Энэ мэдээ хуучирсан буюу 2022-04-12 нд нийтлэгдсэн байна.

Ө.Жамбалсүрэн: Эрсдэлээс сэргийлэх гол арга ёс зүйн сайн дүрэмтэй байх

4/ 12/ 2022    7 цаг 31 минут

Ц.МЯГМАРБАЯР

 “Скайтел групп”-ийн  Хууль эрх зүйн албаны дарга Ө.Жамбалсүрэнг “Бизнес, хөгжил”  буландаа урьж ярилцсан юм. 

 

-Сүүлийн үед ёс зүйтэй компани, ёс зүйтэй аж ахуйн нэгж, ёс зүйтэй захирал, ёс зүйтэй бизнесийн тухай ярьж олон нийт хүсдэг болсон. Ёс зүйтэй бизнес нь  ирээдүйд  ирэх эрсдэлээс сэргийлэх олон эерэг нөлөөтэйг онцлох болсон.  Ёс зүй бизнест яагаад чухал байдаг бол?

-Бизнес удирдаж буй хүмүүс манлайлагч байх гэдэг үүднээс тэдний хамгийн гол чанар нь ёс зүйтэй байх явдал юм. Ёс зүйтэй хүн олон нийтийн компанийг удирдаж чадна. Хоёрдугаарт, ёс зүйгээр байгууллагын соёлыг төлөвшүүлдэг.  Гуравдугаарт, ёс зүй бизнесийн ашигт ажиллагааг нэмэгдүүлдэг. Манай улсад энэ талын судалгааг хийдэг эсэхийг сайн мэдэхгүй байна. Олон улсын судалгаагаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь өсөж буй компаниуд хамгийн өндөр ёс зүйтэй байдаг нь нотлогдсон. Ёс зүй бизнесийн алдагдал, хохирлоос сэргийлж, эрсдэлээс хамгаалдаг. Эрсдэлээс сэргийлэх гол механизм бол ёс зүйн сайн дүрэмтэй байх явдал юм. Манайд бизнесийн ёс зүйн улмаас болж ямар хохирол хүлээж буйг тооцсон зүйл алга. Гэхдээ Монголын компаниуд дотооддоо удирдах ажилтны буруутай үйлдлээс ч юм уу, ямар их хохирол амсаж буйг таашгүй.  Дэлхийн хэмжээний судалгаагаар ёс зүйн үйл ажиллагаанд ажилтнууд хэдийгээр их холбогддог ч гэсэн удирдаж, манлайлж буй хүмүүсийн учруулж буй хохирол түүнээс их байдаг. Тиймээс ёс зүй бизнест чухал болохыг ойлгож, ёс зүйтэй байхыг олон улсад уриалсаар байна. Та нэг алхам урагш алхая гэж байгаа бол хамгийн түрүүнд ёс зүйтэй байх нь чухал байх ийм цаг үе ирээд байна.

-Тухай байгууллага ёс зүйн дагаж мөрдөх кодтой байна гэхээр мэдээж дарга, ажилчин хоёр нэг ижил стандартыг  мөрдөх болох байх л даа?

-Компанийн эзэн, хувьцаа эзэмшигчид өөрийнхөө хөрөнгийг хамгаалж бизнесийнх нь өрсөлдөх чадвар нэмэгдэхэд хамгийн чухал зүйл бол ёс зүйтэй байх явдал. Ямар албан тушаал хашдагаас үл хамаарч бүгд ижил стандарт мөрддөг байх нь тухайн бизнес үйл ажиллагаанд  ямар ч менежментийг нэвтрүүлэхэд дарга, ажилчдын гэсэн ялгаврлал, үл ойлголцол бага үүснэ. Ийм үед менежерийн үүрэг багасаж зардал буурч үйл ажиллагаа нь тодорхой болдог.  Бизнесээ ашигтай, үйлчлүүлэгчид байнгын  сэтгэл ханамжтай байх нь бизнесийн ёс зүйгээр шууд хамаарна.

-Танай байгууллага ёс зүйн дүрмээ өөрсдөө баталсан уу. Мөн  Ёс зүйн хороог яаж байгуулсан бэ. Хараат бус байдлаар ажиллаж чадаж байна уу?

-Ёс зүйн дүрэмтэй байх нь аливаа эрсдэлээс сэргийлж хамгаалдаг гэж дээр дурдсан. Гол нь тэр дүрмийг амьдруулдаг механизм байх ёстой. Жишээ нь, манай группийн хэмжээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлдэг журамтай болсон. Энд юуны өмнө тухайн хуулийг урьдчилан судлаад тэнд байгаа шаардлагыг өөрсдөө тодорхойлоод аливаа зөрчлөөс сэргийлэх арга хэмжээг компанийнхаа бүх газар, алба, хэлтэст хүргүүлдэг. Тэгээд хэрэгжилтийг хангадаг. Ингэж ажиллаж, ийм тогтолцоотой болсноор магадгүй бид 10 жилийн дараа гарах эрсдэлээ өнөөдөр хааж байна гэсэн үг. Жишээлбэл, Улс төрийн намын тухай хууль хувийн хэвшилд хамаарч байна гэж хэлэхээр зарим хүн гайхаж магадгүй. Юу гэвэл тэр хуульд хуулийн этгээд жилдээ 20 сая төгрөгөөс дээшгүй татвар төлөх, өгөх үүрэгтэй байдаг. Үүнийг мэдэхгүйгээс магадгүй аль нэг бизнесмен улс төрийн намын дэргэдэх байгууллагад хандив өгсөн байхыг үгүйсгэхгүй. Гэтэл энэ нь том зөрчилд тооцогдож, хуулиараа тухайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл үндэслэл болох жишээтэй. Тиймээс компаниуд мэдээллийн ил тод байдал, комплайнсын механизмыг хэрэгжүүлж эхэлснээс дээрх тохиолдол шиг үйлдлээс сэргийлнэ гэсэн үг. Энэ бүх үйл ажиллагаа “Эйпл”, “Макрософт”-оос эхлээд олон улсад томоохон компаниудад хэдийнэ нэвтэрсэн зүйл. Тодруулбал, дэлхийн томоохон компаниуд ёс зүйн зөрчлийн талаар ажилтнуудынхаа дуу хоолойг хэдийнэ сонсдог болсон. Энэ талын илэрхийллийг дэмжин хамгаалдаг, ёс зүйн дуудлагыг хүлээн авдаг болсон. Энэ талын сувгийг хөгжүүлдэг болсон. Ийм сайн туршлагыг хэрэгжүүлж буй компаниуд Монголд бий. Ёс зүйн хороогоо  2017 оноос эхлэн гүйцэтгэх удирдлагаас хараат бус, хөндлөнгийн байхаар журамлан байгуулж, Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг нийт ажилтнаас сонгодог зарчмаар жил бүр бүрдүүлэн ажиллаж байна. Өөрсдөө сонгож, өөрсдөө байгуулан ажиллаж буй учир энэ хорооныхоо үйл ажиллагаа, шийдвэрийг хамт олон, ажилтнууд хүндлэхээс аргагүй хүлээн авч, энэ талын итгэл нь нэмэгддэг. Манайх мөн ёс зүйтэй холбоотой дуудлага хүлээн авдаг тусгай дугаарын утас ажиллуулж байгаа. Энэ утас нь хэн утасдаж буйг нууцалсан. Нэг ёсондоо ёс зүйн зөрчлийн талаар мэдээлж буй буюу “шүгэл үлээгчийг”  хамгаалсан байдлаар хөндлөнгийн хөгжүүлэлт хийсэн суваг байдлаар ажиллаж байгаа. Тиймээс их үр дүнтэй ажиллаж байгаа.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Л.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна12 минут 45 секундын өмнөБага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна27 минут 37 секундын өмнөЕрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага31 минут 48 секундын өмнөТанк ажиллагаа газраар солигдоод…45 минут 41 секундын өмнөПутин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно1 цаг 42 минутын өмнөЭнэ өдрийн зурхай1 цаг 47 минутын өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ1 цаг 49 минутын өмнөГазар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна1 цаг 51 минутын өмнөАлтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал1 цаг 51 минутын өмнө" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57МАН “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т өгөв3 сар 24. 18:13Ардчилсан намын мөрийн хөтөлбөр: “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9+90+900”3 сар 24. 17:02Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлж байна3 сар 24. 8:31Б.Чойжилсүрэн: Тавантолгойн станцын тендер жижиг улсын, чадваргүй аж ахуйн нэгж дээр очиж дуусах вий гэж болгоомжилж байна3 сар 22. 17:19
 Facebook Twitter Youtube