Энэ мэдээ хуучирсан буюу 2022-04-08 нд нийтлэгдсэн байна.

ЖАГСАГЧИД:Одоо цагийг хулгайлаад дууссан, ирээдүйгээс бүү хулгайл

4/ 8/ 2022    7 цаг 00 минут

-Тэгш эрх, тэгш боломж шаардсан ажлаа хийх сануулгатай жагсаал-

Үнийн өсөлтийг эсэргүүцэж тэгш боломжийг  шаардсан залуучуудын жагсаал  өчигдөр 10.00 орчим цагаас эхлэн Сүхбаатарын талбай дээр  шөнө дөл болтол үргэлжлэв. Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн. УИХ Засгийн газрыг ажлаа хийхийг шаардсан.

Тэд "Амьдармаар байна", "Эх орондоо үлдэхсэн" “Эзэн заяа хоёр зэрэг хичээгээд ч болохгүй байна ш дээ” “Эх орондоо лалрын амьдармааргүй байна””Гадаадад бүх хүний нөөцөө гаргамааргүй байна” гэхчлэн лоозон барьжээ. Жагсаалын агуулга зорилго нь энэ бүхнээс уншигдана

Жагсагчдын үндсэн шаардлага төр засгийн удирдлагууд ажлаа хий, тэгш эрх, тэгш боломж олгох тухай байлаа. “76-уулаа биш гурван саяулаа сайхан амьдаръя” гэж уриалав. Тэгснээс хэн нэгнийг огцруулах, аль нэг намыг буруутгах бус харин эрх баригчдыг ажлаа сайн хийхийг шаардаж буй. Ерөнхий агуулгаараа энэ жагсаал улстөржөөгүй, эрүүл саруул дүр төрхөөрөө ялгарч харагдсан.

Жагар мэтийн хөлсний жагсагчид өдөр нь хөөгдөж, орой нь “миний жагсаалыг дээрэмдчихлээ ш дээ” гэх дүрс бичлэг  цахим орчинд явж байгаа харагдсан. Орой 23 цагийн үед жагсагчид Бага тойруугаар явж, энэ үеэрээ илэрхийлж буй үйлдэлд нь сэтгэлийн хөдлөл хөөрөл ажиглагдаж эхэлсэн. Ийм үеэр нь  хэн нэгний  хутган үймүүлэгчид энэ залуусыг тухирах вий гэсэн болгоомжлол байв.  Хутган үймүүлэгч нар орж самарчихгүй л бол итгэл үнэмшлээрээ цугларсан залуус соёлтой жагсдаг юм байна гэдгийн нотолгоо байлаа.

ХЗДХ-ийн сайдын хэлснээр жагсагчдад том машинаас согтууруулах ундааны зүйл тараасан, хуурамч гал нээж олон  нийтийг тухирсан гэжээ. Мөн зарим улс төрчдийн зүгээс жагсагчдыг тухирч байгааг ч дурджээ. 

ЦЕГ-ын ХМОНХ-ийн дарга Б.Баатархүү сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ "Мэдээж иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэнэ. Гэхдээ жагсаалд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс явж байна. Насанд хүрээгүй хүүхдүүд ч байна. Бас зориуд турхирч, гал нээн чимээ гаргаж, жагсаалын уур амьсгалыг эвгүй болгох оролдлогуудыг хийж байна. Жагсаалд оролцож буй хүмүүс дотроос энэ мэдээллүүдийг бидэнд давхар өгч байгаа юм. Тэгэхээр анхаарал болгоомжтой оролцохыг иргэддээ анхааруулж байна" гэдгийг сануулсан.

Монголын залуус эх орныхоо төлөө зүрх сэтгэлээрээ нэгдэж “Эх орондоо эзэн байхын төлөө” сэрсэн сайхан өдөр гэж онцлох нь зөв байх. Монголын залуусаа нэгдэж, тэмцэж чадаж буйг харах сайхан байна гэсэн сэтгэгдлийг иргэд олноороо илэрхийлж байлаа.

ХЗДХ-ийн  сайд Х.Нямбаатар жагсагчидтай уулзаж, шаардлагыг нь хүлээн авч Ерөнхий сайдад танилцуулж хариу өгнө гэдгээ илэрхийлсэн. Улс төрийн талаасаа соёлтой зөв хандлага гэж харагдсан.  Шөнө 24 цаг өнгөрч байхад тэрбээр цахим хуудастаа мэдээлэл оруулжээ.

Тэрээр "Залуусын зүгээс долоон ерөнхий шаардлага тавьсан, бид танилцсан. Ерөнхий сайд эдгээр шаардлагатай танилцаад, салбар салбарын сайд нарыг оролцуулсан ажлын хэсэг шинээр байгууллаа. Энэ хүрээнд залуусын шаардлагыг биелүүлэх гарц, шийдлийг боловсруулж, эргээд олон нийтэд мэдээлнэ" гэжээ.

Өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч бас нэгэн цагт талбай дээр жагсаж, М.Энхболдыг гарч ирэхийг шаардаж зогссон нэгэн. Харин цаг нь ирэхээр өөрөө талбай дээр гарч ирсэнгүй. Зүй нь тэр залуус дээрээ өөрөө очиж, тэдний үгийг сонсож, үгээ хэлж үүрэг хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажил зорилгоо тэдэнтэй хуваалцах нь зөв байсан юм.   

 

3


Сэтгэгдэл (3)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



124.158.67.170Зочин   • 2022, 4 сарын 8. 10 цаг 52 минут

Uhaantai jagsahgui bol olzlogdono shuu naad talbai deeree shaardlagaa taviad hevtchiheech dee iish tiishee orilj guigeed baihiim

66.181.161.77зочин   • 2022, 4 сарын 8. 9 цаг 27 минут

Залуустаа баярлалаа. Эх орон эзэнтэй байна

64.119.22.215Зочин   • 2022, 4 сарын 8. 9 цаг 25 минут

Ийм л ёс зүйтэй, өндөр ухамсартай эх орон, өөрсдийнхөө сайн сайхан хүсэл эрмэлзлээ төрдөө хүргэж байгаа нь сайшаалтай байлаа. Мэдээж энэ хулгай, дээрэм хийсэн, хийж байгаа хүмүүс үүнийг өдөөж эмх замбараагүй байдал үүсгэж нийгмийг энэ засаг, төррүү турхирахыг хичээсэн л байх. Гэхдээ залуучууд маань хэний ч хамааралгүй өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж түүнийг нь Засгийн газар хүлээн авлаа. Заавал Оюунэрдэнэ гарч уулзах ёстой гэж туйлшраад хэрэггүйг энэ мэдээлэл бичигч бас ойлгоосой.



ШИНЭ МЭДЭЭ

" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа5 цаг 48 минутын өмнөГ.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа6 цаг 32 минутын өмнөЗамын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57МАН “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т өгөв3 сар 24. 18:13Ардчилсан намын мөрийн хөтөлбөр: “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9+90+900”3 сар 24. 17:02Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлж байна3 сар 24. 8:31Б.Чойжилсүрэн: Тавантолгойн станцын тендер жижиг улсын, чадваргүй аж ахуйн нэгж дээр очиж дуусах вий гэж болгоомжилж байна3 сар 22. 17:19Сонгуулийн өмнөх МАН-ын их цэвэрлэгээ ба “БАЙ”3 сар 22. 12:03О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ3 сар 21. 13:01ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ ХААДЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 21. 10:06“ГОВЬ” ХК “Таван Богд Холдингс” буюу Ц.Баатарсайханы гэр бүлийн эзэмшилд бүрэн шилжлээ3 сар 21. 9:52Мунзуй Г.Нямдорж: Н.Номтойбаяр шиг шоронгийн хулгайчид итгэж болохгүй шүү!3 сар 21. 8:23Улаанбаатарт өдөртөө +4...+6 градус дулаан байна3 сар 21. 7:36Зурхай: Цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн өдөр3 сар 21. 7:34Халамжийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ3 сар 20. 14:38Д.Амарбаясгалан: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас малчин өрхөд 5-8 сая төгрөгийн хүүгүй зээл олгоно3 сар 20. 14:25
 Facebook Twitter Youtube