Энэ мэдээ хуучирсан буюу 2022-03-30 нд нийтлэгдсэн байна.

Ахмадууд улсын хөгжилд “падлийгүй” юу?

3/ 30/ 2022    7 цаг 52 минут

Засгийн газраас хөгжлийн гол гацаа, түгжээг арилгах “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд салбар тус бүрийн урьдчилсан хэлэлцүүлэг болохын сацуу  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөг  танилцуулсан үйл явдал ихтэй өдрүүдийг бид өнгөрүүлж байна. Эдгээр бодлого, төслийг шинэлэг зүйл хэмээн талархалтай хүлээн авах нэг хэсэг байхад олон асуудал Засгийн газрын хараанд өртөлгүй үлдлээ хэмээн шүүмжлэх бүлэг бас байна. Улсын хөгжил гэдэг зургаан салбарын асуудлыг шийдээд, нэг тэрбум мод тариад шийдэгдчихдэг амар хялбар зүйл биш.

 “Зууны мэдээ” сонин ахмадуудын эрүүл мэнд, сэтгэл зүй, хөдөлмөр эрхлэлтийн асуудал орхигдож, Монголын төр тэднийг хүний тооноос хассаныг хөндөн 2019 оноос хойш цуврал нийтлэлийг хүргэж байгаа билээ. Тодруулбал, “Монгол эмээ тэтгэвэрт гараад юу хийдэг вэ”, “Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтэд зарцуулсан 1.5 тэрбум төгрөг хаачсан бэ”, “Ахмад настны эмнэлгийн барилга 10 жил гацжээ” гэсэн асуудал хөндсөн нийтлэлийг бид уншигчиддаа хүргэж байв. Энэ бүхнээ нэгтгэн дүгнэхэд улсын хөгжлийг хурдасгах  төрийн бодлогоос ахмадууд руу чиглэсэн шийдвэр бас л жийгджээ.

Хамгийн сүүлд бид “Альцгеймертэй настан хүүхдийнхээ нэрийг, өөрийнхөө хэн гэдгийг ч мартдаг” гэсэн нийтлэлдээ ахмадуудын танин мэдэхүйн асуудал хаягдаж, настай хүн өвдөх л ёстой хэмээн хайхрамжгүй ханддаг эмнэлгийн эмч, ажилчид болон нийгмийн байдлыг шүүмжлэн бичсэн. Тухайлбал, “Өндөр настай хүний бие угаасаа өвддөг. Элдэв өвчин тусах нь хэвийн үзэгдэл. Ахмад настан эмнэлэгт хэвтэж, эмээс хамааралтай байх нь санаа зовоох асуудал биш” хэмээх хандлага монгол хүний дундаж наслалтыг хойш татсаар ирсэн үзэгдлийн суурь үндэс юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас саяхан танилцуулсан судалгаагаар хот суурин газрын эрчүүд 50, 60, хөдөө орон нутагт 40, 50 насандаа өөрийгөө хөгширсөнд тооцдог гэж хариулсан байна.

Ахмад настны эмнэлгийн барилга энэ жилийн төсөвт багтсангүй

Нийгмийн хэвшмэл ойлголт, түүнээс үүдсэн эрүүл мэндийн байгууллагын тоомжиргүй хандлагаас урьдчилан сэргийлэх чухал арга зам нь ахмадуудад үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн геронтологичидтой, төрөлжсөн эмнэлэгтэй болох юм. Гэтэл Монгол Улсын хэмжээнд ахмад настан судлалын үндэсний төвийн хэмжээний настны эрүүл мэндийн чиглэлээр лавлагаа шатны тусламж үзүүлдэг эмнэлэг болох Геронтологийн үндэсний төв хувийн хэвшлийн байрны ганцхан давхарт хавчигдмал орчинд үйл ажиллагаа явуулаад 17 жил боллоо.

Энэ асуудлаа шийдвэрлэж олон ахмад настныг амьдралын чанартай, эрүүл, урт наслах боломжоор хангах зорилгоор насжилт өндөр хөгжсөн орнуудад нэвтэрсэн настны өдрийн асаргаа, сувилгааны төв, өдөр өнжүүлэх, сэргээн засах төв, настны эрүүл мэндийг дэмжих төв бүхий бүх тусламж үйлчилгээг цогцоор нь  үзүүлэх эмнэлгийн суурийг  2011 онд Хан-Уул дүүрэг Яармагийн дэнжид тавьсан ч өнөөдрийг хүртэл ашиглалтад орж чадсангүй. Эмнэлгийн барилга ийн гацсан нь өнөөх төсөв хүрэлцдэггүй гэсэн шалтгаантай холбоотой. Одоогийн байдлаар барилгын гүйцэтгэлийн явц 46 орчим хувьтай байгаа. Ашиглалтад оруулахад 13.8 тэрбум төгрөг шаардлагатай. Гэтэл энэ санхүүжилт 2022 оны төсөвт бас суусангүй. Залуу нас, хүч хөдөлмөрөө улсынхаа хөгжлийн төлөө зарцуулсан ахмадуудын асуудал, амьдралын байдал ямар байх нь улсын хөгжил дэвшилд “падлийгүй” юу Засгийн газраа!.

Эргэн сануулахад анх Ахмад настны үндэсний төвийн барилгын зураг дутуу гарсан, санхүүжилт муутай эхэлсэн төдийгүй 2013-2019 он  хүртэл ямар нэгэн санхүүжилт орж ирээгүй. Харин 2019 оны Төсвийн тухай хуульд санхүүжилт 1.6 тэрбумаар батлагдаж, барилгын Б, Г блокын карказыг хийсэн.  Мөн  Засгийн газрын 2021-2024 оны мөрийн хөтөлбөрт тус  эмнэлгийг дөрвөн жилийн хугацаанд  ашиглалтад оруулахаар  тусгасан юм. Гэхдээ 2011 онд эмнэлгийн барилгын суурийг цутгаж эхэлснээс хойш бүх Засгийн газар мөрийн хөтөлбөртөө эмнэлгийг ашиглалтад оруулна гэж тусгадаг өнөөдрийг хүртэл амлалтаа ажил хэрэг болгосон нь нэг ч алга.

Энэ шинэ эмнэлэг ашиглалтад орсноор тус эмнэлгээр үйлчлүүлдэг ахмад настны тоо 50 хувиар, эрт илрүүлэг 2.4 дахин нэмэгдэх урьдчилсан тооцоолол гарчээ. Мөн олон улсын стандартын дагуу насны доройтол, хүндрэлээс сэргийлэх хам шинжүүдийг оношлох, хянах багаж төхөөрөмжүүд суурилуулах юм. Ийн “Шинэ сэргэлтийн бодлого”-доо тусгаагүй нэг чухал салбар тань геронтологи буюу ахмад настан судлал гэдгийг дахин сануулъя. Монголын 300 мянга орчим ахмад настны өмнөөс Ахмад настны үндэсний төвийг ашиглалтад оруулахад чин сэтгэлээсээ анхаарч ажиллахыг хичээнгүйлэн гуйя.

 

Б.ДОЛЖИНЖАВ

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.188.228иргэн   • 2022, 3 сарын 31. 18 цаг 23 минут

Ахмад үеийнхэний хийж бүтээсэн бүхэн эх орныхоо ирээдүй болсон залуучууд та нартаа л зориулж явжээ. Ганц эмнэлэг бариад өгчихвөл их л буянтай ажил санж. Ер нь шинэ сэргэлтийн бодлог ярьсаар энэ хооронд хүмүүсийн амьдрал өдрөөс өдөрт доошилсоор. Цалин тэтгэвэр нэмсэн нь үнэн боловч өгөөж нь "0" байна. хүнс бараа материалын үнэ тэнгэрт хадлаа. Дээр нь дулаан цахилгаан ус үнэ нэмэгдлээ. Одоо баялаг ихтэй орон нэг томоохон уурхайгаа хөрөнгө оруулагчид шууд зарж өрх бүрд 2-4сая төг өгч үнээ чөлөөл. Эсвэл цалин тэтгэврээ дорвитойхо нэм.



ШИНЭ МЭДЭЭ

Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 цаг 27 минутын өмнөНҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 цаг 42 минутын өмнөЦэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 цаг 59 минутын өмнөСэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна5 цаг 4 минутын өмнөIDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна5 цаг 9 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна5 цаг 14 минутын өмнөЗурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр5 цаг 15 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж эхэллээ9 цаг 40 минутын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30
 Facebook Twitter Youtube