Энэ мэдээ хуучирсан буюу 2022-04-21 нд нийтлэгдсэн байна.

Путин хэрхэн Украин руу довтлохоор шийдсэн бэ

4/ 21/ 2022    7 цаг 20 минут

Украйны дайныг үргэлжлүүлэх нь Оросыг олон жилийн ганцаардалд оруулж, эдийн засгийг нь сааруулж, аюулгүй байдлыг нь эрсдэлд оруулна гэсэн санаа бодолтой Оросын өндөр албан тушаалтнуудын тоо нэмэгдсээр байна.  Гэсэн хэдий ч  Владимир Путин  нэгэнт эхлүүлсэн чиглэлээ өөрчлөх боломжгүй  гэж үзэж байна. Оросын Ерөнхийлөгч  хүрээ нь улам бүр хумигдаж буй  буулт хийхийг үл тэвчих хатуу зөвлөхүүдийнхээ хүрээлэлд найдаж, дайны үр дагаврыг түүнд сануулах оролдлогыг эсэргүүцэж байна.

Блүүмбэргийн эх сурвалж Путин Украинд довтлох шийдвэрээ Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу, Зэвсэгт хүчний  жанжин штабын дарга Валерий Герасимов, ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев зэрэг хэд хэдэн “шонхор”-ын хамт гаргасан гэж мэдэгджээ.

Халдлага эхэлснээс хойш хэдэн долоо хоногийн дотор Путины зөвлөхүүд болон харилцах хүрээ нь өмнө нь байнга зөвлөлддөг байсан хатуу үзэлтнүүдийн хязгаарлагдмал бүлгээс ч илүү хумигджээ.

Украинд эхэлсэн тусгай ажиллагаанаас хойш бараг найман долоо хоногийн дараа Оросын цэргийн гарз хохирол нэмэгдэж,  олон улсын тусгаарлалттай урьд өмнө байгаагүйгээр  нүүр тулж байна. Кремлийн  өндөр албаны хүмүүс Путины дайн хийх шийдвэрт чимээгүйхэн эргэлзэж байна.

 Гамшиг болсон алдаа

Энэ дайныг шүүмжлэх төр засгийн албан тушаалтнуудын тоо хязгаарлагдмал хэвээр байгаа. Гэхдээ  засгийн газар болон төрийн бизнесийн өндөр албан тушаалтнууд энэ халдлага нь улс орныг олон жилийн турш ухраах гамшигт алдаа гэж үзэж байгааг Bloomberg ярилцагчдаас иш татан мэдээлжээ.  Тэрхүү ярилцагчид бүгд үр дагавраас айж нэрээ нууцалсан байна.

Энэ хүмүүс одоогоор В.Путин чиг хандлагаа өөрчлөх ямар ч боломжийг олж харахгүй байна.

Блүүмбэргийн зарим ярилцагчид Путин өөрийн түүхэн зорилгоо биелүүлж чадахгүй бол цөмийн зэвсгийн хязгаарлагдмал хэрэглээг ашиглаж магадгүй гэсэн АНУ-ын тагнуулын ажилтнуудын болгоомжлолыг хуваалцаж байгаа гэдгээ илэрхийлжээ.

Мэдээжийн хэрэг, Путины дайныг Оросын элитүүдийн ихэнх хэсэг нь дэмжсэн хэвээр байгаа бөгөөд баруунтай зөрчилдөх нь гарцаагүй байсан, эдийн засаг нь АНУ-ын өргөн хүрээтэй хориг арга хэмжээнд дасан зохицож байна гэсэн Кремлийн хувилбарыг олон нийт болон хувийн хэвшил хүртэл дэмжиж байгаа. Хориг арга хэмжээний анхны цочрол, хохирол нь Орост нэг төрлийн сюрреалист тогтвортой байдалд шилжсэн тул олон нийтийн дэмжлэг хүчтэй хэвээр байна.

Гэсэн хэдий ч Путины дайныг үргэлжлүүлэх амлалт нь Оросыг олон жилийн ганцаардал, хурцадмал байдалд хүргэж, эдийн засгийг нь саажилттай болгож, аюулгүй байдлыг нь эрсдэлд оруулж, дэлхий дахин дахь нөлөөг сулруулна гэж Оросын улам олон өндөр албан тушаалтнууд үзэж байна гэж Bloomberg дүгнэжээ.

Тайлбарлах  оролдлого

Bloomberg-т ярилцлага өгсөн Оросын өндөр  албан тушаалтан Путинд эдийн засгийн энэхүү хориг арга хэмжээ нь Оросын ерөнхийлөгчийн  засгийн эрх барьж байх 20 жилийн  хугацаандаа хүрсэн өсөлт, амьдралын түвшинг дээшлүүлж чадсан энэ бүх ахиц ололтыг үгүй хийх сүйрлийн үр дагавартай гэдгийг тайлбарлахыг хичээсэн ч  үгүйсгэх болно гэжээ.

Тэдний хэлснээр Путин эдгээр сэрэмжлүүлгээс татгалзаж, Орос асар их төлбөр төлөх боловч Барууны орнууд түүнд дайн хийхээс өөр сонголт үлдээгээгүй гэж мэдэгдэв.

Хоёр хоногийн өмнө Путин Оросын эсрэг “эдийн засгийн блицкриг” хийх оролдлого бүтэлгүйтсэн гэж мэдэгдсэн. “Манай улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдлыг хурдан алдагдуулж, зах зээлд үймээн самуун дэгдээж, банкны систем дампуурч, барааны хомсдол бий болгох тооцоог тэд  хийсэн” гэж даваа гарагт болсон уулзалтын үеэр хэлжээ. Гэвч Орос руу чиглэсэн ийм бодлого бүтэлгүйтлээ, эдийн засгийн блицкригийн стратеги бүтэлгүйтлээ” гэж итгэлтэйгээр хэлжээ.

Путин олон нийт түүнийг дэмжиж байгаа гэдэгт итгэлтэй хэвээр байна.  

Төв банкны хатуу хяналтын арга хэмжээний тусламжтайгаар рублийн ханш анхны алдагдлаа нөхөж чадсан бөгөөд инфляци огцом өссөн ч эдийн засгийн цочрол одоогоор хязгаарлагдмал хэвээр байгааг тус агентлаг сануулж байна.

Кремль Украины дийлэнх хэсгийг булаан авахаас татгалзаж, Донбассын төлөөх ширүүн тулаанд анхаарлаа хандуулж, амбицаа хумих шаардлагатай болсон ч Путин дайныг үргэлжлүүлэхээр шийдсэн нь тодорхой байна.

Орос-Украины яриа хэлэлцээг зохион байгуулахад тусалсан тэрбумтан Роман Абрамович Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский халдлага эхэлмэгц эх орноо орхин гарна гэсэн Путины итгэлийг няцаах ёстой байсан гэж хэлснийг Bloomberg-ийн эх сурвалжууд мэдэгдэв.

Гуравдугаар сарын дундуур хориг арга хэмжээнд орсон тэрбумтан Михаил Фридман яагаад Орост хэн ч дайныг ил цагаан  буруушааж зүрхлэхгүй байгааг Bloomberg-т өгсөн ярилцлагадаа тайлбарласан байна. "Ноён Путин болон бусад хүмүүсийн хоорондох зай дэлхий, сансар огторгуйн хоорондох зайтай адил юм. Путинд дайны эсрэг ямар нэгэн зүйл хэлэх нь хэн нэгний хувьд амиа хорлохтой адил зүйл болно" гэж тэр хэлэв.

Тэрбумтан Олег Дерипаска 3-р сарын сүүлчээр дайныг "галзуурал" гэж нэрлээд "амар тайван байдал ойрын саруудад ирэхгүй нь харамсалтай" гэж хэлснийг Блүүмберг эргэн сануулжээ. Путины тогтвортой хөгжлийн асуудал эрхэлсэн тусгай элчийн албан тушаалаасаа огцорч, Истанбул руу ниссэн Анатолий Чубайс “халдлагын улмаас Кремльтэй харилцаа холбоо тасарсан” цорын ганц өндөр албан тушаалтан байв.Харин Чубайс өөрийн шийдвэрийнхээ талаар олон нийтэд ямар нэгэн мэдэгдэл хийхээс татгалзсан юм.

Эх сурвалж: ВВС-ээс товчлов

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



124.158.68.130Зочин   • 2022, 4 сарын 21. 14 цаг 23 минут

baruunii hulgaichuud uuree evduulsen shorgoolj aytail baina



ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ9 цаг 30 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв9 цаг 51 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв3 сар 29. 10:58Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ3 сар 29. 10:28Л.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна3 сар 29. 9:52Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна3 сар 29. 9:37Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага3 сар 29. 9:33Танк ажиллагаа газраар солигдоод…3 сар 29. 9:19Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно3 сар 29. 8:24Энэ өдрийн зурхай3 сар 29. 8:19Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ3 сар 29. 8:16Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна3 сар 29. 8:15Алтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал3 сар 29. 8:14" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube