Энэ мэдээ хуучирсан буюу 2022-04-02 нд нийтлэгдсэн байна.

Араншингийн тэсрэлт

4/ 2/ 2022    8 цаг 40 минут

Чаддаг нь хараал

Хийдэг нь хов

Хүсдэг нь мөнгө

Бүтээдэг нь ядуурал

Монгол хүний уужуу талбиуг гайхсан, гайхуулсан шүлэг зохиол, дуу хуур тоймгүй олон. Хойшдоо ч олон төрнө. Харин XXI зууны энэ цаг үеийн монголчуудад урам зориг өгөх, шинэ сэдэл өгөх, хөдөлгөх, шууд хэлье, хөдөлмөрлүүлэх ном зохиол, шүлэг дуу төрж байгаа эсэх нь эргэлзээтэй. Бүгдийг нь шүүж үзээгүй тул бүдүүн тоймоор тэгж тааж байна. Ард иргэдийнхээ байж байгаа төрх царайг хараад тэгж гөрдөж байна. Өршөөгөөрэй!

Би ганц л дүгнэлт хийчихээд байна. Ертөнцөд маш олон үндэстэн угсаатан, төрт-улсууд байдаг. Бүгдийг нь нэг бүрчлэн судалсангүй тул бас бүдүүн тоймоор дүгнэе. Энэ ертөнцөд өөрчлөгдөх тун дургүй нэг үндэстэн байна. Тэр нь монголчууд бид нар. Өөрчлөгдөх дургүй гээд шууд хэлчихье.

Өөрчлөгдөнө гэдэг нь өнөө цагт зүс царай өөр болно, араншин төрх нь өөр болно, үндэс угсаа төрөл арилжина гэсэн үг биш юм. Бас хөрөнгө чинээтэй баярхуу болохыг өөрчлөгдөх гэхгүй.

Өөрчлөгдөнө гэдэг нь аж амьдралынхаа төлөө, ирээдүй хойчийнхоо төлөө, улс орныхоо төлөө өөрийгөө өөрчлөн улам сайжруулах, чанаржихыг хэлээд байгаа хэрэг юм. Гэхдээ ганц нэг монгол хүн дээр яриагүй, монголчууд хуйгаараа бүгдээрээ урагш зөв тэмүүлэхийг нь хэлээд байна.

Бэлээхэн жишээ. Энэ ковид гэх гай дэлхий нийтийг өөрчилсөн, дэлхийд эдийн засаг-бизнес шал өөр болсон. Цахим–дижитал эдийн засаг, цахим худалдаа руу орж байна. Эдийн засгийн углуурга, дадал соёлоо, тархиа өөрчлөхийг гаднаас тулгаж байна. Гэтэл манай монголчууд өөрчлөгдөх дургүйдээ, өөрийгөө өөрчлөхийг хүсэхгүйдээ Эрээнээс элдэв юм авчирч хэдэн биендээ зардаг тэр ганзагын наймааны сэтгэхүйгээ хаяж чаддаггүй, ёстой зовж үхэж байна. Муйхар хүчээр ажил амжуулдаг, хар тэнхээг илүүд үздэг тэр сэтгэхүйгээ өөрчилж чаддаггүй, тэгэх ч хүсэлгүй. Оюунлаг, гэгээлэг, смарт болохын төлөө монгол хүн  тэмцдэггүй, тийм зориг зүрх байдаггүйгээс ганзагын, хувийн наймаа нь улсынх нь эдийн засгийн нэг гол тулгуур болчихоод явж байна.

Өөрчлөгдөх дургүй гэдгийг нь би бүр сэтгэхүйн тодорхой жишээн дээр ойлгуулах гэж мучийдаг. Яагаад гэвэл өөрчлөгдөх дургүй гэдэгт хуучнаа асар ихээр гашуудан дурсан санагалзаж, шинэ юмыг, мэдэхгүй чадахгүйгээ дайсагнаж ханддаг монгол араншинг нь би дотроос нь олж хараад тэгж хэлж байна. Яг одоо бол үй олон монголчууд социализм ба Цэдэнбалын аз жаргалтай үеэ сүүлчийн удаа дурсан санагалзах хэнээ тусчихсан юм шиг байна. Үй олон монголчууд капиталист нийгмээс үхтлээ айж балмагдсан, тэр хэрээрээ Баруун ертөнц, АНУ, Өрнөд Европыг хий үзэн ядаж сүүлчийн хар сумаа тавьж байх шиг байна. Зарим улсууд төлбөр тооцоогоо доллараар хийхгүй, өөр арга бодно (рубль-юань, рубль-рупи, эсвэл ЕАЭС-ийн мөнгөн тэмдэгт ч гэх шиг) гэсэн чинь бах тав нь ханасан янзтай Америкийн ялагдлыг (Америкийн ноёрхол дуусна. Ура!) ам мэдэн ерөөнө. Байден сөхөрч уналаа гэж баясана. Зориудын суртал нэвтрүүлэг ч үүнд нь дэм өгнө!

Социализм уу, капитализм уу гэдэг сонголтын өмнө монгол тархи ийнхүү тулаад иржээ. Гучин жил капитализм руу шилжсэн, гэтэл яг тэр 30 жилд нь социализмын аз жаргалтай үеийн дурсамж нь тэднийг арагш чангаажээ. Чангаасаар ч байх нээ!

Монгол хүн, монгол тархи маань хоёрын хооронд, гурвын дунд ёстой нэг алцаганаж байна. Уул нь эрх чөлөөгөө хангалттай эдлээд, амсаад, дур зоргоороо амьдраад байдаг. Юу хүссэн есөн хүслээ биелүүлэх зам нь нээлттэй байгаад байдаг. Өөрсдийнхөө арчаагүйгээс тэр хүсэлдээ хүрдэггүй. Хий л олигархиуддаа атаархаад бухимдаад байдаг, цаг хугацаа яваад байдаг, нэг мэдэхэд хөгширчихдөг. Бөөн хараал урсгасан зөнөг хөгшин!

Өөрчлөгдөх дургүй гэдгийг нь тодорхой жишээн дээр ярих аваас хөгшин залуугүй унаж үхдэг одон тэмдэг, гавьяат, ардын цолны төлөөх монголчуудын их үхэлдээн, түүнийг тойрсон шагналын их хур, хурын дараахи эх захгүй найр наадам, баяр хөөрийг хэлэх гээд байна. Өнөө цагийн Монголын марзан үзэгдэл. Капитализм руу 30  жил явчихаад социализмын үеийн шагналаар өдөр хоног өнгөрөөдөг!

Ерөнхийлөгч Байден Цагаан ордондоо “АНУ-ын гавьяат жүжигчин”, “АНУ-ын ардын уран зохиолч”, “АНУ-ын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “АНУ-ын Алтан гадас одон”-гийн хур буулгаж байна уу? Макрон Елисейн ордондоо хэдэн зуун францчуудыг оруулж жагсааж байгаад “Францын гавьяат багш”, “Францын ардын жүжигчин”, “Францын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Францын Алтан гадас одон”-гийн хур буулгаж байна уу? Тун болхи жишээ татаж байна шүү, уучлаарай!  

Кремльд хааяа шагналын хур буудаг аа. Гэхдээ СССР-ийн үеийн бүх одон медаль, шагналуудыг хүчингүй болгочихсон байгаа. Харин Хойд Солонгост бол энгэр дүүрэн, бүр даахгүй ихээр одон тэмдгийг баруун солгойгүй тарааж байна. Өлсгөж үхүүлэхгүй сэтгэлийн дэм өгч байгаа нь тэр юм. Залгуулаад Монголд социализмын үеийн шагналын хурыг ёстой нэг асгаж өгч байна. Өөрчлөгдөх дургүй гэдгийг нь ёстой нэг хөхиүлэн дэмжиж байна.

Өөрчлөгдөх дургүйн дотор манай энэ ажлын арга барил, түүнийг тойруулсан үзэл суртал мөн ч ихээр ил тод харагдана. Нэг сайд юм уу дарга гэхэд л социалист уралдаан зарлахын босгон дээр ямагт ажиллана. Тийм ч аян, ийм ч аян, сарын ажил, туг дарцаг аялуулах, төлөө бригад, гавшгайч үе үе цухалзан алдана. Шагналын хураар бөмбөгдөж өгнө. Алдаршуулах аян, уулзалт хурлаар хөгшчүүлийг нус нулимстай нь хольж тавина. МАН-ын 101 жил баахан ахмадуудыг гэгэлзүүлээд огшоочихсон. МХЗЭ-ийн 100 жилийн ойн дуулиан ид манан дундаа явж байна. Байгууллагын тэгш тоот ойнууд, аймаг сумдын ойнууд шил дарна. Яг социализм. Тэр нь сэргэх нь үү гэж олон зуун ахмадуудыг гэгэлзүүлнэ. Гэм нь сэргэдэггүй ээ! Социалист нийгэм сэргэдэггүй ээ! Зах зээлийн зэрлэг капитализм л яваад байдаг. Мөн их гай яа!

Өөрчлөгдөх дургүйн гашуун жишээ Орос-Украины дайнаар сад тавилаа. Тэнд социализм ялах уу, капитализм ялах уу гэсэн үхэх сэхэх тулаан өрнөсөн бололтой, зарим монгол хүний нүдэнд. Сүүлчийн амьсгалаа социализмд зориулагсад Путин ба Оросын цэргийг огштолоо залбиран дэмжинэ. Хөөрхий дагаад үхэж болохгүй хойно хий дэмий л Украин ба АНУ, Баруун ба НАТО-г шүлсдэх юм даа. Хараах зүхэх эрх чөлөөгөө ганц сайн эдлээд аваг, хөөрхий хөөрхий!

Тэдэнд зориулсан суртал нэвтрүүлэгчид бас байнаа. Цаанаасаа санхүүжилттэй, нэгэнтээ үүрэг даалгавар авчихсан бол Украин-АНУ-НАТО-г гүтгээд байхаас аргагүй хэсэг троллууд байна, хэсэг сэхээтэн байна. Мөнгө авчихсан учраас Орос ялагдана гэхээс боож үхэж байна.

Бас уур хорсол, атаа жөтөөгөө (улс төрд байр суудлаа эзэлж чадаагүй!) барьж дийлэхээ байсан хэсэг хүн Оросын суртлыг түгээж өгч байна. Дагаж өөрсдөө уяран хайлаад л. Тэгж их хайлж байж дараагийн хүсээгүй үр дүнгээ үзэх болдог хаашаа харж үхнэ дээ?

Гучин жилд Монголд хэрэгжсэн капиталист шилжилтийг сүүлчийн удаа нулимаад шүлсдээд авъя гэсэн ахмад хижээл насны, эсвэл залуугаараа өтөлчихсөн монголчууд минь Украин дахь дайны далимаар хамаг уур хорслоо нэгмөсөн гадагшлуулаад цайрчихвал дээрсэн дээ. Дахин тэгж их уур хорслоо тайлах үзэгдэл дараа тохиохгүй бол яана?

Дэлхийн социализмыг цэргийн хүчээр (цусаар амилуулах) дахин босгох гэсэн сүүлчийн оролдлого (“CCCP № 2”) Украинд балран унаж байна. Тэнд социалист үзэл суртал чинь ялагдаж байна. Эрх чөлөө ардчилалтай халз тулалдаад ялагдаж байна, өөрчлөгдөх дургүйчүүдээ! Даян дэлхийд социализм ялах найдвар бүр ч алга боллоо!  

Соёлт хүн төрөлхтөн Украины талд зогсож байна. Тэд урьд өмнө байгаагүйгээр эвлэлдэн нэгдлээ. Америк оройлоод байгаа юм алга. Соёлжоогүй хүн төрөлхтөн нь Оросыг шууд дэмжихгүй, зүгээр л алмайрлаа. Дайнаас ашиг унагачих гэсэн зарим томчуул нь хэрэг дээрээ Оросыг араар нь тавилаа.

НҮБ-д явагдсан Ерөнхий Ассамблейн онц тусгай чуулганы хоёр ч санал хураалт Оросыг буруутан, дайны гэмтнээр тодрууллаа. Харьцаа Оросын талд 5, нөгөө олонхийн талд 141, 140 гэж харлаа. Түдгэлзсэн гучин хэдээс лав 20 гаруй улс Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр нэгдэцгээж байна. Украинд тусламж үзүүлэхээр “141”, “140” дээр нэмэгдэж нэгдэж буй улсуудын дотор Монгол маань жагсаж байна. Соёлт хүн төрөлхтөн Украины талд зогсож байгаа нь худлаа биш үү, эндээс харахад?

Дүгнэе. Монгол дахь дүр зураг. Өөрсдөөс нь 90 хувь шалтгаалсан гуйлгачин амьдралдаа гутарч үхэх гэж байгаа, буруутнаар нь явж явж Америкийг яг одоо тодруулчихсан. Хараах дайсныхаа тоог нэмээд бай!  Өөрчлөгдөх дургүйдээ монголчууд маань түнэр харанхуйдаа хэдэн биенээ мэрээд сууж байна. Чаддаг нь хараал. Хийдэг нь хов. Бүтээдэг нь ядуурал. Хүсдэг нь мөнгө. Гадны хэнд ч олзлогдоход бэлхэн! Энэ чинь болж байгаа юм уу?

Нийтлэлч: Д.Баярхүү

Baabar.mn

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.177.183France   • 2022, 4 сарын 2. 10 цаг 02 минут

Франц гэснээс Жан Поль Бельмондог оршуулах ёслолыг үзэхэд л бидний үхэлдээд байдаг гавъяатын тэмдэгийг юу вэ гэдгийг ойлгох болно...



ШИНЭ МЭДЭЭ

" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа4 цаг 21 минутын өмнөГ.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа5 цаг 6 минутын өмнөЗамын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57МАН “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т өгөв3 сар 24. 18:13Ардчилсан намын мөрийн хөтөлбөр: “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9+90+900”3 сар 24. 17:02Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлж байна3 сар 24. 8:31Б.Чойжилсүрэн: Тавантолгойн станцын тендер жижиг улсын, чадваргүй аж ахуйн нэгж дээр очиж дуусах вий гэж болгоомжилж байна3 сар 22. 17:19Сонгуулийн өмнөх МАН-ын их цэвэрлэгээ ба “БАЙ”3 сар 22. 12:03О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ3 сар 21. 13:01ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ ХААДЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 21. 10:06“ГОВЬ” ХК “Таван Богд Холдингс” буюу Ц.Баатарсайханы гэр бүлийн эзэмшилд бүрэн шилжлээ3 сар 21. 9:52Мунзуй Г.Нямдорж: Н.Номтойбаяр шиг шоронгийн хулгайчид итгэж болохгүй шүү!3 сар 21. 8:23Улаанбаатарт өдөртөө +4...+6 градус дулаан байна3 сар 21. 7:36Зурхай: Цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн өдөр3 сар 21. 7:34Халамжийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ3 сар 20. 14:38Д.Амарбаясгалан: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас малчин өрхөд 5-8 сая төгрөгийн хүүгүй зээл олгоно3 сар 20. 14:25
 Facebook Twitter Youtube