Энэ мэдээ хуучирсан буюу 2022-04-13 нд нийтлэгдсэн байна.

Гурил, мах, шатахуун “хариуцсан” сайд нарын төсвийг нэмж, бусдыг нь танана

4/ 13/ 2022    7 цаг 35 минут

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар  Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

-Үнийн өсөлтийн 50.9 хувийг импортын барааны өсөлт эзэлж байна. Өөрөөр хэлбэл, энэ нь онош нь гэсэн үг. Бараагаа хилээр оруулахын тулд Хятадын талаас сугалаагаар бараагаа татаж оруулж ирж байна гэдэг нь юу гэсэн үг  үү. Энэ нь тусгаар улсын эдийн засгийн аюулгүй байдал алдагдах асуудал биш үү. Үүнээс гадна импортын хэрэгцээгээ дотоодоосоо хангахад бодлогоо чиглүүлмээр байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үзэл баримтлалд газрны тосны үнийн хэт хэлбэлзэлд өртөх эрсдэлээс сэргийлж улсын нөөцийн түүхий эдийг зургаан сараас доошгүй хэмжээнд байлгана гэж заасан байдаг.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Хойд хөрш зэвсэгт мөргөлдөөн хийгээд завгүй, урд хөрш цар тахлыг барьж чадахгүй учраас экспорт гардаггүй. Бид яг нэг жилийн өмнөх байдал руугаа эргээд оччихсон. Том зургаар нь харвал олон жил хангалттай түвшинд экспорт хийж чадаагүй. Валютын нөөцийг тэр хэмжээнд зузаатгаж чадаагүйн гор өнөөдөр гарч байна. Ийм богино хугацааны шокийг тэсч гарах сорилттой нүүр тулж байна. Тиймээс богино хугацааны нийлүүлэлтийн шокийг зөөллөх, ялангуяа бидний зохицуулж чадахгүй шатахууны үнийн нөлөөллийг эдийн засагт аажмаар зөөллөж оруулж ирнэ. Төрийн албан хаагчийн цалин болон өрхийн орлогуудыг дэмжих асуудал төсвийн бодлогод хамаарна. Энэ нь урт хугацаанд шийдэгдэх асуудал.

Хуульд гурил, мах, шатахууныг тусгасан учраас уул уурхай, хүнс хөдөө аж ахуйн сайдад  нэмэлт төсөв шаардагдана. Тиймээс бусад сайд, төсвийн ерөнхийлөн захирагч нараас хэмнэлт гаргана. Төсөв, ерөнхийлөн захирагч нарын хооронд нэмэлт эх үүсвэрийг зохицуулах шаардлагыг энэ хуулиар олгоно. Гэхдээ УИХ-аас эрхийг нь шилжүүлэхээс илүүтэй ажиллагааг хөнгөвчилсөн хууль болсон. Бусад бараа бүтээгдэхүүний үнэд анхаарна гэвэл хавтгайрсан үнэ тогтворжуулах хөтөлбөрийг төсөв даахгүй. Хязгаараа даваад мөнгө хэвлэх байдал руу орох эрсдэлтэй. Тиймээс төсвийн чадах хэмжээнд буюу стратегийн топ гурван бүтээгдэхүүн дээр анхаарахаар тогтсон.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Эм тарианы асуудлыг хуульд тусгахгүй юм уу ? Эмнэлгүүд эм тарианы хомсдолд ороод эхэлсэн байна. Эм тариа, мах гурилтай яг адилхан амин хэрэгцээт зүйл шүү дээ.

Гадаад  харилцааны сайд Б.Батцэцэг:

-Засгийн газар, Хятадын Засгийн газартай байнгын харилцаа холбоотой, маш өндөр түвшинд яриа хэлэлцээр хийгдэж байна. Хятадын Гадаад хэргийн сайдтай цаг 30 минут хил боомтын асуудлыг нягталж ярьсан. Ерөнхийлөгч нар утсаар ярьсан. Хятад улс хуурай замын боомттой 12 улс буюу нийтдээ 100 гаруй боомтуудын 50 хүрэхгүй хувь нь ажиллаж байна. Ганцхан Монгол Улстай боомтын асуудалтай байгаа биш. Хил, гааль хаагдаагүй. Экспортын бараанууд гарч байна. Гол нь экспортыг  цар тахлын өмнөх хэмжээнд хүргэх, хоногт 1000 машин нүүрс гаргах саналуудыг Хятадын талтай ярьж байна.Тус улсын зүгээс "Танайд илүү их боломжийг олгож байгаа. Бусад хил залгаа улсуудын нөхцөл байдал танайхаас хамаагүй муу байгаа” гэсэн. Бургастай боомтыг дөрөвдүгээр сарын 15-нд, Шивээхүрэн-Сэхээ боомтыг энэ сардаа багтааж нээнэ гэсэн. Ингэснээр нийт зургаан боомт хэвийн ажиллана гэсэн үг.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхэд асуудал үүссэн. Тухай бүрт нь Засгийн газар төсвийг төсөвлөж зарим эм, эмнэлгийн хэрэгслийг агаараар татан авсан. Нэг санал хэлэхэд гаалийн татвар дээр чөлөөлөөд өгчихвөл яадаг юм бол. Өргөн хэрэглээний жороор олгогддог эмийн санд жижиглэнгээр зарагддаг эмүүдэд хомсдол үүсч эхэлсэн. Эмийн түүхий эдийн ч хомсдолд орох эрсдэлтэй. Тиймээс хуулийн төсөл дээр эм эмнэлгийн хэрэгслийн гаалийн татвар болон  зарим түүхий эдэд хөнгөлөлт үзүүлэх тал дээр анхаараарай.

 

С.УЯНГА

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...19 минут 38 секундын өмнөТөсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар34 минут 45 секундын өмнөСурах бичигт сул тал бий юү?47 минут 47 секундын өмнөС.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна50 минут 10 секундын өмнөӨмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"50 минут 32 секундын өмнөТэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ51 минут 56 секундын өмнөД.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй53 минут 29 секундын өмнөЧ.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт58 минут 24 секундын өмнөУлаанбаатарт +4...+6 градус дулаан байна1 цаг 1 минутын өмнөБаялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо1 цаг 4 минутын өмнөТүүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)1 цаг 7 минутын өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно1 цаг 11 минутын өмнөП.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14
 Facebook Twitter Youtube