Энэ мэдээ хуучирсан буюу 2022-04-19 нд нийтлэгдсэн байна.

Ерөнхий сайд аа, та “хэрүүлийн алим” шидчихлээ

4/ 19/ 2022    13 цаг 58 минут

Залуус энэ сарын эхээр Сүхбаатарын талбайд цуглан “Ажлаа хий” уриан дор нэгдэн Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. 15 заалт бүхий шаардлагын нэг нь нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах.  Бизнес эрхэлж байгаа залууст хамгийн их дарамт болж байгаа зүйл бол нийгмийн даатгалын шимтгэл гэдгийг залуус энэ үеэр нэгэн дуугаар илэрхийлж байсан. Залуус өөрийн гэсэн бизнесээ төрийн дарамт багатай эрхлэхийг хүссэн. Харин шаардлагын хариуд Засгийн газрын зүгээс өнгөрсөн баасан гарагт “ Төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгоно” гэсэн шийдвэр гаргаснаа танилцуулсан юм. Харамсалтай нь, энэ бол хөрсөн дээр буусан шийдвэр биш гэдгийг аж ахуйн нэгжүүд илэрхийлж байна. Засгийн газрын зүгээс аж ахуйн нэгж, ажилтны дунд шидсэн “хэрүүлийн алим” болчихов.

Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр топ аж ахуйн нэгжүүдтэй уулзахаар товложээ. Үнэндээ хямралын энэ цаг дор “Шинэ сэргэлт” гэж  сэвж, “топ” гэж гүйхээс илүүтэй жижиг дунд бизнес эрхлэгчдийнхээ үгийг сонсох нь амьдралд ойр гэдгийг Ерөнхий сайдад сануулах юун. Жижиг дунд бизнес эрхлэгчид Монгол Улсын бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 90 орчим хувийг, нийт ажлын байрны 50 орчим хувийг бүрдүүлдгийг түүнд саяхан болсон залуусын жагсаал хангалттай сануулсан гэж найдья.

“Ковид 19” цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн төлбөрийн чадвар эрс муудсаныг хаа хаанаа сайн мэдэж байгаа. Холбогдох байгууллагуудын зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаандаа төлөхгүй байх, дутуу төлөлттэй, төлөлт удааширснаас өр авлага нь нэмэгдэх төлөвтэй байна гэдгийг анхааруулсаар байна.

Статистик мэдээнээс харвал “энэ оны нэгдүгээр сарын байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн авлага 313.3 тэрбум төгрөгт хүрчээ. Нийт авлагын 97.4 хувь буюу 305 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгж байгууллагын авлага эзэлдэг бөгөөд үүний 52.7 хувь нь 121 ба түүнээс дээш хоногтой” байна. Засгийн газраас гаргасан шийдвэрээр тухайн ажилтныхаа нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгохын тулд  аж ахуйн нэгж сар бүр нийгмийн даатгалын санд шимтгэлээ төлсөн байх хэрэгтэй. Нийгмийн даатгалын санд аж ахуйн нэгжийн шимтгэл нь орсны дараа ажилтны төлсөн шимтгэлийн 50 хувийг нь буцаана гэж байгаа.

Жишээ нь, Нэг сая 200 мянган төгрөгний цалинтай ажилтан байлаа гэхэд 11.5 хувийн шимтгэл ажилтан төлнө. Өөрөөр хэлбэл 138 мянган төгрөгний шимтгэл төлөөд 69 мянган төгрөгөө буцаан авна. Үүний тулд байгууллага 150 мянган төгрөгийн шимтгэлийг сар бүр нийгмийн даатгалын санд тушаасан байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж 1.2 сая төгрөгийн цалинтай ажилтныхаа буцаалтыг олгохын тулд нийгмийн даатгалын санд 258 мянган төгрөг тушаах ёстой болж байгаа юм.

Тэгэхээр Засгийн газрын энэ шийдвэр бол яг үнэндээ аж ахуйн нэгжүүдэд дарамт хэвээр үлдэв.

“Монполимент”-ийн ерөнхий захирал Н.Мөнхнасан “НДШ-г мөн ажилтны төлдөг хэсгийг буцаан олгоно гэж. Үнэндээ ард иргэд энэ буцаан олголт гэхээсээ илүү тогтолцоонд нь, үр өгөөжийг нь хүртэж чадахгүй байгаа байдалд нь бухимдаж, өөрчлөхийг хүсч байгаа. Энэ буцаан олголт тойруу замаар мөн л үнийн өсөлтөнд нөлөөлнө. Насаараа төлсөн НДШ-ээ өнөөдөр өвлүүлэн үлдээх бодлого ч алга. Шархны наалт нааж байгаа төдий л…” гэж бичсэн байсан.

“Лантуун дохио” ТББ-ыг үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан өөрийн фэйж хуудсанд “ Наад НДШ 50% буцаан олголт гэдэг жүжгийн төлөөсийг бид 100 хувь эргүүлж төлнө шүү. Өнөөдрийн тог цахилгааны мөнгө шиг” гэж бичжээ.

Ингээд харвал Засгийн газрын зүгээс аж ахуйн нэгжүүдийг шахаж нийгмийн даатгал төлүүлэхдээ ажилтныг нь турхирахаар шийдсэн бололтой. Мэдээж, аж ахуйн нэгжүүдийн хувьд нийгмийн даатгалын тайлангаа хуулийн хугацаанд нь гаргаж өгөх үүрэгтэй. Өртэй бол ажилтны буцаан олголтын 50 хувь нийгмийн даатгалын сангийн өрийн суутгалд явна. Өрөнд суутгуулсан учраас цалин дээр нь шимтгэлийн буцаалт гэж тооцож олгох уу. Ямар ч байсан одоогоор иргэдэд таалагдахын тулд аж ахуйн нэгжүүдээ нясалчихав. Магадгүй ажилтан аж ахуйн нэгжийн хооронд маргаан үүснэ. Үүнээс болж иргэн нь ажилгүй, аж ахуйн нэгж нь хаалгаа барихад хүрэхгүй гэх баталгаа ч алга.

Ерөнхий сайд аа, “Нухаа авах гээд нүдээ сохлов” гэгчээр Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулахын тулд ажилтнаар нь “өгөөш” тавьж, хэдэн жижиг аж ахуйн нэгжийнхээ амыг барьчихав даа.

3


Сэтгэгдэл (3)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.87.198Иргэн   • 2022, 4 сарын 20. 10 цаг 08 минут

Заваан зэвүүн боловсролгүй коммунист

172.58.75.243Irgen   • 2022, 4 сарын 20. 3 цаг 27 минут

Oyunerdene erunhii sai hiih uhaan hyrehgyi bainaaa.erthen ynenee helleed ajlaa ugsun ne deer.uls oron ard tymen udruus udurt syirch baina.

192.82.77.90Зочин   • 2022, 4 сарын 19. 15 цаг 49 минут

Энэ яаж ерөнхий сайд хийж чадах вэ дээ



ШИНЭ МЭДЭЭ

Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ1 цаг 9 минутын өмнөӨнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр1 цаг 48 минутын өмнөИх Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав1 цаг 58 минутын өмнөУлс төр дэх ураг садны хэлхээ буюу У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр УИХ-д нэр дэвшинэ2 цаг 19 минутын өмнөО.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ2 цаг 52 минутын өмнөИ.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 цаг 4 минутын өмнөАЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 цаг 36 минутын өмнөМонголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 цаг 38 минутын өмнө“Миний дайсны дайсан бол миний найз”6 цаг 29 минутын өмнөТүүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан6 цаг 55 минутын өмнөХуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв7 цаг 1 минутын өмнөД.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо7 цаг 2 минутын өмнөУлаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?7 цаг 5 минутын өмнөЦаг агаарын мэдээ7 цаг 10 минутын өмнөЖ.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв7 цаг 13 минутын өмнөС.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав7 цаг 22 минутын өмнөНЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна4 сар 22. 8:00“…Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна4 сар 22. 7:56Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 22. 1:00Улсын начин Б.Түвшинтөгс түрүүллээ4 сар 21. 18:12Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа4 сар 21. 18:02Б.Ганхайч Азийн дэд аварга боллоо4 сар 21. 17:56Тодорхой тоймлоно-Долоо хоногийн тойм4 сар 21. 15:33Азийн аваргын тэмцээнийг Монголын жүдочид амжилттай эхлүүллээ4 сар 21. 11:09С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ4 сар 20. 14:23"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55
 Facebook Twitter Youtube