Энэ мэдээ хуучирсан буюу 2022-04-17 нд нийтлэгдсэн байна.

ТОЙМ:Жамаараа яваа эдийн засгийг захиргаадаж, олонхын бүлгийн дарга 5.4 сая төгрөгийг таван төгрөгтэй жишив

4/ 17/ 2022    7 цаг 00 минут

Даваа гарагт намын бүлгүүдийн хурлын дараа олонхын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийх үерээ сар бүр авдаг шатахууны зардал 500 мянган төгрөгийг таван төгрөгтэй зүйрлэснийг долоо хоногийн онцлох ишлэлээр нэрлэвал хэтрүүлэг болохгүй биз.

Тэрээр “-УИХ-ын дарга, Байнгын хорооны дарга, дэд дарга нар л албаны унаа унаж байгаа. Өөр нэг ч албаны унаатай гишүүн байхгүй. Одоо сардаа бензиний лимит таван төгрөг аваад, хувийнхаа машинд хийгээд явж байна” хэмээсэн нь олны дүргүйцлийг хүргэв.

Эрх баригч намын бүлгийн дарга  энэ үгээрээ үндэсний мөнгөн тэмдэгтээ доош нь хийн үнэгүйдүүлж, 500 мянган төгрөгийн цалин орлоготой хүмүүсийг басан доромжилж, бас  өөрийгөө ийм хэмжээний мөнгийг таван төгрөгт тооцох өндөр орлоготой гэдгээ гайхуулаад авав.

Долоо хоногийн онцлох үйл явдал гэвэл УИХ-аар Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-аар баталсан явдал байлаа.

Үүнийг зөв буруу гэсэн байр суурь, талцал нэлээд байх шиг. Гэхдээ асуудалд хоёр талаас хандаж байна.  Жамаараа яваа эдийн засгийг захиргаадалтын журмаар  зохицуулах гэлээ гэсэн шүүмжлэл түлхүү дуулдаж байна.

Харин үнэ тогтворжуулах явдал бол чухал. Ялангуяа ийм эрсэлдтэй цаг үеэр. Одоогийн энэ хуулиар бензин шатахуун, мах гурил гэсэн топ гурван бүтээгдэхүүний  үнэд л зохицуулалт хийж байгаа учраас хавтгайрсан захиргаадалт биш гэж тодотгож байна. Энэ гурваас илүү гаргаж үнийн зохицуулалт хийх гэвэл мэдээж  төсөв даахгүй.

Дээрх  хуулийг УИХ баасан гарагийн хуралдаанаараа хэлэлцэж баталсан. Зарим гишүүдийн хэлж байгаагаар УИХ түүхэндээ анх удаа үнэ тогтворжуулах хөтөлбөр хэлэлцэж баталж байгаа нь энэ ажээ.

Улирч буй долоо хоногийн улс төр дэх содон үйл явдлын нэг нь Засгийн газар ээлжит бусаар хуралдаж жагсагч залуучуудын шаардлагыг хангах асуудлыг хэлэлцлээ. Энэ хуралдаанаас хэд хэдэн шийдвэр гарсны нэг нь ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг он дуустал 50 хувиар  хөнгөлөх тухай шийдвэр байлаа.

Ташрамд тодотгоход, үнийн өсөлтийн эсрэг жагссан залуус 15  шаардлага ирүүлсэн. Уг асуудлаар  ажлын хэсэг байгуулж судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм.

Залуусын тавьсан шаардлагын 74 хувь нь үнийн өсөлтийг хязгаарлах, 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэх, 12 хувь нь авилгал тэгш бус байдалтай тэмцэх, 12 хувь нь цалин, нийгмийн даатгалын шинэчлэлтэй холбоотой асуудал байсан юм.

Ээлжит бус хурлаар өрийн өмчит компаниудын удирдлагын бүтэц дээр дэд захирал болон шаардлагагүй албан тушаалуудыг хуулиар хязгаарлаахаар  шийдвэрлэв. Мөн ТӨХК-ийн захирал бие дааж шийдвэр гаргах боломжгүй болно. Төрийн өмчит 39 ААН-ийг олон нийтийн хяналт дор оруулахаар 34 хувийн IPO гаргах асуудлыг УИХ-д оруулахаар тогтов.

Түүнчлэн  10 орчим компанийг нэгтгэж, 10 компанийг татан буулгана

 

Г.Хан

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ6 цаг 25 минутын өмнөМонгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ6 цаг 36 минутын өмнө“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно10 цагийн өмнөГерманд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube