Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-03 нд нийтлэгдсэн байна.

АН баруун төвийн либерал орон зайгаа ХҮН-д алдав уу?

5/ 3/ 2022    7 цаг 07 минут

Б.ДАМДИН-ОЧИР

 “...Өсөхөө больсон мал хотондоо мөргөлдөж, өөдлөхөө больсон айл гэртээ хэрэлддэг” гэдэг. АН иймэрхүү дүр зурагтай амьдраад хэдэн жилийг үдлээ. Сүүлдээ “..АН ер нь байна уу” гэмээр л болж байна. Тамга нь хаана байгаа юм бүү мэд. Дарга нь хэн бэ гэдэг хэнд ч тодорхойгүй. Яг үнэндээ Дээд шүүх ч АН-ын дарга хэн бэ гэдгийг тодорхойлон бүртгэж чадахгүй байна. Лав хоёр тамга явна. Дөрвөн ч даргын сураг дуулдана.

Уг нь АН-ыг нийгмийн захиалгаар үүсгэн байгуулагдсан улс төрийн хүчин байсан гэдэг. 2000 онд зургаан нам, хүчин нэгдсэн. Сайндаа ч бус, тэгэх шаардлага үүссэн гэсэн үг. Түүнээс хойш нэг болж чадалгүй зургаан тийш фракцалж гүйсээр сүүлдээ тарах шахаад явж байна л даа.

Цул байх ганц боломж нь АН атамантай болох байсан юм. Даанч энэ намынхан бие биеэ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Тэр байтугай залуустаа ч зай гаргах дургүй хүмүүс байдаг юм. МАН-ыг атгаж буй наяад оныхон АН-д цүнх барьдаг хэвээрээ л байна. Тэд ах нартайгаа цуг өтөлж байгаа гэхэд болно.

Ер нь АН яагаад ийм их зөрчилтэй байдаг вэ. Нийлсэн цагаасаа хойш нэг асуудал гарахад л фракц фракцаараа тасраад булан бараадаад суучихна. Тэгж тэгж шийдвэрээ нэгтгэж байж нэг хариу гаргадаг.

Үүний учир нь тэдний үзэл баримтлалтай холбоотой гэхэд болохоор байгаа юм.

Үзэл баримтлал яагаад чухал юм гэхээр тухайн нам, улс төрийн хүчин засаглалын эрх мэдэлд хүрч, үнэт зүйлсийг бүтээхэд чухал нөлөөтэй.

Дэлхий дээр улс төрийн намуудыг баруун, зүүн, төв гэсэн үзэл баримтлалуудаар нь баримжаалдаг. Монголын улс төр дэх хамгийн нөлөө бүхий МАН зүүн төвийн социал демократ, харин АН баруун төвийн либерал чиг баримжаатай гэж тунхагладаг.

Баруун, зүүн гэдэг нь XVIII зууны үед Францын хувьсгалын үеэр парламентынх нь танхимд хаант засаг, язгууртнуудыг дэмжигчид баруун талд, шинэчлэлийг дэмжигчид зүүн талд сууж эхэлснээр энэ нэр томъёо бий болжээ. Түүх ингэж үздэг юм байна.

Баруун төвийн либерал үзэл баримтлалтай улс төрийн хүчин засаглахдаа цагаачлалын чиглэлд хатуу бодлого баримтлах, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх, язгуур хэл, соёл, уламжлалаа хадгалах, хамгаалах, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгаж, нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, нийгмийн ёс суртахууныг хангах, сүсэг бишрэл, үнэт зүйлээ дээдлэх, төрийн эрх мэдлийг хариуцлагатай болгох, ардчилал, хүн төрөлхтний эв санааны нэгдлийг хангах хатуу бодлого барьдаг байна.

Яг л өнөө цаг үед яв цав нийцэх чиг шугам байгаа юм л даа.

Гэвч АН хэзээ эвлэж, хэдийд засаглах эрх мэдэлтэй болж, энэ чиг баримжаа, үзэл баримтлалаа хэрэгжүүлэх вэ. Хэн ч хариулт хэлэх боломжгүй.

Тэгтэл АН-ыг ингэж мунгинаж байтал ХҮН баруун төвийн үзэлтэй болж байгаагаа зарлачихлаа. Үүнийгээ “...Хүмүүнлэг эрх чөлөөний үзэл” хэмээсэн байна. Тэгээд Хөдөлмөрийн үндэсний нам гэдгийг товчилдог байснаараа ХҮН хэмээн өөрчилсөн байна. Лого нь ч өөрчлөгджээ.

Хамгийн гол нь АН-ын баруун төвийн либерал орон зай дээр ХҮН тоглохоор гарч ирж байгаа юм. Хэрвээ АН маш хурдан хугацаанд босож ирэхгүй бол ирэх 2024 оны сонгуулиар ХҮН-ын энэ шинэ үзэл баримтлал УИХ-д 8-10 суудал чирж ирэх нь тодорхой болж байна.

Үнэнийг хэлэхэд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ч засгийн үйл ажиллагаандаа баруун төвийн либерал хэв шинжтэй шийдвэрүүдийг гаргаж, хэрэглэх болсон. Тэр утгаараа энэ орон зай, үзэл баримтлал нь АН-д хэдэн лидерийнх нь явах ирэхээс илүү үнэтэй юм

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 цаг 55 минутын өмнөНҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ5 цаг 10 минутын өмнөЦэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна5 цаг 27 минутын өмнөСэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна5 цаг 32 минутын өмнөIDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна5 цаг 37 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна5 цаг 41 минутын өмнөЗурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр5 цаг 43 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30
 Facebook Twitter Youtube