Украины Тэргүүн хатагтай Елена Зеленска цахим шуудангаар CNN телевизэд ярилцлага өгчээ.
Украйны хүүхдүүдийн сайн сайхны төлөө энх тайвны үеийнх шигээ анхаарал халамж тавьсаар байгаа тус улсын тэргүүн хатагтай Зеленскаягийн хэлснээр Украины бүх бүс нутаг байдал гамшгийн байдалтай байна.
"Одоо бид эрүүл хооллолтын тухай биш, харин зарчмын хувьд хоол тэжээлийн хүрэлцээ хангамж, хүүхдүүд маань эсэн мэнд үлдэх тухай ярьж байна" гэж тэр хэлэв.
“Украины хүүхдүүдийн маань тал хувь нь гадаад руу дүрвэсэн. Мянга мянган хүн бие, сэтгэл санааны хувьд зовж шаналж байна" гэв.
Тэргүүн хатагтай дайны үед нөхөртэйгээ ямар харилцаатай байгаа тухай асуултад: Владимир Зеленскийтэй нэг сар уулзаагүй байна гэж хариулжээ.
“Владимир болон түүний багийнхан Ерөнхийлөгчийн Тамгын газарт амьдардаг. Би тэнд хүүхдүүдтэйгээ байж чадахгүй. Учир нь энэ маш аюултай. Тиймээс сар гаруйн хугацаанд бид зөвхөн утсаар ярьж байна" гэж тэр хэлжээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.