсартай, хариуцлагатай байж элдэв төрлийн зүйлээс хол байх хэрэгтэй.

-Допингийн төрлийн бодисын мэдлэггүйгээс шалтгаалж нэр, төр эрүүл мэндээрээ хохироод үлдэх тохиолдол байгаа нь анзаарагддаг.

-Гэнэдэж байж болно. Хүчний багш нар нь ч юм уу итгэл хүлээсэн нэг нь допингийн төрлийн бодис санал болгодог. Тухайн бөх хар муу саналгүй өнөөхийг нь хэрэглэчихдэг. Ингээд л асуудал үүсч болно. Үндэсний бөхөөр хичээллэж байгаа бол идэж, хэрэглэж байгаа зүйлийнхээ талаар маш сайн мэдлэгтэй байх шаардлагатай цаг үе ирсэн. Үүнээс гадна бөхчүүд бэртэл авна. Бэртэлдээ ямар эм тан хэрэглэснээ эмчээр бичүүлж авах ёстой. Наадмаар тав даваад допингийн шинжилгээнд хамрагдахад ямар эм тан хэрэглэснээ бичиж өгдөг журамтай. Бөхчүүд маань юу ч хэрэглээгүй гээд л бөглөчихнө. Гэтэл шинжилгээний хариу асуудалтай гараад ирдэг. Ингээд л асуудал үүснэ. Бэртэлдээ хэрэглэсэн эм бэлдмэлийнхээ жагсаалтыг шинжилгээ өгөхдөө авч очоод үзүүлэх хэрэгтэй. Энэ тохиолдолд анхаарч үзэх журам бий. Манайхан хариуцлагагүй, хэнэггүй байдлаасаа болоод үүнийг тоодоггүй, тэгээд л хохирдог.

-Допингийн зөрчлийн асуудалд хариуцлага тооцоход хууль эрх зүйн орчин асуудалтай байх шиг. Бөхчүүдийн дунд допингийн хэрэглээ түгээмэл байгааг үүнтэй холбож тайлбарлах хүмүүс ч байдаг шүү дээ.

-Энэ асуудалд улстөрчдийн гар орж завхруулдаг муухай жишиг бий. Заримд нь огт арга авч чадахгүй, заримд нь ёс төдий, заримд нь хуулийн дагуу зохих хариуцлага тооцох жишээтэй. Допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрөөд л зогсож байсан хүүхэд маргааш нь допингийн шинжилгээний хариу зарлах болоход “Намайг хорлож байна. Би допинг хэрэглээгүй” гээд л босоод ирнэ. Хэн нэгэн улстөрч үг зааж өгөөд явуулж байгаа нь тэр шүү дээ. Асуудал цэгцрээд хэн нь ямар хариуцлага хүлээх нь тодорхой болчихвол улстөрчид гараа татна. Хоёрдугаарт бөхчүүд өөрсдөө хэн нэгэнд найдахгүй, гэнэдэхгүй болно.

-Үндэсний бөхөд хавтгайраад буй допинигйн хэрэглээг арилгах хамгийн оновчтой шийдлийг та юу гэж үзэж байна вэ?

-Үндэсний их баяр наадмын тухай хуулийг яаралтай шинэчлэх шаардлагатай. МҮБХ төслөө өргөн барьсан байна. Хуульд энэ асуудлыг их тодорхой заах ёстой. Тэгээд олон улсын журамд нэгдчихвэл нэг мөр шийддэг шударга ёс тогтоно. Допингоос ангижирч, бөхчүүдийн эрүүл мэндийг хамгаалах нэг сайн арга нь явцын шинжилгээ. Бид ажиллаж байхдаа бөхчүүдээс явцын шинжилгээ аваад, арга хэмжээг гаргасан журмынхаа дагуу аваад явж байлаа. Одоогийн удирдлага энэ ажлыг үргэлжлүүлэх байх. Жилд 5-6 удаагийн шинжилгээ л аваад байж болно. Зардал, санхүүжилтийг нь ямар нэг аргаар шийдээд, допинг илэрсэн бөхчүүдээр нь төлүүлдэг байж болох шүү дээ. Ийм гарц гаргалгаа байж болно. Энэ тохиолдолд хэн нэр төрөөрөө хохирохыг хүсэх билээ дээ. Допингийн хэрэглээ аяндаа л цэгцэрнэ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа6 цаг 24 минутын өмнөГ.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа7 цаг 8 минутын өмнөЗамын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57МАН “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т өгөв3 сар 24. 18:13Ардчилсан намын мөрийн хөтөлбөр: “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9+90+900”3 сар 24. 17:02Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлж байна3 сар 24. 8:31Б.Чойжилсүрэн: Тавантолгойн станцын тендер жижиг улсын, чадваргүй аж ахуйн нэгж дээр очиж дуусах вий гэж болгоомжилж байна3 сар 22. 17:19Сонгуулийн өмнөх МАН-ын их цэвэрлэгээ ба “БАЙ”3 сар 22. 12:03О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ3 сар 21. 13:01ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ ХААДЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 21. 10:06“ГОВЬ” ХК “Таван Богд Холдингс” буюу Ц.Баатарсайханы гэр бүлийн эзэмшилд бүрэн шилжлээ3 сар 21. 9:52Мунзуй Г.Нямдорж: Н.Номтойбаяр шиг шоронгийн хулгайчид итгэж болохгүй шүү!3 сар 21. 8:23Улаанбаатарт өдөртөө +4...+6 градус дулаан байна3 сар 21. 7:36Зурхай: Цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн өдөр3 сар 21. 7:34Халамжийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ3 сар 20. 14:38Д.Амарбаясгалан: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас малчин өрхөд 5-8 сая төгрөгийн хүүгүй зээл олгоно3 сар 20. 14:25
 Facebook Twitter Youtube