Энэ мэдээ хуучирсан буюу 2022-04-09 нд нийтлэгдсэн байна.

Д.Асардарь: Урлагийн хүн биш бол хүмүүст тусалдаг хүн болно гэж боддог байсан

4/ 9/ 2022    14 цаг 00 минут

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Д.Асардарьтай ярилцлаа.


-“Анна Каренина” жүжигт Сорокин вангийн гүнжийн дүрийг бүтээсэн. Дүрийнхээ тухай ярихгүй юу?

-Сорокин вангийн гүнж бол гарал угсаа өндөр, баян айлын хүмүүжил сайтай, үзэсгэлэнтэй, тухайн хүрээлэлдээ үнэ цэнэтэй дүр. Насны хувьд Китигийн дүртэй ойролцоо залуухан, хүнтэй гэрлээгүй бүсгүй. Вронский хайр сэтгэлээсээ урваад айлын эрх танхил охины амьдралыг үгүй хийж байгаа болов уу гэсэн санааг үзэгчдэд хүргэсэн.

-Саяхан “Нийслэл хүүхэн”-2 УСК-нд Халиуны дүрийг бүтээсэн. Та Халиунтай хэр адилхан бэ?

-Хувь хүнийхээ хувьд Халиуны дайчин зан чанартай төстэй. Гэхдээ Халиун буруу юм байна гэдгээ ухаараад больж байгаа бол би анхнаасаа буруу зүйлийн хойноос хөөцөлдөөд байдаггүй. Харин нэг зорьсон зүйлийнхээ эцсийг үзтэл зүтгэдэг зан чанартай.

-Хөдөөний амьдралтай хэр ойр вэ?

-Би Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн. Манайх аймгийнхаа төвд амьдардаг байсан ч зун бүр амралтаараа өвөө, эмээгийндээ очдог байсан. Хөдөө зусдаг, хөдөөний амьдралтай ойр өссөн шүү.

1 хүн, зогсож байгаа, адуу болон гадаа гэх мэтийн зураг байж болно

-Айлын хэд дэх хүүхэд вэ?

-Би ээжээс гурвуулаа. Нэг ах, нэг охин дүүтэй. Ах, дүү хоёр минь АНУ-д амьдардаг. Би Монголд аав, ээжтэйгээ амьдарч байна.

-Тайз болон дэлгэцийн уран бүтээлд тоглоход юугаараа ялгаатай вэ, таны хувьд?

-Тайзны уран бүтээл далайцтай, үйлдэл нь тодорхой байх хэрэгтэй. Тэгж байж тод дуу хоолой хамгийн арын суудлын хүнд ч сонсогдоно. Киноны хувьд маш энгийн байх ёстой. Бидний амьдралд энгийн харилцаа яаж өрнөдөг түүн шиг л байх хэрэгтэй.

-Хэдэн дэлгэцийн уран бүтээлд ажилласан бэ?

-Одоогоор долоон дэлгэцийн уран бүтээлд ажиллажээ, хамгийн анх Үндэсний олон нийтийн телевизийн "Хавар" кинонд тоглосон.

-Уран бүтээлд ажиллахдаа ямар зарчим баримталдаг вэ?

-Дэлгэцийн ч бай, театрын ч бай уран бүтээл дээр дүрээ сайн л гаргахыг хичээдэг. Найруулагчаасаа зохиол авахад өөрөөсөө өөр, давтагдашгүй дүрүүдийг гаргахыг хүсдэг. Жүжигчин хүний туйлын зорилго бол бүтээх л байдаг. Бүх уран бүтээл маань маш чанартай байх ёстой. Чин сэтгэлээсээ бүх зүйлээ зориулан ажиллаж чаддаг, хоёрын хооронд халтуурдах дургүй. Яагаад гэвэл энэ бүхэн миний амьдралын салшгүй түүхийн хуудас болж байгаа учраас.

-Танд жүжиглэхээс өөр авьяас байдаг уу?

-Байлгүй яах вэ (инээв). Би анх зөвхөн Соёл урлагийн их сургуульд л конкурс өгч байсан юм. Аав, ээж минь СУИС гээд л зүтгээд байдаг, ядаж өөр мэргэжлээр давхар бэлтгээд үз гэж хэлж байхад нь би СУИС-д л орно, өөр ямар ч сургуульд орохгүй гээд бүртгүүлээгүй. Эстрад дуулаачийн анги болон жүжигчний ангид бүртгүүлж байсан юм. Дуулаачийн ангидаа тэнцээд СУИС-д орох нь тодорхой болсон. Жүжигчний ангидаа ч бас тэнцээд, жүжигчин хүнд ч дуулах боломж байгаа. Би мюзикл жүжигт тогловол дуулах боломж ирэх байх гээд энэ мэргэжлийг сонгосон. СУИС-ийн гуравдугаар курст зохион байгуулагддаг "Хүслийн тайз" уралдаанд “Шилдэг техниктэй оюутан” мөн “Шилдэг пластик” төрлөөр шагнал хүртэж байсан. Пластик төрөл гэдэг нь циркийн үзүүлбэр юм. Тэгэхээр дуулдаг, бүжиглэдэг, жүжиглэдэг, нугардаг.

-Анх урлагт хэрхэн хөл тавьсан бэ, их сургуулиа төгсөөд шууд уран бүтээлдээ орсон уу?

-Багаасаа жүжигчин болно гэж бодож байгаагүй, есдүгээр анги хүртлээ их ичимхий хүүхэд байсан. Кино болон сонгодог, уран зохиолын номнуудад маш их дуртай, түүнийгээ төсөөлөн бодож өөрийнхөө оронд тавьж дотор нь орчихдог байсан. Хамгийн анх "Хэцүү анги" кинонд проб өгч байсан. Тэгээд анх кино бүтэж байгааг хөндлөнгөөс хараад, нүүр хагарч, урлаг гэдэг ийм сайхан зүйл байдаг гэдгийг мэдэрч, хайгаад байсан зүйл минь мөн юм байна гэдгийг ойлгоод аравдугаар ангиасаа жүжигчний мэргэжлийг сонгоод бэлдсээр байгаад л СУИС-д орсон доо.

-Дэлгэцийн анхны уран бүтээл тань "Хавар" ОАУСК. Тэгвэл тайзны анхны уран бүтээл юу вэ?

-Театрт орохын тулд эхлээд маш том шалгалт өгдөг. Түүнд тэнцсэний дараа дагалдан жүжигчнээр хоёр жил ажилладаг. Дахин шалгалтын ард гарч шигшигдэж үлдсэн хүмүүс нь Улсын драмын эрдмийн театрын жинхэнэ жүжигчин болдог. Миний хувьд жинхэнэ жүжигчин болоод хамгийн анх 2019 онд найруулагч Б.Чингүүний "Надтай үлдээч" жүжгийн гол дүрд ажилласан, энэ бол миний хайртай дүр. Магадгүй би үүнээс хойш олон сонгодог гоё дүрүүдийг авах байх. Гэхдээ хэзээ ч мартагдахгүй дүр минь "Надтай үлдээч" жүжгийн Нандин гэдэг охины дүр юм. Өмнө минь драмын театрт дагалдан жүжигчин байхдаа бүх жүжгүүдэд туслах дүр бүтээдэг ч гол дүрийг нуруун дээрээ авч явна гэдэг жүжигчин хүний хувьд маш том үүрэг хариуцлага байдаг юм билээ. “Надтай үлдээч” жүжгийн үед шантрах мөч олон байсан. Энэ том шалгалт, давааг давж гарч чадах л юм бол өөрийгөө өндрөөр үнэлэх юм шиг санагдаж хичээсэн. Хамгийн гайхалтай амжилттайгаар давж чадсан, үзэгчид болон уран бүтээлчдийн маань сэтгэгдэл өндөр байсан нь эрч хүч, туршлага болсон.

-Шантрах үедээ хэрхэн өөрийгөө зоригжуулдаг вэ?

-Ажлаас болж шантрахдаа эхлээд хэсэг хугацаанд ажлаасаа хөндийрөхийг бодно. Ууланд алхах, дуртай зүйлээ хийнгээ тархиа сэргээнэ. Хайртай хүмүүс, найз нөхөдтэйгөө уулзаж сайхан энергийг авдаг. Бодлоо цэгцэлсний дараа эргээд ажилдаа илүү их төвлөрдөг. Тэгэхгүй бол болгож бүтээнэ гээд зууралдаад байх тусам төөрөөд, илүү стресстээд байгаа юм шиг санагддаг.

-Цаашид ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?

-Манай нутгийнхан Ану хатнаар бахархаж явдаг. Хэрвээ энэ кино дахин хийгдвэл Ану хатны дүрд тоглох юмсан гэж мөрөөддөг. Зан чанарын хувьд дайчин байдал нь надтай төстэй. Хүссэн, хайртай зүйлийнхээ төлөө өөрийгөө золиосолж чадах баатарлаг эмэгтэй, гайхалтай хатан учраас энэ дүрийг бүтээхийг хүсдэг дээ.

-Дэлгэцийн уран бүтээлийн санал ирж байна уу?

-Санал ирж байгаа. Би уран бүтээлийн зохиолыг маш сайн уншдаг, зохиол сайтай байх ёстой. Хамгийн гол нь тэр дүр надаас маш их чадварыг шаардаасай гэж хүсдэг. Тэгж байж би өөрийн хүсээд байгаа дүр гэдэг зүйлийг бүтээнэ. Дүр маань намайг илүү чадваржуулдаг байгаасай л гэж боддог. “Нийслэл хүүхэн”-2 кинонд Халиун нээлттэй, галзуу дүр байсан болоод ч тэр юмуу ганц хоёр эротик киноны санал ирсэн. Одоогоор надад ирсэн хоёр киноны саналын зохиол таалагдаагүй, эрэмгий дайчин бүсгүйн дүрийн зохиол ирээсэй гэж би хүсч байгаа учраас татгалзсан.

-Цаашдын төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?

-Тайз, дэлгэцийн чанартай олон уран бүтээлд тоглохоор төлөвлөж байна. Урлагийн хүн биш ч хүмүүст тусалдаг хүн болно доо гэж боддог байсан. Урлагийн хүн гэдэг үлгэр дуурайл авах ёстой хүмүүсийн нэг шүү дээ. Хүүхдүүд төдийлөн драмын театрт ирж жүжиг үзэж чаддаггүй. Тиймээс нийгмийн халамжид байдаг хүүхдүүдэд зориулсан сургалт, эсвэл хүүхдийн жүжиг зэргийг хийхийг зорьдог. Энэ нь урлагийн хүн болсны нэг том зорилго. Тэр хүүхдүүдтэй тулж ажиллаж, багаас нь урлагт хайртай хүмүүс болговол зөв юм болов уу гэж боддог. Тийм учраас карьераа гайгүй тогтоогоод боломжтой болчихвол өөрийн компани, студи нээж нийгмийн халамжид байдаг хүүхдүүдэд урлагийг таниулах үйл ажиллагаа явуулахсан гэж бодож мөрөөддөг. Мөрөөдөл хэзээ нэгэн цагт биелнэ ээ (инээв).

А.Гантуяа

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ6 цаг 26 минутын өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг "Шувуу" ажиллагааны хүрээнд баривчлан авчирлаа9 цаг 31 минутын өмнөЗасгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна9 цаг 56 минутын өмнөОлон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04
 Facebook Twitter Youtube