Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-03 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: ГҮНСЭННОРОВ Ванданнамжилын

5/ 3/ 2022    6 цаг 45 минут
XX зууны эхэн үеийн Өвөр монголын нийгэм, улс төрийн зүтгэлтэн

 

    Гүнсэнноров багаас идэвхийлэн  суралцаж, 14 настайдаа дөрвөн бичиг, таван ном (хятадын) болон эртний шүлэг уншиж судлан, шүлэг зохиол бичих чадвар  суусан. 1898 онд эцэг Жүн ван  Ванданнамжилын хошуу засаг вангийн  хэргэмийг  залгамжилжээ. Тэр бээр юуны өмнө, эцгийнхээ  жаргал цэнгэл хөөцөлдөн байгуулсан Бээжин дэх ший жүжгийн ангийг тарааж, Ордоны зарц нарт тогтоосон хатуу чанга дэглэм журмыг халжээ. Хошуундаа 1901 онд цэргийн сургууль, 1902 онд ордондоо “Төвийг эрхэмлэгч” сургуулийг байгуулаад монгол хүүхэд залуусыг сургаж, тэдний номын сан, хичээлийн хэрэгсэл, байр сууц, хоолны зардлыг даан, хол гэртээ хүүхдийг тусгай морин тэргээр  сургуульд хүргэж, авах болжээ. Сургуулийн нээлт дээр Гүнсэнноров ван хэлэхдээ: “Миний бие вангийн зэрэг хэргэмийг хүртээд, түшмэлийн туйлд хүрч баян сортоотой амьдрах санаанд эс нийцэх зүйлгүй гэмээр байна. Гэвч ерөөс энэ өдрийн мэт баярласан явдал гарсангүй. Юу хэмээвээс миний хошууны хүүхэд, дүү нар сургуульд орж, сурган хүмүүжлийг хүртэх боллоо. Ирээдүйд хүн бүр  цөм Чингис хааны агуу үйлсийг сэргээх үүрэг тушаалыг  хүлээж авч чадах болой” хэмээжээ. Сургуулийн сурагчдаас шалгаруулан Буриад Монголд явуулж орос хэл суралцуулж, Японоос багш урьж япон хэл заалгуулж, зарим охидыг  Японы Токиод сургаж байв. Гүнсэнноров 1905 онд “Төвийг эрхэмлэх сургуулийнхаа дотор, гадаадын мэдээ нийтлэх болжээ. Хошууныхаа ард олны дотор бичигтэн  болох хөдөлгөөн өрнүүлэхэд түүний 60 гарсан эх нь хүртэл оролцжээ. Номын сангаа өргөтгөсөн байна. Хошуу руугаа өөрийн хөрөнгөөр цахилгаан шугам татуулж, шуудан холбоо хөгжүүлэн, бүс нэхэж будах, эсгий, саван, лаа хийх жижиг үйлдвэрүүдийг байгуулжээ. Мөнгийг зээлдэн холоос жимс, ялмын мод авчирч тарьснаар торгоны хүр хорхой үржүүлэх боломж нээгджээ. Тэр бээр хуучны яршигтай ёс ёслол, дүрмийг өөрчилж, энгийн болгосон байна.

    Ар Монголд 1911 онд үндэсний хувьсгал ялалтыг талархаж, Өвөр Монгол хошуудын ноёд язгууртанд ухуулах ажлыг эхлүүлж, хятадын хувьсгалын удирдагч Сүнь Ят сений талд зогсож байв.  Монгол, Төвдийн журганы ерөнхий сайдын тушаалд ажиллахдаа, Монгол, төвдийн сургуулийг байгуулан удирджээ. Гүнсэнноров хошууныхаа ард олныг гэгээрүүлэхийн тулд бололцоотой бүхнийг хийж байсан дэвшилттэй том язгууртан байв. 1930 онд тархины өвчнөөр Бээжинд нас баржээ. (Ж.Болдбаатар)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ4 цаг 8 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв4 цаг 30 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв4 цаг 59 минутын өмнөРойтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ5 цаг 30 минутын өмнөЛ.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна6 цаг 5 минутын өмнөБага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна6 цаг 20 минутын өмнөЕрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага6 цаг 24 минутын өмнөТанк ажиллагаа газраар солигдоод…6 цаг 38 минутын өмнөПутин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно7 цаг 34 минутын өмнөЭнэ өдрийн зурхай7 цаг 39 минутын өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ7 цаг 41 минутын өмнөГазар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна7 цаг 42 минутын өмнөАлтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал7 цаг 43 минутын өмнө" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube