Цар тахлал болон Орос, Украйн улсын хоорондын зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэн дан ганц Монгол улс гэлтгүй дэлхий дахинд улс хоорондын ачаа барааны тээвэрлэлт удааширсан болон гацалттайгаар үргэлжилсээр 2 дахь жилийн нүүр үзэж байна. Ялангуяа ОХУ-ыг эсэргүүцсэн Европын холбооны улсуудын тавьсан хориг арга хэмжээнүүд Оросын бизнес эрхлэгчид болон иргэдэд ихээхэн хүндрэл учруулж буй.
Тонж Логистик ХХК Монгол улсаа төлөөлөн ОХУ-ын Москва хотод зохиогдож буй “Transrussia 2022” үзэсгэлэн худалдаанд оролцож өнөөгийн нөхцөл байдлыг Монгол улсдаа ашигтайгаар буюу дан ганц Хятад Оросыг холбох бус Европын холбоог Орос улстай холбох тээврийн гүүр болгон гадны валютын урсгалыг Монголруу чиглүүлэхээр ажиллаж байна. “Transrussia” нь 26 дахь удаагаа зохион байгуулагдаж буй олон улсын үзэсгэлэн худалдаа юм.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.