Энэ мэдээ хуучирсан буюу 2022-04-11 нд нийтлэгдсэн байна.

Тавантолгой-Зүүнбаян төмөр замын түүх буюу мордохын хазгай

4/ 11/ 2022    7 цаг 30 минут

-Монголд хууль засагладаг уу, хүн засагладаг уу гэдгийг Дээд шүүх хянана-

Яг оноод хэлчихсэн үгс бас байх юм. Жишээ нь, улсын комисс хүлээж аваагүй байхад л вагон онхолддог Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замд бол “Мордохын хазгай” гэж үг яв цав тохирно. Эхнээсээ л энэ төмөр замын ажил Монголд мөрдөгдөж байгаа бүх хууль дүрмийг зөрчсөн бөгөөд эцэстээ нээлтээ ч хийж амжилгүй эхний ослоо гаргав. Тиймээс энэ бичвэрт “Мордохын хазгай” гэх нэршлийг ашиглаж байна. Одоо тайлбарлая.

Монгол Улсын экспортын гарцыг нэмэгдүүлэх зорилготой энэ төмөр замын ажил маш олон хардлага, сэрдлэг дунд өрнөсөн. Цэргүүдээр бариулна гэх нэрийн дор төмөр замын төсөвт өртгийг нуухаас эхлээд Засгийн газар хуульгүй мэт хүчилсээр дуусгаж байгаа төсөл. Алх барьсан хүнд бүгд хадаас шиг харагддаг гэдэг. Тэгвэл Засгийн газар эрх мэдэлдээ эрдэж, жирийн бизнес эрхлэгчдийг чимээгүй “хадсаар” Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг дуусгаж байна. 

Гэвч... Төмөр замын ажил дууссан ч түүнийг барих явцад гарсан хуулийн зөрчил, алдаа завхрал цаашид ч үргэлжлэх магадлалтай юм. Зарим мэдээллээс харахад, Засгийн газрын хууль бус шийдвэрээс болж хохирсон аж ахуйн нэгжүүдийн асуудал Улсын дээд шүүхээр хянагдах хэмжээнд очоод байгаа аж. Маш олон баримт фактууд Засгийн газрын хууль бус шийдвэрүүдийг хангалттай нотолдог. Тэгэхээр Монголд хууль засагладаг уу, хүн засагладаг уу гэдгийг харах боломж бүрдэх нь...

Тавантолгой-Зүүнбаян төмөр зам бол Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлсэн төсөл. Тэгвэл Монгол Улсын хуулийг ягштал биелүүлэх үүрэгтэй гүйцэтгэх засаглал Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам дээр бол эсрэгээр нь ажилласан байдаг. Хуулийг гууль болгосон шийдвэрүүд нь бүгд цагаан дээр хараар баримттайгаа үлджээ. Цөөн жишээ дурдъя. Монгол Улсын Засгийн газар 2020 оны есдүгээр сарын 23-ны өдөр 117 дугаар тогтоол гаргаж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих эрхийг “Зүүнбаян төмөр зам” ХХК-д гурван жилийн хугацаатай олгосон. Өөрөөр хэлбэл, асар өндөр төсөвт өртөгтэй төмөр замын төслийг хэрэгжүүлэх эрхийг “Зүүнбаян төмөр зам” ХХК-д шууд өгсөн гэсэн үг. Эндээс л нөгөө мордохын хазгай гэгч нь эхэлсэн байна. Учир нь, Засгийн газар тогтоол баталж байсан есдүгээр сард Монгол Улсад “Зүүнбаян төмөр зам” гэж компани огт байгаагүй бөгөөд хожим 2020 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдөр л Улсын бүртгэлийн ерөнхий газарт нөхөж бүртгүүлж, албан ёсоор гэрчилгээгээ авсан байгаа юм. 

Тэр өдрөөс л хуулийн этгээд үүсгэн байгуулагдсан бөгөөд Засгийн газар огт байхгүй компанид, огт байгуулагдаагүй хуулийн этгээдэд төмөр замын суурь бүтэц барих эрх олгосон нь ноцтой асуудал. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэгчийн үлгэрээр Засгийн газар хуулийг шууд зөрчсөн нь дээрхээр батлагдаж байна.

Төмөр замын суурь бүтэц гэдэг асар том бүтээн байгуулалтын ажил. Маш олон дүрэм журам, норм стандартыг хангасан байх ёстой. Төмөр замын барилга угсралтын ажлыг тусгай зөвшөөрөл, туршлага, техникийн боломжтой байгууллага хийдэг болохоос “төрөөгүй” цаасны компани хийдэггүй юм гэдгийг энэ явдал харууллаа. Одоо будаг нь ханхалсан гэх шинэ төмөр замын осол, түүний хохирол зардлын хариуцлагыг хэн хүлээх вэ? Цаашид энэ төмөр зам ашиглалтын шаардлага хангахгүй хүний амь эрсэдвэл хэн хариуцах вэ? Ер нь зам, барилгын бүх л бүтээн байгуулалт тийм зарчимтай. Захын нэг барилга барихын тулд ямар олон зөвшөөрөл авч, ямар олон гарын үсэг цуглуулах шаардлага гардаг билээ. Зам, барилгын ажил гүйцэтгэх гэж байгаа аж ахуйн нэгжүүд эхлээд зөвшөөрөл авах, ТЭЗҮ батлуулах, Барилгын ажлын зургийг боловсруулж батлуулах, Ажлын даалгавар авах, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан болон ерөнхий үнэлгээ боловсруулах, барилгын ажил хийгдэх газрыг чөлөөлөх гэх зэрэг шат дараатай олон процесс ажиллагааг дамждаг. Энэ бүгд өөр өөрийн дүрэм, журам, хуулиар зохицуулагддаг. Гэтэл Монгол Улсын Засгийн газар ямар ч цаасгүй, ядахнаа ТЭЗҮ ч үгүй төслийг шууд эхлүүлсэн. Ерөнхийдөө алх цохиод л ажил эхлүүлж, энэ нь эцэстээ ноцтой осол гарах хэмжээний асуудалд хүрээд байгаа юм. Товчхондоо, Засгийн газар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажлыг хэрэгжүүлэхдээ Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, дүрэм журмыг зөрчиж мэргэжлийн тооцоо судалгаагүй, холбогдох баримт бичиг болох ТЭЗҮ, барилгын зураггүй, ажлын даалгаваргүй, Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээгүйгээр хийж хэрэгжүүлсэн. Энэ бүхэн нь бүгд баримт нотолгоотойгоо байгаа бөгөөд анхан шатны шүүхүүдээр ч тогтоогдоод байгаа юм байна.

Энд байгаль орчинд учруулсан сөрөг нөлөөллийн талаар бас дурдах ёстой. Төмөр зам барихын тулд уулыг таллаж, өм цөм ухаад авчихсан нь өдгөө ямар ч нөхөн сэргээлтгүй байж л байна. Уг нь Ашигт малтмалын тухай хуулиараа түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглахдаа байгаль орчинд нөлөөлөхөөс эхлээд бүхий л үнэлгээ, учирч болох эрсдэлийг тооцож, хууль дүрэм баримталж, эцэст нь нөхөн сэргээлтийг хийх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авч байж олборлолт явуулах учиртай. Тусгай зөвшөөрөлгүй ямар ч компани, тэр бүү хэл Төрийн өмчит Тавантолгой ч олборлолт байтугай хайгуул хийх бололцоогүй. Гэтэл төмөр зам барина гэхээр л ямар ч лицензгүй, ТЭЗҮ-гүй, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээгүй, уулын ажлын төлөвлөгөө гэх мэт хуулийн бүх шаардлагыг уландаа гишгэн уулын талыг тэслээд нүх үлдээж болох уу. Энд хариуцах эзэн байхгүй...

Тавантолгой-Зүүнбаян төмөр зам дээр энэ мэт Монголын хуулийг Монгол Улсын Засгийн газар уландаа гишгэснийг батлах баримт, факт олон бий. Тиймдээ ч Засгийн газрын хүч түрэн иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшил, өмчлөлд байгаа газрыг дур мэдэн булаасан атлаа нөхөн олговрыг зөвхөн цаасан дээр хожим өгөх нэрийдлээр өнөөдрийг хүртэл бодит эрхийг сэргээхгүй байгаа нь эхнээсээ шүүхэд дуудагдсан байна. 

 

Т.ХЭРЛЭН

3


Сэтгэгдэл (3)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



64.119.22.215Зочин   • 2022, 4 сарын 11. 8 цаг 55 минут

Бүтээн байгуулъя. Бид чадна гэсэн санаа зөв сайхан сонсогдоно. Гэтэл төмөр зам бол өөрийн гэсэн асар нарийн хэмжүүүр, онцлогтой бүтээн байгуулалт. Жишээ нь хийн хоолой тавихын тулд маршрутаа гаргаад тэр газарт инженер геологийн ажил хийж, барилгын суурь байгууламжид нөлөөлөх геологийн хүчин зүйлийг тодорхойлдог. Яг үүнтэй адил төмөр замд бүр нарийн авч үзэх ёстой. Хэрэв ачаатай вагонууд онхолдвол ямар их гарз хохирол амсах нь хэнд ч ойлгмтой биздээ. Энэ мэт олон асуудал салхи татуулаад л өгөрсөн бололтой. Замчн мэрэгжил бол мэрэгжилээс гадна аж

202.55.188.106зочин   • 2022, 4 сарын 11. 8 цаг 26 минут

Энэ нөхөр монголчуудын хийж бүтээснийг чадлаараа л харлуулах гэж оролдож нэмэргүй дээ галт тэрэг хөдөлсөн

202.72.245.125Барилгачин   • 2022, 4 сарын 11. 8 цаг 24 минут

Энийг бичиж байгаа сэтгүүлчид мэдлэг, судалгаа хийсэн ямар ч ул мөр алга. Жаахан чиглүүлж буудвал яаж байна?



ШИНЭ МЭДЭЭ

Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 цаг 5 минутын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24
 Facebook Twitter Youtube