Энэ мэдээ хуучирсан буюу 2022-04-25 нд нийтлэгдсэн байна.

Б.Энхнаран: Анх “Чио Чио Сан” дуурийг үзээд уйлж байсан

4/ 25/ 2022    7 цаг 57 минут

П.АМГАЛАНБАЯР

 

Америкийн тэнгисийн цэргийн флотын дэслэгч, дорнын үзэсгэлэнт бүсгүйн гунигт хайрын тухай өгүүлэх Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн “Чио Чио Сан” дуурь Монголын тайзнаа дахин эгшиглэлээ. Энэ удаа “Чио Чио Сан”-аар үзэгчидтэйгээ уулзсан УДБЭТ-ын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Б.Энхнарантай ярилцлаа.

 

-Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Х.Уртнасан багшийн найруулгаар үзэгчдэд хүрлээ. Багшийнхаа найруулсан “Чио Чио Сан”-д дуулах мэдрэмж сайхан байсан болов уу?

-2016 онд Монголд Италийн удирдаач ирж ажиллаж байсан юм. Тухайн үед “Чио Чио Сан”-д дуулах арай болоогүй байна гээд тайзнаа гарч чадаагүй. Харин дараа жил нь би анх “Чио Чио Сан” дүрээр үзэгчидтэйгээ уулзаж байлаа. Тэр үед  өөрийнхөө сонсох дуртай, үлгэр дууриал авдаг мастеруудын дуулж байгаа бичлэгийг үзээд уйлж байсан. Яаж энэ дүрийг гаргана гэж айх, догдлох мэдрэмж зэрэгцэж байсан. Тэр үед Х.Уртнасан багш маань энэ дүрийг бүтээж байсан үе.  Багш маань “Заавал энэ дуурьд дуулна шүү гэж тулгаагүй ч гэсэн харц нь энийг дуулах юм бол сая нэг өөрийгөө дуучин болж байна гэж ойлгох хэмжээнд очно. Зөвхөн ойлгоно. Түүнээс биш төгс бүтээл бүтээх болоогүй. Харин чадахын төлөө тэмүүлж, чармайж, бүх хүчээ дайчлах ёстой. Энэ бол дуурийн дуучин болсон хүний зорилго юм. Дэлхийд алдартай топ дууриудын нэгийг дуулна гэдэг өөрийнхөө хэмжээнд нэг оргилыг бий болгож байна гэсэн үг. Үүнийг цааш нь хөгжүүлж, ард түмэнд соёл, урлагийг түгээж амьдраарай” гэж зааж сургаж байсан юм. Багш маань аливаа зүйлийг чин сэтгэлээсээ, тултал хийдэг, гайхалтай “Чио Чио Сан”. Энэ чадвараа надаас шаарддаг. Хийвэл хийсэн шиг хий гэдэг зарчимтай. Тиймээс багшийнхаа зөвлөгөөг биелүүлэхийн тулд хичээж явна. Анх “Чио Чио Сан” дуурийн дүрээр тайзнаа гарахад сапрон хоолойтой эмэгтэй дуучдын хамгийн оргилд нь байдаг дүрийг бүтээсэнд баяр хүргэе гэж хүмүүс урам өгч байсан.

-Гурван үзэгдэлт дуурьт гол дүр нь илүү дуулалттай байдаг. Энэ нь дуучнаас их ур чадвар шаарддаг байх?

-“Чио Чио Сан” дуурь бол тайзан дээр өөрийгөө удирдах чадварыг их шаарддаг.  Гол дүрийн дуулалт их гэдгээрээ онцлог. Тиймээс тайзан дээр хэт жүжиглэлтдээ  автаж, орчноос тасарч болохгүй. Тухайн үед өөрийгөө мэдэрч, тэр мэдрэмжийг энгийн үеэс хэдэн мянга дахин гаргаж байж гол дүрийг авч явдаг. Хоолойгоо аль хэсэг дээр гамнах, энэ хэсэг дээр портнероо дуулуулна гэхчилэн мэдрэмжээ хөглөх ёстой. “Чио Чио Сан” дуурийн хөгжим нь их тансаг. Тэр хэрээрээ дуучнаас их ур чадвар ур ухаан,  хоолойн цар хүрээ,  мэргэжлийн төгс бүтээл хийх, илүү их ажиллагааа шаарддаг. Би кимоногоо өмсөх мөчөөс л өөрийгөө далайн эрэг дээр амьдарч байгаа япоп эмэгтэйгээр төсөөлж, нүдний харц, алхаа гишгээ, ахуй, сэтгэлгээг бодож өөртөө суулгаж, дүрээрээ тайзан дээр амьдардаг. Дуулахын өмнө нотоо нээх, тайзан дээр гарах мэдрэмж бүхэн шинэ. Дуурь бол дуусашгүй дундрашгүй урлаг. Алхам тутамдаа суралцахыг шаарддаг. Олон гайхалтай “Чио Чио Сан” бий. Гэхдээ бүгдийнх нь дотоод мэдрэмж, гаргаж байгаа дүр өөр. Утга санаа нэг байгаа ч үзэгчдэд хүрч буй дүр, мэдрэмж нь шинэ байдаг. Тиймээс сонгодог урлагийг дуусашгүй, дундрашгүй шинэ мэдрэмжтэй, амьд агуу урлаг гэдгийг үүгээр амьсгалж,  амьдарч яваа уран бүтээлчийн  хувьд боддог.

-Энэ дуурийн аль үзэгдэл таныг хамгийн их догдлуулдаг вэ?

 -Нэгдүгээр үзэгдлийн төгсгөлд хайр сэтгэлээ ойлголцож бие биедээ дурлаж байгаа хэсэг. Хоёрдугаар үзэгдлийн дунд хэсэгт хүүхэдтэй болоод Америкийн Элчин сайдад хэлж байгаа  мөч. Төгсгөлийн хэсэгт үхэхээс өмнө хүүхдэдээ “Ээж нь үнэнч сэтгэлдээ тууштай байсан гэдгийг  дурсаж яваарай. Ээж нь хүүхдийнхээ төлөө үхэж байна” гэсэн утгатай хэсэг гардаг. Ази эмэгтэйн тууштай, үнэнч зан чанар миний сэтгэлийг догдлуулдаг. Пинкертонд Соёлын тэргүүний ажилтан Б.Гомбо-Очир, миний зовлон жаргал бүх зүйлийг хуваалцдаг найз Сузукид гоцлол дуучин Ж.Энхмаа тоглосон. Харин Америкийн Элчин сайдын консул Шарплесын дүрээр Соёлын тэргүүний ажилтан Б.Монголхүү анх удаа тайзнаа гарлаа. Мөн туслах дүрүүдэд олон дуучин шинээр үзэгчидтэйгээ уулзлаа. Тайзан дээр хэдхэн хүн дуулж байгаа юм шиг харагддаг ч үүний цаана олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл бий. Бид тайзан дээр нэгэн цогц, нэг нэгнээ мэдэрч байж бүтээл амилж үзэгчдэд хүрдэг. Дуурийн дуучинд олон зүйлийг зааж сургадаг, мэргэжлийн багштай дүйцэхүйц хүн бол төгөлдөр хуурч байдаг.

-Дэлхий дахинаа тогтвортой тоглогддог дууриудын зургадугаарт “Чио Чио Сан” бичигддэг. Бусад улсын хувьд найруулга, тавилт хэр ялгаатай байдаг вэ?

-УДБЭТ тухайн үеийн ахуй, хувцас, амьдралын хэв маягийг хуучнаар нь үзүүлдэг. Үүнийг олзуурхаж хүлээж авдаг. Одоо техник технологи хөгжөөд үүнийг дагаад хүмүүсийн тархи сэтгэхүй ч өөрчлөгдөж байна. Хүний амьдралын амьд харилцаа, нэг нэгнээ хүндлэн хайрлах сэтгэл, аливаа зүйлийг сэтгэлээсээ хийх зан чанар устаж байгаа. Тиймээс “Чио Чио Сан” дуурийн утга агуулга хүний мөн чанарыг өгүүлж байгаа нь нийгэмд түгээж буй нэг өгөгдөл юм. Энэ дуурийг хуучин тавилтаар нь хүмүүст хүргэж байгаа нь цаг хугацаа өнгөрөх тусам үнэтэй болж байна. Сүүлийн үед барууны том театрууд орчин үеийн хувцастай, хүүхэд нь хүүхэлдэйгээр харуулж буй “Чио Чио Сан” бий.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ2 цаг 36 минутын өмнөӨнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр3 цаг 14 минутын өмнөИх Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав3 цаг 24 минутын өмнөУлс төр дэх ураг садны хэлхээ буюу У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр УИХ-д нэр дэвшинэ3 цаг 45 минутын өмнөО.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 цаг 18 минутын өмнөИ.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй5 цаг 30 минутын өмнөАЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"6 цаг 2 минутын өмнөМонголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ6 цаг 4 минутын өмнө“Миний дайсны дайсан бол миний найз”7 цаг 55 минутын өмнөТүүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан8 цаг 21 минутын өмнөХуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв8 цаг 27 минутын өмнөД.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо8 цаг 28 минутын өмнөУлаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?8 цаг 31 минутын өмнөЦаг агаарын мэдээ8 цаг 36 минутын өмнөЖ.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв8 цаг 39 минутын өмнөС.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав8 цаг 48 минутын өмнөНЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна4 сар 22. 8:00“…Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна4 сар 22. 7:56Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 22. 1:00Улсын начин Б.Түвшинтөгс түрүүллээ4 сар 21. 18:12Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа4 сар 21. 18:02Б.Ганхайч Азийн дэд аварга боллоо4 сар 21. 17:56Тодорхой тоймлоно-Долоо хоногийн тойм4 сар 21. 15:33Азийн аваргын тэмцээнийг Монголын жүдочид амжилттай эхлүүллээ4 сар 21. 11:09С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ4 сар 20. 14:23"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55
 Facebook Twitter Youtube