Энэ мэдээ хуучирсан буюу 2022-04-02 нд нийтлэгдсэн байна.

Б.Нарантуяа: Монголын бильярдчид дэлхийд цахиур хагалах цаг ойрхон байна

4/ 2/ 2022    12 цаг 20 минут

Олон улсын хэмжээний мастер Б.Нарантуяатай ярилцлаа.


-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шилдэг найман оролцогчдын нэг болж, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл цом хүртэж Монгол Улсын бильярдын спортод түүхэн амжилт үзүүлсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Анх удаагаа снүүкер бильярдын Дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож амжилт гаргасандаа маш баяртай байна. Тэмцээнд оролцохдоо их догдолсон. Өөрийгөө ийм амжилт гаргана гэж бодоогүй, аль болох сайн оролцох юмсан л гэж бодож байсан даа. Тэмцээний зохион байгуулалт дэг, жаяг маш сайн байсан.

-Дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээнд хэдэн улсын, баг тамирчид оролцов. Хэр ширүүн өрсөлдөөнтэй байсан бэ?

-Тэмцээн Катар улсын Доха хотноо зохион байгуулагдаж, ойролцоогоор 31 орны 86 тамирчин оролцсон. Өмнөх жилийн дэлхийн аваргууд, Азийн аваргууд гээд сайн тамирчид ирж оролцсон учраас тэмцээн их өрсөлдөөнтэй болсон. Тэмцээний онцлог гэвэл бидний бэлдэж бэлтгэлээ хийж байсан ширээ болон тэмцээний ширээ маш ялгаатай байсан. Бүх зүйл нь шинэ байсан учраас ширээгээ мэдрэх гэж их цаг авсан. Үүнээс шалтгаалж жижиг алдаа гарган хожигдох тохиолдол байсан л даа.

-Анх бильярдыг 12 настай байхаасаа сонирхон хичээллэж эхэлсэн юм байна. Тухайн үед гэрийнхэн нь хэрхэн хүлээж авч байв?

-Эхэндээ сонирхлоороо тоглож байсан болохоор нэг их дэмждэггүй, бас хориглодоггүй байсан. Харин тууштай хичээллээд бага багаар амжилт гаргаад бильярдыг спорт гэдэг үүднээс яг хичээллэж эхлэхэд маш их дэмждэг болсон.

-Бильярдын спортоор хичээллэхэд зогсолт, цохилт их чухал байдаг. Хэрхэн зөв зогсож, зөв цохилт хийж сурах вэ?

-Энэхүү спортод тухайн тамирчны техник маш чухал. Бильярдын спортоор тууштай хичээллэе гэвэл анхнаасаа зөв техникт суралцах хэрэгтэй. Зөв техниктэй байснаар шарикийг зөв удирдах, оруулах зэрэг чадварыг зөв хийдэг. Анхнаасаа буруу техникээр суралцсан хүний зогсолт, техникийг засах их хэцүү. Тиймээс анхлан суралцаж буй хүмүүс сайн багшаар зөв зогсолт, техникийг эхнээс нь зөв заалгах хэрэгтэй. Тэгснээр дараагийн арга барил зэрэг нь зөв болно.

-Бильярдын спортоор ямар орны тамирчид тэргүүлдэг вэ?

-Дэлхийд Тайланд, БНХАУ, Энэтхэг, Иран, Хонгконг зэрэг улсын тамирчид ер нь тэргүүлдэг. Мөн Их Британи, Германы тамирчид ч сайн байдаг.

-Бильярдын спорт дотроо хэдэн төрөлтэй юм бэ?

-Снүүкер бильярд, пүүл бильярд, орос бильярд, чайниз пүүл, каром зэрэг төрлүүдтэй. Тус бүрийн төрлөөс хамаараад ширээ, шарик, дүрэм бүгд өөр байдаг.

-2009 онд анхны тэмцээндээ оролцож байсан. Тухайн үед ямар сэтгэгдэл төрж байв?

-Хамгийн анх 2006 онд “Шайн” клубээс зохион байгуулсан пүүл бильярдын тэмцээнд оролцож мөнгөн медаль хүртэж байсан. Анхны тэмцээн учраас сандрал их, туршлага бага гээд олон зүйл байсан ч мөнгөн медаль аваад цаашид тууштай хичээллэх урам зоригтой болсон.

-Снүүкер бильярдын 10 удаагийн улсын аварга болжээ. Өмнө нь гаргаж байсан амжилтуудаасаа хуваалцана уу?

-Монголдоо снүүкер бильярдын 10 удаагийн, пүүл бильярдын есөн удаагийн аварга болсон. Энэ хугацаанд холбооноос, клубүүдээс зохиодог тэмцээнүүдэд тасралтгүй орж амжилт үзүүлсэн. Бильярдын клубүүдээс цуврал тэмцээн үргэлж зохиодог. Долоо хоногтоо юмуу 14 хоногтоо нэг удаа цуврал тэмцээнүүд тогтмол зохиогддог.

-Таны хувьд хамгийн сэтгэлд үлдсэн дурсамжтай тоглолтоосоо хуваалцвал?

-Бүх л тэмцээнүүд онцлогтой, бүгдэд нь хүч ухаан шаарддаг. Бүгд л дахин давтагдашгүй тоглолтуудтай тэмцээн болдог доо. Тайвань улсад 2017 онд олон улсын оюутны тэмцээн зохиогдсон. Тэр тэмцээнд хагас финалийн тоглолтод Тайванийн шилдэг тамирчныг хожиж аваргын төлөө тоглох эрх авч байсан. Энэ тэмцээн бас их дурсамжтай байсан. Тухайн тэмцээнээсээ ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль, хосын төрөлд хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн.

-Бильярдын спортоор хичээллэснээр хувь хүн ямар ур чадварыг эзэмших вэ. Энэ спортын бусад спортоос ялгарах давуу тал нь юу вэ?

-Биеийн хүчний спорттой харьцуулахад оюун ухаан, техник, ур чадвар гээд олон зүйл зэрэг шаардагддаг. Мөн төвлөрөлт, сэтгэл зүй маш чухал байдаг.

-Бильярдын спортод сэтгэл зүй, анхаарал их чухал нөлөөтэй гэлээ. Та өөрийн сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Сэтгэл зүйг тухайн үеийн нөхцөл байдал, тэмцээнээс шалтгаалан бэлддэг. Миний хувьд яг тийм байх ёстой гэж шууд бэлддэггүй ээ. Тамирчин бүр өөр өөрийн гэсэн сэтгэл зүйн онцлогтой шүү дээ.

-Тамирчин бүр өөр өөрийн хувийн цохиуртай байдаг. Таны хувьд ямар цохиур хэрэглэдэг вэ?

-Цохиурны хувьд оолн төрөл байдаг. Тамирчин бүр өөр өөрийн цохиуртай. Хүн өөрт тохирсон эвтэйхэн цохиуртай бол нэг цохиураараа бүх төрөлд хэрэглэсэн ч болдог. Гэхдээ тус тусын цохиурыг төрөл бүрд нь хэрэглэж байвал их зүгээр. Үнэ ханшийн хувьд ч хямд, боломжийн, үнэтэй гээд төрөл бүр бий. Би одоогоор БНХАУ-ын “Banen” брэндийн цохиур модыг хэрэглэж байна.

-Олон улсын тэмцээнүүдэд оролцоход зардал их өндөр байдаг. Өөрийн зардлаар тэмцээндээ оролцсон уу?

-Олон улсын бүх л тэмцээнд тамирчид хувиасаа зардлаа гаргаж оролцдог. Энэ удаагийн Ази, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход “Баясах хульж” ХХК, “Эрчим инженеринг”, “Elite snooker club”, “Metropool club” зэрэг олон газрууд туслалцаа үзүүлсэн. Бүгдэд нь маш их баярлаж байна.

-Тэмцээнд оролцоход заавал хослол, ботинк өмсөх ёстой байдаг гэсэн үү?

-Олон улсын болон улсын томоохон тэмцээнүүдэд ёслолын хувцастай оролцох ёстой байдаг. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хар, цагаан цамц, эрвээхэй зангиа зүүж, хар брюкен өмд, хар ботинк өмсдөг. Энэ нь тухайн тэмцээнийг хүндэтгэж байгааг илэрхийлдэг.

-Та ямар тамирчнаас үлгэр дуурайл авдаг вэ?

-Монголын тамирчдаас гэвэл н.Дэлгэрдалай ахаасаа үлгэр дуурайл авдаг. Нягт, нямбай хичээнгүй үлгэр жишээ хүн, надад их зүйлийг зааж өгч байсан. Гадаадын тамирчдаас яг тэр тамирчин гэж хэлэх хүн байхгүй. Тэмцээнд оролцож буй тамирчдыг үзэж, харж авууштай сайн тал, чадвараас нь үлгэрлэн, суралцах дуртай.

-Манай оронд бильярдын спортын хөгжил ямар түвшинд байгаа вэ?

-Манай оронд бильярдын хөгжил одоо бол яг ид хөгжиж, дэлгэрч байна. Хүүхэд, залуу үеийнхэн маань их сонирхон хичээллэдэг болсон. Мэргэжлийн эмэгтэй, эрэгтэй тамирчид ч их нэмэгдэж байна.

-Цаашид энэхүү спортыг хөгжүүлэхэд юунд анхаарч ажиллах хэрэгтэй вэ?

-Залуу тамирчид хүүхдүүдийг энэ спортоор хичээллэдэг болговол бильярд илүү их хөгжиж, цаашдаа тэдний амжилт үзүүлэх боломж ихэснэ. Залуучууд их сонирхож ирдэг боловч бэлтгэл сургуулилт болон тэмцээн уралдаанд ялагдахаараа шантарч орхих тохиолдол их байдаг. Шагнал урамшуулал ч хамаардаг байж магадгүй юм.

-Бильярдаар хичээллэж буй хүмүүс юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Бильярдын спортоор хичээллэж буй хүмүүст хандаж хэлэхэд шантралгүйгээр тууштай, зоригтой байж, хийж буй зүйлийнхээ эцсийг үзэх хэрэгтэй шүү гэж хэлье. Өөртөө итгэлтэй байгаарай гэж захимаар байна.

-Цаашид юуг хийхээр зорьж төлөвлөж байна?

-Арав, арваннэгдүгээр сард Турк улсад Снүүкерийн тэмцээн зохион байгуулагдана. Энэ тэмцээнд амжилттай оролцож, өмнө үзүүлсэн амжилтаа ахиулахыг хүсч, зорьж байгаа. Ер нь Монголын билльяардчид дэлхийд цахиур хагалах цаг ойрхон байна.

 

Ц.Уянга

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 цаг 25 минутын өмнөНҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 цаг 40 минутын өмнөЦэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 цаг 57 минутын өмнөСэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна5 цаг 2 минутын өмнөIDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна5 цаг 7 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна5 цаг 12 минутын өмнөЗурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр5 цаг 13 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж эхэллээ9 цаг 38 минутын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30
 Facebook Twitter Youtube