Энэ мэдээ хуучирсан буюу 2022-03-30 нд нийтлэгдсэн байна.

Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг хураах нь буруу

3/ 30/ 2022    16 цаг 40 минут

Салхитаас эхэлсэн төрийн дээрэм Хөтөлийн цементийн үйлдвэр дээр үргэлжлэв. УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа Салхитын орд дээр цэргийн хувцас өмсчихсөн, арми командлах нь холгүй сүржигнэж очсон бол Хөтөлийн цементийн үйлдвэрт өрнөсөн дээрмийн гол дүрд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга тоглолоо. Төрийн дээрэм ингээд зогсохгүйг хэвлэлийн хуудсан дахь “Дарханы төмөрлөгийн үйлдвэрт шалгалт оруулна” гэсэн утгатай мэдээллээс харчихаж болно. Өнөө өрнөж буй үйл явцаас харахад төрийн дараагийн дээрэм Дарханы төмөрлөгийн үйлдвэрт өрнөвөл гайхах юм алга. Зарим улстөрчдийн мэдэгдлийг анзаарах нь ээ төрийн дээрэм дахиад ч үргэлжлэх байх.

“Хөтөлийн цементийн үйлдвэрийг төр мэдэлдээ авлаа, ард түмний өмч ард түмэндээ эргэж ирлээ, муусайн луйварчдаас төр өмчөө авснаар иргэдэд өгөөж нь ирнэ” гэсэн утгатай уянгын халилтай мэдээллүүдийн өмнөхөн Шадар сайд С.Амарсайхан дотоодын цементийн үйлдвэрүүд үнээ нэмээд байх юм бол гаднаас цемент авна гэсэн агуулга бүхий мэдэгдэл хийж байв. Мань эрийн тэр мэдэгдэл зүгээр ч нэг хийрхэл, цэцэрхэл төдий эд байгаагүйг өнөөдөр өрнөж буй үйл явдал нотолчихлоо. Эрх баригчид Хөтөлийн цементийн үйлдвэрт хийх дээрмийнхээ эхлэлийг Шадар сайдаар тавиулсан нь тэр байж. Төр төлөөлсөн сайд хүн үндэсний үйлдвэрлэл, хувийн хэвшлээ ингэж “заналхийлэх” нь яаж ч харсан зөвтгөмгүй үйлдэл. Тэр дундаа манайх шиг ардчилсан засаглалтай, чөлөөт эдийн засагтай улсад нүд орой дээр гарам хандлага. Ковидын хямрал дайны аюултай давхацсан өдий цагт хамгийн хүнд ачааг хувийн хэвшлийнхэн үүрч яваа. Тийм ч учраас Засгийн газар ирэх жилүүдийн бодлогодоо хувийн хэвшлийнхнээ дэмжиж томоохон төслүүдээ хөдөлгөнө гэдгээ тодотгож зарлаад буй. Ийм цагт Шадар сайд нь хувийн өмч, үндэсний үйлдвэрлэлээ адалсан өнгөтэй сүрдүүлэг хийгээд сууж байна гэдэг яаж ч бодсон ой тоонд буумгүй явдал.

Хөтөлийн цементийн үйлдвэрийн тухайд буруу үйлдэл, элдэв “но” бий эсэх нь тусдаа асуудал. Тийм байлаа гээд дээрэм хийх эрх төрд үгүй. Манайх шиг ардчилсан засаглалтай улсад хэн нэгний буруутай эсэхийг дэнслэх эрх шүүхэд л бий. Товчхондоо шүүхийн өмнөөс шийдвэр гаргаж, хувийн өмчийг хураах эрх төрд байхгүй.

Хөтөлийн цементийн үйлдвэрийг мэдэлдээ авснаа төр төлөөлсөн эрхмүүд “Банкны зээлээ төлөөгүй учраас” гэж тайлбарлаж байгаа. Энэ янзаараа манай төр иргэн Дорж, Дулмаагийн өмчийг банкны зээлээ төлөөгүй гээд хурааж авах нь л дээ. Ингээд харахаар “Муусайн баячуудын хөрөнгийг төр минь ард түмэн биднийхээ өмнөөс хурааж авлаа” гэж хөөрч алга ташиж зогсоо иргэдэд ч хувийн өмчөө алдах эрсдэл үүсчихсэн гэсэн үг. Мартин Нимёллерийн алдартай нэг үг бий. “Би коммунист биш болохоор нацистууд тэднийг баривчлах үед дуу хоолойгоо өргөөгүй. Би социал демократ биш болохоор тэднийг хорих үед бас л дуугараагүй.Би үйлдвэрчний эвлэлийн гишүүн биш учраас тэднийг баривчлах үед чимээгүй л байсан. Би еврей биш болохоор тэднийг хорих үед бас л чимээгүй байсан. Харин намайг баривчлахаар ирэх үед намайг хамгаалах хэн ч байсангүй” гэсэн үгийг яг энэ үед хэлмээр санагдаж байна. Хувийн өмчийг хуулиараа хамгаалсан улсад төр хувийн өмч рүү халдсаар байгаа нь, тэгж халдах бүрд олны алга ташилт улам чангарсаар яваа нь эмзэглэхгүй өнгөрөх аргагүй өнцөг.

Хөтөлийн цементийн үйлдвэрийн өмчлөгч нь хувь эзэмшлээсээ татгалзсан гэсэн мэдэгдлийг төр төлөөлсөн эрхмүүд хийж байв. Тэдний мэдэгдэл худал байсан нь өчигдөр илрээдэхэв. Хөтөл компанийг 100 хувь дангаараа эзэмшиж байсан М.Бөх-Очир агсны том хүү Б.Тулга news.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Өвлөж авахаас татгалзсан удаа үгүй. Хуульд зааснаар өвлөх эрхээ алдах асуудал үүсээгүй. Би өвлөх эрхээсээ татгалзаагүй байхад эзэнгүй өмч байсан гээд төр миний өмчийг булааж авсанд гайхаж байна.

Хэрэвзээ намайг өвлөх эрхээсээ татгалзсан гэж байгаа бол тэр нь нотариатаар гэрчлэгдсэн байх ёстой. Тийм зүйл огтхон ч болоогүй” гэж мэдэгдээд байна. Төрийн зүгээс илт дээрэм хийснийг батлах өөр өчнөөн баримт жишээ хөвөрч мэдэхээр болчихлоо.

Ер нь төр өмчийнхөө хүрээг тэлсэн салбар бүр дампуурдаг. Төрийн мэдэлд очсон ямар ч компани эрхтэн дархтнуудын идэж завшдаг таатай талбар болоод дуусдгийг батлах жишээ өчнөөн бий.

Хөтөлийн үйлдвэрт өрнөсөн төрийн дээрмийн цаана хувийн хэвшлийн цементийн үйлдвэрүүдээ шахах далд санаархал нуугдаж байж ч мэднэ. Шадар сайдын хандлагаас анзаарахад тийм санаагаар Хөтөлийн цементийн үйлдвэр рүү онилсон байх магадлал хэтэрхий өндөр харагдаад байна. Хөтөлийн цементийн үйлдвэр төрд очсоны дараа МАК, Монполимет-ийн байгуулсан үйлдвэрүүдийг шахаж хавчихгүй гэх баталгаа алга.

Үндэсний үйлдвэрлэлээ хавчиж шахаж үгүй хийчихээд, эрхэм сайдтаны хэлснээр урд, хойд хөршөөс цементээ хямд үнээр авсан шигээ аж төрнө гэдэг шуудхан хэлэхэд мянгуужингийн үлгэр. Цар тахлаас үүдсэн хөл хорио хэзээ болтол үргэлжлэх нь тодорхойгүй ийм үед цемент байтугай бараа, бүтээгдэхүүн хил дээр гацаастай өчнөөн сарын нүүр үзэж байна.

 

Ц.БИЛИГ

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ32 минут 35 секундын өмнөНҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ47 минут 36 секундын өмнөЦэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна1 цаг 5 минутын өмнөСэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна1 цаг 10 минутын өмнөIDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна1 цаг 15 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна1 цаг 20 минутын өмнөЗурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр1 цаг 21 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж эхэллээ5 цаг 46 минутын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30
 Facebook Twitter Youtube