Энэ мэдээ хуучирсан буюу 2022-03-31 нд нийтлэгдсэн байна.

Гадаадын хөрөнгө оруулалтын төслийн газрыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нар дээрэмдэх үү?!

3/ 31/ 2022    7 цаг 09 минут

Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан гэж залуу 2016-2020 оны хоооронд тус дүүргийн Засаг даргаар хоёр ч удаа томилогдож байв. Гэхдээ уддаггүй байлаа. Нэг удаад нь лав хоёр хоносон шиг санагдаж байна. Үүнийг бичсэн учир нь Баянзүрхийнхэн, ер нь хүмүүс Э.Бат-Амгаланг энэ түүхээр нь илүүтэй мэддэг юм.

Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж сонгогдсон. Өдгөө Баянзүрхийг төлөөлдөг гишүүдийн нэгээр УИХ-д сууж байна.

Тэгвэл энэ гишүүнтэй холбоотой газрын дээрмийн асуудал босч ирээд байгаа юм. Тодруулбал, Э.Бат-Амгалан нь РЦНК-гийн дэргэдэх  Синапур, Австралийн хөрөнгө оруулалттай “Эс Энд Ви Юу” ХХК-ийн хөрөнгө оруулалтын төслийн эзэмшлийн газрыг хууль бусаар цуцлуулахаар ажиллаж буй хэсэг хүний үйл ажиллагаанд холбогдсон байж болзошгүй байна.

Үүнийг нотлох зарим нэг мэдээлэл тодорхой болж эхэлсэн болно. Э.Бат-Амгалангаас гадна өөр албан тушаалтнууд уг асуудалтай холбоотой байж болзошгүй байгаа юм. Энэ талаар бидний сэтгүүлчид холбогдох байгууллагад хандсан тул албан ёсны хариу ирэхээр нийтэд тодорхой мэдээлэх болно.

Нөгөөтэйгүүр, Э.Бат-Амгалан саяхны нэг өглөө, 2022 оны гуравдугаар сарын 23-ны өглөө цахим хуудастаа “Баянзүрх дүүргийн иргэдтэй хийх уулзалтын үеэр иргэдийн зүгээс РЦНК-ийн урд талбайг ногоон байгууламж болгон тохижуулах хүсэлтийг удаа дараа ирүүлсэн. Энэ асуудлыг ажил болгох үүднээс Хотын дарга Д.Сумъяабазарт хүсэлт тавьсан. Хотын даргын зүгээс тухайн газрыг нийтийн эзэмшилд авч, ногоон байгууламж болгохын төлөө ажиллана гэдгээ илэрхийллээ. Мэдээж эрх зүйн маргаан үүснэ. Нийтийн эрх ашгийг хангасан шийдвэр гарч, иргэндээ ээлтэй орчин бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв. Өдөр нь Баянзүрх дүүргийн ГЗБА-наас очиж түр хашааг нь буулгасан.Тэр үеэр нь “... “Эдд энд Эдд констракшн” компани барилга барих зөвшөөрөлгүй. Тиймээс хашаалсан хашааг буулгана. Иргэдийн ирүүлсэн хүсэлтийн дагуу газрыг чөлөөлж цэцэрлэгт хүрээлэн барьж тохижуулна” гэж Нийслэлийн зүгээс хэллээ. Мэдээж эрх зүйн маргаан үүснэ. Иргэдийн эрх ашгийн төлөө шийдвэр гараад ажиллаж байгаа учир нийтийн эрх ашгийг хангана гэдэгт итгэлтэй байна” гэсэн байв.

Маргааш нь “РЦНК-ийн урд талд барилга барих зөвшөөрөлгүй атлаа зам, талбай хааж хашаа барьсан байсныг Нийслэлээс албадан буулгасан байна. Уг хэсгийг иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу нийтийн эзэмшлийн зам талбай болгож, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ. Хүсэлтийг хүлээн авч шуурхай арга хэмжээ авсан хотын дарга Д.Сумъяабазарт баярлалаа” гэжээ.

Үүгээрээ Э.Бат-Амгалан нь УИХ-ын 2021 оны 105 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын Их хурлын гишүүн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчлөө.

Уг дүрмийн 3.2,  3.9, 3.10, 4.8, 4.11 зэргийг зөрчсөн байж болзошгүй. Энэ талаар УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо шийдвэр гаргах шаардлага үүсэж буй аж.

Хамгийн гол нь РЦНК-гийн дэргэдэх уг газрыг “Эс Энд Ви Юу” ХХК хууль ёсны дагуу эзэмшиж байгаа юм. Тиймээс Баянзүрх дүүргийн ГЗБА-ныхан “Бүтээн байгуулалтын зарим зөвшөөрөл гараагүй байсан учир түр хашааг нь нурааж байна” гэж тайлбарласан. Харин Э.Бат-Амгалан болохоор газрыг цуцалж нийтийн эзэмшлийн талбай болгоно гэсэн гээд цахим сүлжээнд бичээд байгаа юм.

Э.Бат-Амгалангийнхаар бол Хотын дарга уг газрыг нийтийн эзэмшилд шилжүүлнэ, зам талбай, ногоон байгууламж барина гэх аж. Энэ хамгийн асуудалтай үг. Учир юу хэмээвээс түр хашаа буулгуулсан “Эс Энд Ви Юу” ХХК-ийн эзэмшлийн газар нь тэнд шинээр баригдаж буй 17 давхар шилэн фасадтай барилгын яг өмнө нь бий. Зураг дээрээс тодорхой харагдаж буй. Өөрөөр хэлбэл, тэрхүү 17 давхар “хар байшин”-г барихдаа гаднах талбай, тохижилт хийх газаргүйгээр барьж эхэлсэн байна. Харин “Эс Энд Ви Юу” ХХК-ийн газрыг цуцлуулж нийтийн эзэмшлийн талбай болгосноор барьсан барилгынхаа оршин суугч, эзэмшигчдийн авто зогсоол, нарлаж салхилах талбайг шийднэ гэсэн үг. Энэ  санаархал нь дээр дурдсанчлан нэр бүхий албан тушаалтнуудын холбоо сүлжээ, үйлдлүүдээр нотлогдох бөгөөд тус барилгын эзэмшигчдийн зүгээс “Эс Энд Ви Юу” ХХК-д газраа худалдахыг санал болгох, шахаж шаардах зэргээр хандаж байснаас харагдана. Юутай ч энэ бол газар дээрэмдэхийг завдаж, гадаадын хөрөнгө оруулалтыг хөөх дээрээ тулаад байгаа бүлэг этгээдийн үйлдэл. Үүнд төрийн өндөр албан тушаалтнууд холбогдож буй нь харамсалтай юм.

Ингэхээр асуудал хууль бус болох бөгөөд дам агуулгаараа Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн хууль ёсны үйл ажиллагаанд шууд халдах, гадаадын хөрөнгө оруулалтыг хясан боогдуулах, хавчин гадуурхах замаар хөөн явуулах ажиллагаа болно. Гэтэл Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ердөө 40-өөдхөн хоногийн өмнө “... “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчдад үр ашигтай, ойлгомжтой, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор Монгол Улс Гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийг сэргээн байгуулна. Монголд хөрөнгө оруулалт хийхийг урьж байна” гэж мэдэгдчихээд байдаг.

Хамгийн гол нь үүнийг хотын дарга Д.Сумьяабазар мэдээгүй бөгөөд удирдлагад нь ажиллаж буй зарим этгээд хуурамч мэдээллээр хангаж байж болзошгүй байна.

Тэгвэл “Эс Энд Ви Юу” ХХК-ийн эзэмшлийн энэхүү газар руу 17 давхар барилгаа шахаад барьчихсан компани нь “АРТӨ” /6587933/ ХХК аж. Тус компанийн 17 давхар барилга барьсан газар нь 615 мкв хэмжээтэй. Үйлчилгээтэй орон сууц, зочид буудал барих зориулалттай. Сонирхолтой нь уг газрын эзэмшигч ойр ойрхон солигдож, хэд хэд дамжсаар иргэн Банзрагчийн Батболд /дуучин B.A.T/ гэгчээс Хотын даргын 2021 оны хоёрдугаар сарын 10-ны захирамжаар “АРТӨ” ХХК-д иржээ. Хамгийн марзан нь Б.Батболд буюу дууичн B.A.T нь “АРТӨ” ХХК-ийнхаа хувьцаа эзэмшигч гэнэ. Тэр талаар тус компанийн захирал Р.Ариунболд Нийслэлийн ГЗБА-нд 2020 оны зургадугаар сарын 25-нд тодорхойлж өгсөн байна. Гэхдээ улсын бүртгэлд байгаа “АРТӨ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн мэдээлэлд иргэн Б.Батболд буюу дуучин B.A .T-гийн нэр байдаггүй. Харин Р.Түвшинтөгс, Р.Ариунболд нар “АРТӨ” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг гэсэн байна. Тэд компаниа 2020 оны зургадугаар сарын 22-нд байгуулжээ. Тус компани худалдааны зуучлал, барилгын засвар хийх, барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авчээ.

Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж:

“Зууны мэдээ” сонин - 2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. ПҮРЭВ ГАРАГ. № 65 (6797)

Өдрийн сонин - 2022.03.31 ЛХАГВА № 059 (6932)

“Өнөөдөр” сонин - 2022.03.31 ЛХАГВА №063 (7365)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ6 цагийн өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв6 цаг 21 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв6 цаг 50 минутын өмнөРойтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ7 цаг 21 минутын өмнөЛ.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна7 цаг 57 минутын өмнөБага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна8 цаг 11 минутын өмнөЕрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага8 цаг 16 минутын өмнөТанк ажиллагаа газраар солигдоод…8 цаг 29 минутын өмнөПутин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно9 цаг 25 минутын өмнөЭнэ өдрийн зурхай9 цаг 30 минутын өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ9 цаг 33 минутын өмнөГазар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна9 цаг 34 минутын өмнөАлтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал9 цаг 35 минутын өмнө" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube