Энэ мэдээ хуучирсан буюу 2022-04-15 нд нийтлэгдсэн байна.

Б.Үжин: Жүжигчин болох мөрөөдлөө зорилго болгосон

4/ 15/ 2022    7 цаг 35 минут

П.АМГАЛАНБАЯР

 Энэ удаагийн дугаартаа  залуу жүжигчин Б.Үжинг урилаа. Тэрбээр ЕБС-ийн XII ангийн сурагч бөгөөд цаашдаа жүжигчин мэргэжил эзэмшиж,  мөрөөдлөө биелүүлэх гэгээн зорилготой. Түүний анхны дэлгэцийн  бүтээл нь “Манайд нэг удаа” инээдмийн кино юм.  Киноныхоо “Модод” дууг дуучин Батухтай хамтран дуулж, цахим орчинд шуугиан тарьсан удаатай. Б.Үжингийн хувьд жүжигчин Б.Мишээлийн төрсөн дүү билээ. Эгчтэйгээ тун адилхан  түүнтэй ярилцсанаа хүргэе.

 

-“Soulmate” кино өсвөр үеийн хүүхдүүдийн дунд өрнөж буй хөгжилтэй үйл явдлын тухай өгүүлдэг. Насны хувьд  ойролцоо учир дүрийнхээ өгөгдлийг гаргахад ойрхон байв уу?

-Кинонд XII ангийн хүүхдүүдийн дунд өрнөж буй хөгжилтэй, адал явдалтай, сонирхолтой үйл явдал өрнөдөг. Миний хувьд дүрсгүй охины дүр дээр ажилласан. Кино өсвөр насны хоёр хүүхдийн хүйс нь солигдож байгаагаар өрнөдөг. Эрэгтэй гол дүрд нь жүжигчин Б.Доржнанжид тоглосон. Ер нь миний дүр ихэвчлэн эсрэг хүйстнийхээ биед орсон хэсгүүд гардаг учраас кино зохиолын дагуу  бага зэрэг хараал хэлэх бас хайнга  байдал гаргахад жаахан хүндрэлтэй байсан. Тиймээс зураг авалтын өмнө дүрийн судалгаа хийж, төгсөх ангийн эрэгтэй хүүхдүүдтэй ярилцлага хийсэн. Ингэснээр  зураг авалтын үед эсрэг хүйстнийхээ үйл хөдлөл, ааш занг ойлгох боломжтой болсон. Киноны зураг авалт нэг сар гаруй хугацаанд үргэлжиллээ.

-Дэлгэцийн хоёр дахь бүтээл учраас, кино хэрхэн бүтдэг талаар илүү ойлголттой болсон байх даа?

-Тэгэлгүй яахав. Миний дэлгэцийн анхны уран бүтээл бол “Манайд нэг удаа” инээдмийн кино. Чадвартай, мундаг хүмүүстэй хамт нэг уран бүтээлд оролцож, анхных дүрдээ ажилласандаа баярладаг. Анхных учраас бүх зүйл шинэ санагдаж байсан. Энэ кинонд тоглосны дараа урлагт илүү татагдаж, жүжигчин болох мөрөөдлөө зорилго болгосон. Кино зураг авалтын үйл явц, ачаалалтай байх гээд жүжигчин мэргэжлийн онцлогийг  өмнө нь мэдэрсэн учраас “Soulmate” кинонд тоглоход илүү дөхөм байсан шүү. Кино багийн хамт олон найрсаг, тусархаг хүмүүс байсан учраас их түшитэй байсан.

-Инээдмийн хоёр кинонд  дүр бүтээлээ. Цаашдаа өөр жанрын дүрд тоглож, өөрийгөө сорих бодол мэдээж байгаа байх?

-Хурц, эсрэг дүр ч юм уу уянгын драмын кинонд тоглож өөрийгөө өөр өнцгөөс харуулж, сорихыг их хүсч байна.

-Тоглосон уран бүтээл тань нээлтээ хийж, үзэгчдэд хүрэх мөчид ямар мэдрэмж төрдөг вэ?

-Кино нээлтийн үеэр яг шалгалт өгөх гэж байгаа юм шиг их сандардаг. Гэхдээ үгээр хэлэхийн аргагүй гоё мэдрэмж. Сүүлийн кинон дээр гайгүй байх болов уу гэсэн анхны сандрал, догдлол яг хэвээр байна лээ. Хоёр эгч, найзууд, ойр дотны хүмүүс кино нээлтэд ирж  баярыг минь хуваалцсан учир өөрийнхөө догдлолыг дарж байлаа.

-Зураг авалтын үеэр Б.Мишээл эгчээсээ зөвлөгөө авдаг уу. Хажууд нь мэргэжлийн жүжигчин хүн байгаа болохоор давуу тал байсан болов уу?

-Эгч минь намайг их дэмждэг. Анхны кинонд тоглосны дараа эгчийнхээ төсөөлж байснаас илүү сайн тогложээ гэж хэлэхэд нь их баярласан.  Заримдаа үгээ мэдэхгүй болохоор эгчээсээ асууна. Тэгэхээр энэ текстний утга нь ийм болохоор ингэж уншвал зүгээр юм биш үү гээд надад зөвлөж, ярилцдаг.

-Урлагийн хүн болох хүсэл мөрөөдөлд чинь эгчийн тань нөлөө их байсан уу?

-Би бага байхын л урлагт дуртай хүүхэд байсан. Бүжгийн дугуйланд явдаг байсан учир одоо ч бүжиглэх дуртай. Бага ангид байхаасаа л урлагийн үзлэг болохыг их хүлээнэ. Ангийнхаа хүүхдүүдтэй урлагийн үзүүлбэр бэлдэж орох дуртай байсан. Харин  том болоод эгчийгээ хараад урлагт бүр дуртай болсон. Анхны кинондоо ажиллахын өмнөх зун кино пробонд орж үзсэн. Харин Б.Мишээл эгчийн хувьд телевизийн хөтлөгч эсвэл сэтгүүлч болно гэж боддог байсан байна лээ. Тэгээд гэнэт л жүжигчин болох шийдвэр гаргаж, СУИС-д шалгалт өгсөн гэсэн. Анх эгчийнхээ тоглосон “Дэлхийд дурласан сар” киног нь үзээд их бахархаж байлаа. Манай эгчийн тоглосон киног үзсэн үү гээд гайхуулмаар ч юм шиг санагддаг байсан. Би хоёр эгчтэй. Эгч нар маань хөгжилтэй, гэгээлэг хүмүүс байдаг.

-Сургуулиа төгсөөд, жүжигчин мэргэжлээр сурна гэлээ. Гэрийнхэн нь  хэр дэмжсэн бэ?

-Миний хувьд удахгүй сургуулиа төгсөнө гэхээр сандарч байна. Улсын  шалгалтын хугацаа дөхөж байгаа. Би Солонгост жүжигчин мэргэжлээр  сурахыг хүсдэг. Аав ээж хоёр маань жүжигчин мэргэжил хэцүү тухай надтай ярилцсан. Гэхдээ миний хүсэл мөрөөдлийг хориогүй, дэмжиж сайхнаар хүлээж авсанд баярладаг. Ер нь найзууд, ойр дотныхон маань их дэмждэг. Аав ээж минь хоорондоо их үлгэр жишээ, сайхан харилцдаг. Биднийг ерөөсөө загнадаггүй, уурладагүй, үйлдлээрээ үргэлж үлгэр дуурайлал үзүүлж байдаг мундаг хүмүүс. Ээж минь их тэвчээртэй, ухаантай. Манай гэр бүл хоорондоо нээлттэй, ярилцдаг. Ээж маань “Ээжтэйгээ ямар ч асуудал тулгарсан ярилцаарай. Битгий юм нуугаарай. Ямар ч  зүйл тохиолдсон ээж нь уурлахгүй” гэж хэлдэг. Тиймээс аав ээжийнхээ сайхан зан чанараас алхам тутамдаа суралцдаг. Ийм мундаг хүмүүсийн удам залгах охин нь болж төрсөндөө өөрийгөө азтай гэж боддог доо.

-Хэрэв  жүжигчин мэргэжлийг сонгоогүй бол ямар чиглэлээр суралцах байсан бол?

-Сэтгэлзүйч их сонирхолтой санагддаг. Хүнтэй ярилцаж, бодол санааг нь хуваалцах мэдрэмж надад таалагддаг. Сүүлийн үед нийгэмд тулгарч буй асуудлаас шалтгаалж хүмүүс өөрөө ч мэдэхгүй сэтгэлзүйн гутралд ордог ч юм шиг. Магадгүй жүжигчин мэргэжлийг сонгоогүй бол энэ чиглэлээр л сурах байсан байх. 

-Орчин үеийн залуус ямар чиг хандлага, үзэл бодолтой байгаасай гэж боддог вэ?

-Зарим залуучууд өөрийнхөө төлөө хичээдэггүй,бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон нь их анзаарагддаг. Өөрсдөө сөрөг зүйлийг бодож явдаг мөртлөө эерэг нийгмийг хүсдэг. Залуус бидний хандлага ирээдүйн нийгэм, цаг хугацааг бүтээнэ. Тийм болохоор болохгүй байгаа зүйлийг эхлээд өөрөөсөө хайх хэрэгтэй болов уу.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Морьт эргүүл ажиллаж эхэллээ3 цаг 26 минутын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24
 Facebook Twitter Youtube