Энэ мэдээ хуучирсан буюу 2022-04-04 нд нийтлэгдсэн байна.

Гутамшиг

4/ 4/ 2022    8 цаг 10 минут

409 ДҮГЭЭР ХОРИХ АНГИАС БИЧИЖ БАЙНА.

Монгол улсыг “колони орон” мэт эндүүрсэн элчин сайд болон түүнийг өмөөрсөн жулдрай улс төрчдийн ярьсныг сонсоод 40 жилийн өмнө болсон явдал санаанд орлоо.

Зөвлөлт Холбоот Улс хэмээх нэртэй их гүрэн байлаа. Тэр гүрэн хараал хүрсэн бололтой, 1982 оны 11-р сард Л.И.Брежнев, 1984 оны 2-р сард Ю.В.Андропов, 1985 оны 3-р сард К.У.Черненко нарын удирдагчид нь шил шилээ харан нас барцгаасан юм.

Энэ үед манайх гэдэг айл улсынхаа хамгийн алс хязгаар нутгуудын нэг болох Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд амьдарч байсан. Хадам ээж, эхнэр бид гурав сургуулийн багш нар.

Харин их гүрний мөнөөх гурван удирдагчид өнгөрсөн тухай мэдээ гармагц улс даяар үндэсний хэмжээний гашуудал тухай бүр зарлагдана.

Манай сум ч нийтээрээ гашуудав. Манай сумын багш, эмч, албан хаагчид, нэгдлийн гишүүд, малчид, манаач, галч гээд л ясли, цэцэрлэгийн хүүхдүүдээс бусад нь гашуудсан.

Сумын клубын хойморт ээлжлэн залсан Брежнев, Андропов,Черненко нарын хөргийн өмнө байгууллага, байгууллагаараа зогсон мэхийн ёслоно. Уяхан зарим нэг бүсгүйчүүд гашуудлын сүрт аянд огшин уйлж харагдсан. Хөдөөгөөс малчдыг хүртэл дайчлан авчирч гашуудуулахад нь “хир холоос ирээ бол доо” хэмээн тааж ядам зогссон сон. Брежневт зориулсан гашуудлын арга хэмжээ 7 хоног үргэлжилсэн юм даг.

Сурагч нар маань л харийн гүрний удирдагч нарын хойноос ингэж их гашуудаад байгаа учрыг тун ойлгож ядна. Монгол улсаа өөрийн удирдагчтай, тусгаар тогтносон улс гээд байдаг болохоор аргагүй. Яагаад харийн гүрний удирдагчийн төлөө гашуудах болсноо тэдэнд тайлбарлаж чаддаггүйсэн.

Үнэндээ Монгол Улс Зөвлөлт Холбоот Улсын колони улс л байсан байхгүй юу. Сурагчиддаа энэ үнэнийг хэлэх эрх бидэнд байгаагүй ээ!

Колони улсын ард түмний айхтар дорой шинж нь эзэн гүрний удирдагч, төрийг өөрийн үндэстний төр, засгаас дээгүүрт тавин өргөмжлөн үздэг гутамшигт байдал. Ийм байдал удаж ужиграхуйд нийтийн сэтгэлд гүн гүнзгий айдас тогтдог.

Колони орны удирдагчид өөрсдөө, иргэдээ харийн гүрний удирдагчийг дээдлэхэд сургадаг. Монголын удирдагч Ю.Цэдэнбал улсаа удирдахдаа ямагт Брежневээс л иш татна. Тийм болохоор иргэд нь Цэдэнбалыгаа бодвол Брежнев юу гэхийг илүү анхаарах болдог. Улсын байдал түүний хэлсэн үгээс шууд хамаарч таардаг. Цэдэнбал “аймгийн дарга”-л гэсэн үг.

Ж.Батмөнх дарга ч мөн М.Горбачеваас эш татан ажлаа хийсэн. Хожим нь оросжсон Монголын сэхээтнүүд “Монголын Ардчилсан Хувьсгал”-ыг Горбачев хийсэн мэт тэнэгтдэг нь ийм учиртай.

1990 оны Ардчилсан хувьсгалын ачаар Монгол Улс Зөвлөлтийн колоничлолоос чөлөөлөгдсөн. Жинхэнээсээ тусгаар тогтносон манай улсын төрийн тэргүүнүүдийн өмнө, хамгийн тулгамдсан асуудал нь үндэсний төрт ёсны ухамсрыг ард түмэндээ суулгах явдал байв. Үндэсний төрт ёсны чанга ухамсаргүйгээр баттай тусгаар тогтнолыг бий болгож чадахгүй.

Анхны Ерөнхийлөгч П.Очирбат энэ ажлыг янзтай эхлүүлсэн. Зөвлөлт Холбоот Улсын удирдагчтай энэ тэнцүү зиндаархсан манай улсын анхны төрийн тэргүүн. Бусад их гүрний төрийн тэргүүнүүдтэй ч ингэж харьцсан.

Удаах Ерөнхийлөгч Н.Багабанди өмнөх ерөнхийлөгчийнхөө амбицийг бататгаад зогссонгүй ард түмнийхээ төрт ёсны ухамсрыг сэргээхээр “Монголын Нууц Товчоо”-г Монгол айл бүрийн хойморт залах зарлиг гаргав.

Монголын Нууц Товчоо бол Монголын төрт ёс хэрхэн бий болсон тухай түүхийг бичсэн шидээвэр бүтээл. Улсынхаа түүхийг бичсэн улс мэр сэр байдаг ч яг төрт ёсны төлөвшихүйг онилж сэдэвчилсэн бүтээл үгүй. Нэр “Нууц Товчоо” шүү дээ.

“Нууц Товчоо”-нд харийн төрийн өмнө өвдөг сөхөрч, дээдлэхийг гутамшигт, жигшүүрт хэрэг хэмээн үзсэн буй. Үүнээс болж харийн хааны өмнө өвдөг сөхрөөгүй олон Монгол элч амиа алджээ.

Монголын төрт ёсны ухамсар эргэж сэрсний тод илрэл Ерөнхийлөгч Н.Энхбаяр болов. Тэрбээр жижиг орны том ерөнхийлөгч гэдгээ харуулаад зогсохгүй, улс үндэстнийхээ ашиг сонирхолыг тулган хүлээлгэж, ард түмэндээ хэрэгтэйг авч чаддаг Монгол төрийн тэргүүн байв. Оросын засгийн газрыг шахсаар их өрийг тэглүүлсэн билээ. Ингэж манай улс Оросын их өрийн дарамтаас гарсан. Өрийн колоничлолоос чөлөөлөгдсөн!

Н.Энхбаярын халааг залгасан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европ Азийн 54 орны удирдагчийн өмнө “урьдах гурван ерөнхийлөгчийнхөө бий болгосон хөрс”-н дээр дэвсэн юм даа. Монголын төрт ёс ингэж босно хэмээн олон гүрний удирдагчид санаагүй бизээ!

Атал, хэрэг явдал буруугаар эргэж эхэлсэн. Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч болмогцоо, Цэдэнбалын Брежневийг дээрээ өргөмжилж байсан ёсыг сэргээж Оросын ерөнхийлөгч Путиныг Монголчуудаар “тахин шүтүүлэх” ажлыг эхлүүлэв. Өөрийнхөө дээр “залж” Путины хэлснийг хуулан, хийснийг дууриаж байв. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн явсан төрийн зүтгэлтэн нарыг олны өмнө “новш” болгов.

Путиныг айчлуулахдаа, өөрийнхөө талын дэмжигчид болон зөвлөлтийн үеийн колоничлолоо халуун дотноор дурсан санадаг хуучинсаг үзэлтнүүдийг цуглуулан баяр хөөрийн цуглаан зохион байгуулсан. Тэднийг хараад Путин асар их догдолж билээ.

Аргагүй! Монголчууд 90 оноос хойш өөрийнхөө тэргүүнд ч ийм хүндэтгэл үзүүлэн пялтагадаж байгаагүй юм чинь!

Ерөнхийлөгч Х.Баттулга, Путин оролцсон олон улсын арга хэмжээнд л оролцдог болов. Путин НҮБ-ын хуралд очихгүй бол Баттулга очихгүй байх ёс тогтов.Социализмын үед л ингэдэг байсан.

Өмнөх дөрвөн ерөнхийлөгч нар НҮБ-ын индэрт гарч төрийн тугаа мандуулахаа Монголын төрт ёсны сэргэн мандалын илрэл хэмээн ач холбогдол өгдөг байсан. Энэ ёсыг Х.Баттулга үгүй хийсэн.

Ийнхүү, нэг л мэдэхэд Путин Монголчуудын дунд, улсынх нь төрийн тэргүүнүүдээс ч хол илүү, үнэмлэхүй нэр хүндтэй лидер болов. Харийн удирдагчийг шүтэж, өөрийн төрийг дорд үздэг колоничлолын ухамсар, сэтгэлгээ дахин сэргэв!

Монголчуудын дунд харийн гүрний удирдагчыг, төрийг дээдлэх колоничлолын сэтгэлгээ сэргэсний гайгаар, Ерөнхийлөгч Н.Багабандийн зарлиг мартагдан “Монголын Нууц Товчоо” Монгол айлын хоймороос “унасан” буйзаа. Ингэсэн байж магадгүйг Путины түрэмгийлэл илчиллээ!

Путиныг Украин руу түрэмгийлэхэд Монголын фэйсбүүк сүлжээнд Путинээр бахархсан хөөрөл цадиггүй байсан тухай би ар гэрийнхнээсээ дуулаад, дотор минь харанхуйлан, колоничлолын ухамсар ялгууснаар эргэн ирж буйд багтран гуниж, нулимсаа арчиж суулаа. Омог бардам “үгүй” улсаа бодоход хоолой зангираад байх юм билээ.

Их гүрнийг өөгшүүлбэл өөрсдөө хоёр дахь Украин болохгүй гэх газаргүйг үл ухаарах тэнэглэл ямар бачууралтай юм бэ? Энэ дайн Монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлэх дайн гэдгийг үл ухаарах мунхаглал ямар элэг эмтрэм юм бэ?

Өөрийн улсын Ерөнхийлөгч, Засгийн газраа хайр, найргүй “шаадаг” фэйсбүүкчид, троллууд, моячууд Путины түрэмгийллийг зулгуйдан саймшрахдаа жижиг улс Украины тугийг урж хүртэл долингортоод, түүнийгээ ичихгүй “бензин шатахуунаар зөвтгөж” байгааг гутамшиг гэхгүй бол өөр юуг гутамшиг гэх юм бэ? Дайн жоохон сунжирахад яаж ч зулгуйдаад шатахуун олдохгүй! Шинэ эх үүсвэрээ хурдан олох хэрэгтэй шүү дээ!

Өөрийн улсын Ерөнхийлөгч, Засгийн газартаа гомдоллох, агсрах, шантаажлахдаа гаргуун УИХ-ын гишүүд, тэр тусмаа сөрөг хүчний гишүүд ядахдаа Монголд учруулах хор уршгийн тухай ган хийсэнгүй!

Ерөнхий сайд Оюун-Эрдэнийг шахдаг шигээ, бензин шатахуун тасалдуулбал бид өөр эх үүсвэр рүү явлаа хэмээн, сулхан ч атугай Путинд тунирхах зүрхтэй гишүүн олдсонгүй. Өөрөө өөртөө дээрэлхэхдээ сүрхий атлаа харийн гүрний удирдагчийн, улсыг маань хохироох үйлдлээс хэлгүй болдог төрийн түшээдийг гутамшиг гэхгүй бол өөр юуг гутамшиг гэх вэ?

Ардчилсан үзэл гэдэг бол өөрийн төрдөө шүүмжлэлтэй ханддаг шигээ, ямар ч их гүрэн байсан түүний бурангуй, түрэмгий бодлогод адилхан шүүмжлэлтэй хандах зүрхтэй байна гэсэн үг. Өөрсдийнхөө байгуулсан төрийг ямар ч аймшигтай их гүрний төрөөс дорд үзэхгүй байх зүрхтэй байна гэсэн үг.

Азаар ийм ардчилсан ухамсартай Монголчууд цөөнгүй байна. Манай твиттерчид, баабарчууд (baabar.mn)-ийнхэн, сэтгүүлчид гээд “тусгаар тогтнолынхон” бас олуулаа аж. Их гүрэн, хорон дарангуйлагч тэднийг айлгадаггүй нь бахадмаар.

Өөрийн төрийг илүүд үзэх Монголын Нууц Товчооны төрт ёсны суртлыг америкчууд үндэсний соёл болгосон гэлтэй. Америк айл бүхэн үүдэндээ төрийн тугаа мандуулсан байдаг. Ийм төрт ёсны ухамсар л үндэсний эрх чөлөөний үзэл санааны ган бат суурь нь болж чадна.

Үнэндээ, Хүрэлсүх Оюун-Эрдэнэ нар иргэдийнхээ зүгээс ямар ч шүүмжлэл дагуулдаг (манай хоёр шиг шүүмжлүүлэх зүрх Путинд “нет”) байлаа ч Монголчууд бидний сонгосон Ерөнхийлөгч, Засгийн газар. Тийм учраас бидэнд Путинээс хол илүү үнэ цэнтэй!

Үндэсний төрт ёсны ийм ухамсартай байж Монголчууд бид эрх чөлөөтэй, нэр төртэй улс болж оршин тогтноно шүү! Эл ухамсар үгүй болбол бид колоничлогдох болно! Бидний Монголчуудын, тусгаар тогтносон улс мөн гэх мэдрэмжийг өгдөг манай төрт ёсны ухамсар далай шиг их бензин шатахуунаас ч үнэ цэнтэй! “Бусдын эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовъё” хэмээх Монголчуудын эрх чөлөөний торгон мэдрэмж эрчим хүчнээс ч илүү биднийгээ гэрэлтүүлнэ. Хорвоогоос хайвал хаанаас ч олддог бензин, цахилгаан мэтийн төлөөсөнд харийн гүрний удирдагчийг бялдуучилдаг колоничлолын сэтгэлгээнээс салцгаая!

Бид өөрөө төртэй, тэргүүнтэй улс. Бидний төрт ёсны энэ ухамсар Орост төр улс мэндлэхээс ч өмнө байсан юм шүү! Монголы Нууц товчоог уншаарай!

Манай улсын түүхэнд “Их хэлмэгдүүлэлт” хэмээн нэрлэгдэх аймшигт үйл явдлын мөн чанарыг одоо болтол бүрэн гүйцэт илчилж чадаагүй. Сайтар тунгаан бодвол, Монголчуудын үндэсний төрт ёсны ухамсрыг эгнэгт устгахаар харийн гүрний төрөөс зохион байгуулж хянасан, Монголчуудыг хооронд нь хагалан талцуулаад, алалцан хядалцуулсан “үхлийн том тоглоом (squid game)” байсан. “Тоглоом”-ыг Коминтерн зохион байгуулж, “ерөнхий шүүгч” нь Сталин бөлгөө.

Гэм зэмгүй гучаад (зарим судлаачид дөчөөд гэдэг!) мянган Монгол хүний амь нас, амьдралыг хөнөөн сүйтгэсэн тэр тоглоомын “ялагч”-аар Хорлоогийн Чойбалсан шалгарсан билээ. Өөрөө бусдыг золин байж арайхийн амь гарсан Чойбалсан хожим нь Нармай Монголын үзэлтэн болж гэндэн “хорлогдож” үхсэн ажгуу. Тэр бээр, өөрийн улсын төрт ёсыг устгасан колони улс байгуулснаа ойлгоогүй байжээ.

2022.03.27

Э.Бат-Үүл

Baabar.mn

16


Сэтгэгдэл (16)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.126.90.122Хүүк   • 2022, 4 сарын 7. 17 цаг 11 минут

Хахаха Хүрэлсүх л Путин г харин ёстой шүтээд дуурайгаад байгаам даа

66.181.161.123Зочин   • 2022, 4 сарын 6. 10 цаг 54 минут

Жихэнэ капталист колони гэж юу байдгыг Бат үүл мэт нь мэддэг боловч тэр тухай ган хийх эрхгүй. Өнгөрсөн зууны 60 80 аад онд Дэлхийг колоний дэглэм нуран унаж маш олон орон эрх чөлөөгөө олж байсан. Оросууд манай хүсэлтээр цэргээ оруулаад буцаагаад 1990 онд татчихсан. Оросууд колончилж байхдаа маш олон үйлдвэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны хороололууд. Сум бүрт Сангийн аж ахуй байгуулж өгсөн гээд тоочоод барахгүй. Харин ялтан Бат Үүл та тэр байгуулж өгсөн буяныг нь хулгайлж эвдэж сөнөөсөн юм биш үү.

202.126.88.159Бакытхан.   • 2022, 4 сарын 5. 15 цаг 52 минут

Битгий хуц . Шорондоо үхэж далдар *****. Путин мандтугай! Сталин мандтугай. Америк сөнөтүгэй!

66.181.161.29Зочин   • 2022, 4 сарын 5. 12 цаг 21 минут

Монголыг самраад 30жил боллоо.Үхсэний чинь арчилала.Өвгөдийн хөлс цусаараа бүтээсний устгачихаад юу хуцна вэ чи.

218.155.125.147Зочин   • 2022, 4 сарын 5. 0 цаг 13 минут

Үхсэн муу шуналын туламнууд!!монгол улыг зараад хагартлаа баяжсан.очирбат багабанди элбэгдорж баттулга бүгд новшнууд!!

64.119.22.126малуудад   • 2022, 4 сарын 4. 22 цаг 00 минут

путиныг чинь хүрэлсүх л дуурайдаг биз дээ, малаа

202.126.89.72Зочин   • 2022, 4 сарын 4. 14 цаг 38 минут

Анх та нарыг ардчилал гэж гарч ирэхээс өмнө Монголын залуучуудын ярианы сэдэв тийм л байсан.Перестройка-н нөлөөгөөр л тийм боломж гарсан.Гэхдээ та нарыг ийм өчүүхэн луйварчид гэж монголчууд бодоогүй юм шүү тэр үед.

202.126.89.72Зочин   • 2022, 4 сарын 4. 14 цаг 33 минут

Перестройка болж ЗХУ задраагүй бол Монгол ардчилал гэж хуцаж чадахгүй байсан биз дээ.Болио Бат-Үүл гуай.Мэддэг хүмүүс нь дуусах арай л болоогүй байна.

202.179.13.178Зочин   • 2022, 4 сарын 4. 12 цаг 56 минут

ahhaa..sdaa ymaa neeren ard tumen bidniig odoo yu ch meddeggui naana tsaadah ymiig yalgaj hardaggui sohor nomin gej hardiim bhdaa sda chini

202.55.188.108jinhene mongol   • 2022, 4 сарын 4. 12 цаг 36 минут

Huwhai tolgoitoi ardchilsan hulgaichiin alnii usnii uchuuhen muu buusnii yalgadas chi buu huts..

202.55.188.108jinhene mongol   • 2022, 4 сарын 4. 12 цаг 14 минут

Ardchilsan hunhuuzuud hyatadiin kolon bolgchihood buu hutsald....hahaha....Odoo bol ergelt butsaltgui hyatadiin kolon bolson sh dee alnii har haltar ardchilsan hulgaichuudaa....

66.181.180.159Азаа   • 2022, 4 сарын 4. 9 цаг 47 минут

Үнэний ортой бид 70 жил Оросын колони байсан гэхээр уурлаад байдаг улсууд ойлгохгүй сайхан цаг байсан гээд зөрөөд байх нь улс төр гэж юу байсаныг мэддэгүйтэй холбоотой бх тэр үед зөвхөн ажил хий өөр ямарч юманд хошуу дүрэх ёсгүй юм Чингис хааныг магтвал улс төрийн хэргээр шоронд орно юун Чингис хаан нэрийг нь хэлхээс айдаг тийм л байсан одоо харин эрх чөлөөтэй болсон чинь бүгд хулгай хийхгэж албан тушаалын хойноос үхэн хатан зүтгэж нөгөө сайхан ардчилал муухай болж өөрөө ч хүүтэйгээ таван сая доллартай болж бас л хулгайг хүүтэй хийлээдээ

66.181.161.85Баясгалан   • 2022, 4 сарын 5. 16 цаг 41 минут

Ай даа

202.126.89.134Зочин   • 2022, 4 сарын 4. 9 цаг 42 минут

Ёстой хуцна биз, их мэдэмхийрдэг, мушгидаг новшнууд вэ?

103.14.37.4Монгол хүн   • 2022, 4 сарын 4. 9 цаг 03 минут

Бат-үүл гуай. Аятайхан л байгаарай. Өнгөрсөн рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чамайг их буугаар буудна гэж мэдэх үү? Адлаад байгаа Орос чинь байхгүй байсан бол чи ёстой Хятадын колони болох байснаа мэдэхүү?

192.82.76.2Зочин   • 2022, 4 сарын 4. 8 цаг 32 минут

Хуцна биз. Путиныг хэн а б гүй даган дуурайдгийг бүгд мэднэ дээ.



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube