Энэ мэдээ хуучирсан буюу 2022-04-24 нд нийтлэгдсэн байна.

О.Батхүү: Цагдаа нарыг ОХУ-д бэлдэхээр "Мэдлээ, гүйцэтгэе" гэж даргын тушаал биелүүлдэг хүмүүс л болж ирдэг

4/ 24/ 2022    14 цаг 00 минут

Хуульч О.Батхүүтэй ярилцлаа

-Хуулийн байгууллагын ажилтнуудын хүний эрхийн мэдрэмжийн асуудал сүүлийн үед хөндөгдөх боллоо. Цагдаа, тагнуулынхан хэрэг мөрдөхдөө хүний эрхийг зөрчдөг. Иргэд үзэл бодлоо илэрхийлээд жагсахад хүч түрэмгийлж баривчилдаг. Энэ байдлыг засъя гэвэл цагдаа нарыг хүний эрхийг дээдэлдэг улс орнуудад бэлтгэх ёстой гэж яригддаг. Хуульч, өмгөөлөгч хүний хувьд та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Цагдаа нарыг ОХУ-д бэлдэхээр “Мэдлээ, гүйцэтгэе” гэж даргын тушаал биелүүлдэг хүмүүс болж л ирээд байгаа юм. Оросуудын школ ерөөсөө энэ. Бүх юмны дээр төр засаг, дарга байна. Төр засаг, даргын шийдвэр, тушаалыг л биелүүлэх ёстой гэдэг ойлголттой болчихож байгаа юм.

Энэ нь явсаар иргэдийнхээ эрхийг зөрчихөд хүргэж байна. Иргэд эрхээ эдэлж жагсаал цуглаан зохион байгуулахаар даргынхаа тушаал авч хөдөлдөг, эсвэл тушаал өгөхгүй бол хөдлөхгүй. Даргын тушаал зөв буруу нь хамаагүй, биелүүлэх л үүрэгтэй. Үүнээс болж жагсаж цугласан иргэдээ зоддог, эрхийг нь ноцтой зөрчдөг болж байна. Уг нь цагдаа гэдэг иргэдээ хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах үүрэгтэй алба. Залуус жагслаа гэхэд шууд очоод тараах биш эрүүл, зөв жагсаал хийхэд тусалдаг, буруу зорилготой, муу хүмүүс жагсаалыг үймүүлэхээс сэргийлдэг, жагссан иргэд ямар нэгэн байдлаар хохирохоос хамгаалах зорилготой.

-Цагдаа үйлчилгээний байгууллага байх ёстой гэдэг агуулга хэдэн жилийн өмнө гарч ирж, бодлогын нэлээд өөрчлөлт хийгдсэн. Гэвч хүчний байгууллага хэвээр байх шиг байна?

-Цагдаа бол иргэддээ үйлчилдэг үйлчилгээний байгууллага байх ёстой. Дээд удирдлага нь хууль бус тушаал өгөхөд, жагсаал цуглааныг тараа, хүмүүсийг хорь гэхэд “Үгүй” гэж хэлж чаддаг зоригтой, хүний эрхийн мэдрэмжтэй байх ёстой. Ингэхийн тулд цагдааг Орост биш, хүний эрхийг дээдэлдэг улсад сургах ёстой. Ихэнх улс орон цагдаагаа дотооддоо сургадаг. Энэ нь ч зөв.

-Цагдаагийн удирдлагууд Монгол Улсад 1964 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль хэрэгтэй байна гэсэн агуулгаар ярьсан асуудал ихээхэн шүүмжлэл дагуулсан. Уг нь хүний эрхийн мэдрэмжтэй цагдаа бэлдэх шаардлагатай гэж ярьж байгаа цаг үе байдаг...?

-Өнөөдрийн цагдаагийн байгууллагыг удирдаж байгаа тасаг, хэлтсийн дарга нарыг харахад бүгд социализмын үед бэлтгэгдсэн, төрийг, даргыг хамгаалах ёстой гэсэн школтой хүмүүс л байгаа. Угаас дөрвөн жилийн турш толгойнд ийм л зүйлийг заачихаар суухаас аргагүй. Гэтэл АНУ, Солонгос, Япон, Германы цагдаа нар шал өөр. Согтуу хүнийг манайхан бол гавлана, эрүүлжүүлэхэд аваачаад хийнэ, торгоно. Харин энэ улсуудад аюулгүй байдлыг нь хангаж, гэрт нь хүргэх зэргээр шал өөрөөр ажилладаг.

Цагдаа гэж ямар хүн бэ гэдэг хөтөлбөрийн агуулга ОХУ болон бусад хүний эрхийг хамгаалдаг улсуудад өөр. Өндөр хөгжилтэй орнуудад цагдаа та гудамжинд жагсаж байгаа иргэдийг хамгаалах ёстой гэж заадаг. Хойно бол та төрийн хуулийг, даргын тушаалыг үг дуугүй биелүүлэх ёстой гэж заадаг. Тийм учраас манай цагдаа нар, тэдний удирдлага ч тэр хүний эрхийн мэдрэмжгүй үг үйлдэл гаргасаар байгаа шалтгаан энэ юм.

-Англи хэлийг албан ёсоор хоёр дахь хэл болгох тухай яригдаад удаж байна. Та ч энэ асуудлыг хөндөж ярьдаг. Ерөөс өнөөдрийн дэлхийн хөгжил монголчуудыг англи хэл эзэмшихийг шаардаж байна шүү дээ?

-Хамгийн гол нь хэрэглээний асуудал байгаа юм. Бид ямар нэгэн гадаад хэл сурч байгаа бол хэрэглэдэг байх ёстой. Тэр хэрэглээ нь үр шимээ өгдөг байх ёстой. Орос хэлний хувьд хэрэглээ нь сүүлийн 30 жилд маш их багаслаа. Социализмын үед монголчууд шинжлэх ухааны ном сонин уншъя, мэргэжил эзэмшье гэвэл орос хэл дээр л ном материал ашигладаг байсан. Тэгвэл сүүлийн 30 жилд энэ байдал өөрчлөгдсөн. Зөвхөн манайх гэлтгүй Азийн бусад орнууд, тухайлбал, Япон, Солонгос, Хятадад англи хэлийг маш эрчимтэй сурч байна. Бид дэлхий нийтийн трендээс ерөөсөө хоцорч болохгүй. Үүнтэй хөл нийлүүлээд явах ёстой.

Солонгост очиход залуус нь бүгд англиар ярьдаг. Заавал солонгос хэл сурах шаардлагагүй, англи хэлтэй байхад л болно. Япон, Хятадад очиход ч ялгаагүй. Ерөөсөө орчин үеийн нийгэмтэй хөл нийлүүлж алхаж, амьдаръя гэвэл англи хэл зайлшгүй сурах ёстой. Дэлхийн том сургуульд суръя, ажил хийе гэхэд хамгийн гол шалгуур англи хэлний мэдлэг болчихоод байна. Гэтэл орос хэлний хэрэглээ хамгийн бага байгаа. Оросоор ярьдаг улс гэвэл ОХУ өөрөө болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан цөөхөн хэдэн улс л байна.

-Хоёр дахь хэлээ болговол хүүхдэд багаас нь сургах нь зөв гэдэг?

-Одоо бол ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрөөс орос хэлийг хасах хэрэгтэй. Харин оронд нь англи хэлийг бүр бага ангиас эрчимтэй заах нь чухал.

Дээр нь бид хамгийн эхлээд хэл сурахын тулд багшаа бэлдэх ёстой. Улсын багшийн их сургуульд англи хэлний багш бэлддэг анги байдаг уу, хэчнээн байна вэ. Түүнийг бодлогоор нэмэх хэрэгтэй. Ингээд бага ангиас нь англи хэлийг заадаг, зарим хичээлийг англиар ордог болбол хүүхэд багаасаа сурсаар төгсөхдөө боломжийн мэдлэгтэй болчихно. Дээд сургуульд ороход ч тэр, 10 хичээл ордог бол 1-2 хичээлийг англи хэл дээр зааж болно. Ингэснээр улсаараа англи хэлтэй болох бололцоо байна.

Учир нь Европын цөөн хүн амтай улсууд болох Дани, Финлянд, Норвеги, Бельги гэхэд өөрийн үндсэн хэлтэй. Норвеги гэхэд норвеги, Финлянд фин гээд хэлээрээ ярьдаг. Харин тэд хоёр дахь хэлээ англи хэлийг сонгочихсон. Ингэснээр англи хүнтэй ярьж байна уу, финлянд хүнтэй ярьж байна уу гэдгийг ялгах боломжгүй болтлоо англи хэлийг эзэмшдэг болсон. Хүүхдэд цэцэрлэг, сургуулиас нь заагаад эхэлбэл унаган хэл шигээ эзэмшдэг. Хэл эзэмшсэн хүмүүс дэлхийн аль ч сургуульд очоод сурчихаж байна. Аль ч улсад том компанид ажиллах боломжтой байна шүү дээ.

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



64.119.22.225иргэн   • 2022, 4 сарын 24. 16 цаг 24 минут

Монголын Хууль Шүүх Прокурор Цагдаагийн байгууллага бас л Мафижсан байгууллага болчихсон , Ялангуяа Цагдаагийн Ахлах, Дунд тушаалын цолтой Нөхдүүд бол Хүний Эрхийн ойлголт мэдлэг энэ тэр бол *О* гэхэд болно, Олон зүйл дээр харагддаг шүү дээ,



ШИНЭ МЭДЭЭ

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ57 минут 10 секундын өмнө"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35
 Facebook Twitter Youtube