Энэ мэдээ хуучирсан буюу 2022-04-12 нд нийтлэгдсэн байна.

1:1

4/ 12/ 2022    7 цаг 29 минут

Үүсээд буй хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх бодлогын шийдэл гаргах, хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулаад байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ахалж байгаа. Мөн өчигдөр сөрөг хүчин бүлгийн хурлаараа Үнийн өсөлт, төсөв хэмнэх асуудлыг хэлэлцжээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа болон Б.Пүрэвдорж нарын байр суурийг хүргэж байна.

Х.Булгантуяа: Хөрөнгө оруулалт, шаардлагагүй зарлагыг татах шийдвэр гаргасан

 

-Ажлын хэсэг үүсээд байгаа хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх, бодлогын шийдэл гаргах, хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх, холбогдох хууль тогтоол, хөтөлбөрт өөрчлөлт оруулах чиглэлээр ажиллана. Олон улсаас ОХУ-д тавьсан хориг Монгол Улсад шууд нөлөөлж байгаагийн зэрэгцээ БНХАУ-д коронавирусын цар тахлын том давалгаа үүссэнтэй холбогдуулан урд хил нээгдэхгүй байгаагаас бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөлтэй байгаа энэ үед төсвийн тодотголыг яаралтай хийж,  нэн шаардлагатай хэмнэлтүүдийг хийхээс өөр аргагүй боллоо. Төсвийн хэмнэлтээс гадна төрийн болон орон нутгийн өмчит компаниуд ч хэмнэлтийн горимд шилжихгүй бол үр дүн гарахгүй. Ингэж байж бид энэ цаг үеийг даван туулна. Өнгөрсөн жил 2022 оны мөнгөний бодлогыг батлахдаа инфляцийг 6.5-7 хувьтай байна гэж баталсан. Тухайн үед УИХ төсөв баталж байхад ОХУ, Украины дайны асуудал ийм хэмжээнд хүрээгүй байсан. ОХУ-аас Монгол Улсад хүчтэй хориг тавигдаж байна. Мөн урд хил хаалттай учир бараа бүтээгдэхүүний хомсдол үүссэн. Тиймээс төсвийн тодотголыг яаралтай хийж, төсөвт нэн шаардлагатай хэмнэлтийг хийхээс өөр аргагүйд хүрч байна. Түүнчлэн төрийн өмчит болон орон нутгийн өмчит компани хэмнэлтийн горимд шилжих шаардлагатай. Улмаар төсвийн хөрөнгө оруулалт, нэн шаардлагагүй зарлагыг татах шийдвэр гаргасан. Бид төсвийн тодотголыг Засгийн газарт өргөн барина.

 

Б.Пүрэвдорж: Зах зээлээс бэлэн мөнгө татаж, бодлогын хүүг 13 хувиар тогтоох нь зөв

 

-Үнийн өсөлт бол бодлого дутагдалтай байгаагаас үүсэж байна. Өнгөрсөн жилүүдэд Эрдэнэтээс хоёр их наяд төгрөг авч цахилгаан, дулааны хөнгөлөлтөд зарцуулсан. Энэ мэтчилэн халамж, тусламжаас үүдэж ханшийн зөрүү их болж хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн. Оросууд эдийн засгийн хүндрэлтэй үед бодлогын хүүг өсгөж, яаралтай арга хэмжээ авсан. Тиймээс Монгол Улс ялгаагүй бодлогын хүүг 13 хувьд хүргэж, их хэмжээний мөнгийг татах хэрэгтэй. Ингэснээр алдагдлыг нөхөх боломжтой. Засгийн газар эдийн засаг хэвийн байхад өндөр үнэтэй бонд гаргаж байсан. Одоо энэ ажлыг зэрэгцүүлж хийх нь зөв. Эдийн засагт нөлөөлж байгаа хоёр дахь гол зүйл бол тээвэр логистик. Логистикын тухайд хойно төмөр зам, урд царигтай холбоотой асуудалтай. Монгол Улсаар дамжин өнгөрдөг транзит хямд үнэтэй байгаа учраас ихэнх нь Оросын тээвэрлэлт хийж байна. Валютын гол эх үүсвэр болсон уул уурхайн бүтээгдэхүүн гарах ёстой. Ингэж байж валютын хомсдолоос гарч чадна. Гуравдугаарт, Хөгжлийн банкны асуудал. Төрийн өмчийн компаниуд өнгөрсөн хугацаанд ямар ч алдагдалгүй явсан. Гэсэн атал зээл төлөх ажил хийгээгүй. Үүнд Засгийн газраас хяналт тавьж, хугацаа тогтоон төлөлтийг хийлгэх нь зөв. Гашуунсухайт Говийн зам дээр тээвэрлэлтийн үнэ хэвэндээ байна. Нэг удаагийн тээвэрлэлт 25 км газарт нийт 85 сая төгрөгөөр тээвэр хийж байгаа. Ийм луйврыг таслан зогсоох хэрэгтэй. Хэмнэлт бол зах зээлд өгч байгаа дохио мөн. Гэхдээ яаж орлого олох вэ гэдгийг бодох хэрэгтэй.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна14 секундын өмнөЕрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага4 минут 25 секундын өмнөТанк ажиллагаа газраар солигдоод…18 минут 18 секундын өмнөПутин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно1 цаг 15 минутын өмнөЭнэ өдрийн зурхай1 цаг 20 минутын өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ1 цаг 22 минутын өмнөГазар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна1 цаг 23 минутын өмнөАлтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал1 цаг 24 минутын өмнө" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57МАН “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т өгөв3 сар 24. 18:13Ардчилсан намын мөрийн хөтөлбөр: “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9+90+900”3 сар 24. 17:02Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлж байна3 сар 24. 8:31Б.Чойжилсүрэн: Тавантолгойн станцын тендер жижиг улсын, чадваргүй аж ахуйн нэгж дээр очиж дуусах вий гэж болгоомжилж байна3 сар 22. 17:19Сонгуулийн өмнөх МАН-ын их цэвэрлэгээ ба “БАЙ”3 сар 22. 12:03
 Facebook Twitter Youtube