Энэ мэдээ хуучирсан буюу 2022-04-26 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Их Ляо улс

4/ 26/ 2022    7 цаг 20 минут

Түрүү монгол хэлт хятан нарын байгуулсан төр улс.

 Хятанчуудад үндсэн 8 аймаг байх ба тэдгээр аймгуудаас 3 жил жил тутамд өөрсдийн удирдагчийг сонгодог уламжлалтай байв. 970 онд Елюй Амбагян энэ журмыг зөрчин, өөрийгөө Хятан улсын хаанаар өргөмжилжээ. Тэрээр монголчуудыг довтлон, Уйгурын нийслэл Орду-Балык хотыг эзлэн авчээ. Үүний дараа Амбагян хаан Умард Хятадыг довтлов. 926 онд Бохай улсыг дайтах үеэр Амбагян хаан нас баржээ. Ляо гүрэн өнөөгийн Монгол улс, Өвөр Монгол, Зүүн Өвөр Байгаль, Манжуурын хэсэг, Солонгос, Хятадын газао нутгийг хамран оршиж байв. Амбагян хааны хүү Токуан Хятадын Сүн улсын эсрэг цэргийн үйл ажиллагааг үргэлжлүүлсэн. Хятанчуудын дэмжлэгээр хаан ширээнд суусан эзэн хаан Ши Чин Тан 936 онд тогтмол алба төлөхөөс гадна Хэбэй ба Шаньси мужийг хятанчуудад өгчээ. Хоёр жилийн дараа Токуан Бээжинг довтолж, түүнийг өөрийн өмнөд талд суух Нанкин хот болгосон юм. Хятад нэрийн үүслийг ”хятан” үгнээс үүссэн гэж үздэг. 1125 онд Алтан улс Хятадын Сүн улстай хүч хавсран Ляо улсыг хоёр талаас нь довтолж, Хятан гүрнийг мөхөөжээ. Гэвч хятанчуудын зарим нь Дундад Азид нүүн очиж, тэнд Хар Хятан улс буюу Баруун Ляо улсыг байгуулсан юм.

Ляо гүрэнд 4 нийслэл хот байв. Үүнд, дээд нийслэл хот Шанцзин, зүүн нийслэл хот Ляоян, баруун нийслэл хот Датун, өмнөд нийслэл хот Нанжин (өнөөгийн Бээжингийн бүсэд) юм.

Хятанчууд мал аж ахуйг голлон эрхлэхийн зэрэгцээ гахай, шувууны аж ахуй, бас буга үржүүлж байсныг археологийн баримтууд харуулна. Гахайн аж ахуйг хятанчууд, харин шувууны аж ахуйг хятад, бохай ба газар тариалан эрхлэгч суурьшмал хүмүүс эрхэлж байсан нь эргэлзээгүй юм. Ляо гүрэн байгуулагдах хүртэл хятанчууд газар тариалан эрхэлж байсныг бичгийн сурвалжийн мэдээ батална. Ляо гүрний үед хятанчуудын дунд газар тариаланг идэвхтэй хөгжүүлжээ. Түүнчлэн ан агнуур, загасны аж ахуй эрхэлж байв. Гар урлалын дотор хятанчуудын ваарны үйлдвэрлэл онцгой байр суурь эзэлнэ. Хятанчуудын ваарны үйлдвэрлэл хэдэн зууны туршид сав суулга үйлдвэрлэх уламжлал тасралтгүй тогтвортой байсныг харуулна. 

Ляо гүрэнд хот, ордон, бурхны шашны сүм хийд, номын сан, дунд сургууль ба их сургуулиуд байгуулж байжээ. Хятанчууд их, бага хоёр бичиг хэрэглэж байв. Амбагян хааны зарлигаар түүний зээ Лубугу 920 онд 1460 тэмдэгт бүхий Хятаны их бичгийг зохиожээ. Гэвч энэ бичиг үсэг өргөнөөр тархан хэрэглэгдсэнгүй. 925 онд Амбагян хааны дүү Дела Юньдухунь уйгурын элчтэй уулзаж, богино хугацаанд уйгур үсэг сурч, улмаар 350 тэмдэгт бүхий бага бичгийг зохиожээ. (Ц.Төрбат)

Ашигласан ном зохиол

Крадин Н.Н., Ивлиев А.Л. История Киданьской империи Ляо. М., 2014.

Монгол улсын түүх. Тэргүүн боть. УБ., 2004.

Пэрлээ Х. Хятан нар тэдний монголчуудтай холбогдох нь. //Түүхийн судлал. Т. I. УБ., 1959.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ8 цаг 42 минутын өмнө“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон9 цаг 8 минутын өмнөЦасан болон шороон шуурга шуурна9 цаг 35 минутын өмнөЦ.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр ажилласныг дүгнэнэ4 сар 15. 7:28Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа4 сар 15. 7:26Чөлөөт бөхийн Ази тивийн аваргаас манай тамирчид ганзага дүүрэн байна4 сар 15. 7:26Улаанбаатарт өдөртөө +12...+14 градус дулаан4 сар 15. 7:03Зурхай: Байшингийн суурь тавихад муу өдөр4 сар 15. 7:00Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”4 сар 15. 6:58
 Facebook Twitter Youtube