Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-03 нд нийтлэгдсэн байна.

Л.Эрдэнэчулууны “эфирийн агсамнал” эх оронд минь гай тарих вий!

5/ 3/ 2022    6 цаг 12 минут

-Тэрбээр “ ШХАБ-д Монгол Улс элсэх ёстой. Би бүр “ёстой” гээд хэлчихье” гэж хэлсэн удаатай-

Сүүлийн өдрүүдэд Монгол Улсын Гадаад хэргийн сайд асан, Монгол Улсаас НҮБ-д  Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан ахмад дипломатч Л.Эрдэнэчулуун телевизийн эфирээр дамжуулан “хуурай агсам” тавих боллоо. Түүний яриан дахь оросууд Монгол Улсын төвийг сахих үзлийг “Сайхан мэдээрэй” гэсэн тухай, “Яагаад өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Путины хэлсэн үгийг хүлээж авахгүй тэнэгтээд суугаад байгаа юм бэ” гэхийг нь чихэндээ итгэж ядан ахиин дахин сонслоо.
Маш их харамслаа. Гэхдээ тэр гэнэ алдаж хэлдээгүй гэдэгт итгэлтэй байна. Учир нь үүнээс бүр жил гаруйн өмнө, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр baabar.mn болон “Үндэсний шуудан” сонины хуудаснаа ярилцлага хийсэн удаатай.
Энэ үеэр тэрбээр “ОХУ-ын Ерөнхийлөгч 2019 онд Монгол Улсад айлчлахдаа олон чухал баримтад гарын үсэг зурсан. Энэ айлчлалаас өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга В.Путинтай Будапештэд, Владивостокт гэхчлэн удаа дараа уулзаж байсан. Өнгөрсөн хугацаанд энэ хоёр хүний хувийн харилцаанд сайхан түүх үлдсэн байдаг. Энэ нь Монгол, Оросын харилцааг хөгжүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэж байна. Тиймээс Стратегийн түншлэлийн тухай анх удаа манай улс ОХУ-тай хугацаагүй гэрээ байгуулсан юм. Өөрөөр хэлбэл, Монгол, Оросын харилцаа улс төрийн хувьд дээд цэгтээ хүрчихлээ гэж хэлж болно” гэсэн билээ.
Нийтлэлчийн хувиар хожмын өдөр тэрхүү хугацаагүй гэрээг архиваас олж харсан. Үүнээс өнөөгийн нөхцөл байдалд тодорхой хэмжээгээр хамаарахуйц зарим заалтыг онцолъё. Стратегийн түншлэлийн гэрээний  “Тавдугаар зүйл”-д “Аль нэг Талын үзэж байгаагаар олон улсын энх тайванд заналхийлж, тухайн Талын аюулгүй байдлыг хөндөх эсхүл олон улсын хэмжээнд хүндрэл учруулах нөхцөл байдал үүсэх тохиолдолд түүнийг шийдвэрлэх боломжтой apгa замын талаар Талууд бие биедээ мэдээлж байна. Аль нэг Тал нь аюулгүй байдлынх нь эрх ашигт заналхийлэл учирч болзошгүй гэж үзвэл түүний хүсэлтээр нэн даруй зөвлөлдөнө” гэхчлэн заажээ. 

Эндээс Тусгаар Монгол Улсын хувьд өөрийн байр сууриндаа эзэн болох, улсынхаа эрх ашгийн үүднээс байр сууриа илэрхийлэх “агаар” тун бага, бачимдмаар сэтгэгдэл төрснийг нуух юун. Монгол Улс ОХУ-ын “мэдээлэгч” болох юм уу, “Танайхыг яаж аврах вэ” гэж зөвлөлдөх юм уу, сонин л санагдсан. Мөн “Арван хоёрдугаар зүйл”-д заасан “УБТЗ-ын хүрээнд царигийн нэгдсэн стандарт 1520 мм өргөнд тулгуурласан төмөр замыг бий болгох хамтарсан ажлыг Талууд
үргэлжлүүлнэ” гэсэн нь Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгээ УИХ-аараа баталсан орны хувьд тулгасан асуудал байсан ч бид ярьсаар, мэдсээр чимээгүйхэн өнөөдрийг хүрсэн. Энэ гэрээг 2019 оны есдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотод байгуулсан бөгөөд гэрээний “Арван есдүгээр зүйл”-д зааснаар “Энэхүү гэрээний заалтыг тайлбарлах, эсхүл хэрэглэхтэй холбоотой маргааныг Талууд хоорондын сайн санааны дагуу зөвлөлдөх болон хэлэлцээ хийх замаар шийдвэрлэнэ. Маргаантай асуудлыг энд заасан apгa замаар зохицуулах боломжгүй бол НҮБ-ын дүрмийн дагуу маргаантай асуудлыг эв зүйгээр зохицуулах бусад аргыг сонгож болно”, “Хорьдугаар зүйл”-д зааснаар
Энэхүү гэрээг хугацаагүйгээр байгуулсан бөгөөд хэлэлцэн тохиролцогч Талуудын тохиролцсоноор нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэсэн байгаа юм. Ингээд “тохирчихож”. Энэ талаар тус гэрээнээс дэлгэрэнгүй уншиж танилцана биз ээ. 

Ийм л гарах гарцгүй, яг өнөөдрийн байдлаар гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой ямар нэг гарц хайхад амаргүй “шаантаг” болчихсон мэт санагдаад байна. Гэтэл үүнийг туршлагатай дипломатч Л.Эрдэнэчулуун “Монгол, Оросын харилцаа улс төрийн хувьд дээд цэгтээ хүрчихлээ” гэж дүгнэсэн нь цаанаа нарийн учиртай биз ээ.

Ямартай ч Л.Эрдэнэчулуун сайд асан Монгол, Оросын харилцааг тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга авчирсан гэдэгт итгэдэг бөгөөд “Энэ харилцааг бид эдийн засгийн агуулгаар баяжуулах хэрэгтэй. Жишээ нь байгалийн хийн мега төслийг нэрлэж болно. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол, Орос, Хятад гурван улсыг тодорхой хэмжээнд уяж хамтад нь хөгжих боломжийг бий болгоно” гэсэн юм. Тэрбээр “Сүүлийн 30 жил ярьж байгаа энэ сэдвийг сүүлийн хоёр гуравхан жилийн дотор боломж болгож нээлээ. Энэ тал дээр би Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг их хувь нэмэр орууллаа гэж үздэг. Үүнд түүний хувийн харилцаа ч эергээр нөлөөлсөн байх гэж бодож байна” гэсэн билээ.
Түүний хувьд  “Байнгын төвийг сахьсан үзэл баримтлал”-ыг эсэргүүцсээр ирсэн. Энэ тухайгаа “Байнгын төвийг сахьсан үзэл баримтлалын талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хамгийн хатуу шүүмжилсэн хүн нь би байна. Жишээ нь Швейцарь улс Байнгын төвийг сахьсан үзэл баримтлалын тухай хууль гаргаагүй. Хуульгүй улс. Гэтэл Ц.Элбэгдорж хууль батлуулах гээд гүйж явсан. Ийм мангар юм байж болохгүй шүү дээ. Тухайн үед Байнгын хорооны хурлаар орох гэж байхад нь би утасдаж хэлж байсан. Хэрвээ энэ асуудал хэлэлцэгдэх юм бол заавал намайг уриарай, би очиж үгээ хэлнэ гэж хэлж байлаа. Гэхдээ тэр хурал нь болоогүй. Би МАН-ын гишүүн боловч намчирхдаг хүн биш. АН илүү буруу юм хийж байгаа учраас би АН-ыг илүү шүүмжилдэг. ШХАБ-ын талаар би олон удаа ярьсан. ШХАБ-д Монгол Улс элсэх ёстой. Би бүр “ёстой” гээд хэлчихье. Энэ талаар би бичиж гаргана. Яагаад гэвэл сүүлийн үед дахиад буруу яриад эхэллээ. Зарим хүнийг шүүмжлэх гээд би “шүдээ билүүдээд” сууж байгаа“ гэсэн юм. Тэрбээр “Төвийг сахьсан үзэл баримтлал яагаад буруу вэ гэдгийн тухайд нэг зүйлийг чамд нэмж хэлье. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри Монголд ирэхдээ “Монгол Улс Байнгын төвийг сахьсан үзэл баримтлалтай боллоо гэж яриад байх юм. Энэ зөв үү” гэсэн асуултад хариулахдаа “Юм болгон дээр туйлширч болохгүй шүү дээ” гэж шулуухан хэлсэн. Л.Эрдэнэчулууныг сонсдоггүй юм аа гэхэд Жон Керриг сонсож болно оо доо. Ер нь төвийг сахина гэдэг чинь яг нарийн яривал өнөөгийн ертөнцөд хамгийн зохимжгүй үзэл баримтлал шүү” гэж “захьсан” юм.

Гэтэл одоо  “Хүйтэн дайн”-ы өмнөх нөхцөл байдал үүсчихээд байгаа биш гэж үү? Өнөөдөр энэ хүн Төвийг сахих үзэл баримтлалыг дахин үгүйсгэж, өнөөх хугацаагүй гэрээнд ач холбогдол өгч, “Путины үгийг авсангүй” гэж ярьж байна. Энэ нь Монгол Улсын эрх ашиг, олон улс дахь нэр хүнд, гадаад харилцаанд ямар ач холбогдолтой болон одоо мөрдөж буй ямар хууль, тогтоомжуудыг зөрчиж байгаа талаар судлаачид байр сууриа илэрхийлэх нь зүйтэй болов уу. Эцэст нь хэлэхэд Л.Эрдэнэчулууны эфирээр дамжуулсан “хуурай агсам тавилт” Эх орны минь эрх ашигт гай тарих вий гэсэн болгоомжлол төрж байна. 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Амгалан” Дулааны станцыг өргөтгөснөөр эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31
 Facebook Twitter Youtube