ОХУ-ын Зэвсэгт хүчин Украинд явуулсан тусгай ажиллагааны үеэр Украины Зэвсэгт хүчин, Үндэсний гвардийн 23 мянга гаруй цэрэг, хөлсний дайчдыг устгасан байна.
Энэ тухай ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албаны мэдээнд дурджээ.
Батлан хамгаалах яамны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, энэ тоонд Украины Зэвсэгт хүчин, Үндэсний гвардийн дайчид, түүнчлэн гадаадын хөлсний цэргүүд багтсан байна. Зөвхөн Мариуполь хотод л гэхэд Украины арми 4000 гаруй цэрэг алдсан гэж тус яам мэдэгдэв.
Харин Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленский баасан гарагт мэдээлэл хийх үеэрээ дайн эхэлснээс хойш Украины 2500-3000 цэргийн албан хаагч амиа алдсан гэж мэдэгдээд байгаа юм. Хоёр талын энэхүү хол зөрөөтэй мэдээллийг одоогоор хэн нэгэн нотлоогүй бас үгүйсгээгүй байна.
Эх суррвалж: Лента.ру, ВВС
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.