Энэ мэдээ хуучирсан буюу 2022-04-22 нд нийтлэгдсэн байна.

O.Z: Миний хамгийн анхны бүтэн дуулалттай дуу бол “Falling love”

4/ 22/ 2022    7 цаг 00 минут

“Бидний нэг” контентын энэ удаагийн дугаарт “Тоонот” рекордсын артист Э.Золбоо буюу O.Z оролцлоо. Түүний хувьд тун удахгүй “Чамруу” дуугаараа нэрлэсэн анхны бие даасан цомгоо гаргах гэж байгаа юм.

-Сайн байна уу. Өөрийн чинь хувьд анх реп дуу голцуу хийдэг байсан. Харин сүүлийн үед огт өөр өнгө аястай уран бүтээлүүд гаргаж энэ нь ч хүмүүст таалагдаж байна. Энэ сэдвээс ярилцлагаа эхэлье?

- Би анх “Тоонот”-д репперийн үүрэгтэй байсан. “Тoonot volume”-1,2,3 гэсэн цомгуудад хип хоп дууны хамтралууд маань орсон байдаг. Миний хамгийн анхны бүтэн дуулалттай реп биш дуу бол “Falling love” байсан. “Falling love” дуугаа хүмүүст тэгж сайн хүрнэ гэж бодоогүй. Тест дуу байсан гэх юм уу даа. Хүмүүс маш гоё хүлээж авсан. Багагүй амжилтад хүрсэн нь надад урам өгсөн.

-Цомгоо гаргаж гэж байгаа гэж сонссон?

- Тийм ээ. “Чамруу” дуугаараа нэрлэсэн цомог гаргах гэж байгаа. Цомог маань 15 дуунаас бүрдсэн. Таван дуу нь цацагдсан, клипжүүлсэн дуунууд байгаа. Харин 10 дуу нь цоо шинэ хүмүүс сонсоогүй дуунууд. Дөрвөн сарын сүүлээр хэвлэлтээс гарч гар дээр хүрч ирнэ. н.Тэмүүжин гэдэг продюсер найзтайгаа хөгжмийн найруулга, санаа оноогоо ярилцаад цомгийнхоо уран бүтээлүүдийг хийсэн.

-“Тоонот” бол нэг гэр бүл гэж дуундаа илэрхийлдэг. Танай студийн хамт олны тухай ярилцъя. “Тоонот”-ын уран бүтээлчдийг нэг үгээр тодорхойл гэвэл юу гэж тодорхойлох вэ? 

-Манайхан бол миний мэдэх хамгийн гоё хамт олон. Бид нэг гэр бүл шиг байж чаддаг. Нэг нь зураг авалттай байлаа гэхэд бид нар бөөнөөрөө очоод тусалдаг. Артист болгон өөрийн гэсэн өнгө аястай, авьяаслаг залуучууд цугласан гэж боддог. “Тоонот”-оос хамгийн хөгжилтэй нь Jason, хамгийн дайчин нь Тhunder. Харин хамгийн түшигтэй, нөмөртэй хүн бол Desant. Хамгийн цагаахан гэнэн хүн бол Bilgang. Манай Эрка ах бол хамгийн сайн зөвлөгч. Манай Degi бол “Тоонот”-ын багана. Харин би байгаа үгүй нь мэдэгддэггүй тийм л хүн /инээв/.

-Багаасаа дуу хөгжимд дуртай байсан уу. Хэзээнээс хип хоп урлагийг сонирхох болов?

-Ер нь багаасаа урлагт дуртай байсан л даа. Манай нэг найз “Snoop Dogg”-ийн нэрийг нь мартжээ дууных нь аяыг авч ирээд “Чи энэ дээр үг биччих нэг студи олсон. Дуу хийж болох юм шиг байна” гэсэн. Тэгээд би аяын сонсож байгаад үг бичээд, найзууддаа хуваарилж тараагаад дөрөв, тавуулаа бичлэгт анх орж үзсэн юм. Ерөнхийдөө тэр нь хобби болоод тэгээд одоо бараг ажлын маань нэг хэсэг болоод хувирчихсан байна.

- Хип хоп урлагийн үнэ цэнэ, утга учир өөрийн чинь бодлоор юу вэ?

-Нийгмийн хамгийн том дуу хоолойг гаргаж болох урлаг бол хип хоп гэж ойлгодог. Ямар ч фильтр байхгүйгээр хамгийн том агуулгыг нэг дуун дээр гурван минутад багтаах боломжтой урсгал бол хип хоп урсгал гэж боддог.

-O.Z хувь хүний хувьд ямар хүн бэ?

 -Би ер нь дуугүй, хаалттай төрлийн хүн. Сайн тал гэх юм уу, муу тал гэх юм уу. Би ямар нэгэн юмыг өөрөө харж байгаад, гардаж дуусгах гээд байдаг. Хүмүүс над руу “Ядаргаатай юм бэ чи, хийчихнэ шүү дээ, би мэдэж байна” гэж хэлдэг. Тэгэхээр нь “Хоёулаа хамт сууж байгаад хийчихье ээ” гэдэг. Ажилд нэг тиймэрхүү зантай. Зарим хүмүүс дургүй байдаг байх.

-Уран бүтээлийн хажуугаар хийдэг ажил бий юу. Ямар ажил эрхэлдэг вэ?

-Хувиараа 5-6 жил үйлчилгээний бизнес эрхэлж байна.

-Бизнес хийхэд хүндрэлтэй зүйл учирч байна уу?

-Ажлын шугамаар төрийн байгууллагуудтай харьцаж эхэлнэ л дээ. Тэнд маш их стресс байдаг. Ер нь нэг газар очоод шууд бүтдэг ажил гэж байхгүй дээ. Ийм бичиг баримт хэрэгтэй байна, ингэмээр байна гээд явахад “За тэгье” гээд бүтээгээд өгдөг газар нэг ч удаа орж байсангүй. Жил болгон л ажлын шаардлагаар төрийн байгууллагаар орно. Хүн нь солигдчихсон нөгөө харилцаа нь адилхан байдаг байхгүй юу. Ерөөсөө өөрчлөгддөггүй.

-Уран бүтээлчдийн дууны үг, аян дээр ажилладаг гэж сонссон. Сүүлийн үед ямар дуунууд дээр ажиллаж байна?

-Сүүлийн үед бол дандаа хайрын дуунууд над дээр ирж байна /инээв/. Дуучид өөрсдөө аялгуугаа гаргачихсан ирдэг. Тэгээд сонсож үзээд үнэхээр гоё аялгуутай дуу байвал үг бичихэд урамтай байдаг. Өөрийгөө мундаг үг бичдэг гэж хэлэхгүй. Манай Монголын репперүүд ямар ч дууны үгийг гаргаад өг гэвэл бүгд аятайхан үг бичээд өгчих байх. Би тэд нарын л нэг.

-Сүүлийн үед сонирхож хийж байгаа зүйл юу байна. Уран бүтээлээс гадна?

-Би сүүлийн үед боксын клубд явж байгаа. Надад их таалагдсан. Гоё спорт байна лээ. Өмнө нь ерөөсөө сонирхож байгаагүй. Манай Тhunder аягүй олон жил явж байгаа. “Хамт яваад үзээч” гээд түрүү жилийн зунаас явж эхэлсэн. Олон жил явчихсан тамирчдыг хараад байхад аягүй хүндлэл, дэг жаягтай. Орж гарахдаа багштайгаа ёсолдог. Нэгнээ хүндэлдэг. Хүнийг төлөвшүүлдэг гоё спорт.

-Монголын нийгэм бухимдал ихтэй байна. Саяхан залуус Засгийн газарт шаардлага хүргүүлж жагсаал хийлээ. Амьдарч байгаа нийгмийнхээ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Нийгмийн хувьд хэт хоёр талтай болчихсон гэж боддог. Нэг хэсэг нь бүр тасарчихсан. Хүмүүс хоногийн хоолоо яаж аргацаах вэ гэж байхад зарим нь усаа гаднаас захиалж авч ууж байх жишээтэй. Ийм ялгаа нүдэн дээр ил харагдаж байна гэж би бодож байгаа. Маш том өөрчлөлт хэрэгтэй байх. Жижиг биш маш том өөрчлөлт хэрэгтэй гэж боддог.

Ярилцсанд баярлалаа.

Г.Лхагва

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ9 цаг 53 минутын өмнө"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35
 Facebook Twitter Youtube