Энэ мэдээ хуучирсан буюу 2022-04-06 нд нийтлэгдсэн байна.

Баянлиг сумын ИТХ-ын дарга С.Амарсанаа: Эндээс 10 тонн бүү хэл 10 кг цагаан будаа хурааж аваагүй. Газар сэндийчиж хаяад л явсан

4/ 6/ 2022    13 цаг 40 минут

Монгол Улс түүхэндээ анх удаагаа 10 тонн будаа хурааж авсныг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас онцолсон. Тодруулбал, тус яамны сайд З.Мэндсайхан “Дотоодын аж ахуйн нэгж Баянхонгор аймагт сүүлийн 10 жилийн хугацаанд оролдлого хийсний үр дүнд анх удаагаа цагаан будаа хурааж авлаа. Хоёр га талбайд тариалалт эрхэлж 10 тонн будаа хурааж авсан” гэж ярьсан юм. Цагаан будааг Баянхонгор аймгийн Баянлиг суманд “Gimex” ХХК тариалсан гэх. Харин Баянлиг сумын иргэдийн зүгээс З.Мэндсайхан сайдын мэдэгдлийг үгүйсгэлээ. Бид газар дээрх нөхцөл байдлыг Баянлиг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсанаагаас тодруулсан юм.


-ХХААХҮЯ-ны сайд З.Мэндсайхан Баянлиг суманд цагаан будаа тарьж 10 тонныг хурааж авсан талаар онцоллоо. Нутгийн иргэдийн зүгээс үүнийг үгүйсгэж байна лээ. Хэн нь худлаа яриад байна вэ?


-Эндээс 10 тонн цагаан будаа хурааж авсан гэдэг үндэслэлгүй худлаа мэдээлэл. “Gimex” гэх компани тариалсан гээд л янз бүрийн шагнал аваад явж байна лээ. Тийм асуудал ерөөсөө байхгүй. Анх “Gimex” гэх компанийг төлөөлж н.Ганхуяг гэдэг хүн “Цагаан будаа тариалах төсөл оруулж ирж байгаа юм. Танайхтай хамтарч ажиллая” гэх саналыг 2013 онд сумын удирдлагад танилцуулсан. Тухайн үед би Засаг даргаар ажиллаж байлаа. Сумын удирдлагын зүгээс эхний ээлжинд туршлага явуулахаар 200 га газрыг таван жилийн хугацаатайгаар олгосон. Сумаас олгосон газарт ямар нэгэн төрлийн үйл ажиллагаа явуулаагүй. Сүүлд 2020 оны арваннэгдүгээр сард би ИТХ-ын даргын ажил хүлээж авахад ч өнөөх “Gimex” компанийн туршилтын ажил яваагүй, яриад байсан цагаан будаа нь ургаагүй байсан. Улмаар 2020 оны сүүлээр сумын удирдлагууд хуралдаад 200 га газрынхаа 180 га талбайн зөвшөөрлийг хүчингүй болгож хурааж авсан. Газрын түүхийг нь харахад татвараа төлж, хугацаагаа сунгаагүй байсан. Энд нэг зүйлийг тодотгоход, миний бие 2017 онд Засаг даргын ажлаа хүлээлгэж өгсөн.

-Ердөө 2 га талбайгаас л 10 тонн цагаан будаа хурааж авах боломжтой юу. “Gimex” компанийн зүгээс сумын удирдлагууд тариалалтын үйл явцтай танилцдаггүй байсан гэх тайлбар хэлж байна лээ.

-Сүүлийн жил 2 га талбайд цагаан будаа тариалах туршилтын ажил л явагдсан. Будаа, үр тариа огт гараагүй шүү. 10 тонн битгий хэл 10 кг цагаан будаа хурааж аваагүй. Асуудал товчхондоо ийм. Ганзар сэндийчиж малын бэлчээр сүйтгэж хаяад л яваад өгсөн. Энэ газрыг нь төмс, хүнсний ногоо тариалахад л ашиглах байх.

-Засгийн газрын түвшинд ийм ор үндэслэлгүй мэдээлэл тарааж байгаа ашиг сонирхлыг та хэрхэн харж байна вэ?

-Төсөл авч тодорхой хэмжээний хөрөнгө татсан байх. Дахин зээл, төсөл хөтөлбөрт хамрагдахаар төлөвлөж “10 тонн будаа” хураалаа гэж худлаа сенсаци тарьсан ч байж болно. Хувийн зүгээс ингэж л харж байна. Энэ ор үндэслэлгүй худлаа мэдээлэл нь эргээд биднийг эвгүй байдалд оруулж байна шүү дээ. Манай зүгээс аль болох бодит мэдээллийг олонд түгээхээр л ажиллаж байна.

-Танай сумын ХАА-ын мэргэжилтнүүд хяналт тавьдаггүй юм уу?

-Манай мэргэжилтэн амралтаа аваад явчихсан хойгуур нь “20 тонн будаа хурааж авлаа шүү” гэх мэдээллийг утсаар өгөөд л хаяад явсан байна лээ. Хоёр га-аас 20 тонн будаа хураана гэдэг ямар ч боломжгүй асуудал. Дахин тодруулж 10 тонн цагаан будаа гэх мэдээллийг авсан юм билээ.

-10 тонн будаа хураахад техник, хүн хүч шаардлагатай байх.

-Мэдээж тийм. “Gimex” компанийн гэх тракторын жолооч, туслахтайгаа л байдаг байсан шүү. Тэр хоёр хоёулхнаа 10 тонн цагаан будааг хураагаад ачих боломж бараг байхгүй. Тийм хэмжээний ачаа ачих техник ч манай сум руу орж ирээгүй. “Gimex” компани энэ мэтээр ард иргэдийг дахин хууран мэхэлмээргүй байна. Ховдын Булган суманд ч “Цагаан будаа тарина” гээд газар хөөцөлдөөд явж байгаа гэнэ лээ. Ингэж хүмүүсийг төөрөгдүүлж болохгүй.

-Баянлиг сумын тухайд говийн бүс нутаг шүү дээ. Ногоо тариалахад хэр тохиромжтой юм бэ?

-Цаг уурын тухайд төмс хүнсний ногоо тариалахад боломжтой бүс нутаг. Манжийн дарлалын үед Хятадын цэргийн хоол ундны ногоог энд тарьж байсан юм билээ. Хэрэв цагаан будаа тарих боломжтой бол тэр үед л тариалах байсан болов уу. Усны нөөц хомс учраас л зөвхөн хүнсний ногоо тариалж байсан болов уу гэж ойлгодог юм. Анх энд цагаан будаа тариалах санал ирэхэд усны асуудалтайг анхааруулсан ч “Гүний худаг гаргачихна. Ямар ч асуудалгүй” гэж хэлж байсан гэв. Бид “GIMEX” компани руу хандсан ч тодорхой мэдээлэл өгсөнгүй. Харин зарим мэдээлийн сайтуудаар “GIMEX ХХК-ийн хамт олон 2011 оноос эхлэн эх орондоо тутарга нутагшуулан тариалах, улмаар цагаан будааны үйлдвэрлэл эрхлэхээр хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдтэй хамтран олон удаагийн туршилт, судалгаа явуулсны үр дүнд 2021 онд эх орондоо ургуулж, чамлахааргүй ургац авч чадсан. Харамсалтай нь олон жилийн хөдөлмөр, хамт олны минь амжилтыг үгүйсгэсэн, үнэгүйдүүлсэн мэдээллийг цахим орчинд санаатайгаар түгээжээ.

Монголчууд хүнсний хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр хангаж чадвал хүнсний аюулгүй байдлаа сахин хамгаалж, гадаад зах зээлийн хараат байдлаас ангижирна гэдэгтэй санал зөрөх хүн гарахгүй байх. Үүн дээр нэмээд Монголынхоо хөрсөнд цагаан будаа ургуулж, гадагшаа урсдаг асар их валютыг авч үлдэхийг манай компани эрхэм зорилгоо болгон ажилладаг. Баянхонгор аймгийн Баянлиг сумаас 10 тонн цагаан будаа хураан авсан хөдөлмөрийг худал хуурмаг байсан мэтээр гүтгэж гүжирдсэнийг “GIMEX” ХХК эрс няцааж байна.

Манай компани 2014-2015 онд БНАЛАУ-д газар түрээслэн тутарга тариалж ХӨСӨГ нэрийн Жасмин будаа зах зээлд гаргасны зэрэгцээ тариалалтын туршлага хуримтлуулан ажилласнаар эх орондоо тариалах ажлын эхлэлийг тавьсан. Үүний зэрэгцээ мэргэжилтнүүдээ өмнөд хөрш БНХАУ-ын тутарганы талбайд сургах, туршлага судлуулах зэргээр үе шаттайгаар бэлтгэж ирлээ. Энэ бүхний үндсэн дээр туршилт амжилттай болж, анхны ургацаа хураан авсан юм. Олон жилийн энэ хичээл зүтгэлд худал хуурмаг зүйл огтхон ч байхгүйг үүгээр мэдэгдэж байна” гэх мэдэгдлийг түгээжээ.

О.ДАШНЯМ

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ2 цаг 14 минутын өмнөМонгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ2 цаг 26 минутын өмнө“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно5 цаг 50 минутын өмнөГерманд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube