Энэ мэдээ хуучирсан буюу 2022-04-15 нд нийтлэгдсэн байна.

С.Алтантуяа: Жуулчны баазууд идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулна

4/ 15/ 2022    7 цаг 32 минут

Ц.БАЯР

 Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгч жуулчны үйлчилгээний байгууллага, тур операторуудын B2B уулзалт, "Аялал жуулчлал-Бизнес хэлцэл" 2022 амжилттай зохион байгуулагдаж өндөрлөж байна. Оролцогчид сэтгэл ханамж өндөр үр дүнтэй уулзалт, хэлцэл боллоо гэв. Энэ үеэр МАЖХ-ны УЗ-ийн гишүүн, Бодлого  зохицуулалтын зөвлөлийн дарга, ”Монголия Вояж” ХХК-ийн ерөнхий захирал С.Алтантуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Монголын аялал жуулчлалын холбоо маш сайн ажилласан гэж байна. Хүлээсэн үр дүнгээ хуваалцана уу?

-Монголын аялал жуулчлалын салбар 2.5 жил хил хаалттай, жуулчингүй ялангуяа тур компаниудын аялал зогсонги байдалд байлаа. Хүндрэлийг давж гарах энэ цаг үед Засгийн газраас хэрэгжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Монголын аялал жуулчлалын холбоо/ МАЖХ/, Засгийн газар, БОАЖЯ-тай  нягт холбоотой ажилласны үр дүнд аялал жуулчлалын  баазуудын өмнө тулгамдаж буй хэд хэдэн асуудлыг шийдвэрлээд байна. Тухайлбал, Тусгай хамгаалалттай газар нутагт  үйл ажиллагаа явуулж буй жуулчны баазуудын газрын сунгалтыг шууд хийх шийдвэр гарч одоогоор 100 гаруй аж ахуйн нэгж сунгалтаа хийлгээд байна. Түүнчлэн тусгай хамгаалалтай газар нутагт үйл ажиллагаа явуулж буй жуулчны баазууд эргэн тойрон дахь байгаль орчинг сүйтгэж буй  асуудалд ямар ч оролцоо байдаггүй байсан. Тэгвэл энэ оролцоог хангаж тухайн  баазыг түшиглэн нэг идэвхтэн байгаль хамгаалагч томилж  эрх бүхий үнэмлэх олгохоор боллоо. Үүнийг  Аймаг орон нутгийн Аялал жуулчлалын  газраар дамжуулан олгож эхэлсэн. Мөн  БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монголын аялал жуулчлалын  салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн  нийгмийн даатгалын шимтгэл болон , жуулчны баазуудын газрын төлбөрийг нэг жилийн хугацаагаар хойшлуулах тухай  шийдвэр гаргуулахаар холбогдох газруудтай ажиллаж үр дүн гарч байна. 

-Аялал жуулчлалын улирал эхлэхтэй холбоотой  гарааны санхүүжилтийн асуудал тулгардаг. Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгохоор болж байгаа тухай ярьж байна?

-Тусгай хамгаалалтай  газар нутагт үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын баазууд үйл ажиллагаагаа эхлүүлэхэд санхүү, мөнгөний асуудалтай тулгарч Засгийн газар, Сангийн яамд энэ асуудлаа тавьснаар 10 тэрбум төгрөгийн жилийн гурван хувийн хүүтэй зээл олгох асуудлыг ярилцаж шийдвэрлэхээр болж байна. Мөн цар тахлаас үүдэн уналтад орсон энэ салбарыг Мэргэжлийн холбоодоор дамжуулан сэргээх, босгох гүйцэтгэл хийх эрхийг олгохоор болж байна. Саяхан Монголын үндэсний аялал жуулчлалын чуулган болж 21 аймагтай МАЖХ хамтын ажиллагааны хэлцэл байгуулсан. Ингэснээр  нэгдсэн бодлогоор зангидаж ажиллах үр дүн гарч эхэллээ. Цаашид гадаад зах зээлээс жуулчнаа оруулж ирэх бодлогын хүрээнд БОАЖЯ-наас  Солонгос, Японы 200 гаруй компанитай холбоо тогтоох  уулзалт  зохион байгуулахаар төлөвлөж байна. Намраас Канад, Франц зэрэг орнууд руу чиглсэн бодлогыг түлхүү явуулах шийдвэр гаргасан. Түүнчлэн 21 аймгаа түшиглэж дотоодын аялал жуулчлалыг бусад идэвхитэй байгаа салбаруудтай уялдуулах зэргээр ажлын байрыг нэмэгдүүлэх жуулчны баазуудаа сэргээх, хөгжүүлэх  чиглэлд салбарын сайд бодлогоо тодрхойлж байгаад бид сэтгэл өндөр байна. Түүнчлэн дотоодын аялагчдын боловсролын асуудалд анхаарал хандуулахаар болж байна. 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Туйванчид Бахрейны Манама хотод Ази тивийн аваргын төлөө хүчээ сорино3 минут 59 секундын өмнөСамар түүж явсан иргэн сураггүй болжээ8 минут 54 секундын өмнө10 хоногт ОХУ-аас 4896 тээврийн хэрэгсэл орж иржээ20 минут 57 секундын өмнөЧ.Номин: Төв номын сангийн барилгын гүйцэтгэгч компанийн эзэмшигч нас барсан гэх асуудал үүссэн35 минут 10 секундын өмнөГерхард Манготт: Путин цөмийн зэвсэг хэрэглэнэ гэдэгт итгэлтэй байна39 минут 39 секундын өмнөКовидын 87 тохиолдол бүртгэгдэв41 минут 32 секундын өмнөЖ.Байден “Хорийн бүлэг”-ийн уулзалтын үеэр В.Путинтэй уулзахыг үгүйсгэсэнгүй43 минут 28 секундын өмнөБНАСАУ пуужин харвасны хариуд БНСУ, АНУ тэнгисийн цэргийн сургууль эхлүүлжээ44 минут 18 секундын өмнөЗам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүний амь хохирчээ1 цаг 3 минутын өмнөДЭМБ-аас анхааруулга гаргалаа2 цаг 1 минутын өмнөЗавхан аймагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна2 цаг 14 минутын өмнөБНСУ-ын хуурамч виз олгож буй зуучлагчдаас болгоомжлохыг анхааруулж байна2 цаг 19 минутын өмнөҮСХ: 2022 оны ядуурлыг түвшнийг тодорхойлох судалгааг авч байгаа2 цаг 46 минутын өмнөӨнөөдөр Э.Цэндбаатар, Г.Баярхүүтэй аваргын төлөө тулалдана3 цагийн өмнөМонгол охидыг хил давуулсан гэх сингапур иргэн Loh sien chi гэж хэн бэ4 цаг 12 минутын өмнөЭрх баригч дүү нар эмээ өвөө нарт эрдүү бөгөөд бярдуу байх юм аа4 цаг 18 минутын өмнө"Чингис хаан" музей ирэх хоногийн мягмар гаригт нээгдэнэ4 цаг 19 минутын өмнөАвтобензиний импорт үнийн дүнгээр 1.9 дахин нэмэгджээ5 цаг 5 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд5 цаг 10 минутын өмнөЖ.Чинбүрэн: 2023 онд эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд 100 тэрбум төгрөг төсөвлөсөн ч Сангийн яам хасчихсан5 цаг 13 минутын өмнөУкраины Зэвсэгт хүчний Купянскийн чиглэлд хийсэн дайралт бүтэлгүйтэв5 цаг 25 минутын өмнө МАТВИЕНКО: Украин дахь байлдааны ажиллагааг зогсоох нөхцөлийг нэрлэв5 цаг 25 минутын өмнөГ.Гүенбаатар: Найруулагч Б.Тамир ах бид хоёрын зорилго оскар гардах5 цаг 51 минутын өмнөОрчин сайжрахад хандлага эерэг болж тогтвортой хөгжилд нөлөөлдөг5 цаг 53 минутын өмнөМах хилээр нэвтрүүлээгүй нь чанартай холбоотой юу?5 цаг 55 минутын өмнө“В.Путин дайнаа зогсоовол дайн дуусна, Украин дайнаа зогсоовол Украин дуусна”5 цаг 58 минутын өмнөТөсөв-2023: Шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн эхлүүлсэн төслүүдийг дуусгана6 цаг 1 минутын өмнөД.Өнөрцэцэг: Хүүхэд бүхэн ээжийнхээ сэтгэлд мандсан нар6 цаг 3 минутын өмнө "КК парк"-ын толгойлогчдын нэг Ше Жижиан 22.2 сая ам. долларыг гадаадад шилжүүлсэн байжээ6 цаг 25 минутын өмнөТүүхэн товчоон: Дэлүүн болдог7 цаг 4 минутын өмнөЭнэ өдрийн зурхай7 цаг 9 минутын өмнөЖ.Дэлгэрсайхан: Ирэх оны төсөв хавтас нь гоё, зохиол нь муу номтой л адилхан болсон7 цаг 14 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ7 цаг 14 минутын өмнөМалчид, тариаланчид сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна10 сар 6. 19:10"Гүйлгээнд ашиглаж байгаа мөнгөн тэмдэгтийн эдийн засгийн үр ашгийг судална"10 сар 6. 19:06Э.Ариунболд Наохиса Такатотай алтан медалийн төлөө барилдана10 сар 6. 18:01ХХААХҮЯ: Өвс тэжээлийнхээ 59 хувийг л бэлтгэсэн10 сар 6. 17:57Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өргөн баригдсан хувилбараар төсөв батлагдвал эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, валютын ханш тогтворжиж чадна гэдэгт итгэлтэй байна10 сар 6. 17:21Д.Занданбат:Төсвийн сахилга шат шатандаа алдагдсан хэвээр байна10 сар 6. 17:08Гадаадын ямар ч банк Монголд салбараа нээе гэж хандаагүй10 сар 6. 16:11
 Facebook Twitter Youtube